BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хямд зардлаар эрсдэлгүй аялах боломж

MU Travel компанийн захирал Ч.Эрдэнэбат

Хямд зардлаар эрсдэлгүй аялах боломж

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2025-06-18
  Business Plus, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголын аялал жуулчлалын салбарт 2022 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй MU Travel компани үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн аялагчдын хэрэгцээ сонирхол, хүлээлтэд нийцсэн аяллын маршрутыг санал болгон ажиллаж байна. 

Аяллаас төрсөн бизнес санаа

“Хорвоо ертөнцөд хүн болон мэндэлснийхээ хэргийг гаргаж бид дэлхий хэмээх цэнхэр гарагтайгаа танилцах хэрэгтэй” хэмээн ярих эрхэм бол MU Travel компанийн үүсгэн байгуулагч Ч.Эрдэнэбат. Түүний хувьд дууны найруулагч мэргэжилтэй хэдий ч хэд хэдэн салбарт бизнес эрхлэн алдаж, онож амьдралын амтыг мэдэрч яваа нэгэн. Харин аялал жуулчлалын бизнест хөл тавиад удаагүй ч энэ салбартаа чамгүй амжилттай ажиллаж буй. 

Тэрбээр дэлхий нийтийг нөмөрсөн Ковид-19 цар тахал дэгдсэний улмаас хөл хорионд байх үеэрээ дотоод мөн чанартайгаа уулзсан гэлтэй аялалд явахыг тэсэн ядан хүлээжээ. Удаан хүлээсний эцэст хөл хорио бага багаар тавигдаж, хил гааль нээгдмэгц гэр бүлийнхний хамт Япон улсаар аялсан аж. Тус улсаар аялж байхдаа Ч.Эрдэнэбат аяллын утга учрыг гүн гүнзгий мэдэрсэн учраас  тэрхүү мэдрэмжээ бусадтай хуваалцаж, бусдын аяллыг илүү утга учиртай болгохыг хүсжээ. Ингээд эх орондоо буцаж ирээд 2022 ондоо багтан MU Travel компаниа байгуулсан тухайгаа хуваалцсан юм. 

Өдгөө тус компани давхардсан тоогоор 4000 гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэй хамтран ажиллаад байна. Ийм богино хугацаанд хурдацтай өсөж буйн гол шалтгаан нь тэднийг сонгон үйлчлүүлсэн аялагчид дараагийн удаа найз нөхөд, дотнын хүмүүсээ дагуулсаар дахин ирж үнэнч үйлчлүүлэгч болдог аж. 

Магадгүй энэ нь тэдний аялагчидтайгаа харилцах найрсаг харилцаа, уян хатан аргачлалтай нягт  холбоотой биз ээ. Учир нь MU Travel компанийн аялал бүр урьдчилан боловсруулсан маршрут, нарийн төлөвлөгөөний дагуу өрнөдөг. Түүнчлэн зуучаар дамжуулалгүй зөвхөн өөрсдөө бие даан аялал зохион байгуулдаг бөгөөд улиралдаа 1-2 удаа  Ч.Эрдэнэбат өөрийн биеэр очиж бүх зүйлийг урьдчилан шалгадаг. 

Тухайн орны хууль, соёл, ёс заншлыг мэдэхгүй байх нь зөвхөн өөрт төдийгүй бусдад ч аюул учруулж болзошгүй. Тиймээс “аяллын бэлтгэл” болгож судалгааг нэн тэргүүнд хийх хэрэгтэй. 

Хямд зардлаар эрсдэлгүй аялах боломж “Аялагчид өөрсдийн ажил, амьдралын хуваарийг нарийн төлөвлөж манай үйлчилгээг сонгодог тул бид аяллыг тогтсон хуваарийн дагуу найдвартай зохион байгуулахыг чухалчилдаг” хэмээн Ч.Эрдэнэбат ярилцлагын үеэр онцолж байлаа. Ковид-19-ийн дараах үеэс эхлээд аялал жуулчлалын салбарт аялагчдын нас залуужиж буйтай холбоотойгоор үйлчлүүлэгчдийн зан төлөв, сонголтод томоохон өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа аж. Иймээс тэд аялагч бүрээсээ сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч, түүний дагуу үйлчилгээгээ тасралтгүй сайжруулдаг. Тодруулбал, хамтарч ажилладаг үйлчилгээний газрууддаа хүмүүсийн санал хүсэлтийг дамжуулж, хоолны цэсээ өөрчлөх, аяллын маршрутаа илүү баялаг болгох гэх зэргээр цаг тухай бүрд сайжруулж, шинэчилдэг. Үүгээр зогсохгүй аялагч бүрдээ тусгайлан гарын бэлэг бэлэглэж, аяллын группийн гишүүдээ хамруулсан үдэшлэг зохион байгуулдаг уламжлалтайг Ч.Эрдэнэбат хуваалцсан юм. 

