BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Кирилл үсэг бүхий тод шар, хар тэмдэг бүхий дэлгүүрийн лангуу. Цагаан, шар, алтлаг өнгийн бөмбөлөгүүд дэлгүүрийн нүүрийг чимдэг. Гэрэлтүүлэг нь орчин үеийн, флюресцент юм. - Business.MN

Инновацлаг B2C үйлчилгээтэй хувцас хэвлэлийн франчайз бизнес

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-07-09
  Онцлох, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Одоогоос долоон жилийн өмнө бизнес эрхлэгч хэсэг залуус хүүхдийг авто тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Гэрэлт цох” компаниа байгуулжээ. Тэд уг компаниараа дамжуулан цацруулагчтай наалтыг зах зээлд нэвтрүүлэх зорилготой байв. Гэхдээ аливаа бизнесийн замнал үргэлж дардан байдаггүйн адил тийм ч амжилттай хэрэгжээгүй аж. Ингээд тэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүх насныханд зориулсан хувцас хэвлэлийн B2C үйлчилгээг Монголдоо анх удаа нэвтрүүлжээ. Уг санаа нь ч амжилттай хэрэгжиж хувцас хэвлэлийн  салбарыг бизнес утгаар нь хөгжүүлэхэд өндөр шат тавьж чадсан юм. Тодруулбал, бизнесээ франчайз загвараар өргөжүүлж, нийслэл дэх зургаан салбараараа дамжуулан хувцас хэвлэлийн үйлчилгээг үзүүлж буй. Энэ туршлагыг уншигч танд хүргэх үүднээс тус компанийн гүйцэтгэх захирал Н.Лхагвабаяртай ярилцлаа. 

Эвхэгдсэн хувцасны тавиурын өмнө зогсож буй эмэгтэй. - Business.MN

Н.Лхагвабаяр анх кофе, бэйкери хийдэг, түүгээрээ л амьдралаа төсөөлдөг нэгэн байж. Тэрбээр 2011-2015 онд бариста мэргэжлээрээ ажиллаж, хувиараа кофе шоп ч нээж үзсэн туршлагатай. Ийнхүү зөвхөн кофегоор амьдралаа төсөөлж, карьераа босгож байсан түүний бодлыг нэгэн сургалт орвонгоор нь өөрчилсөн юм. AFA академийн тэр сургалтаас “Хэрвээ та нэг газраа таваас дээш жил ажилласан хэрнээ амьдралд тань ахиц ер гараагүй бол шинийг туршиж үз” гэсэн үг тод үлджээ. Ингээд цоо шинэ мэргэжил, огт өөр орчинд ажиллахыг эрмэлзсэн эрлийн эцэст “Гэрэлт цох” компанийг сонгожээ. Тус компанитай танилцсан түүхээ тэрбээр “Найзынхаа сториноос анх тус ажлын зарыг харан холбогдож орж ирсэн. Тухайн үед “Гэрэлт цох” ST Design-ий салбар нэгж гэж явахаас илүүтэй бие даасан, тогтмол бүтэц рүү шилжих гэж байгаа тул салбарын менежерээр ажиллах санал тавьсан. Хувцас хэвлэлийн Анхны хоёр салбар маань тун амжилттай явж байсан тул салбар бүрийг франчайз хэлбэрт оруулан бие даасан бүтэцтэй болгосон” хэмээн ярьж байлаа.

