BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man wearing glasses and a blazer speaks into a microphone on stage, standing near a large screen displaying a blue graphic and Russian text that reads "Бизнес Центр" (Business Center).

“Контент маркетинг” компанийн үүсгэн байгуулагч Д.Гэрэлт-Од

Бизнесийн эзнээс өөр шилдэг маркетер гэж байхгүй

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-06-05
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

“Бизнес цэнэг” өглөөний уулзалтын “Sharing is caring” хэсэгт маркетер Гэрэлт-Одын тавьсан илтгэлээс гол санаануудыг тоймлон хүргэж байна.

A large group of people seated in rows at a conference or seminar, listening attentively and taking notes. Most are dressed in business attire. Bottles of water and notebooks are visible. The setting appears professional and formal.

🤳 Лайв хийлгэчихье гээд л байвал лайваасаа өөр юмгүй л үлдэнэ шүү!

Контент маркетинг гэж онолын юм ярихаас илүү нэг л зүйлийг сануулж хэлье. “Бизнесийн эзэн та өөрөө өөрийгөө ярьж чадахгүй бол, өөрийгөө үнэхээр лаг гэдгийг хэнд ч ойлгуулж чадахгүй”.
“Борлуулалт унахаар л лайв хийлгэнэ гэдэг. Инфлюенсерийг л гарц гэж хараад, ‘манай бизнест амь тариа хийгээд өгчих” гэсэн байдлаар ханддаг бол та бизнестээ хэтэрхий сэтгэлгүй хандаж байна гэсэн үг.

Өөрөөсөө түлхэх бус, өөрөө хөдөлж байж л контент амь орно. Ингэхгүй бол “та лам дээр очоод ханийн тэнгэр дуудаад өгөөч гэж залбирч байгаа сингл шиг” л харагдана. Хэн нэгэн таны оронд маркетинг хийхгүй ээ.

Утас, микрофон, сэтгэл гурав л байхад контент эхэлнэ

Контент бүтээнэ гэхээр бүгд сүрддэг. Студи, найруулагч, камер, гэрэл, зургийн баг гээд төсөөлөл нь Том Крузын кино шиг л юм төсөөлчихдөг.

Гэтэл энэ нь нүсэр баг, тоног төхөөрөмж гэхээс илүү өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөн чанарыг ойлгохтой холбоотой байдаг.

Тэрээр Харвардын профессор Кристенсенийн жишээг дурдсан: Хүмүүс смүүтиг зүгээр цангаж уудаггүй. Харин машин барьж явахад завааруулдаггүй, удаан уудаг зүйлийг хүсдэг учраас сонгодог. Харин банан идвэл хальсыг нь хааш нь хаяхаа мэдэхгүй.

Тэгэхээр таны бүтээгдэхүүн яг ямар ажлыг “хийж өгдөг”-ийг та өөрөө ойлгох хэрэгтэй. Ойлгосон бол тэрийгээ яриад эхэл. “Энэ микрофоныг утсандаа холбочих. Тэгээд зүгээр бич. Эхлээд л бич. Тэгээд бичээд л бай” гэж Гэрэлт-Од зөвлөв.

3 сая төгрөгөөр пост хийлгэж байхаар 30 видео өөрөө хий!

Инфлюенсерийн нэг пост 3 сая. Зарим нь 8 сая хүрнэ. Гэтэл тэр мөнгөөр та өөрөө контентын үйлдвэр болчихож болно. Харамсалтай нь бид “лайв хийлгэчихье” гэдэг ганц төлөвлөгөөтэй.

Гэтэл таны контент таны амьд гэрч байх ёстой. “Таныг өдөр тутам харж байгаа л хүмүүс л таныг үнэлнэ. Бусад нь юу ч мэдэхгүй. Соц сүлжээ бол таныг 50 биш, 500 хүнд харуулах боломж.

Контент хийх гэж айх хэрэггүй ээ, 365 биш, 52-г л хийчих

“365 хоногийн контент хийх” гэхээр бүгд айдаг. Ингэх шаардлагагүй. “7 хоногийн өдрүүдийг сэдэвжүүл. Даваа — танигдалт, Лхагва — эргэлзээ арилгах, Баасан — урамшуулал гэх мэт. Ингээд долоо хоногт 3 контент. Тэгээд жилийн эцэст 52 контент, 365 биш!”

Гол нь тогтмол байх хэрэгтэй. Та гэнэт гарч ирээд “За сайн байцгаана уу?” гэхэд фэйсбүүкийн алгоритм таныг хэнд ч таниулахгүй. Та сар болгон өөрийгөө мартуулж, дараа нь өөрийгөө танилцуулна гэдэг – “хуримаа сар бүр хийж байгаа хүн шиг” л сонин харагдана.

