BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A construction worker in a yellow hard hat and safety vest kneels on an empty desert road, painting a yellow line with a machine. Rocky hills and dry shrubs are visible in the background under a clear blue sky.

Байгууллага хэрхэн бүтээмжээ нэмэх вэ? 

Отгонбат Д   Д.Отгонбат
2025-06-16
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Бүтээмж гэдэг нь тухайн, процесс, үйл ажиллагаа, төсөлд зарцуулж буй орцыг хэмнэх (цаг, нөөц, хүн хүч, материал гэх мэт), эсвэл адил нөөцөөр ахиу хэмжээний гарцыг гаргах тухай ойлголт юм. 

Бүтээмж нь доорх гурван түвшинд яригддаг ойлголт юм.  

  1. Улс орон буюу үндэсний түвшинд
  2. Байгууллагын түвшинд 
  3. Хувь хүний түвшинд

Үндэсний бүтээмжийн төлөв

Саяхан Хөгжлийн банкнаас зохион байгуулсан нэгэн арга хэмжээн дээр АХБ-ны төлөөлөгчийн танилцуулсан илтгэлд Монгол улсын санхүүгийн салбарын гол эрсдэлүүдийн нэг нь манай улсын бүтээмжгүй байдал гэж тодорхойлно лээ. Энэ ч үнэн л дээ. Бид бүс нутагтаа хөдөлмөрийн бүтээмжийн хувьд БНХАУ-аас хоёр дахин, дэлхийн дунджаас гурав дахин, Солонгосоос 5.4 дахин бага байгаа. Өөрөөр хэлбэл дундаж нэг Ли овогтон манай дундаж Батаас хоёр дахин их бүтээмжтэй, Ким овогтон бүр тав дахин их бүтээмжтэй байна гэсэн үг. Бид зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдэр гэх мэт уул уурхайн түүхий эдийг дорвитой экспортолдог тулдаа бас ч гэж ийм дүн мэдээ гарч байгаа юм. Хэрэв энэ салбарыг хасаж тооцвол бидний бүтээмж үнэхээр доогуур гарах юм.

Салбаруудын бүтээмжийг авч үзвэл, уул уурхай, олборлох салбар хамгийн өндөр үзүүлэлттэй буюу нэг ажиллагч тутамд 51.9 сая төгрөгийн баялаг бүтээж байгаа бол хөдөө аж ахуйн салбар 14.6 сая төгрөгөөр хэмжигддэг.

Хувийн хэвшлийн бүтээмж ба жижиг, дунд бизнесүүд

Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 97%-ийг жижиг, дунд бизнесүүд (ЖДБ) эзэлдэг ч эдийн засгийн бүтээмжид оруулж буй хувь нэмэр харьцангуй бага. Тодруулбал, ЖДБ-үүд нийт ДНБ-ий 5.5%-ийг бүрдүүлж, экспортын 2.4%-ийг бүрдүүлж байна. Хувийн хэвшлийн өсөлтийг хязгаарлаж буй гол хүчин зүйлүүдэд санхүүжилтийн хүртээмж, технологийн хоцрогдол, хүний нөөцийн чадавх ордог. 

Бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, санаачилгууд

Монгол Улсын Засгийн газар бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд “E-Mongolia” платформыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж байгаа бөгөөд сүүлийн мэдээгээр цахимаар хүргэж буй төрийн үйлчилгээ 1200 гарсан байна.  Төрийн бүтээмжийн үндэсний хороо гэх бие даасан бүтцийг болгож, тодорхой санал санаачилга гарган ажиллаж буйг талархалтайгаар харж байдаг. 

Мөн төрийн өмчит компаниудад 400 гаруй бүтээмжийн мэргэжилтнийг тухайлан томилж байна. Энэ мэтчилэн төрийн зүгээс бүтээмжийг чухалчлан ажиллаж байхад, хувийн хэвшлийн түвшинд энэ тун бага яригдаж буй нь харин их гайхал төрүүлдэг. Бүтээмж нь байгууллагын дотоод асуудал, нууц мэдээлэл байж болох ч ялангуяа хүний нөөц хомсодсон, мэдээллийн технологи хурдтай нэвтэрч буй өнөө цаг үед бүтээмжийн талаарх системтэй зөв мэдлэг ойлголт бүх шатанд маш их хэрэгтэй. 

Төрийн бүтээмжийн үндэсний хорооны нэгэн илтгэлд дурдсан мэдээллээс эш татъя. 

