Байгууллагад нягтлан бодогч олон дахин солигдох нь санхүүгийн үйл ажиллагаанд тодорхойгүй байдал үүсгэж, алдаа гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ер нь тухайн байгууллагад орж буй шинэ ажилтан 3-6 сарын хугацаанд байгууллагын дотоод системд дасах, ажилд бүрэн оролцох төлөвтэй байдаг. Гэтэл байгууллагын зүгээс шинэ ажилтад хагас дутуу мэдээлэл өгөх, тодорхой бус зохион байгуулалтаас болж үйл ажиллагаа удаашрах, хяналт алдагдах зэрэг асуудал үүсэх нь бий.
Тэгвэл эдгээр хүндрэл нь нягтлан бодогчийн хариуцлагаас гадна байгууллагын зохион байгуулалтын бодлого, хандлагатай ч холбоотой. Иймд дараах асуултуудыг байгууллага өөртөө тавьж, үнэлэх шаардлагатай:
- Шинэ нягтлан бодогчийн чиг үүрэг тодорхой, ойлгомжтой байв уу?
- Санхүүгийн үйл ажиллагааны журам, дотоод процессийг бүрэн танилцуулсан уу?
- Ажлыг хүлээлгэн өгөх, хүлээн авах үйл явцыг албан ёсоор гүйцэтгэсэн үү?
- Нягтлан бодогчийн мэдлэг, ур чадвар байгууллагын шаардлагад нийцэж байсан уу?
Эдгээр шалгууруудыг хангаж ажиллах нь байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал үндэс болдог. Мөн нягтлан бодогч солигдох үед хамгийн чухал зүйл бол ажлыг системтэй, албан ёсоор хүлээлгэн өгөх, хүлээн авах процесс юм. Захирал болон удирдлагууд энэ үе шатанд анхаарлаа төвлөрүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай:
- Ажлыг хүлээлгэн өгөх, хүлээн авах актыг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах
- Шинээр томилогдсон нягтлан бодогчийг байгууллагын санхүү, бүртгэлийн журамтай танилцуулах
- Ажлын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой зааж, ойлгомжтой болгох
эдгээр алхамууд нь шинэ ажилтныг ажлын байранд хурдан зохицох, алдаанаас сэргийлэх, удирдлагын хяналтыг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр байгууллага урт хугацаанд тогтвортой, хариуцлагатай санхүүгийн удирдлагатай байх суурийг тавьж чадах юм. Уг эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар болон захирал ба нягтлангийн харилцаа, дижитал шийдлүүд, санхүүгийн процессын алдаа болон тэдгээрээс сэргийлэх аргуудтай танилцахыг хүсвэл уншигч та Business.mn подкастын 319-р дугаарыг үзнэ үү.