BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Illustration of two large capsules in circuit-like lines and data symbols, including graphs, charts, and binary code, representing new em бүтээх болон хиймэл оюун ухааны нэгдэл on a blue background with scattered pills. - Business.MN

Хиймэл оюунаар бүтээсэн эмийг хүн дээр туршина

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-07-21
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Google Deepmind-аас төрж гарсан Alphabet-ийн Isomorphic Labs компани хиймэл оюун ашиглаж төрөл бүрийн эм бүтээх зорилготой ажилладаг. Тус компани хиймэл оюунаар бүтээсэн эмийн орцын клиник туршилтыг анх удаа хүн дээр хийхэд бэлдэж буй тухайгаа зарлалаа.

Уг эмийн туршилтыг тун удахгүй эхлүүлнэ гэж Isomorphic Labs-ийн ерөнхийлөгч К.Мурдок “Fortune”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. “Лондонгийн Кингс кросс дахь оффист манай хүмүүс хиймэл оюунтай хамтраад хорт хавдрыг эмчлэх эмнүүдийг бүтээж байгаа. Ийм үйл явдал яг одоо болж байна” гэж тэрбээр өгүүлсэн байна.

Isomorphic Labs 2021 онд DeepMind-ийн AlphaFold хэмээх системийн амжилтаас улбаалан үүссэн. Энэхүү хиймэл оюун нь уургийн бүтцийг маш өндөр нарийвчлалтай урьдчилан таамаглах чадвартай бөгөөд энэ нь шинэ эм гарган авах үйл явцыг эрс хурдасгах, зардал хэмнэх технологийн суурийг тавьсан билээ. Тус компани энэ оны дөрөвдүгээр сард 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, Novartis, Eli Lilly зэрэг дэлхийн томоохон эм үйлдвэрлэгчидтэй түншлэл үүсгэсэн бөгөөд  “дэлхийн жишигт нийцсэн эм зохион бүтээх бүтэц”-ийг хамтран хөгжүүлж байгаа юм.

Дэлхийн практикт эмийн клиник туршилтын амжилтын түвшин 10 орчим хувь байдаг бол хиймэл оюуны тусламжтайгаар энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх, эм бүтээх хугацаа, зардлыг бууруулах боломжтой болно.

Isomorphic компани одоогоор хорт хавдрын болон дархлааны тогтолцооны эмчилгээнд зориулсан шинэ эм гаргаж авахаар ажиллаж байна. Тус компани одоо хэрэгжиж буй эмийн судалгааг дэмжих болон өөрийн гэсэн цоо шинэ эмийг бүтээх төслүүдийг давхар хэрэгжүүлж байгаа юм.

Гэхдээ хүн төрөлхтөн хиймэл оюуны бүтээсэн эмийг өргөнөөр хэрэглэх боломж хэдэн жилийн дараа бий болох магадлалтай. Учир нь эмийн үйлдвэрлэл, түгээлтийн шатнаас өмнө маш их туршилт хийх шаардлагатай байдаг.

Isomorphic Labs-аас гадна биотехнологийн Insilico Medicine компани Pharma.AI платформдаа тулгуурлан хиймэл оюунаар эм бүтээхээр олон жил ажиллаж байгаа юм.

bookzone.mn
Тагууд: хиймэл оюунэмэрүүл мэнд

Санал болгох:

A woman in a white blouse sits at a desk with a laptop, smiling, in a modern office. Behind her is a logo with the text "PROMED" and a stylized figure on a metallic wall. Plants are visible on both sides.
Амны хөндийн ариун цэврийг амьдралын соёл болгох нь
A man in a gray suit gestures with his hands while speaking on stage. He wears a microphone headset and has short gray hair. The background is dark with blurred shapes and patterns.
Э.Шмидт: Хиймэл оюуны үр шимийг хүртэхийн тулд…
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00