BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
3×3 сагсан бөмбөг бол зөвхөн спорт биш шинэ зах зээл

3×3 сагсан бөмбөг бол зөвхөн спорт биш шинэ зах зээл

Business.mn   Business.mn
2025-06-20
  Бизнес мэдээ, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Олимпын төрөлд багтдаг 3×3 сагсан бөмбөгийн спорт нь авхаалж самбаа, хурд, хүчний хослол гэдгээрээ онцлог. Уг спорт дэлхийн 150 гаруй улсын сагсан бөмбөгийн холбооны хөтөлбөрт багтсаныг мөн дурдах нь зүйтэй. Жил бүр энэ төрлөөр 1000 гаруй тэмцээн албан ёсоор зохион байгуулагддаг нь хэр өргөн цар хүрээтэйг илтгэнэ. 

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн түүх 

2010 онд Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос анхны тэмцээнийг зохион байгуулснаас хойш дэлхий нийтэд эрчимтэй танигдаж эхэлсэн харьцангуй залуу спортын төрөл бол 3×3. Уг төрөл нь 2020 оны Токиогийн олимпт багтсанаар шинэ спортын нэг болж чаджээ. Одоогоор 150 гаруй улс 3х3 сагсан бөмбөгийн холбоо байгуулсан гэх статистик тоог ОУСБХ (FIBA)-оос гаргаад байна. Өөрөөр хэлбэл, маш богино хугацаанд “трэнд” спортын төрөл болон хөгжиж буй. 

Тус спорт 5×5 сагсан бөмбөгт түшиглэн бий болсон ч бусад спортын ерөнхий дүрэм, зохион байгуулалт, бүтцийн хэлбэрүүдийг шингээснээрээ онцлог. Формула 1, жүдо, UFC буюу холимог тулааны спортын нийлбэрээс өнөөгийн хөгжилдөө хүрчээ. 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн нь зарим спортын тэмцээний нэгэн адил цуврал байдлаар зохион байгуулагддаг тул улирлын турш сонирхолтой өрсөлдөөнийг үүсгэж, үзэгчдийг байлдан дагуулж чаддаг. 

Four female basketball players in blue uniforms celebrate on a stage, holding up a "Winners" banner. They are smiling and cheering in front of a backdrop with sponsor logos.

Four basketball players in blue uniforms huddle together on an outdoor court, celebrating as a crowd watches in the background. The players' faces are hidden as they embrace in a group hug.

Жишээлбэл, Формула 1 -ийн тухайд хувийн болон улсын чансаа тогтоож, нисгэгчийн оноо өгдөгтэй адил 3×3-ийн тоглогчид, багууд оноо цуглуулж хувийн болоод улсын чансааг тодорхойлдог. Сонирхуулахад, тавдугаар сарын 27-нд Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос танилцуулсан шинэчилсэн чансаагаар Монгол Улсын шигшээ багийн тоглогч О.Хулан дэлхийн чансааны ТОП-5-д эрэмбэлэгдсэн юм.

3х3 спортод хөрөнгө оруулах нь том боломж.

Харин жүдогийн спортоос богино хугацаанд тоглох, өдөрт олон тоглолттой байх онцлогийг нь шингээсэн байна. Жүдо бөхийн барилдааны хэлбэртэй төстэй 3×3 сагсан бөмбөгийн тоглолт нь 10 минут үргэлжилж, 21 оноонд хүрэхэд өндөрлөдөг. Ингэснээр нэг өдөрт олон тоглолт зохиогдох боломжтой болно. Мөн жүдогийн олимпын эрхийн оноо цуглуулах системтэй адил 3×3-ын тоглогч, багууд олон улсын албан ёсны тэмцээнд тогтмол оролцож эрхээ цуглуулдаг.

Үүнээс гадна спорт, энтертайнментын хослол болсноороо онцгойрдог холимог тулаан (UFC)-тай төстэй. Ялангуяа, хөгжим, MC, хотын соёл зэрэг элементийг шингээсэн нь 3×3-ыг зөвхөн спорт биш, хотын соёлд нийцсэн урлагийн тоглолт болгож, үүгээрээ хүүхэд залуусын анхаарлыг татдаг.

