BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A man in a blue suit sits at a desk with a laptop, papers, books, and a chess set, symbolizing how сайн хуулийн зөвлөгөө таны бизнесийн ирээдүйг заах луужин болохыг харуулна. A framed artwork hangs on the teal-colored wall behind him.

“Цэц Партнерс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Г.Лхагвасүрэн

Г.Лхагвасүрэн: Сайн хуулийн зөвлөгөө таны бизнесийн ирээдүйг заах луужин

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-06-10
  Онцлох, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Хоёр найз олон жил ярьсан компани байгуулах мөрөөдлөө ажил хэрэг болгохоор шийджээ. Тэд хамтран ажиллах гэрээ хийх талаар ярилцсан ч хэн хэн нь “Бид нэгнээсээ юугаа ч нууж харамлах билээ” гээд энэ тухай яриа намжиж. Ингээд тэд хэн нь хэдий хэмжээний мөнгө гаргах вэ, хэн өдөр тутмын ажлыг удирдах вэ, ашиг, алдагдлаа яаж хуваах вэ гэх зэргийг “амаар” тохиролцжээ. 

Эхэндээ бүх зүйл урагштай байлаа. Борлуулалт нэмэгдэж, захиалга өсөж, үйл ажиллагаа тэлэв. Харин гурав дахь жилээс нэг нь нөгөөгөөсөө илүү байгууллагын үйл ажиллагаанд оролцож, шийдвэр гаргадаг болж. Мөн санхүү, гүйлгээг өөр дээрээ төвлөрүүлж эхэлжээ. Харин нөгөө нь итгэж, “Найз маань зөв л юм хийж байгаа” гэж бодсоор. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам тайлан, ашиг, төлөвлөгөө ч ярьдаггүй болов. Нэг өдөр хувь хүртэх тухай ярихад, “Чи бараг оролцоогүй шүү дээ. Би л энэ бүхнийг босгосон” гэсэн хариу сонсов. Ингээд хоёр найзын дунд маргаан дэгдэж, хохирсон нь хуулийн зөвлөгөө авахаар очиход “Бичгээр байгуулсан гэрээ байна уу?”, “Хөрөнгө оруулалтын баримт бий юу?” гэсэн асуултууд тулгарч, хуулийн хана мөргөж орхив. Цөөнгүй сар, жилийн турш хөөцөлдсөний эцэст, хохирогч залуу “Хэрвээ гурван жилийн өмнө, гэрээгээ мэргэжлийн хуульчтай хамт боловсруулсан бол бүх зүйл өөрөөр өрнөх байжээ” гэдгийг ойлгосон юм. 

Ингэж итгэлцэлд тулгуурласан, хууль зүйн баримтгүй бизнесийн харилцаа төгсгөлдөө нэгнийх нь эрх ашгийг зөрчсөн хэрэг болж дууссан нь Монголын бизнесийн орчинд цөөнгүй ажиглагддаг. Ийм маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд талуудын хөрөнгө оруулалт, ашиг алдагдлаа хуваарилах тухай нотлох баримт үгүйлэгдэж, аман тохиролцоо хуулийн өмнө хүчгүйддэг. Иргэд энэ мэт эрсдэлээс сэргийлэхэд мэргэжлийн хуульчдын оролцоо, зөвлөгөө зайлшгүй шаардлагатай байсныг өнгөрсөн хойно ойлгох нь олонтаа. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид ихэнхдээ хууль, эрх зүйн зөвлөгөө авалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлдэг нь нийтлэг алдаа юм. Үүний улмаас гэрээний харилцаанд хайхрамжгүй хандах хандлага түгээмэл байдаг. Тухайлбал, гэрээ байгуулахдаа интернетэд нийтлэгдсэн бэлэн загварын баримт бичигт өөрсдийн компанийн нэрийг сольж бичээд шууд ашиглах нь элбэг. Гэтэл манай улсад бизнесийн бүхий л салбар тус тусын хууль, дүрэм, журмаар зохицуулагддаг тул ийм алхам нь хожим хүнд нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэй. Харин  “Цэц Партнерс” хуулийн фирм жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай жишиг үйлчилгээ боловсруулжээ. Тэд тухайн бизнесийн онцлог, үйл ажиллагаа явуулж буй салбарын хууль, зохицуулалтад нийцсэн гэрээ, дотоод журам, баримт бичгийг боловсруулж өгөхөөс гадна мэргэжлийн хуульчийн зөвлөгөө, чиглүүлэлтийг санал болгодог аж. Нэг ёсондоо, ЖДБ эрхлэгчид эрсдэлд орохгүйгээр гэрээний харилцаагаа хуулийн дагуу, тодорхой зураглалтайгаар зохион байгуулах боломжийг тэд бүрдүүлж өгч буй.

Иймд бид бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, мэргэшсэн багтай “Цэц Партнерс” хуулийн фирмийг онцлон, тус фирмийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Г.Лхагвасүрэнтэй ярилцсан юм.

