Сүүлийн 13 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, холын Америкийг монголчууддаа ойртуулж буй онлайн худалдааны USASHOP.mn вэбсайтын хамт олон зах зээлд өөрсдийн ялгарлыг нэгэнт бий болгожээ. 2022 оноос бүрэн автоматжиж, ребрэндинг хийснээр захиалга хүлээн авах боломжоо нэмэгдүүлж, захиалагчдын тоо нь эрчимтэй нэмэгдсээр байна.
Сүүлийн үед хийгдэж буй шинэчлэл, шинэ функц болон өрсөлдөөн улам ширүүсэж буй онлайн худалдааны салбарт ямар ялгарал үүсгэхийг зорьж байгаа талаар Аспен Технологи компанийн гүйцэтгэх захирал Б.Тэлмэн ийн өгүүлсэн юм.
Лайфстайлын өөрчлөлт
Цар тахлын үеэс хойш онлайн худалдааны бүүм дэлхий даяар явагдаж байна. Энэхүү трэндээс монголчууд ч хоцорсонгүй. Нийгмийн сүлжээгээр бараа зардаг хуудас, групп борооны дараах мөөг шиг олширсноос гадна АНУ, Япон, БНХАУ зэрэг улсын бараа бүтээгдэхүүн борлуулдаг, зуучилдаг онлайн дэлгүүрүүд төрөл бүрийн үйлчилгээг санал болгож эхлэв.
Урьдчилгаа төлөөд захиалах, төлбөрөө хувааж төлөх зэрэг төлбөр тооцооны аргууд ч бий болов. “Хүмүүс бэлэн барааг хувааж төлөх аргаар, эсвэл зээлээр их авч байна. Эхэндээ амархан, гоё мэт санагдах ч эцэстээ хүү, шимтгэлд зарцуулж байгаа дүнг нь харах юм бол санхүүгийн хувьд тийм ч ухаалаг сонголт биш юм. Ингэснээр хаа хаанаа их мөнгө алдаж, санхүүгийн дарамтад орж байна. Жишээлбэл, машины 20 сая төгрөгийн өндөр хүүтэй зээлийг гурван жилд 34 сая болгон төлж байна. Харин сар бүр зээлд төлөх мөнгөө хадгалбал бага хүүтэй ч 18 сард 20 сая төгрөг цуглуулж чадна.
Худалдан авагч төлбөрөө төлсөн л бол ямар ч нөхцөлд хохирохгүй байх ёстой гэж үздэг нь хамгийн том давуу тал
Зөв төлөвлөж чадах юм бол мөнгөө илүү хэмнэх бүрэн боломжтой. Урьдчилж төлөвлөөд АНУ-аас чанартай барааг хямд үнээр авах нь бэлэн барааг тулгамдаж, сандарсандаа зээлээр, эсвэл төлбөрөө хувааж авснаас хамаагүй ашигтай. Тиймээс бид санхүүгийн хувьд илүү ашигтай, бас найдвартай байх боломжийг олгож байгаа гэж бодож байна” хэмээн Б.Тэлмэн өгүүлэв.
Тийм ч учраас тус компани төлбөрийн янз бүрийн нөхцөл бус харин хямд үнэ, чанартай үйлчилгээг санал болгохыг зорьдог байна. “Өмнө нь Америкийн худалдааны татвар буюу зургаан хувийн татвар нэмэгддэг байсан ч манай хамт олны олон удаагийн, тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд Амазоноос гадна хэрэглэгчдийн хэрэглэх дуртай 10 гаруй онлайн дэлгүүрийг худалдааны татвараас чөлөөлж чадсан” хэмээн Б.Тэлмэн онцолсон. Мөн биет дэлгүүрийн түрээс, худалдааны зөвлөхийн цалин, зээлийн хүү зэрэг элдэв дарамтаас “хол” байдаг нь хямд үнэ санал болгох нэг суурь болдог аж.
“Америк болон Япон стандарт огт өөр. Жишээ нь Америкийн зах зээлд борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн маш өндөр стандарт, шаардлагыг хангасан байх ёстой. Тиймээс нэг компанид үйлдвэрлэсэн нэг ижил бараа ч АНУ руу экспортолсон нөхцөлд чанар нь ялгаатай байдаг. Японоос ч гэсэн зарчим яг ижилхэн юм. Зарим хүн үүнийг мэддэггүй учраас Хятад барааг үнэтэй доллароор авчирлаа гэж бухимдан үл ойлгох тохиолдол гардаг байсан. Харин Америк, Япон чанарыг бид үйлчилгээний багахан хөлс нэмээд Монголдоо түргэн шуурхай авчирч үйлчилгээ үзүүлж байгааг хүмүүс одоо илүү ойлгож манай байнгын хэрэглэгч нэмэгдсээр байна” хэмээн Б.Тэлмэн өгүүлж байв.
