BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дундаж цалин өссөн ч амьдрал илүү “үнэтэй” болов.

Сүүлийн таван жилийн инфляцын 80 хувийн нөлөө, ханшийн суларлын 28.8 хувийг хасвал орлогын бодит өсөлт ердөө 7.2 хувьтай гарч байна.

Дундаж цалин 2 дахин өссөн ч амьдралын чанар дээшилсэнгүй

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-07-17
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Статистикийн байгууллагын мэдээлснээр монголчуудын дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 15 орчим хувиар өсжээ. Гэвч инфляцын нөлөөг хасаж тооцсон бодит цалингийн индекс 138.9 байна. Өөрөөр хэлбэл, албан тоо баримтаар 2022 оноос хойш бидний цалин хоёр дахин өссөн гэж байгаа ч худалдан авах чадвар маань 38.9 хувиар л нэмэгджээ.

Тэгэхээр цалин өссөн, гэхдээ тэр өсөлт амьдралд бодитоор мэдрэгдэж байна уу гэсэн асуулт гарна. Цалин өссөн бол бидний амьдралын чанар ч сайжрах ёстой. Хэрэв дэлгүүр орох бүрд үнэ өссөнд бухимдаад байгаа бол энэхүү өсөлт өгөөжгүй байна гэсэн үг.

Хэрэв 2020 оноос хойших инфляцын нөлөөг авч үзвэл дундаж хэрэглээний үнэ бараг 80% нэмэгдсэн байна. Энэ бол амьжиргааны өртөг хэрхэн өссөнийг илэрхийлэх гол үзүүлэлт. Жишээ нь, сүүлийн таван жилд АИ-92 бензиний үнэ 42%, гурилын үнэ 97%, үхрийн махны үнэ 104%, ургамлын тосны үнэ 114% тус тус өсөөд байна.

Үүн дээр нэмээд бидний орлого бодитоор өссөн эсэхэд дүн шинжилгээ хийхэд хэрэглээний үнийн өсөлтөөс гадна төгрөгийн ханшийг мөн харгалзах ёстой. Учир нь бидний хэрэглээ импортоос ихээхэн хамааралтай бөгөөд хэрэглээний сагсны 55 хувийг импорт бүрдүүлдэг. 

Монголбанкны статистикаас харвал 2020 оны нэгдүгээр улирлаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 28.8%-иар суларсан байна. Үүнийг дагаад импортын бараа, үйлчилгээ, гадаадад төлдөг төлбөрүүдийн өртөг үүний хэрээр өссөн. Тэгвэл инфляц болон ханшийн сулрал бидний бодит орлогыг хэрхэн “идэж” буй тухай тооцоог дараах байдлаар хийж болно:

2020 оны эхний улиралд нэрлэсэн дундаж цалин 1.2 сая төгрөг байсан бөгөөд өнөөдөр 2.6 сая болсон гэдэгтэй харьцуулж тооцвол цалингийн индекс 116 байна. Тэгвэл үүнээс сүүлийн таван жилийн инфляцын 80 хувийн нөлөө, ханшийн суларлын 28.8 хувийг хасвал бодит өсөлт ердөө 7.2 хувьтай гарч байна. 

Товчхондоо 2020 оноос хойш нэрлэсэн цалин маань 2.18 дахин өссөн ч бидний худалдан авах чадвар 7-хон хувиар ахисан байна. Тиймээс цалин өссөн мөртлөө тэр цалингаа бариад дэлгүүр ороход бухимдал төрөх нь аргагүй юм.

Цалин өссөн ч амьдрал илүү “үнэтэй” болов

Үзүүлэлт Өөрчлөлт (2020 -2025) Үр нөлөө
🏦 Ханшийн сулрал 28.8%  Төгрөгийн худалдан авах чадвар буурсан, импорт, гадаадын өр төлбөрийн өртөг нэмэгдсэн
📊 Инфляц ~80% Өрхийн хэрэглээний үнэ нэмэгдсэн
💵 Цалингийн индекс 116 Ханш, инфляцийн нөлөө нь орлогын өсөлтийг үр дүнгүй болгож байна
💡 Бодит өсөлт 7.2% Нэрлэсэн дүнгээр дэвшилтэй боловч бодитоор олигтой ахиц гараагүй

Эх сурвалж: ҮСХ, Сэтгүүлчийн тооцоолол

Нийт өрхийн 70 хувь нь зээлтэй

Хэрэв өрхийн орлогын талаас авч үзвэл нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.6 сая төгрөг болж, жилийн өмнөхөөс 366 мянган төгрөгөөр өсжээ. Үүн дотроо 1.5 сая орчим (57%) нь цалин хөлс, 583 мянга (22%) нь тэтгэвэр, тэтгэмж байна. Гэхдээ өрхийн мөнгөн орлогыг 2020 оны үнэ цэнтэй харьцуулбал өнөөдрийн 2.6 сая төгрөг нь таван жилийн өмнөх 1.7 сая төгрөгтэй тэнцэж байна.

Харин зарлагаар нь авч үзвэл өрхийн дундаж мөнгөн зарлага 2.7 сая төгрөг болж, орлогоосоо 100 мянган төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна. Үүнийхээ 67 хувийг иргэд хүнсний бус бараа, үйлчилгээнд, ялангуяа автомашин, шатахуун, бэлэн хувсанд, 20 хувийг хүнсэнд буюу инфляцын нөлөөнд хамгийн их өртсөн бараа, үйлчилгээнд зарцуулжээ. 

