BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A person in dark clothing and a beanie zips through the city on an electric scooter. The blurred background and nearby car highlight the speed—цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна.

Цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-06-25
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Европын хотуудын соёлын нэг хэсэг болоод долоон жил өнгөрч буй цахилгаан скүүтерүүд нь өдгөө дэлхийн маш олон хотын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Скүүтертэй хамт амьдрах нь ямархуу байдаг талаар бодлого боловсруулагчид, иргэд юу ойлгож байна вэ?

Урин дуудах зоогийн газар, гайхалтай архитектур мөн дараагийн зорчигчоо хүлээсэн гудамж дүүрэн төрөл бүрийн цахилгаан скүүтерүүдтэй энэ зун Европын хотуудаар аялах гаднын жуулчид тааралдах нь гарцаагүй.

Анх 2018 онд хэрэглээнд нэвтэрсэн уг тээврийн хэрэгслийг Voi, Tier, Lime зэрэг компани Афин, Рейкьявик гээд Хөгшин тивийн бүхий л хотод ажиллуулж байна. Ялангуяа ойрын зайд аялах шаардлагатай, жуулчид олонтой, машинаар явах нь зардал ихтэй хотуудад скүүтер ихээхэн эрэлттэй болсон. Машинтай харьцуулбал цахилгаан скүүтер нь хурдан, ногоон шийдэлтэй, орон зайнаас бага хамаардаг юм.

Гэхдээ замын хөдөлгөөнд саад бэрхшээд учруулдаг гэх гомдлыг жолооч, явган зорчигчид гаргах болсноор Европт цахилгаан скүүтер багагүй сорилттой тулгарч эхлэв. Парис, Мадрид, Мальтад цахилгаан скүүтерийг бүрмөсөн хориглолоо. Жуулчид олноор очдог хот, түүх соёлын дурсгалт газруудад скүүтер хамгийн их ад үзэгдэж байна.

Цахилгаан скүүтертэй холбоотой сорилт боломжуудын талаар Европын хотуудын тээврийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сүлжээ болох POLIS-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Карен Ванклюсен болон Блумбергийн CityLab-ийн сэтгүүлч Давид Зиппер нар Германы Лайпциг хотод болсон ITF Forum-ийн үеэр ийн ярилцжээ.

-2018 онд Берлин, Стокхольм, Лиссабон хотод анх нэвтэрснийх нь дараа Европын хотын оршин суугчид цахилгаан скүүтерийг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Хотын орон зайг эмх замбараагүй болгож байна гэж ихэнх иргэд дүгнэж байв. Гэхдээ хотын орон зайг хамгийн их бохирдуулагч, сүйтгэгч нь жижигхэн скүүтер бус автомашин гэдгийг хүмүүс ойлгохгүй байгаа учраас энэ нь үнэндээ буруу дүгнэлт юм.

Цахилгаан скүүтер хотын орон зайг замбараагүй, чихэлдсэн болгож буйн шалтгаан юу юм бэ? Олон арван жилийн турш машин төвтэй төлөвлөлтийг дагаж мөрдсөн уламжлалаас шалтгаалж ихэнх хот хөнгөн тээврийн хэрэгсэлд хангалттай орон зай гаргаж өгөхгүй байна. Бид үүнийг өөрчлөхийг хичээж байгаа юм

Би хувьдаа тээврийн аль болох олон төрлийн сонголт байгаасай гэж боддог. Хүмүүсийн машины хэрэглээг бууруулж, зорчих сонголтыг нэмэгдүүлэх ямар ч шийдлийг уриалгахан хүлээн зөвшөөрнө. Би дугуй унадаг болохоор цахилгаан скүүтер бараг хэрэгдэггүй ч байх ёстой сонголт гэж бодож байна.

-Сүүлийн долоон жилд Европт цахилгаан скүүтерийн хэрэглээ хэрхэн өөрчлөгдөв?

-Анхандаа хэт олон компани ижил төрлийн үйлчилгээ санал болгож байлаа. Харин одоо хотууд ийм үйлчилгээний компани болон үйлчилгээнд гарч буй скүүтерийн тоог цөөлөх бодлого баримталж байгаа ч үүнд тавих шалгуур нь янз бүр байна. Скүүтерийн компаниудын бизнес модель ч ихээхэн сорилттой тулгарч байгаа. Тухайлбал, скүүтерын талбай байгуулахын тулд компаниуд хотод төлбөр төлөх ёстой гэсэн санаа бий. Гэтэл машины компаниудаас зогсоол байгуулах төлбөр авдаггүй учраас энэ нь хоёрдмол стандарт болох аюултай.