Тэрбээр нэмээд “Хэрэглэгчид цаг хугацаагаа илүү хайрладаг болж байна. Тиймээс үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд ч бас хэрэглэгчдийнхээ цагийг хайрлах нь зүйтэй. Ялангуяа Улаанбаатарын замын түгжрэл бидний үнэт цагийг ихээр үрдэг шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид ухаалаг хүргэлтийн бараа хадгалан хүргэх SkyBox нэртэй pickup-box хөгжүүлж салбартаа шинэ соёл стандартын түүчээлэгч GS25 дэлгүүртэй хамтарч нийт 10 байрлалд байрлуулсан. Дэлгүүр хэсэхэд хүмүүс ихэнхдээ 5-6 цаг зарцуулдаг ч олон газрыг харьцуулах боломжгүй, тулгамдсан байдалд сонголтоо хийдэг. Харин манайхаас тав тухтай сууж байгаад л 30 минутын дотор онлайн дэлгүүрээс сонголтоо харьцуулж, хүссэнээ захиалаад бараагаа 7-14 хоногийн дараа авна. Энэ бол юмыг төлөвлөж, мөнгө болон цагаа хэмнэх дуртай, алсыг харж чаддаг хүнд маш том боломж. АНУ, Японоос бараагаа ирэхэд нь түгжрэхгүйгээр гэр, ажилтайгаа ойрхон GS25 дэлгүүрт байрлах Skybox-оос авах боломжтой. Мөн бид бараагаа очиж авсан хэрэглэгчдэдээ GS25 дэлгүүрээс мөстэй американо үнэгүй авах урамшуулал олгож байгаа. Цаашид илүү олон урамшуулал санал болгоно. Энэ бүхэн бол хэрэглэгчдийг цагаа хэмнээсэй, үнэт цагаа хамгийн хайртай зүйлсдээ, гэр бүлдээ зарцуулаасай гэж манай хамт олон чин сэтгэлээсээ хүсдэгийн нэг илрэл” гэж хэлсэн юм.
Ерөөс цагаа хэмнэх, санхүүгээ зөв удирдах, дэлгүүр хэсэнгээ шаардлагагүй зүйл зээлээр авахгүй байх, сайтар төлөвлөсний үндсэн дээр худалдан авах зэрэг зөв дадлыг бий болгохыг “Аспен технологи”-ийн залуус хүсдэг. Ихэнх хүн дэлгүүр хэсэхдээ төлөвлөөгүй зүйл худалдаж авах магадлал өндөр байдаг бол онлайнаар бараа захиалахдаа үнийг нь харьцуулах, хэрэгцээгүй худалдан авалт хийхгүй байх зэргээр хавьгүй хэрсүү ханддаг байна.
Технологийн дэвшил, үйлчилгээний хослол
Хэрэглэгчдээ халамжлах, үйл ажиллагааг улам оновчтой болгох зорилгоор USASHOP.mn -ийн хамт олон хэд хэдэн шинэчлэлийг онлайн болон оффлайн орчинд хэрэгжүүлж дуусгажээ. Тухайлбал хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор захиалга өгөх, бараа хайх зэрэг функцыг бүрэн автоматжуулж, хялбаршуулснаар вэбсайтын үйл ажиллагаа эрс сайжирсан байна. Мөн худалдан авалт бүрдээ cashback буюу бонус авч, түүнийгээ бэлэн оноо болгон цуглуулаад дараагийн худалдан авалтдаа ашиглах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн Япон улсын хамгийн том тээврийн компани JapanPost-Japan Logistic-тэй хамтарч JAPANSHOP.mn-ийг нээснээр Японы хүссэн дэлгүүрээс бараагаа линкээр нь захиалах боломжтой болоод байна. Ингэснээр Япон барааг шууд захиалах боломжтой анхны үйлчилгээг тус компанийн хамт олон зах зээлд нэвтрүүлэв.
Энэ бүхний цаана бизнес, технологийн нөү-хау, мэдлэг “ажиллаж” байдаг. USASHOP.mn-ийг үүсгэн байгуулагч Т.Хишигбаяр, Э.Энхтамир АНУ-д 15 гаруй жил ажиллаж, амьдрахдаа бүтээгдэхүүн технологийн хэд хэдэн стартап үүсгэн байгуулж байсан туршлагатай. Үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг уг бизнесээ 2021 оноос дараагийн түвшинд гаргахаар зориг шулуудан ажилласнаар өдгөө USASHOP.mn вэбсайт нь Amazon, eBay, Walmart-аас шууд бараа захиалга хийх, 110 гаруй брэндийн барааг захиалах, мөн АНУ дахь хүссэн вэбсайтаас барааг линк холбоосоор нь захиалах, аж ахуйн нэгжүүдийн бөөний болон тусгайлсан захиалгыг хийх зэрэг боломжтой болж өргөжжээ.