Цэвэрхэн эвхэж өлгөөтэй өнгө өнгийн хувцас, малгайнууд, гадаа хотын өнгө үзэмжийг харуулсан том цонхтой орчин үеийн жижиглэн худалдааны дэлгүүр. Орчин үеийн интерьер дизайнтай, гэрэлтүүлэг сайтай. - Business.MN

Илэрхийлэх эрх чөлөө

Өнөөгийн нийгэмд залуус олон талт сонирхол, хоббитой болсон. Дижитал урлаг, кино, аниме, хөгжмийн урсгал, үзэл санааны бүлгэмүүд гээд өөрсдийн дотоод ертөнцөө хуваалцах өргөн орон зай бий. Харин энэ орон зайгаа гадаад төрхөөрөө илэрхийлэх нэг том хэрэгсэл бол хувцас. Гэхдээ брэндийн хувцас маш үнэтэй, зөвхөн тухайн брэндээс гаргасан загвараар өөрийгөө чимэхээс өөр аргагүй байдаг. Нэг үгээр, чөлөөтэй, өөрийнхөөрөө харагдахыг хүссэн залуусын өмнө сонголт хязгаартай. Харин “Гэрэлт цох”-ын хамт олон өөрөө загвараа бүтээж түүгээрээ гоёх эрх чөлөөг хүмүүст олгож буй. Тодруулбал, өөрийн сонирхол, шүтээн, дурсамж, лого зэргээ хувцсан дээр буулгуулж, өөрийн гэсэн цор ганц бүтээлтэй болох боломжтой. Н.Лхагвабаярын онцолсноор, тэд Монголын хамтлаг, дуучин, спортын багийн нэр, лого бүхий хэвлэлийг хувь хүнд зориулан хийдэггүй аж. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийг хүндэтгэн, зохиогчийн эрхийг дээдлэн ажилладаг. “Гэрэлт цох”-ын салбар бүрд хоёр хүн ажиллахад өдөрт дунджаар 100 ширхэг хувцас, футболкны захиалгыг нийлүүлэх  хүчин чадалтай. Энэ нь зөвхөн хэвлэх үйлчилгээ биш хэрэглэгчдийн хүсэл, мэдрэмжийг хурдтай, чанартай хүргэж буйн илэрхийлэл юм. 

Хөгжилтэй текст, дүрслэл бүхий өнгөлөг график подволк, цүнх, наалт бүхий дэлгэцийн ширээ. QR код, нэрийн хуудас нь төлбөр тооцоо болон холбоо барих мэдээлэлд зориулагдсан болно. - Business.MN

Хэрэглэгч төвтэй сэтгэлгээ

“Гэрэлт цох” компанийн франчайз салбар бүр өөрийн байршил, зорилтот хэрэглэгч, үйлчилгээний онцлогоор ялгардаг. Нэг үгээр, хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд суурилсан бүтэцтэй. Тухайлбал, M bank arena дахь салбар спортын үйл ажиллагаа, томоохон эвентүүд олноор болдог газар байрладаг онцлогтой. Тиймээс тус салбарт хамтлаг, дуучид, спортын багууд өөрсдийн мерч бүтээгдэхүүнээ захиалж хийлгэхэд тохиромжтой. Харин  “Сансрын И-Март” дахь салбар нийслэлийн зүүн бүсэд орших хамгийн том салбар. Энд байгууллагын захиалгууд тогтмол ирдэг. Лого, нэр, уриа үг бүхий хувцас хэрэгсэл, хамт олны бэлэг, арга хэмжээний багц зэргийг цэгцтэй, хурдан гүйцэтгэдэг учир B2B хэрэглэгчдийн төв болжээ. Тэгвэл “Хан-Уулын И-Март” дахь салбарын гол хэрэглэгч нь өсвөр үеийн хүүхдүүд аж. Тэндээс хамгийн олон өнгөт хэвлэлийн захиалга гардаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээ энэ салбараас бүтээл болон гардаг. Харин “Хүннү Молл” дахь салбар Яармаг орчмын хэрэглэгчдэд түлхүү хүрч ажилладаг. Энэ салбарт сургууль, цэцэрлэгүүдийн захиалга зонхилдог. Тогтмол харилцагч байгууллагуудтай ажилладаг тул захиалга, нийлүүлэлтийн хувьд тун зохион байгуулалт сайтай үйлчилдэг. 