2017 онд байгуулагдсан “Цэц Партнерс” хуулийн фирм өдгөө Улаанбаатар хотод хоёр салбартай бөгөөд нийт дөрвөн өмгөөлөгч, зургаан туслах ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй. Сүүлийн найман жилийн хугацаанд тус фирмтэй тогтмол хамтран ажилладаг харилцагч байгууллагын тоо тасралтгүй өссөөр байгаа аж. Харин тэд “Алко Групп”, “Практикал Даатгал”, “Милая Фүүдс”, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК зэрэг байгууллагад өдөр тутмын эрх зүйн зөвлөгөө өгч, авлага барагдуулах ажиллагаа, гэрээ хэлцэл, тендерийн процесс, маргаан шийдвэрлэлт гэх мэт олон талт үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлэх зэргээр байнгын хамтран ажиллаж буй. Компанийнхаа тухай Г.Лхагвасүрэн “Бизнесийн өдөр тутмын харилцаанд байнга тулгардаг эрсдэлүүд болон томоохон гэрээ хэлцэл хийх үеийн тодорхойгүй байдлыг бид урьдчилан тооцож, хожим маргаан үүсэх асуудал бүрийн шийдлийг гэрээнд тодорхой зааж өгөхийг чухалчилдаг” хэмээн товч, тодорхой тайлбарлаж байлаа.

Харин түүний тухайд 2020–2022 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. Одоогоор “Цэц Партнерс” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой удирдан явуулахын зэрэгцээ МУИС-д Хууль зүйн докторантаар суралцаж буй. Мөн тэрбээр хуулийн салбартаа даатгалын чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч бөгөөд өмнө нь “Практикал Даатгал”-д Нөхөн төлбөрийн албаны даргаар дөрвөн жил ажилласан туршлагатай юм. 

Ер нь бизнес эрхлэгчид эхлэлийн цэг дээрээ бүх асуудал, тодорхойгүй байдлаа хуулийн хүрээнд тодруулж, мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авбал учирч болох олон эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Нэг үгээр, хууль зүйн үйлчилгээ шатраар бол гурван нүүдлийн цаадах эрсдэлийг танд тод томруун харуулж өгдөг стратегийн хэрэгсэл юм.

A man in a blue suit sits at a desk with a laptop, gesturing as he speaks. Behind him is a colorful painting with intricate patterns, and books and decorative items are on the desk.

Онцлоход Г.Лхагвасүрэн өмгөөлөгч өнгөрсөн жил “Даатгалын маргаанд гарсан шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” судалгаагаа Legal Data платформд нийтэлжээ. Уг судалгаандаа 2019–2024 оны хооронд өрнөсөн даатгалтай холбоотой хэрэг, маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй судалснаа багтаасан байна. Судалгааныхаа талаар Г.Лхагвасүрэн “Энэ чиглэлээр Монголд 2016 онд хийсэн судалгаа бий. Гэтэл түүнээс хойш 2024 он хүртэл бизнесийн орчин болон даатгалын гэрээнүүд бүгд өөрчлөгдсөн. Тэгэхээр өнөөдөр шүүх уг хэрэг, маргааныг хэрхэн шийдэж байгаа юм бэ гэдгийг судлах нь зүйтэй. Миний хувьд 2019 оноос хойш ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх дамжааны оюутнуудад даатгалын эрх зүй, хуулийн хэрэглээ сэдвээр хичээл орж байна. Тухайн үедээ оюутнуудаас сонгон шалгаруулалт явуулаад туслах судлаачаар гурван оюутныг сонгож, ажлаа эхэлсэн. Энэхүү судалгааны тайлангаас иргэд даатгалын тухай ерөнхий ойлголт авах, мэргэжлийн хуульчид хуулийн хэрэглээний хувьд чиглэл авч болохуйц жишгийг олж үзэх боломжтой хэмээв.

Судалгааны талаар товч өгүүлбэл:

Г.Лхагвасүрэнгийн судалгаагаар нийт даатгалын маргааны дийлэнх хувийг нөхөн төлбөрөө авч чадахгүй байна гэх асуудал эзэлж буй гэх дүн гарчээ. Харин уг маргааны 70 гаруй хувьд шүүх нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ талаар тэрбээр “Даатгалын компаниуд үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийг олгохоос татгалздаг” гэсэн үр дүнг харж болохоор байна. Гэтэл шүүхэд хандаж байгаа иргэдийн цаана хандаагүй хүн хэд байгаа вэ? Адгийн зарга арван хоног гэж Монголчуудын буруу хэллэг байна шүү дээ. Үүнээс төвөгшөөгөөд шүүхэд хандахгүй хаядаг. Гэтэл судалгааны үр дүнд тулгуурлан харвал даатгалын компаниуд нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр олгохгүй байх тохиолдол цөөнгүй байна” хэмээв. 

