BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цайвар ягаан дэвсгэр дээр бизнесийн өсөлт, санхүүгийн амжилтыг бэлгэдсэн ногоон навч, алтан зоос бүхий мод ургаж буй судалтай саравчтай жижиг дэлгүүрийн зураг. - Business.MN

Ойрын ирээдүйд өсөлт үзүүлэх ЖДБ-ийн 10 салбар

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-07-25
  Дэлхийд, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчид ямар чиглэлийн бизнес эрхэлбэл ирээдүйтэй, мөн ашигтай байх вэ? Дижитал шилжилт, тогтвортой хөгжил, эрүүл мэнд зэрэг салбар моодонд орж буй энэ эринд дараах 10 салбар дэлхий даяар хамгийн өндөр өсөлттэй, ашигтай бизнесийн чиглэлд тооцогдож байгааг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна. Бизнесийн санаагаа илүү оновчтой, цаг үеийн шаардлагад нийцүүлэхийг зорьж буй хүн бүхэнд зориулан дараах мэдээллийг хүргэж байна. Мөн жижиг бизнесийн сонирхолтой санаануудын тухай манай сэтгүүлийн өмнөх нийтлэлээс ч та бүхэн санаа авах боломжтой.

Ногоон, тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн

Байгальд ээлтэй хэрэглээ болон БОНЗ-ын хөрөнгө оруулалт дэлхий даяар өсөж байна.
Боломжит чиглэлүүд:

  • Эко сав баглаа боодол, байгальд задрах боломжтой бүтээгдэхүүн
  • Тогтвортой фэйшн болон даавуун бүтээгдэхүүн
  • Сэргээгдэх эрчим хүчний үйлчилгээ (нар, салхин цахилгаан станцын угсралт, суурилуулалт, гэр ахуйн цахилгаан бараа)
  • Нүүрстөрөгчийн нөхөн төлбөр ба зөвлөх үйлчилгээ
Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг

Хүн амын дунд хөгшрөлт нэмэгдсэн, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нь ихэссэн, цар тахлын дараах нөлөө дуусаагүй байна.
Боломжит чиглэлүүд:

  • Витамин, нэмэлт бүтээгдэхүүн
  • Фитнесийн төхөөрөмж, цахим дасгалжуулагч
  • Теле эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягийн аппликейшн
  • Сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн бүтээгдэхүүн (сэтгүүл, зөвлөгөөний платформ)
Хиймэл оюунд суурилсан үйлчилгээ, хэрэгсэл

ЖДБ-үүд нь их хэмжээний хөрөнгө оруулалт ашиглалгүй хиймэл оюуныг ашиглах боломжтой болсон.
Боломжит чиглэлүүд:

  • Хиймэл оюуны чатбот, хэрэглэгчид үйлчлэх платформууд
  • Хиймэл оюунаар бүтээсэн контент, маркетингийн хэрэгсэл
  • ЖБД-т зориулсан автоматжуулалтын зөвлөх үйлчилгээ
  • Хууль, санхүү, хүний нөөцийн AI шийдлүүд
Цахим болон бичил сургалт

Насан туршид суралцах эрэлт хэрэгцээ болон алсын зайн сургалтын эрэлт тасралтгүй өсөж байна.
Боломжит салбарууд:

  • Ниш буюу нарийвчилсан онлайн сургалтууд (хиймэл оюуныг хүний нөөцөд ашиглах, сувилагчдад зориулсан гадаад хэлний сургалт гэх мэт)
  • Дижитал сургалт, шалгалтад бэлтгэх
  • Богино хугацааны гэрчилгээтэй сургалтууд
  • В2В сургалтын хөтөлбөрүүд (кибераюулгүй байдал, БОНЗ-ын стандарт)
Дижитал үйлчилгээ ба бүтээгч эдийн засаг

Бизнесүүд онлайн орчинд өөрийн гэсэн нөлөөлөл, харагдацтай байх шаардлагатай болсон. Мөн контент бүтээгчдэд бүтээлээ борлуулах асар их боломж бий болоод байна.
Боломжит чиглэлүүд:

  • График, видео, вэб дизайн студи ажиллуулах
  • Нийгмийн сүлжээний контент бүтээх агентлаг
  • Подкаст эдит, YouTube сувгийн удирдлага
  • Инфлюнсер сурталчилгааны фирм, жижиг агентлагууд
Финтек ба бичил санхүү

Санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх шаардлага болон дижитал банкны үйлчилгээ сүүлийн жилүүдэд хүчтэй нэмэгдэж байна.
Боломжит чиглэлүүд:

  • ЖДБ-т чиглэсэн BNPL (одоо аваад дараа төлөх) ба зээлийн онооны хэрэгсэл
  • Хэрэгцээт зах зээлд төлбөр, гүйлгээний шийдлүүд нэвтрүүлэх
  • Мобайл хэтэвч, олон улсын мөнгөн шилжүүлгийн платформ
  • Санхүүгийн боловсрол олгох аппликейшн
Гэрийн тэжээвэр амьтдад чиглэсэн салбар

Дэлхий даяар амьтан тэжээдэг хүмүүсийн тоо, гэрийн тэжээвэр амьтдад зарцуулах мөнгөний хэмжээ тогтмол нэмэгдэж байна.
Боломжит чиглэлүүд:

  • Байгалийн гаралтай амьтны хоол, амттан
  • Тэжээвэр амьтны үс арчилгаа, асаргаа, захиалгаар хүргэх үйлчилгээ
  • Тэжээвэр амьтдад зориулсан ухаалаг төхөөрөмж (GPS хүзүүвч, эрүүл мэндийг хянах хэрэгсэл)
  • Онлайн зөвлөгөө, үйлчилгээ
Хөдөө аж ахуйн технологи, хүнс үйлдвэрлэл

Хүнсний үнэ өсөж, уур амьсгалын нөлөөний улмаас хүнсний хангамжийн сүлжээнд өөрчлөлт гарч байна.
Боломжит чиглэлүүд:

  • Босоо ферм, хот дотор хөдөө аж ахуй эрхлэх
  • Органик амттан ба нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
  • Ухаалаг усалгааны систем, жижиг фермүүдэд зориулсан ургамлын ургалтыг хянах технологи
  • Фермерээс гэрт хүргэх логистик шийдэл болон платформ
Тойрог эдийн засгийн үйлчилгээ

Хэрэглэгчид илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй хэрэглээг сонгож байна.
Боломжит чиглэлүүд:

  • Цахилгаан барааны засвар ба шинэчилж зарах
  • Хуучин хувцасны худалдааны платформууд
  • Тавилгыг дахин ашиглах, өөрчлөх үйлчилгээ
  • Багаж, төхөөрөмжийн түрээс
ЖДБ–т зориулсан кибер аюулгүй байдал, өгөгдөл хамгаалалт

Кибер халдлагын тоо нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа ЖДБ-үүд энэ тал дээр хамгаалалт муутай байна.
Боломжит чиглэлүүд:

  • ЖДБ-т зориулсан хямд үнэтэй кибер аюулгүй байдлын багц бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Хувийн мэдээлэл хамгаалалтын (GDPR/CCPA) хэрэгслүүд
  • Үүлэн технологийн аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ
  • Нууц үгийн менежмент, сургалтын үйлчилгээ
бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: ЖДБЖДҮжижиг дунд бизнес

Санал болгох:

Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
img-8
Өсөлтөд хөтлөх шинэ зэвсэг: Цахим оршихуй (№34) Бизнесийн эргэн тойронд
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00