 

1 of 3
- +
Шаргал, хар, цагаан, цайвар цэнхэр өнгийн дөрвөн том цамц цагаан өлгүүрт өлгөөтэй байна. Текст "Тусгай том хэмжээтэй футболк"-ыг онцолж, хар, цагаан, нүүрс, шаргал, цэнхэр гэсэн таван өнгөний сонголтыг жагсаав. - Business.MN
Ногоон царай, аянга цахилгаантай хүүхэлдэйн киноны загвар бүхий тод шар өнгийн график подволк өмссөн буржгар хар үстэй залуу энгийн цайвар дэвсгэр дээр зогсож, доошоо харж байна. - Business.MN
Буржгар үстэй залуу сул, цайвар шаргал том цамц өмсдөг. Зурган дээрх бичвэрт "Тусгай том хэмжээтэй футболк", "Хөнгөн зөөлөн даавуу" гэсэн бичигтэй ба баруун дээд буланд хүүхэлдэйн киноны лого орсон байна. - Business.MN

Улсын их дэлгүүрт байрлах салбар нь монгол үндэсний хэв шинж бүхий бүтээгдэхүүн, туг далбаа, уран зураг, гар бичвэр зэргийг хувцсан дээр хэвлэх захиалгаар голчилдог бол “10 дугаар хорооллын И-Март” дахь салбар нь хотын баруун бүсийн байгууллагуудын хэрэгцээг хангаж ажилладаг. Эдгээр  байршлын хувьд түгжрэлээс ангид байх, өөрт ойр салбараас захиалгаа авах зэрэг стратегийн олон ач холбогдолтой. Жишээлбэл, “Сансрын И-Март”-д захиалсан бүтээгдэхүүнээ “Хан-Уулын И-Март”-ын салбараас авах боломжтой. Энэ бол дотоод ложистик, хэрэглэгчийн тав тухыг хослуулсан “Гэрэлт цох”-ын системийн нэг давуу тал юм. 

Имижээ өөрөө бүтээ

Тэдний хэрэглэгчдэд санал болгодог Gildan брэндийн футболк нь харшил хөдөлгөхгүй, будаг гардаггүй гэдгээрээ онцлог. Үүгээрээ хүүхэд өмсөхөд нэн тохиромжтой тул гэр бүлээрээ захиалга өгөхөд ямар ч эрсдэлгүй гэдгийг Н.Лхагвабаяр тайлбарлаж байлаа. Уг брэнд blank t-shirt-ний төрөлдөө үнэ хямд атлаа материалын хувьд чанартайд тооцогддог аж. Энэхүү футболк нь ямар ч хэвлэл, зураг, бичиггүй, цул өнгийн, энгийн загвартай хувцас юм. Ихэвчлэн хэвлэл хийх зориулалтаар хувцас үйлдвэрлэгчид ашигладаг. Мөн баг, байгууллага, эвентийн зориулалттай футболкны үндэс загвар юм. Гэхдээ зарим хүмүүс загваргүй, цэвэрхэн хэв маягт дурладаг тул ийм төрлийн футболкийг шууд өдөр тутамдаа өмсөхөөр сонгодог.

Ширээн дээр эгнүүлэн байрлуулсан, өнгөлөг, загварчлагдсан кирилл бичээс бүхий нугалсан хар подволкны дэлгэц, бусад график цамц, төрөл бүрийн эд зүйлс. - Business.MN

Амьсгалдаг, хөвөн даавуун материалтай тул өдөр тутам өмсөхөд нэн тохиромжтой. Мөн хэвлэлийн  будаг шингээхдээ сайн зэрэг олон давуу талтайг дурдаж байв. “Гэрэлт цох” компани хэрэглэгчдийн хүсэл, санааг бодитоор биелүүлэхийн тулд төрөл бүрийн хэвлэлийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Өнгөт хэвлэл
  • Зүсэлттэй хэвлэл
  • Торгон хэвлэл
  • Сублимац (sublimation) хэвлэл
  • Стикер хэвлэл

