BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A person stands near a signpost with arrows pointing in different directions. The person looks confused and has a question mark above their head, symbolizing uncertainty or indecision.

Нягтлан бодогч солигдох үед үүсдэг эрсдэл ба тодорхойгүй байдлууд

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-06-10
  Подкаст, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Байгууллагад нягтлан бодогч олон дахин солигдох нь санхүүгийн үйл ажиллагаанд тодорхойгүй байдал үүсгэж, алдаа гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ер нь тухайн байгууллагад орж буй шинэ ажилтан 3-6 сарын хугацаанд байгууллагын дотоод системд дасах, ажилд бүрэн оролцох төлөвтэй байдаг. Гэтэл байгууллагын зүгээс шинэ ажилтад хагас дутуу мэдээлэл өгөх, тодорхой бус зохион байгуулалтаас болж үйл ажиллагаа удаашрах, хяналт алдагдах зэрэг асуудал үүсэх нь бий.

Тэгвэл эдгээр хүндрэл нь нягтлан бодогчийн хариуцлагаас гадна байгууллагын зохион байгуулалтын бодлого, хандлагатай ч холбоотой. Иймд дараах асуултуудыг байгууллага өөртөө тавьж, үнэлэх шаардлагатай:

  • Шинэ нягтлан бодогчийн чиг үүрэг тодорхой, ойлгомжтой байв уу?
  • Санхүүгийн үйл ажиллагааны журам, дотоод процессийг бүрэн танилцуулсан уу?
  • Ажлыг хүлээлгэн өгөх, хүлээн авах үйл явцыг албан ёсоор гүйцэтгэсэн үү?
  • Нягтлан бодогчийн мэдлэг, ур чадвар байгууллагын шаардлагад нийцэж байсан уу?

Эдгээр шалгууруудыг хангаж ажиллах нь байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал үндэс болдог. Мөн нягтлан бодогч солигдох үед хамгийн чухал зүйл бол ажлыг системтэй, албан ёсоор хүлээлгэн өгөх, хүлээн авах процесс юм. Захирал болон удирдлагууд энэ үе шатанд анхаарлаа төвлөрүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай:

  • Ажлыг хүлээлгэн өгөх, хүлээн авах актыг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах
  • Шинээр томилогдсон нягтлан бодогчийг байгууллагын санхүү, бүртгэлийн журамтай танилцуулах
  • Ажлын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой зааж, ойлгомжтой болгох

эдгээр алхамууд нь шинэ ажилтныг ажлын байранд хурдан зохицох, алдаанаас сэргийлэх, удирдлагын хяналтыг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр байгууллага урт хугацаанд тогтвортой, хариуцлагатай санхүүгийн удирдлагатай байх суурийг тавьж чадах юм. Уг эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар болон захирал ба нягтлангийн харилцаа, дижитал шийдлүүд, санхүүгийн процессын алдаа болон тэдгээрээс сэргийлэх аргуудтай танилцахыг хүсвэл уншигч та Business.mn подкастын 319-р дугаарыг үзнэ үү.  

bookzone.mn
Тагууд: нягтлан бодохподкастын агуулгасанхүүгийн боловсролтодорхойгүй байдал

Санал болгох:

Four people in business attire sit around a large Rubik’s cube table, engaged in discussion and working with papers, a laptop, and a phone, set against a bright yellow background.
Хэрхэн уламжлал, шинэчлэлийг хослуулах вэ
An illustrated résumé with check marks and X marks highlighting various sections. The background features icons like a globe, chart, and signposts, suggesting job search or résumé evaluation.
Хүний нөөцийн менежмент нь татах, хөгжүүлэх, хадгалах үйл ажиллагаа юм
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00