 

1 of 4
- +
A large group of people pose for a photo in front of the Victoria Theatre and Concert Hall, a historic white building with columns and arched windows, under a cloudy sky.
Хямд зардлаар эрсдэлгүй аялах боломж
A group of people posing together outdoors by the waterfront under a partly cloudy sky. They are standing on a tiled patio, some holding a blue banner that reads "EXPRESS CHOICE." Beach chairs and umbrellas are visible in the background.
A large group of people, including children and adults, pose together in front of a yellow and blue bus. Some are holding a white flag with a colorful logo and "JPTNS BRIDGE" written on it. The sky is partly cloudy.

Хямд зардлаар холыг зорихуй

Аялал жуулчлалын салбарт тууштай зүтгэж, аялагчдын хүсэл, хандлагыг өдөр тутам ойроос мэдэрч буй Ч.Эрдэнэбаттай уулзсан завшааныг ашиглан аялагчдад зориулсан зөвлөгөөг хүргэж байна.  

Хямд үнэтэй агаарын тээврийн компаниудыг урьдчилан судлах. Жишээлбэл, Европын Greenpeace Österreich нислэгийн компанийн тасалбар галт тэрэгний тасалбараас хэд дахин хямд байдаг. Түүнчлэн Европын Ryanair, easyJet, Wizz Air, Volotea зэрэг авиа компани ч үйлчлүүлэгчдэдээ маш хямд үнийг санал болгодог байна.

Аялахаасаа өмнө даатгуулах.  Хэдийгээр энэ нь нэмэлт мөнгө зарцуулж буй мэт боловч үйлчлүүлэгчдэд өвдөх, гэмтэх гэх мэт эрсдэл тулгарахад хамгийн хэрэгтэй алхам юм. Тиймээс  MU Travel компанийн хамт олон бүх үйлчлүүлэгчээ аяллын даатгалд хамруулдаг.

Хариуцлагатай байх. Зарим тохиолдолд аялагчид тухайн улсын хууль, дүрэм соёлыг бүрэн судлаагүйгээс болж өөрийгөө болон бусдыг ямар нэг байдлаар эрсдэлд оруулах нь бий. Тухайлбал, Хятад улсад мотоцикл унахын тулд заавал 24 цагийн жолооны сургалтад хамрагдаж, албан ёсны жолооны үнэмлэх авах шаардлагатай. Гэтэл манайхны зарим нь хэнэггүй загнаж шууд мопед унаж яваад осол гаргадаг байна. Энэ тохиолдолд хууль зөрчсөнд тооцогдож, даатгалаас нөхөн төлбөр авах бус, харин ч эсрэгээрээ торгууль төлдгийг санах хэрэгтэй. Үүгээр зогсохгүй хариуцлагатай аялал гэдэг нь улс орны нэр хүндийн асуудал байдаг. Хайхрамжгүйгээр гаргасан нэг буруу үйлдэл дараагийн монгол хүний аялалд саад болдог гэдгийг бүү мартаарай. 

Олуулаа аялах. Таньж мэдэхгүй газар руу анх удаа, эсвэл ганцаараа аялахаар төлөвлөсөн тохиолдолд хамгийн аюулгүй сонголт бол групп аялал юм. Тэр дундаа, сүүлийн үед аяллын компаниуд хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, тав тухыг хангахаас гадна зардлаас нь хөнгөвчилж урамшуулах нь ч бий. Иймээс аялагчдын аяны богцод өнгө нэмэх таван аяллыг онцолж байна. 

MU Travel компанийн аялал бүр урьдчилан боловсруулсан маршрут, нарийн төлөвлөгөөний дагуу өрнөдөг. 

Вьетнам улсын Ханой, Халонг аялал

Вьетнамын нийслэл Ханой бол баялаг түүх, соёл, хоолоороо алдартай хөл хөдөлгөөн ихтэй хот. Харин ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Халонг булан нь Ханой хотоос зүүн хойш 170 км-ийн зайд оршдог. Энэхүү аялал таныг Вьетнамын хөл хөдөлгөөн ихтэй нийслэл хотоос дэлхийн хамгийн гайхалтай байгалийн гайхамшгуудын нэг болох намуухан, маргад өнгийн ус руу аваачна. Мөн тус улс олон тооны шохойн чулуун арал, агуйгаараа алдартай. Уг аялалд хамрагдсанаар усан онгоцоор аялах, завиар гулгах, агуй хайх зэрэг зугаатай бүхнийг хийх боломжтой. Харин буцах замдаа зочдод зориулсан үдэшлэгт оролцож, амтат цай, шинэхэн бялуу амталж, тухлан амарна. 