-Европын аль улсад скүүтер нь тээврийн сүлжээнд хэрэгтэй, эсвэл ашиггүй байна вэ?

-Давуу тал бараг байхгүй учраас Нидерландад цахилгаан скүүтерийг хориглосон. Учир нь тус улсын иргэд байнга унадаг учраас скүүтер ашиглах нь дугуй унахтай адилхан эрүүл мэндийн ашиг тусыг иргэдэд өгөхгүй гэж үзсэн. Дани улсад мөн адил дугуйн түгжрэл үүсдэг учраас скүүтерийн хэрэгцээ бараг байхгүй.

Нидерланд, Бельги, Дани зэрэг улсад дугуй унах соёл их хөгжсөн бол өмнөд хэсгийн таатай цаг агаартай улсуудад иргэд нь дугуй бараг унадаггүй. Эдгээр улсад дугуй бус скүүтер илүү хэрэгцээтэй байж болох юм.

-2023 онд Парис хот скүүтерийн хэрэглээний талаар олон нийтийн санал асуулга явуулсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Скүүтерийн хэрэглээг шийдвэрлэх эрх нь хот тус бүрд бий. Парис хот скүүтерийг хэрэггүй гэж үзсэн, энэхүү шийдвэрийг нь би хүндэтгэж байна. Тус хот угаас машины хэрэглээг бууруулах тал дээр маш сайн шийдвэрүүд гаргасан. Миний хувьд хот иргэдээ тээврийн аль болох олон сонголтоор хангах нь зөв гэж боддог.

-Скүүтерийн хэрэглээг хотууд Парис шиг иргэдийнхээ санал асуулгаар шийдвэрлэх ер нь зөв үү?

-Зөв шийдэл гэж огт бодохгүй байна. Учир нь хувийн машинтай иргэд санал асуулгад оролцох ихээхэн магадлалтай. Гэтэл тэд нийт оршин суугчдыг төлөөлөхгүй шүү дээ.

-Хэдий олон хүн санал асуулгад оролцсон ч скүүтер нь хотыг тогтвортой хөгжихөд тус болно гэдгийг жирийн иргэд сайн ойлгохгүй байгаа болов уу?

-Тийм ээ, санал нийлж байна. Одоо энэ тал дээр маш их хуваагдал, маш их популизм ажиглагдаж байна. Хэрэв хот бодлогоо хэл ам гаргадаг цөөнх дээр төвлөрч гаргах юм бол асуудал үүснэ, тухайн хотод энэ нь ямар ч сайн үр дагавар авчрахгүй нь тодорхой.

bookzone.mn

-Скүүтер унах нь хямд биш. Миний амьдардаг Вашингтон Ди.Си-д Lime-ийн скүүтерийг 10 минут ашиглахад 5.90 доллар, нэмээд татвар төлдөг. Европт үнэ нь үүнээс хавьгүй хямд боловч Брюссельд 10 минут скүүтер унахад 3.50 доллар болж байна. Скүүтерийг байнга ашиглах нь хэт үнэтэй биш үү?

-Тийм ээ. Хэрэв та өдөр бүр скүүтер унахыг хүсвэл маш их мөнгө зарцуулахаас өөр аргагүй.

-Цаашид Европт скүүтертэй холбоотой бодлогын ямар асуудал хамгийн их яригдана гэж та бодож байна вэ?

-Дугуйн замын хүрэлцээ. Гэхдээ үүнийг цаашид дугуйн зам бус хөнгөн тээврийн зам гэж нэрлэсэн ч болох юм. Учир нь дугуйн замаар явах хэрэгслийн тоо нэмэгдсээр байна. Энэ бол миний хувьд тун таатай мэдээ. Гэхдээ төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглагчид хоорондоо маргалдах бус харин хүчээ нэгтгэх ёстой гэж бодож байна.

Тагууд: дэлхийдцахилгаан машин

Санал болгох:

A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00