“… Цахим шилжилт хийснээр цаг хугацаа, нөөц (цаас) хэмнэгдэх ёстой. Гэвч тийм үр дүн гараагүйг доорх зургаас бид харж байна.  Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын зарим удирдлагатай уулзахад төрийн байгууллагууд баримт бичгийг цахимжуулж хадгалах тушаал шийдвэр гарч цахим архив руу шилжсэнээс хойш харин ч бичиг цаасны ажлыг хоёр дахин нэмсэн, нөгөө л цаасны ажил нь хэвээр байгаа талаар  олонтоо сонсож байна”. 

Энэ нь бидний бүтээмжийн талаарх ойлголт маш сул байгааг харуулж байгаа юм. Цахилгаан түгээх үүрэгтэй хамгийн том нэг байгууллагын албан тушаалтны хэлж буйгаар, үйл ажиллагаанд дижитал шийдэл нэвтрүүлж бүтээмжийг нэмэгдүүлэн ажиллах хүний нөөцийн орон тоон дээр хэмнэлт гаргасан боловч, зөрүүлээд дарга нар нэмэгдсэнээр цалингийн зардалд хэмнэлт гараагүй байна. 

Бүтээмжийн ажлыг энэ мэт байдлаар эхлүүлж, өрнүүлж болохгүй. Тэгвэл “Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг зүйл болно. 

Тэгэхээр, хамгийн гол эхлэх цэг бол “Бүтээмж гэж юу вэ” гэдгийг зөв ойлгох ёстой гэж хувьдаа үздэг. Бүтээмж гэдэг нь тухайн, процесс, үйл ажиллагаа, төсөлд зарцуулж буй орцыг хэмнэх (цаг, нөөц, хүн хүч, материал гэх мэт), эсвэл адил нөөцөөр ахиу хэмжээний гарцыг гаргах тухай ойлголт юм. 

Бүтээмж гурван түвшинд яригддагийг өмнө дурдсан. Энэ дундаас байгууллагын түвшний бүтээмжийн талаар онцгойлон авч үзье. 

Байгууллагын түвшинд бүтээмжээ сайжруулах стратеги

Байгууллагын түвшинд бүтээмжийг үнэлэхэд салбар дахь бусад өрсөлдөгч нартайгаа эсвэл салбарын хамгийн сайн гүйцэтгэлтэй байгууллагатай харьцуулж  (Benchmark) болно. Гэвч манай улсын хувьд бүтээмжийн талаар болон ер нь бусад дата, статистик мэдээлэл бага, байсан ч олж авахад төвөгтэй (датаны бэлэн байдлын индексээр бид 10 онооноос 4.96 буюу дэлхийд 91 дүгээр байранд байдаг), олдсон ч бодит байдлын эргэлзээ ихтэй зэргээс шалтгаалан энэ мэдээлэл бараг байхгүй юм.  Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, өөрийн бүтээмж, өөртэйгөө л хэмжихээс эхэл гэж хэлэх гээд байнаа л гэсэн үг. 

Байгууллагын түвшинд бүтээмж менежмент рүү шилжих шилжилтийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлбэл зүйтэй:

  1. Бүтээмжийн мэдлэг ойлголт авах, ойлголтыг зөрүүг арилгаж жигдрүүлэх
  2. Бүтээмжээ хэмжих, үнэлэх 
  3. Бүтээмжийг сайжруулах 
  4. Үр дүнг үнэлж, дахин сайжруулалт хийх

Эдгээр үе шатыг тус бүрд нь товч тайлбарлая.

Эхний үе шатанд хийх ёстой хамгийн чухал ажил бол байгууллагын дээд удирдлага, дунд шатны удирдлагын түвшинд бүтээмжийн талаар зөв мэдлэг ойлголт авч, ойлголтыг зөрүүг арилгаж, мэдлэг ойлголтыг жигдрүүлэх юм. Нарийн судлаад ойлгоод ирэхийн цагт бүтээмж маш төвөгтэй ойлголт байдаг. Жишээ нь, олон хүний хувьд хяналт, шалгалт хийх, тайлан гаргах, хурал хийх гэх мэт ажлуудыг тун чухал ажил гэж үздэг. Би ч тэгж үздэг. Гэвч бүтээмжийн өнцгөөс харвал эдгээр нь огт хэрэгцээгүй ажлууд. Үйлдвэрлэлийн явцын дунд чанарын хяналт хийх гэх мэт ажлууд чанар талаасаа тун чухал үйл ажиллагаа боловч бүтээмж талаасаа бүтээмжийг бууруулдаг үйл ажиллагаа болж хувирдаг. 