Товчхондоо, монгол өрхүүд хуримтлуулж чадахгүй байна. Хуримтлуулж чадахгүй байгаа гэдгийг өрхийн зээлийн тоо баримтаас ч харж болно. 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар монгол өрхүүдийн 70 шахуу хувь буюу 695 мянга гаруй зээлтэй байна. Тэдний 91 хувь буюу 625 мянга орчим өрх цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл авчээ. Тодруулбал, ирээдүйд үнэ цэн, хуримтлал үүсгэх ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийхгүйгээр зээл авчээ. 

Түүнчлэн зээлтэй өрх бүр сард дунджаар 1.2 сая төгрөг буюу мөнгөн орлогынхоо 46 хувийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байна. Энэ дотроо тэтгэврийн зээлтэй өрх сард дунджаар 706 мянган төгрөгийг, хэрэглээний зээлтэй өрх 844 мянган төгрөгийг, цалингийн зээлтэй өрх 881 мянган төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг байна. 

Ийнхүү цалин мөнгөн дүнгээрээ өссөн ч хэрэглээний өртөг, ханшийн уналт, өрхийн зарлага, зээлийн дарамт зэргээс болж амьдралын чанар маань бодитоор сайжраагүй байна. Бодит амьдрал дээр нэрлэсэн цалин биш, харин үлдсэн мөнгө л мэдрэгдэх учиртай.

Жижиг компаниуд улам давжаарсаар

Голч цалингийн үзүүлэлтээс харвал 2025 оны эхний улирлын байдлаар НДШ төлөгч 811 мянга гаруй ажиллагч байгаагаас 50% нь 2.2 сая төгрөгөөс доогуур цалинтай байгаа бол гурван саяас дээш цалин авдаг нь 8.9 хувийг л бүрдүүлж байна. Үлдсэн нь буюу 27 орчим хувь нь 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай. 

Мөн дундаж цалингийн статистикаас өөр нэгэн чиг хандлага ажиглагдаж буй нь хувийн хэвшил, тэр дундаа жижиг аж ахуй нэгжүүдийн хувьд байдал улам хэцүү болсон байна. Төрийн өмчийн үйлдвэрийн газарт ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 3.5 сая буюу улсын дунджаас 35 хувиар их байна. Харин ХХК-ийн ажилтнууд дунджаар 2.4 сая төгрөг буюу улсын дунджаас 200 мянган төгрөгөөр бага цалин авч байна. 

Түүнчлэн компани жижиг байх тусмаа цалингийн дундаж бага байна. Тухайлбал, 1-9 ажилтан газрууд 1.5 сая, 10-49 ажилтантай бол 2.2 сая төгрөг, харин 100 болон 200-гоос дээш ажилтантай бол 2.8-3.5 сая төгрөгийн дундаж цалин өгч байна. Гэтэл Монголд үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ын 97.3 нь 49 хүртэлх ажилтантай бичил, жижиг компаниуд юм. Өөрөөр хэлбэл, ажлын байрын ихэнхийг бүрдүүлдэг жижиг бизнесүүд цалингийн хувьд өрсөлдөх боломжгүй, үйл ажиллагаа явуулах орчин хумигдмал байгаа нь харагдаж байна. 

Дундаж цалин ба 2 сая жуулчны үлгэр

Эдийн засгийн салбараар нь харвал уул уурхайн салбарынхан хамгийн өндөр, улсын дунджаас 88.2 хувиар их буюу 4.9 сая төгрөгийн цалинтай байна. Харин зочлох үйлчилгээний салбарын дундаж цалин хамгийн доогуур, улсын дунджаас 35 хувиар бага буюу 1.7 сая төгрөг байна. 

Энэ салбарт ойролцоогоор 43 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд цалингийн ийм нөхцөлд Монголд аялал жуулчлалыг хөгжүүлж, хоёр сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд тун хүндрэлтэй юм. Бизнес талаас нь харсан ч энэ салбарт ажилладаг аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадвар сул, ашигт ажиллагаа тааруу байгаа учраас ажилтнууддаа хангалттай цалин өгч чадахгүй байна гэсэн үг. Үүний үндсэн нэг шалтгаан нь зочлох үйлчилгээний ихэнх байгууллага манай улсад улирлын чанартай байдагтай холбоотой гэж харагдаж байна. 

Бүс нутгаар нь авч үзвэл дундаж цалин баруун, зүүн бүсэд улсын үзүүлэлтээс 7.1-16.6 хувь бага байгаа хэрнээ инфляцын өсөлт зарим захын аймагт, тухайлбал, Ховд аймагт 17.3% хүрчээ. Энэ нь зарим аймагт цалин доогуур, гэхдээ үнэ дээгүүр байдаг учраас орон нутагт эзгүйрэх нэгэн том шалтгаан гэж үзэхээр байна.

bookzone.mn
Тагууд: амьдралын чанарвалютын ханшдундаж цалининфляцорлогын түвшин

Санал болгох:

Сүүлийн 8 жилд бидний амьдралын чанар сайжирсан уу? /Тоон үзүүлэлт/
Сүүлийн 8 жилд бидний амьдралын чанар сайжирсан уу? /Тоон үзүүлэлт/
Хувьцааны ханшийн хэлбэлзлийг улаан, ногоон өнгөөр харуулсан санхүүгийн график. Тоонууд, лааны суурь, шугаман графикууд нь зах зээлийн үнэ цэнийн өөрчлөлтийг дүрсэлдэг. Арын дэвсгэр нь бүдгэрсэн, өнгөлөг градиенттай бөгөөд энэ нь орчин үеийн бизнесийн ертөнцийн нарийн төвөгтэй байдлыг даван туулж буй аливаа энтрепренерийн чухал хэрэгсэл юм. - Business.MN
Дэлхийн банк: Эдийн засаг өсөж байгаа ч эрсдэл хэвээрээ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00