Хэрэглэгчдийг цагаа хэмнээсэй, үнэт цагаа хамгийн хайртай зүйлсдээ, гэр бүлдээ зарцуулаасай гэж манай хамт олон чин сэтгэлээсээ хүсдэг
Б.Тэлмэн энэ талаар “Манай компанийн гол зорилго бол технологи хөгжүүлж хэрэглэгчдэд хүссэн барааг хямд хурдан хүргэхэд оршиж байгаа юм. USASHOP.mn болон JAPANSHOP.mn ямар нэг бэлэн программ, код ашиглаагүй, харин Монгол хүний оюун ухаанаар бүтсэн оюуны бүтээл. Дуурайн хийх бараг боломжгүй. Учир нь бид систем болон бизнес моделоо 100 хувь өөрсдөө хөгжүүлж, хэрэгжүүлдэг. Энэ бол бидний хамгийн том өв. Энэ ч талаасаа манай компанийг мэдээлэл технологи, худалдааны компани гэж ойлгож болно” хэмээн өгүүлэв.
“Аспен технологи” компани ойрын хугацаанд Монголын зах зээлд төвлөрч ажиллаж байгаад цаашид гаднын зах зээлд гарах зорилготой тухай тэрбээр дурдсан. Хэрэв технологийн шийдлээ дотооддоо туршиж, батлаж чадах юм бол өөр улсад нэвтрүүлэх нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, гадаадын зах зээлд онлайн худалдааны системээ нийлүүлэх боломжтой болно.
Тус платформын хэрэглэгчдийн багагүй хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. “Дотоодын бараг бүх групп компани болон Оюу Толгой төслийн туслан гүйцэтгэгчид манайхтай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа” хэмээн Б.Тэлмэн онцолсон. Энэ зах зээлд үйлчлэхдээ юунд анхаарч ажилладаг талаар сонирхоход тэрбээр “Бид тухайн компанийг 100 хувь төлөөлж, хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг авчирдаг. Өөрөөр хэлбэл, бараагаа хэрхэн авах талаар бүхий л зөвлөгөөг өгөхөөс гадна борлуулагч талтай ярилцаж, хэлцэл хийж, гэрээ байгуулах зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг. Үнээ тодорхой гаргаж өгдөг, тээвэрлэлт, чанартай холбоотой асуудал гарвал мөн манайхаас шийдвэрлэдэг. Захиалсан барааг хамгийн гол нь найдвартай, баталгаатай авчирдаг учраас компаниуд манайхаар үйлчлүүлэх дуртай байдаг. Манайх АНУ-д олон улсын 3PL стандартын агуулах, оффистой, бүтэн цагаар ажилладаг баг хамт олон байгаа тул энэ бүхэн найдвартай ажилладаг юм. Бид зүгээр нэг захиалга авч карго дамжуулалт хийдэггүйд манай үйлчилгээний чанар, баталгаа оршиж байгаа” гэж хариулав.
Амазоноос гадна хэрэглэгчдийн хэрэглэх дуртай 10 гаруй онлайн дэлгүүрийг худалдааны татвараас чөлөөлж чадсан
Түүний зөвлөснөөр “Компани болгон тусдаа гадаад харилцааны захиалгын менежер, худалдан авалтын ажилтан цалинжуулах албагүй бөгөөд цагийн зөрүү, харилцааны саад тотгор, гаалийн бүрдүүлэлт зэрэг асуудлаас ангид байж, туршлагатай, итгэлтэй байгууллагаар үйлчлүүлэх нь хамаагүй ашигтай, стрессгүй сонголт байдаг”.
Мөн худалдан авагч төлбөрөө төлсөн л бол хохирохгүй байх ёстой гэж үздэг нь USASHOP.mn-ий хамт олны нэг зарчим, хамгийн том давуу тал нь. Хэрэв бараа, бүтээгдэхүүн ямар нэг шалтгааны улмаас алга болсон бол өөрсдийн зүгээс ахин худалдан авалт хийх, эсвэл iPhone гар утаснаас үйлдвэрийн гэмтэл илэрвэл АНУ руу татан авч, Apple-ийн баталгаат засварын төвд засуулаад Монгол руу буцаан илгээх зэрэг үйлчилгээг тэд үзүүлдэг.
Үйлчлүүлэгч, захиалагчдаа ийн “дэндүү” гэмээр анхаарч, халамжилдаг энэхүү зарчмыг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш баримталж, үүнийхээ сацуу технологийн байнгын хөгжүүлэлт, шинэчлэлийг цаг үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн хийсээр ирсэн нь USASHOP.mn-ий хамт олныг олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь нөлөөлсөн нь лавтай. Магадгүй энэ хоёр хүчин зүйл нь онлайн худалдааны салбарт амжилттай, тууштай ажиллахыг хүсэж буй компаниудад туршлага болох биз ээ.