BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A group of elderly people stand on a beach, smiling and pointing toward a large, dramatic ocean wave—symbolizing the "Мөнгөн цунами: Хөдөлмөрийн зах зээлийн ээлжит сорилт." A lighthouse stands on the shore under a partly cloudy sky.

Мөнгөн цунами: Хөдөлмөрийн зах зээлийн ээлжит сорилт

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-06-27
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Бэйби бүүмерүүд буюу 1946-1964 онд төрсөн АНУ-ын иргэд хөгширч байгаагаас шалтгаалсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг “мөнгөн цунами” гэж нэрлэдэг. Энэхүү нэршлийг зарим нь насаар ялгаварласан, доромжилсон өнгө аястай гэж дүгнэж буй. Гэхдээ юу гэж нэрлэхээс үл хамаарч бэйби бүүмэрүүд хөгширч байгаа нь улс орнуудад боломж, сорилтын аль алиныг авчирч байна.

Мөнгөн цунами гэх ойлголт 2000-аад оны эхнээс олны сонорт хүрч эхэлсэн. Тухайлбал, Рew Internet & American Life Project-ийн 2001 оны есдүгээр сарын тайланд интернэт хэрэглэгчдийн дунд 50-64 насныхан маш ихээр нэмэгдэж буйг онцлоод уг трендийг “мөнгөн цунами” гэж нэрлэж байв. Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрсөн ч цунами үргэлжилсээр байна.

Бэйби бүүмэрүүд нь хүн төрөлхтний түүхэнд 70, 80, 90, 100 нас давсан анхны үеийнхэн биш боловч асар олуулаа учраас ихээхэн нөлөөтэй үе болж буй. 2023  оны тавдугаар сарын мэдээллээс үзэхэд зөвхөн АНУ-д 65-аас дээш насны 55.8 сая хүн 2020 онд бүртгэгдэсэн нь нийт хүн амын 16.8 хувийг эзэлж байв. Энэ нь 2010 оны тоон үзүүлэлтээс даруй 38.6 хувиар өссөн дүн юм. Энэ тренд зөвхөн АНУ-д бус дэлхийн бусад улсад ч тод ажиглагдаж байна. “”Хүн амд эзлэх ахмад настны хувь болон харьцаа дэлхийн бүх улсад нэмэгдэх төлөв ажиглагдаж эхэллээ” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлсэн.

Тус байгууллагын таамаглаж буйгаар 60-аас дээш настай хүний тоо 2030 онд дэлхий даяар 1 тэрбум, 2050 онд 2.1 тэрбум болж нэмэгдэнэ. Хамгийн гол нь энэхүү тренд өндөр орлоготой улсуудад (жишээлбэл, Японы хүн амын 30 хувь нь аль хэдийн 60-аас дээш насных) эхэлсэн бол өдгөө бага, дунд орлоготой улсуудад хамгийн их сорилт болох ажээ.

Хөгшин хүн амын нөлөө

Хүн ам зүйн эл өөрчлөлтийн нөлөө эдийн засгийн бараг бүх салбарт мэдрэгдэнэ. “Хүн төрөлхтөнд тулгарч буй хүн ам зүйн хамгийн ноцтой сорилт нь хүн амын хурдацтай өсөлт бус хүн амын насжилт” гэж Олон улсын валютын сан (ОУВС) мэдэгдсэн. Уг сорилт хэд хэдэн байдлаар илэрч байна. Жишээлбэл, хүмүүс тэтгэвэрт гарах нь нэмэгдэж байгаа учраас ажиллах хүчний хомсдолтой ажил олгогчид тулгарна. “Тэтгэвэрт гарагчдын тоо нэмэгдэх болон залуу хүмүүсийн тоо багасаж буйн улмаас ажиллах хүчний сэлбэгдэх боломж хомс байна. Энэ нь ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн хооронд ихээхэн зөрүү үүсгэнэ” хэмээн 2023 оны нэгдүгээр сард Атлантагийн Холбооны нөөцийн банк мэдээлж байв. Мөн ажил эрхэлж буй болон тэтгэвэр авагчдын тоон зөрүү багасаж байгаа учраас АНУ-ын Нийгмийн хамгааллын системд ирэх ачаалал улам нэмэгдэх нь асуудал болж эхэлнэ.

