BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Three women smile together in a bridal boutique. One wears a white wedding dress, the others wear chic white outfits. Bridal gowns hang in the background as "Сүйт бүсгүй Сhicmerge studio руу гүйчихлээ яана вэ" appears at the center.

Сүйт бүсгүй Сhicmerge studio руу гүйчихлээ, яана вэ?

Business.mn   Business.mn
2025-06-06
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хайр бол романтик урлаг. Энэхүү урлагийн нэгэн бүтээл болох цагаахан даашинзаа өмсөөд, аавынхаа гарт хөтлүүлэн, шинэ хувь тавилан луугаа бүсгүй хүн алхдаг. Ариун нандин хайр, үүрдийн аз жаргалыг бэлгэдэгч хуримын даашинзны шинэхэн орон зай, онцгой сонголт, өвөрмөц орчин бүхий Chicmerge Studio танд хуримын ордны өргөн үүдийг дэлгэн өглөө. 2025.6.7-ны өдөр Zaisan Hiil Complex-ийн 4-р давхарт Chicmerge Studio-гийн нээлтэд хуримаа хийхээр төлөвлөж буй бүсгүй бүрийг урья.

Rara Avis-тай танилцбал…

Хуримын даашинз, түүн дотор өмсөх тусгай дотуур хувцас, гивлүүр, толгойн гоёл чимэглэл, өндөр өсгийт гэх зэрэг сүйт бүсгүйд зайлшгүй хэрэгцээт бүхэн Chicmerge studio-д бий. Тэдний гол бүтээгдэхүүн бол Италид оффистой Беларуст үйлдвэрлэгч, дэлхийн 45 улсад 220 салбар өөрийн төлөөлөгчтэй Rara Avis группийн Blammo-Biamo, Ange Etoiles, болон онцгой зүйлийг илэрхийлэх “Ховор шувуу” утгат Rara Avis брэндийн хуримын даашинзнууд юм. Эдгээр брэнд өөр өөрийн онцлогтой ч өдгөө шинэ үеийн технологи, уламжлалт гар урлалын нарийн хийц хослуулдаг нэгдмэл шинжтэй.

Blammo-Biamo даашинзнууд сүйт бүсгүйн энхрий ялдам төрхийг илтгэх бол Rara Avis тансаг, дэгжин, харин Ange Etoiles биеийн галбирыг төгс харагдуулах силуэт хийцлэлийг илүү эрхэмлэсэн нь бүсгүйчүүдийг сонирхол, сонголт бүрд нийцнэ.

Chicmerge Studio Rara Avis-ын онцгой эрхийг Монголдоо цор ганц эзэмшиж, тэдний урласан хуримын даашинзны гайхалтай сонголтыг, өөрийгөө яг л тайзны голд зогсоогоор, олон зочдын харц дор хэрхэн сайхан харагдахаа хуримаасаа өмнө мэдрэх тийм л онцгой, тав тухтай орчинг бүрдүүлэн бүсгүйчүүддээ санал болгож байна.

Гоо сайхны бизнесийн салбарт 10 гаруй жил туршлагажсан Chicmerge Studio-гийн үүсгэн байгуулагч бүсгүйчүүд Г.Өнөрцэцэг, Б.Баярцэнгэл нар монгол бүсгүйчүүддээ хамгийн сайн тохирох, дэгжин тансаг загвартай, биед эвтэйхэн, суулт сайн, материалын чанар өндөр түвшинд бүтээгдсэн хуримын даашинзыг санал болгохын тулд дэлхийн 10-аад улсаар явж, өөрийн биеэр туршсан түүхтэй. Тэд өмсөж, угааж, үрж, хэрэглээнд оруулж олон удаагийн туршилт хийсний үр дүнд Rara Avis-ыг сонгосон аж. Бүсгүй хүн бүрийн харилцан адилгүй биеийн галбирт төгс таарах, хуримын даашинзны олон төрлийн загвараас хэмжээ бүрээс нь тун цөөн тоогоор импорлон, Монгол сүйт бүсгүй бүрийг онцгой, өөр өөр харагдуулахыг зорьжээ. 