Энэ мэтчилэн бүтээмжийн талаар байгууллага даяар нэг ойлголттой болох нь бүтээмжээ нэмэгдүүлэхэд маш чухал. Зүйрлэвэл, тариалангийн хувьд энэ бол хөрс, байшингаар бол суурь нь юм. Мэдлэг ойлголтын зөрүүг арилгаж, нэг ойлголттой болохгүй бол, мэдлэг ойлголтын зөрүүтэй байдлаасаа болж аливаа зүйл урагш алхаж үр дүн гаргахад саад их учирдаг. 

bookzone.mn

Бүтээмжээ хэмжих, үнэлэх үе шат

Бүх үйл ажиллагаа, процесс, төсөл, бизнесийн нэгж дээр бүтээмжийг ярьж болох ч эхэн үед ингэх шаардлагагүй гэж би хувьдаа үздэг. Байгууллагын нийт бүтээмжид хамгийн чухал процесс, нэгж, үйл ажиллагаанаасаа л бүтээмж руу орж эхлэх нь чухал. Зүйрлэвэл машиныг илүү хурдтай болгохыг хүсэж буй бол хурданд чухал ач холбогдолтой хөдөлгүүр, хурдны хайрцаг дээр ажиллах нь зүйтэй байх. Харин эдгээрийг шийдсэний дараа агаарын үрэлтэд нөлөөлөх машины гадна хэлбэр дизайн,  гадна өнгөний барзгаршил гэх мэт асуудал нь дараагийн ээлжид ярих сэдэв байж болох юм. Үүнтэй төстэй хандаарай гэсэн үг. 

Тэхээр, бүтээмжид хамаатай чухал процессууд нь байгууллагын үндсэн процессууд байдаг юм. (Байгууллагын процессууд, бизнесийн байгууллагын процесс архитектурын талаар миний бие өмнө нь маш олон нийтлэл, ярилцлага гаргасан байдаг тул тэндээс энэ талаар observe.edu.mn хаягаар дэлгэрүүлж уншиж, судалж болно). 

Мөн сайжруулалтад авч үзэх процессууддаа дэмжих процессуудаас багтааж болох юм. Жишээ нь үйлдвэрлэгч компанийн хувьд үйлдвэрлэлийн машин, тоноглолуудыг засаж янзалдаг процесс нь дэмжих үүргийн процесс юм. Бүтээмжийг хэрэгжүүлэх процесс, үйл ажиллагаа, нэгж, төслөө сонгосон бол түүний дараа эдгээр процесс, үйл ажиллагаа, нэгжүүдийн бүтээмжийн гол үзүүлэлтүүдийг ( БГҮ – Key productivity indicator) оновчтой зөв тогтоож өгөх хэрэгтэй. Процесс дээр сайн оновчтой БГҮ тогтооход зардал, хугацаа, харьцаа гэсэн гурван өнцгөөс харж тогтоох боломжтой. 

Нэг талаас сайн мэдээ, нөгөө талаас тааруу мэдээ байж болох нэг зүйл бол БГҮ-ийг маш олон өнцгөөр тогтоож болдог. Жишээ нь танай байгууллага хүргэлт хийдэг процесстой бол цагтаа хүргэсэн харьцаа (ontime delivery ratio ) гэдэг үзүүлэлт нэг БГҮ байж болох ч энэ нь чанарын сайн үзүүлэлт мөн боловч бүтээмжийн хувьд сайн үзүүлэлт биш юм. Харин нэгж хүргэлтийн зардал, эсвэл нэгж хүргэлтийн дундаж хугацаа, нэгж хүргэлтээр хүргэж буй ачааны хэмжээ гэвэл эдгээр нь сайн БГҮ болно. 

Сайн БГҮ тогтоосон бол, эдгээр үзүүлэлт нь яг одоо хэр хэмжээнд байгаагаа үнэлэх, тогтоох алхам руу шилжүүлнэ. Энэ бол нэлээд цаг хугацаа авах, нэлээд хамтын ажиллагаа шаардах ажил. Энэ хэмжээнд ярих гэхээр манай байгууллагуудад дата байдаггүй, энэ датаг хэмжих боломж бий болоогүй байх нь түгээмэл (ERP гэх мэт системээ их сайн хийчихсэн байвал зарим дата боломжтой). Товчхондоо энэ бол юу эмчлэхээ оношилж онош тавьж буй үе шат юм. Процесс анализ, ажлын байрны зураг авалт гэх мэт ажлууд энд хийгдэнэ гэсэн үг юм. 

Үргэлжлэлийг сэтгүүлийн дараагийн дугаараас … 

Отгонбат Д

Д.Отгонбат

Business.mn эксперт. Бизнесийн процесс, ISO стандартаар мэргэшсэн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00