Ажил олгогчдын өмнөх сорилт

Тэтгэвэрт гарагчдын тоо нэмэгдэж байгаа нь ажил олгогч нарт сүүлийн жилүүдэд олон сорилтыг тулгаж эхэллээ. Гэхдээ нөлөө нь салбар тус бүрд харилцан адилгүй байна. Жишээлбэл, аж үйлдвэрийн салбарт ажиллах хүч болон ур чадвартай ажилтнуудын хомсдол нүүрлэж эхэлсэн. 2021 онд Deloitte компанийн гаргасан тайлан болон Manufacturing Institute-ийн 2030 он хүртэлх таамгаас үзвэл аж үйлдвэрийн салбарт 4 сая ажилтны орон тоо үүсэх агаад үүнээс 2.5 сая нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн бий болгох сул орон тоо аж. Гэвч залуу ажилтнуудын ур чадвар хангалттай бус байгаа учраас 2.1 сая ажлын байр хоосон үлдэх аюул бий.

Эрүүл мэндийн салбарт хамгийн хүнд сорилт тулгарч байна. Их эмч, сувилагч, сэтгэцийн эмч нар их хэмжээгээр тэтгэвэртээ гарч буйн улмаас 2026 он гэхэд АНУ-ын олон муж энэ чиглэлийн боловсон хүчний хомсдолд орно. Ялангуяа цалин багатай эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нөөц хомсдож, 3.2 сая ажлын байр сул үлдэх аж. Энэ нь хүн ам хурдацтай хөгширч, эрүүл мэндийн системд ирэх ачаалал нэмэгдэж буй үетэй давхацсан хос сорилт болж хувирна.

Ажилтнуудыг татах, авч үлдэх болон чадавхжуулахын тулд ажлын байран дээр сургах нь ажил олгогчдын хувьд сорилт болох юм. Мөн ажиллах хүчний орон зайг нөхөхийн тулд технологид улам их хөрөнгө оруулах шаардлага үүсэж байна.

Эрүүлээр хөгшрөх

Өндөр настангуудын тоо ихэссэнээс гадна сүүлийн жилүүдэд дундаж наслалт нэмэгдсэн нь мөнгөн цунами үүсэхэд нөлөөлсөн. 1965 онд 65 нас хүрсэн эрэгтэй хүний цааш амьдрах дундаж хугацаа нь +12.8 жил, эмэгтэйчүүдийнх 15.8 жил байсан бол 2016 онд энэ үзүүлэлт харгалзан 18.0 жил болон 20.6 жил болж өсөөд байна.

Үүний нэг гол шалтгаан нь эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ сайжирсан, эрүүлээр хөгшрөхөд нөлөөлдөг хүчин зүйлийг хүмүүс илүү сайн мэддэг болсон явдал юм. “Идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хоол хүнс сонгох, хангалттай унтах, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, эрүүл мэнддээ анхаарал тавих” зэрэг нь хөгширсөн ч эрүүл, урт удаан амьдрах аргууд болдог талаар эмч нар зөвлөдөг.

Эдийн засаг, нийгмийн боломжууд

Мөнгөн цунами маш олон боломжийг бий болгож буй. Хүмүүс урт насалснаар сонирхдог зүйлээ хийх, аялах, хоббигоо хөгжүүлэх, гэр бүл болон нийгэмд хэрэгтэй зүйл хийх боломжтой болсон. Мөн зөвхөн эдийн засгийн шалтгаанаар бус ажиллахыг хүсэж буй эсвэл, ажил олгогчдод ур чадвар, туршлага нь хэрэгтэй учраас тэтгэврийн насанд хүрсэн ч үргэлжлүүлэн ажилладаг маш олон хүн бий.