Four male basketball players in white uniforms kneel together, holding medals and trophies, smiling and celebrating their victory at the FIBA 3x3 Asia Cup 2023 in Singapore.

ЗхЗ-аар Монгол Улс Гиннесийн амжилтад бүртгүүлнэ

Зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдэд нийслэлийн төв цэг Сүхбаатарын талбайд FIBA 3×3 World Cup тэмцээн зохион байгуулагдахаар зэхэж байна. Ингэснээр Монгол Улс “Дэлхийн Их Дуулга” (World Tour), “Эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал” (Women’s Series) болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (World Cup) -үүдийг зохион байгуулсан анхны улс болох юм. Тодруулбал, 3×3-ын дэлхийн шилдэг тоглогчид их эзэн Чингис хааны хөшөөний урд цуглан өрсөлдөж, аваргуудаа тодруулна.

 

1 of 9
- +
A basketball player in a blue "Mongolia" jersey dribbles past a defender on an indoor court, with other players and spectators in the background. The atmosphere is intense and competitive.
A female athlete in a blue jersey holds a water bottle and appears to be catching her breath, with a blurred crowd and a Coca-Cola Company sign in the background.
A basketball player in a blue uniform dribbles past a defender in a yellow uniform on an outdoor court, with a crowd and city buildings in the background.
A young woman wearing glasses and a white t-shirt cheers with raised arms in a lively crowd, expressing excitement and joy at an outdoor event. Other people are seen celebrating around her.
Two female basketball players in blue jerseys embrace emotionally on the court, one wiping her tears with her jersey. A third teammate stands nearby. The background is filled with a blurred crowd.
A women's basketball team in blue "Mongolia" jerseys stands together smiling and posing for a group photo with coaches and staff on an outdoor court, with a Coca-Cola banner in the background.
A basketball player in a blue uniform dribbles past a defender in a yellow uniform on an outdoor court, with a cheering crowd and tall buildings in the background.
A basketball player in a blue uniform runs onto the court through a tunnel, high-fiving fans on either side as she enters a brightly lit arena.

Хурдтай, хотын хэв маягтай, залуусын сонирхлыг соронзон мэт татсан 3×3 сагсан бөмбөг нь дэлхийн спортын бизнес загварыг шинэчилж буй томоохон жишээ. 3×3 бол хамгийн бага зардлаар хамгийн өргөн хүрээнд нөлөөлж чадаж буй багийн спортын төрөл юм. Зах зээл, бизнес талаас нь харвал залуусын илэрхийлэл, хотын соёл, брэндүүдийг таниулах орчин, тухайн улсын урлаг, спортын уялдааг нарийн харуулдаг “шинэ соёл” гэж хэлж болно.

Тийм ч учраас энэ удаагийн тэмцээнийг “М-Си-Эс Кока-Кола”, “Энержи Ресурс” зэрэг Монголын томоохон компани дэмжиж, ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй нь 3×3 сагсан бөмбөгийн спортын нөлөө, цар хүрээ хэрхэн өргөжиж буйг илтгэнэ. Үүнийг дагаад хувийн хэвшлийнхэн энэхүү спортын арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсээр байгаа юм. 

bookzone.mn
Тагууд: бизнес мэдээспорт

Санал болгох:

Four people stand under a starry night sky, with one using a telescope and another pointing upward. The Milky Way is visible, creating a sense of wonder and exploration.
Дорнын говийн мөн чанарыг мэдрэх “Сэтгэшгүй оддын чуулган 2025”
Three women smile together in a bridal boutique. One wears a white wedding dress, the others wear chic white outfits. Bridal gowns hang in the background as "Сүйт бүсгүй Сhicmerge studio руу гүйчихлээ яана вэ" appears at the center.
Сүйт бүсгүй Сhicmerge studio руу гүйчихлээ, яана вэ?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00