Ариун хайрын ГЭРЧ

Хуримын даашинз зүгээр л нэг өмсгөл биш юм. Хос хоёрын тулгарсан анхны харц, зүрх сэтгэл догдлуулах гал халуун дурлалын гэрч. Амьдралын урт замд зөвхөн чамайгаа л гэх үнэнч хайрын баталгаа. Анхны болзоо, насан турш үл мартагдам хайрын нандин дурсамжууд. Дахин дахин нэгэндээ дурлах халуухан бэлгэдэл. Ариун цагаан даашинз өмсөөд хуримаа хийх нь бүсгүй хүн бүрийн хүсэл мөрөөдөл, амьдралд тохиох цор ганц мөч биш гэж үү? Хамтдаа аз жаргалтай амьдралаа бүтээхдээ гайхамшигт энэ үеэ дурсан ярилцах сэдэв бол Хуримын даашинз мөнөөс мөн. Сүүлийн үед хуримын даашинзаа шилэн хоргонд хийгээд гэртээ хадгалах соёл дэлхий даяар түгж буйг онцлууштай.

Хуримын даашинзны тренд юу болж байна вэ?

Цаг хугацаа явах тусам үнэ цэн нь улам бүр нэмэгддэг нэгэн хувцас бол хуримын даашинз. Эмээгээс ээжид, ээжээс охинд өвлөгдөн ирж, хуримдаа гоёсон түүхийг олон сонссон байх. Загварын чиг хандлага, технологийн хөгжлийг дагаад хуримын даашинз ч мөн өөрчлөгддөг. 2025 оны хувьд бэйж өнгө хосолсон загварууд чиг хандлагад тэргүүлж байсан бол 2026 онд илүү элегант буюу деталь хэсэгт төвлөрч, тодотгосон загварууд голчлох нь. Гэхдээ сонгодог буюу Сиси гэж нэрлэж сурсан том дэрвэгэр хормойтой уламжлалт загварууд хэзээ ч модноос гардаггүй онцлогтой.

Chicmerge брэндийн тухайд гэвэл…

Та Chicmerge Studio руу орсон л бол цогц хувцаслана, гэрэлтээд л гарна. Хуримын даашинзаар хязгаарлагдахгүй. Дотоод гоо сайхныг улам бүр тодотгон илэрхийлэх, тэмдэглэлт баяруудын, ажил хэрэгч, мөн өдөр тутмын гээд энгийн хэр нь ээ, бүсгүйчүүдийг дэгжин, ихэмсэг харагдуулах сэтгэл татам сонголтуудтай. Giana, Huong, өөрийн нэрийн Chicmerge брэндүүдээс та өөрийгөө олно, таньж мэдэх болно. Өөрт зохих өнгө, загвараа олсноор бүсгүй та цэгцтэй, чамин, өөртөө итгэлтэй харагддаг болно. Түүгээр ч барахгүй чанартай материалтай, тансаг загвартай цөөн хувцсаар олон төрлийн лүүк бүрдүүлж чадна.

Chicmerge брэндийн 2-3 хослолоор 7-8 лүүк бүрдүүлнэ гээд бод доо. Өнгө, материал, загварын төгс зохицол нь таныг цөөн тооны хувцсаар олон өөр хувцас өмссөн мэт харагдуулах болно.

Харин Giana брэндийн хувьд илүү өнгөлөг, эмэгтэйлэг, ялдам төрхийг бүрдүүлэх чамин ганган хийцтэй. Huong брэндийн хувьд өдөр тутам өмсөхөд тохиромжтой, энгийн боловч дэгжин загваруудтай юм. Эмэгтэй хүн бүрийн үзэл бодол, хандлага, ажил мэргэжлийн онцлогт нийцсэн, хүчирхэг, эсвэл ялдам энхрий дүр төрх бүрдүүлэх гайхалтай шинж чанар эдгээр брэндүүдэд ил оршино.

Ингээд бүсгүй таныг Chicmerge Studio-д урьж байна. Дараах хаягт хандан ШИНЭ ӨӨРИЙГӨӨ ОЛООРОЙ.

  • Инстаграм: chicmerge_studio
  • Хаяг: Zaisan Hill Complex, 4-р давхар
    Утас: 7707-8383
bookzone.mn
Тагууд: бизнес мэдээхурим

Санал болгох:

Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
An event poster features five speakers with their photos, names, and titles. The event, "Бизнес Цэнэг," is at Millennium Plaza Hotel on 2025.05.30 at 07:00. Slogans "Morninspire" and "Sharing is caring" are highlighted.
“Бизнес Цэнэг”: Зөөлөн ур чадвар ба дижитал манлайллаар бизнесээ цэнэглэе
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00