Урт наслах боломжтой болсноор хүмүүсийн мөнгөө хадгалах, хөрөнгө оруулах сонирхол ихээхэн нэмэгдэж, эдийн засагчдын нэрлэдгээр “хүн ам зүйн ногдол ашиг” тухайн улсад бий болж эхэлдэг.

Хамгийн баян үе

Ахмадуудын нэг давуу тал нь хадгаламж, хөрөнгө нь юм. 2020 онд дэлхий даяар борлуулагдсан өргөн хэрэглээний хамгийн түгээмэл таван бүтээгдэхүүний худалдан авалтын 50 гаруй хувь нь 50-аас дээш насныханд ногдож байсан тухай AARP Longevity Economy Outlook тайланд дурджээ. Эдгээр таван бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн үйлчилгээ (60 хувь), мэргэжлийн болон санхүүгийн үйлчилгээ багтсан бараа үйлчилгээний салбар (52), орон сууц, нийтлэг үйлчилгээ (51), хүнс болон согтууруулах бус төрлийн ундаа (49), тээвэр (49) юм. Түүнчлэн соёл, амралт зугаалга (53), гэрийн тавилга, засварын (50) чиглэлийн нийт худалдан авалтад ч настангууд өндөр хувийг эзэлж байна.

Ирээдүйд юу болох вэ

Хамгийн “нялх” бэйби бүүмэр 2024 онд 60 нас хүрсэн. Тиймээс мөнгөн цунамигийн үе дуусах болоогүй байна. Цаашид юу болохыг төсөөлбөл дараах дүр зураг харагдаж байгаа юм.
Эдийн засгийн өсөлт удаашрах: Ажиллах хүчний оролцоог хумьдаг учраас эдийн засгийн өсөлтийг удаашруулдаг нь хүн амын хөгшрөлтийн нэг гол сөрөг нөлөө юм. Гэхдээ эдийн засаг хэр хэмжээгээр удаашрах, эсвэл бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд компаниуд хөрөнгө оруулах зэргээр уг сөрөг нөлөөг багасгах боломжтой талаарх мэргэжилтнүүдийн байр суурь ялгаатай байна.
Эрүүл мэнддээ илүү их мөнгө зарцуулах: Эм, эмчилгээ зэрэгт настай хүмүүс илүү их мөнгө зарцуулдаг учраас энэ салбарын компаниудад үр шимээ өгнө.
Орон сууцны салбарын өөрчлөлт: Олон америк хүн гэртээ өтлөхийг илүүд үзэх болсон учир Хүн амын тооллогын албаны “өтөлхөд бэлэн байр” гэж нэрлэдэг орон сууц, байрны тоо нэмэгдэнэ. Түүнчлэн ахмад настны асрах газрын тоо нэмэгдэх нь гарцаагүй юм.

Дараагийн мөнгөн цунами?

Бэйби бүүмер нь тухайн цаг үеийнхээ хамгийн их төлөөлөлтэй үе байсан бол өдгөө миллениалууд тэднийг тоогоор гүйцэж түрүүлэв. 2019 оны байдлаар АНУ-д 72.1 сая миллениал, 71.6 сая бэйби бүүмэр амьдарч байв. Сонирхуулахад, 1981 онд төрсөн хамгийн хөгшин миллениал 2046 онд 65 нас хүрнэ. Ингэснээр тэд өөр нэг мөнгөн цунамигийн эхлэл болох боломжтой билээ. 

bookzone.mn
Тагууд: дэлхийд

Санал болгох:

A person in dark clothing and a beanie zips through the city on an electric scooter. The blurred background and nearby car highlight the speed—цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна.
Цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна
A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00