“Бизнесийн өдөр тутмын харилцаанд байнга тулгардаг эрсдэлүүд болон томоохон гэрээ хэлцэл хийх үеийн тодорхойгүй байдлыг бид урьдчилан тооцож, хожим маргаан үүсэх асуудал бүрийн шийдлийг гэрээнд тодорхой зааж өгөхийг чухалчилдаг”

Түүний судалгааны багт багтсан зарим оюутнууд өдгөө тус фирмд өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байгаа бөгөөд дан залуучуудаас бүрдсэн хамт олон аж. Тиймээс “Цэц Партнерс” фирмийг удирдан жолоодож буйн хувьд Г.Лхагвасүрэн залуу ажилтнууддаа алдаа гаргах эрх чөлөөг бүрэн олгодгоо онцолж байлаа. Энэ талаар тэрбээр “Мэдээж алдаа гарна. Тэр бүрд хуучных шиг донгодоод, уурлаад байх шаардлагагүй. Хүнийг алдаан дээр нь шүүмжлэхдээ ойлгуулах зарчмаар хандах хэрэгтэй гэж би боддог. Тийм болохоор зааж, зөвлөх үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй хэмээв. Түүнтэй ярилцаж байх зуур энэ мэргэжлийг маш их хичээл зүтгэлийн үр дүнд эзэмшдэг гэдгийг ойлгосон юм. Мэдээж мэргэжил бүрд онцлог, бахархах зүйлс бий. Гэхдээ тус мэргэжлээр суралцаж буй оюутан их сургуулиа төгсөөд хоёр жил хуулийн фирм, шүүх, прокурорт туслахаар ажилласны дараа хуульчийн шалгалтдаа ордог.  “Цэц Партнерс” хуулийн фирмийнхэн туслахаар орж ирсэн залуусаа янз бүрийн хэрэг маргаан дээр ажиллаж, процесс бүрийг мэдэрч, туршлага хуримтлуулах боломжийг нь бүрэн хангадаг аж. Өөрөөр хэлбэл, залуус хуульчийн шалгалтдаа практик хэлбэрээр бэлдэж буй нь энэ юм.

Өмгөөлөгч хүн хэн нэгнийг хуулийн мэдлэггүйгээсээ болж хохирч үлдэхээс хамгаалаад зогсохгүй, эдийн засаг болон сэтгэл санааны хувьд амар тайван, баталгаатай орших боломжийг бүрдүүлж өгдөг. 

Мөн онцлоход тэд энэ онд БНХАУ-ын хуулийн фирмүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар тус компанийн үүсгэн байгуулагч Г.Лхагвасүрэн “Монголын олон компани БНХАУ-аас,хөрөнгө оруулалт,  тоног төхөөрөмж, бараа материал авдаг. Үүнээс гадна олон салбар, чиглэлд  хамтын ажиллагаатай мөнхийн хөрш улсууд. Манай фирмийн үйлчүүлэгч нар дунд олон БНХАУ-ын иргэн, хуулийн этгээд байгаа. Иймээс урд хөршийн хуулийн фирмүүдтэй харилцаа тогтоож, хамтран ажиллах нь цаг үеийн шаардлага болж байна. Манай зүгээс хятад хэлтэй хуульчийнхаа тоог нэмэхээр ажиллаж байна. Ингэснээр Хятадын талтай холбоотой маргаан, асуудал үүсэхэд хуулийн мэргэжлийн баг хоёр улсын хууль зүйн орчинд үндэслэн үр дүнтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.  

Ярилцлагын төгсгөлд Г.Лхагвасүрэн өмгөөлөгч 

“Хуулийн фирм бусад бизнестэй адил өөрийгөө магтсан маркетинг хийх тийм ч зохистой биш гэж боддог. Ер нь хамгийн төгс маркетинг бол амнаас ам дамжин яригдах явдал юм. Тэгэхээр хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа бол боломжит бүхнийг хийлээ гэсэн мэдрэмжийг үйлчлүүлэгчдээ төрүүлэх ёстой. Үйлчлүүлэгчид зөвхөн гэрээнд заасан хэрэг маргаанаар хязгаарлахгүйгээр хувийн өмгөөлөгчтэй болсон мэт хамтын харилцааг үнэнчээр, тасралтгүй байлгах нь хамгийн хүчтэй маркетинг. Тэр үйлчлүүлэгч маань дараагийн үйлчлүүлэгчийг бидэнд зуучилна гэсэн үг. Зарим талаар бид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж буй мэт санагдах нь ч бий. Их хэмжээний өрөнд орсон, төлөх ёсгүй хохирлыг барагдуулах болчихсон гэх мэт хүнд нөхцөлд орсон олон хүн бидэнд ханддаг. Тэд хуулийн хамгаалалт, өөрсдийн эрх үүргээ ойлгож мэдсэний дараа бага ч гэсэн итгэл, найдвар тээгээд гардаг. Энэ утгаараа бид зөвхөн хуулийн зөвлөгөө өгөөд зогсохгүй, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байгаа мэт санагдах үе олон. Энэ нь мэргэжлээрээ бахархах нэг шалтгаан болдог” хэмээв.

bookzone.mn
Тагууд: өсөлттэй бизнесхууль эрх зүй

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A person with long dark hair is sitting at a table in a cafe with wooden decor and green cushioned seats. They are wearing a light-colored blouse and smiling. The wall behind has a partially visible coffee-related sign.
Япон шаардлагад тэнцсэн үндэсний цай үйлдвэрлэгч
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00