 

1 of 5
- +
Хямд зардлаар эрсдэлгүй аялах боломж
A large white statue of the Guanyin of Nanshan stands on an island in the sea, connected by a bridge, with green hills, blue sky, and scattered clouds in the background. Trees frame the foreground.
The Hagia Sophia in Istanbul, Turkey, with its domes and minarets, is seen at sunset under a dramatic sky, surrounded by city buildings and greenery.
A red and green five-story pagoda stands among trees with a city below. Mount Fuji, capped with snow, rises majestically in the background under a blue sky with scattered clouds.
Singapore cityscape at dusk, featuring the illuminated Marina Bay Sands hotel, ArtScience Museum, and Supertree Grove, all reflected on the calm water under a partly cloudy sky.

Турк улсын Анталия, Истанбул аялал 

Турк улс нь газарзүйн байршлаараа Европ, Ази тивийг холбосон, түүх, соёл, байгалийн үзэсгэлэн, өвөрмөц хоол хүнс гэх мэт олон талаараа дэлхийд алдартай. Тус орноор аялж буй хүн бүрийн очиж үзэх газруудын нэг бол Истанбул, Анталия  хотууд юм. Уг аяллыг сонгосноор Истанбулын түүхэн дурсгалуудын сэтгэл хөдөлгөм сүр жавхланг мэдэрч, Анталиягийн тэнгисийн эрэг дээрээс байгалийн сайхныг тольдох болно. 

Япон улсын аялал

Японы хамгийн өндөр идэвхтэй галт уул болох Фүжиг ойроос харахаас гадна эрүүл мэндэд ач тустай цэнгэг уст Ошино Хаккаи нууранд очих боломжтой. Мөн Японы Шизүока мужийн Кавагути хотод орших Аракүраяама Сэнгэн паркаар зочлох гэх зэрэг  олон хөтөлбөр энэ аялалд багтжээ. 

Хайнан арлын Хайкоу хотын аялал 

Хятадын хамгийн өмнөд хэсэгт орших Хайнан арал, тэр дундаа нийслэл Хайкоу хот бол байгалийн үзэсгэлэн, халуун орны уур амьсгал, тансаг амралтаараа дэлхийд нэрд гарсан бөгөөд “газрын диваажин” хэмээн нэрлэгддэг. Уг аялалд хамрагдсанаар усны гайхамшигт ертөнцийг мэдрэхээс гадна ховор нандин сувдны дэлгүүрээр зочилж, Номхон далайд завиар аялна. Сонирхуулахад, Хятадын хамгийн том сувдыг Хайнанд ургуулсан бөгөөд 15.5 см хэмжээтэй байдаг аж. Мөн аяллын турш далайн спортоор хичээллэхээс гадна олон төрлийн экстрим тоглоомоор хөгжилдөж,  нисдэг тэргээр газрын диваажинг дээрээс нь тольдоно. Онцлон дурдахад, энэ аялал тайван уур амьсгал, стрессгүй орчинд дурсамж бүтээх хүсэлтэй  гэр бүл, хосууд болон ахмад настнуудад хамгийн тохиромжтой сонголт юм.

Сингапур-Малайзын аялал

bookzone.mn

Дэлхийд цэвэр цэмцгэр орчин, үсрэнгүй хөгжлөөрөө тэргүүлдэг Сингапур нь өндөр технологи, хурдтай интернэт, дундаж наслалтаараа дээгүүрт эрэмбэлэгддэг. Мөн шинэлэг дэд бүтэц, соёлын олон талт байдал, хоолны өргөн сонголтоороо жуулчдыг ихээхэн татдаг. Энэ аяллын хөтөлбөрт үзэж танилцах олон зүйл багтсан. Тухайлбал, Сингапурын шилдэг үзвэр, дурсгалт газрууд багтсан бөгөөд Азийн хамгийн том шоу гудамж болох Clarke Quay-ээр зочлон,  Сингапурын шөнийн сэтгэл  татам өнгө төрхийг харах болно. Харин дараа нь Малайз улсыг зорин тус улсын олон үндэстний өвөрмөц соёл, түүхэн дурсгалт газруудтай танилцаж, дэлгүүр хэсэж, төрөл бүрийн хоолны амтыг мэдрэх зэрэг баялаг хөтөлбөртэй ажээ. Өөрөөр хэлбэл, Ази тивийн технологи, соёл, байгалийн гайхамшгийг нэг дор багтаасан Сингапур-Малайзын аялал амралтыг тань адал явдлааар хөглөх болно.  

Тагууд: аялал жуулчлалбизнес аялал

Санал болгох:

Four people stand under a starry night sky, with one using a telescope and another pointing upward. The Milky Way is visible, creating a sense of wonder and exploration.
Дорнын говийн мөн чанарыг мэдрэх “Сэтгэшгүй оддын чуулган 2025”
Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00