 

1 of 8
- +
Four people are standing around a small table, engaged in conversation at a professional event. One woman wears a name tag reading "Hanasan Ayurzaya." Business Center branding is visible in the lower-left corner.
Four women stand together indoors, smiling at the camera. Three of them gesture with their hands in a thumbs-up or finger-heart sign. A blue and white logo with Cyrillic text is in the bottom left corner.
Two women stand smiling at a business event, both wearing name tags and formal attire. People and informational banners are visible in the background. A blue logo with Russian text appears in the lower left corner.
Three women in business attire are engaged in conversation, examining business cards. One wears a purple blouse, and the others wear light-colored blazers. A small blue logo with Russian text appears in the bottom left corner.
A woman in a blue blazer with a name tag smiles while talking to another person at an indoor networking event. Several other people are visible in the background.
Two women stand indoors at an event. Both wear glasses and casual clothing, with name tags on their shirts. A blurred blue sign and screen are visible in the background. The atmosphere appears professional and friendly.
A group of six professionally dressed people stand in a semi-circle, engaged in conversation at an indoor business event. One person faces the group holding a folder. Blue “Бизнес Өглөг” logo is visible in the corner.
A group of people stands in a semi-circle indoors near a stage with a large blue screen in the background. Most are dressed in business attire. A logo with Cyrillic text and "БИЗНЕС ЦЕНТР" is visible in the lower-left corner.

Контент гэж лайк цуглуулах уралдаан биш. Хэрэгтэй байх ёстой.

Хүн өдөрт эрх чөлөөний хөшөөний өндөртэй тэнцэх хэмжээний контентыг скролл хийдэг гэсэн судалгаа байдаг. Та ашиггүй, хэрэггүй юм хийвэл таны контент тэр өндөртэй хамт “булшлагдана.”Тиймээс контент нь хүний асуудлыг шийддэг, хэрэгтэй зүйл өгдөг байх ёстой.

Төлөвлөгөөгүй бизнест ‘постын ид шид’ үйлчлэхгүй

Бид судалгаа хийдэггүй. Төлөвлөгөө байхгүй. Байгаа гэхээр “2013 оны судалгаа байна” гэнэ. Төлөвлөгөө харъя гэхээр “борлуулалтаа 15% өсгөнө гэсэн үгтэй файл” гаргаж ирдэг. Контент төлөвлөлт гэхээр “энэ сувгаар тэгж зар тавина, тэр телевизэд ингэж өгнө, тэр хүнтэй ажиллана” гэхээс хэтэрдэггүй.

bookzone.mn

Гэтэл танай бүтээгдэхүүнийг хэн худалдаж авдаг вэ, яагаад авдаг вэ гэдэг асуултад хариулж чадахгүй бол та маркетинг хийх болоогүй байна гэсэн үг.

Өөрийгөө дэмждэггүй найзуудаа мартаарай. Танихгүй хүн таныг амжилтад хүргэнэ.

“Таны ойр дотнын найзууд таниас худалдан авалт хийхгүй. Таныг магтах ч үгүй. Харин хар элгийн хүн танд орлого авчирна.” Тиймээс контентоо зөв хүнд хүргэх нь чухал. Өөрт хэрэгтэй гэж бодсон хүнд, өөрийн сэтгэл шингээсэн хэлбэрээр, өөрөө хийж эхлэх нь л маркетингийн амин сүнс.

🎯 Дүгнээд хэлбэл

Контент маркетинг гэдэг бол “Ганхүү лайв хийж өгөөсэй” гэж гуйх биш. “Өөрөө бичлэг хийж, өөрөө үнэ цэнээ ойлгуулж, өөрөө хэрэглэгчийн оюунд нэвтэрч орж” байж л амжилтанд хүрнэ.

Тэгэхээр, контент хийх гэж айж сууснаас, эхлээд нэг бичлэгээ гар утсаараа бич. Харин лайваас өөр юм үлдэхгүй бол лайв хийгээд хэрэггүй.

Тагууд: Бизнес цэнэгБизнес цэнэг өглөөний уулзалтдижитал маркетингконтент маркетинг

Санал болгох:

A speaker stands on stage presenting to a seated audience in a modern conference room. The presentation slide is projected on a large screen, and attendees are attentively listening.
Та менежер үү, манлайлагч уу?
A man in glasses speaks into a microphone at a podium with the ХААН БАНК (Khan Bank) logo during an SME workshop: Бүтээгдэхүүн бус шийдэл санал болго, standing before a screen displaying text in Mongolian.
SME workshop: Бүтээгдэхүүн бус шийдэл санал болго
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00