Бизнес зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүүтэйгээр хүний нөөц, мэргэжлийн чадвартай боловсон хүчин бүрдүүлэхэд онцгойлон анхаардаг байх хэрэгтэй. Компанийн амжилтын үндэс технологи, хөрөнгө оруулалт бус, үнэт зүйлээ ойлгодог, хариуцлагатай, хамтын ажиллагаанд нээлттэй, ур чадвар нь тасралтгүй өсөж байдаг хүний нөөц дээр тогтдог. Иймээс аливаа байгууллага урт хугацааны хөгжлийг зорьж байгаа бол хамгийн түрүүнд ажилтнуудаа зөв сонгох, тэднийг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй.
Ажилтнуудаа сонгохдоо зөвхөн диплом бус, тухайн хүний бодит ур чадвар, ажлын туршлага, шинэ зүйлд суралцах хүсэл эрмэлзэл, багт нийцэх хандлага зэргийг нь харгалзан үзэж танилцвал зохилтой. Ялангуяа шинэ залуу боловсон хүчнээс шууд үр дүн шаардахаас илүүтэй, тэднийг сургаж, чиглүүлэх, хөгжүүлэх цогц орчныг бүрдүүлэх нь удирдлагын гол чиглэл байдаг.
Тиймээс туршлагатай мэргэжилтнүүд шинээр орж ирж буй ажилтнуудад менторлох, дадлагажуулах, ажлын туршлага хуваалцах үйл явцыг тогтмол хийдэг байх хэрэгтэй. Энэ нь нэг талаас залуу ажилтнуудын мэргэжлийн өсөлтийг хурдасгаж, нөгөө талаас байгууллагын соёл, стандарт, ажлын хэв маягийг үе шаттайгаар суулгаж өгдөг. Уг удирдах арга барилын талаар болон Монголд жимс жимсгэнэ үйлдвэрлэх арга туршлагатай танилцахыг хүсвэл Business.mn подкаст-ын 317-р дугаарыг уншигч та сонирхоно уу.