Тухайлбал, зүсэлттэй хэвлэл нь захиалагчийн бэлэн загвар, вектор зураг, эсвэл icon зураг байхад л шууд очоод хэвлүүлэх боломжтой, хамгийн хурдан үйлчилгээний төрөл аж. Харин торгон хэвлэл нь дээд зэргийн нарийвчлал шаардсан, 5000 орчим өнгөний хослол гаргах боломжтой өндөр нарийвчлалтай хэвлэлийн арга юм. Үүнийг голдуу олон өнгө, деталь ихтэй загварыг хэвлэхэд ашигладаг. Гол нь тэд загварлаг харагдахын зэрэгцээ биед эвтэйхэн байх нь чухал гэж үздэг учраас материал, загвар, хүний биеийн онцлогийг бүх талаас нь харгалзсаны үндсэн дээр тохирох хэвлэлийг санал болгодог. 

Н.Лхагвабаярын тайлбарлаж буйгаар бүх төрлийн хэвлэлийг ямар ч материал дээр хийх боломжтой гэсэн ойлголт өрөөсгөл. Материалын онцлог, хэвлүүлэх гэж буй зураг, дүрслэлийн хэмжээг харгалзаж бид хэрэглэгчид тохирох материал болон хэвлэлийг санал болгодог хэмээв. Ярилцлагын төгсгөлд тэрбээр байгууллага, хамт олноороо жигд хувцаслах нь зөвхөн үзэгдэх байдал төдий бус нэг төрлийн маркетинг гэдгийг онцолсон юм. Учир нь хувцсаараа жигдрэх нь нэгдмэл дүр төрх үүсгэж, тухайн байгууллагыг товойлгон харуулдаг хүчтэй хэрэгсэл болж чаддаг. Ажилтнууд жигд хувцас өмссөнөөр брэндийн имижийг илүү ойлгомжтой, цэгцтэй түгээж, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Үүнтэй холбогдуулан “Гэрэлт цох”-ынхон тухайн ажилтан байгууллагынхаа дүрэмт хувцсыг өмсөхдөө тухгүйтдэг бол загварыг дахин боловсруулж, биед эвтэйхэн, орчин үеийн хэв маягтай болгон шинэчлэх шийдлийг танилцуулдаг. Ингэснээр ажилтнууд болон байгууллагын дотоод соёл, үнэ цэнийг илүү сайн илэрхийлж чадах ач холбогдолтой. Түүнчлэн хүмүүс тухайн байгууллагын ажилтнуудыг хялбархан таних боломжтой учраас үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцааны үр дүнг сайжруулах давуу талтай. 

bookzone.mn
Тагууд: бизнес санаафранчайз

Санал болгох:

Үүлэрхэг тэнгэрийн дор уулс, модоор хүрээлэгдсэн шар зэрлэг цэцэгсийн өтгөн ногоон талбайд урт үстэй эмэгтэй зогсож байна. Хар хүрэм өмссөн тэрээр дотоод хөтөчөөр удирдуулсан мэт байгалийн амгалан тайван байдлыг шингээсэн камер руу ширтэнэ. - Business.MN
Веган хувьсгалын хөтөч
Хар цамцтай хүн, энтрепренер байж магадгүй, нэг гараараа дохиж, нөгөө гараараа цээжин дээгүүрээ давж байна. Тэд "логистик" гэсэн үг болон бусад тодорхой бус бичвэр бүхий хананы өмнө зогсож байна. Ар талд нь улаан, цагаан тэмдэг хэсэгчлэн харагдаж байна. - Business.MN
Г.Хишигбат: Гадаадын хөрөнгө оруулалтаар бий болдог менежментийн нөү-хау бол мөнгөнөөсөө ч илүү үнэ цэнтэй
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00