BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнесийн эргэн тойронд

Сайн төлөвлөлт – Амжилттай бизнесийн үндэс №32 (Бизнесийн эргэн тойронд)

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-08-04
  Бизнесийн эргэн тойронд, Онцлох
Share on FacebookShare on Twitter

ХААН Банкнаас Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан бизнест нь шинэ санаа сэдэл, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “Бизнесийн эргэн тойронд”цахим товхимлыг сар тутам бэлтгэн хүргэж байна. Энэ удаа “Бизнесийн төлөвлөлт” сэдвийг онцолж байна.

📊 Бизнесийн цаг агаар

Хөдөлмөрийн зах зээл системийн шилжилтэд орж байна

Контент статьи
.

“Монголын эдийн засгийн форум -2025” арга хэмжээ 2025 оны 7-р сарын 8-9-ний өдрүүдэд болж, олон сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэ дундаас “Маргаашийн ажлын байр” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр яригдсан онцлох санаануудыг тоймлон хүргэж байна.

🚥 Бэрхшээл ба сорилтууд

⏸️Чадвартай ажилтан хайх бэрхшээл: Жижиг дунд бизнесүүдийн хүний нөөцийн тогтвортой байдал алдагдаж, сайн ажилтны төлөө төр болон томоохон корпарациудтай шууд өрсөлдөхөд хүрч байна.

⏸️Цалингийн ачаалал ба даатгалын дарамт: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч, дагалдах татварууд өндөр хэвээр байгаа нь бизнесүүдийн гар дээр олгож чадах бодит цалинг хязгаарлаж, ажилтны сэтгэл ханамжийг бууруулж байна.

⏸️Шилжилт, төвлөрөл: Хөдөлмөрийн насны иргэд гадаадад ажиллахыг эрмэлзэж, дотоодын ажлын байрууд эзэнгүйдэж байна.

⏸️Цахим ажлын байрны зохицуулалтгүй байна: Зайнаас ажиллагсад, цахим платформын бизнес эрхлэгчид хөдөлмөрийн зах зээлийн албан ёсны тоонд бүртгэгдэхгүй байгаа нь нийгмийн хамгаалал, орлогын тогтвортой байдалд эрсдэл үүсгэж байна.

Business.mn, Business FM лого бүхий ногоон туг, амжилттай бизнесийн зээлэнд зориулсан сайн төлөвлөлтийн тухай монгол бичвэр, баруун талд "Цааш унших" гэсэн цагаан товчлуур (Дэлгэрэнгүй унших). - Business.MN💯 Боломж ба шийдлүүд

Ажиллах хүчний хомсдол сорилт болж байгаа ч нөгөө талаар бизнес эрхлэгчдэд дараах шинэ боломж, чиг хандлагуудыг нээж байна:

▶️Гадаадын ажиллах хүч: “Гадаад ажиллах хүчний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга намрын чуулганаар хэлэлцэгдэхээр бэлтгэгдэж байна. Энэ хууль батлагдвал квот уян хатан болж, аялал жуулчлал, үйлдвэрлэл зэрэг салбарт гадаад ажиллах хүч авчрахад арай хялбар болно.

▶️Хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг ба сургалтын санхүүжилт нэмэгдэнэ: Гадаад ажиллах хүчин авч буй байгууллагыг дотоодын хоёр ажилтан сургах үүрэгтэй болгох зэрэг “шингээлтийн хөтөлбөр” хэрэгжих магадлалтай.

▶️Хөдөлмөрийн зах зээлийг датагаар удирдах цаг ирлээ: Эрэлт нийлүүлэлтийн судалгаа жил бүр хийгдэж байгаа бөгөөд тодорхой мэргэжлүүдийн дутагдлыг датагаар харж, мэргэшүүлэх сургалтуудыг бизнесүүдтэй хамтран зохион байгуулах боломж бүрдэж байна.

▶️AI ба автоматжуулалтын эрин: Хиймэл оюун ухааныг ашиглан гүйцэтгэл хянах, хэрэглэгчийн зан төлвийг шинжлэх, борлуулалтын шийдвэр гаргах туршилтууд (жишээлбэл И-Март) хийгдэж байна. Энэ нь ажлын байрыг бууруулна гэхээс илүүтэй бүтээмжийг нэмэгдүүлэх зэвсэг байж чадна.

📣Дүгнэвэл: Ажиллах хүчний хомсдол бол түр зуурын үзэгдэл биш, харин системийн шилжилтийн дохио юм. Жижиг дунд бизнесүүд энэ үеийг:

🌐Ур чадвартай ажилтан дотроосоо бэлдэх,

🌐Цахим, зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх,

🌐 AI-г дэмжигч хэрэгсэл болгон ашиглах стратегиар даван туулах шаардлагатай.

🔗Эх сурвалж: Business.mn

🎯Старт ап-уудад зориулсан зөвлөмж

Контент статьи
.

Сайн төлөвлөгөө – амжилттай бизнесийн үндэс

бизнес цэнэг
бизнес цэнэг

💼Бизнесийн төлөвлөгөө гэдэг зөвхөн санхүүгийн тооцоо биш. Харин тухайн бизнесийн эхлэл, өсөлт, хөгжлийн шат бүрд чиглэсэн алхмуудыг нарийн тодорхойлж, зах зээл, өрсөлдөөн, хэрэглэгчийн хэрэгцээг ойлгох үндэс болох ёстой. Энэхүү хандлагыг үйлчилгээний салбарын гарааны бизнест хэрхэн ашиглаж болохыг 🌸 “BlushBox” явуулын гоо сайхны үйлчилгээний жишээгээр харуулъя. Нараа (үсчин) болон Энхмаа (арьс арчилгааны мэргэжилтэн) хэмээх хоёр найз 2024 оны сүүлчээр өөрсдийн салоноо нээхээр төлөвлөж байсан ч түрээсийн үнэ, өрсөлдөөн ихтэй зэргээс үүдэн дуудлагын үйлчилгээний хэлбэрээр эхлэхээр шийдэв.

🎯Зорилгоо тодорхойлсон нь: Тэд “2025 оны гуравдугаар улиралд багтаан 100 байнгын үйлчлүүлэгчтэй болох, орлогын 60 хувийг давтан захиалгаас бүрдүүлэх” гэж тодорхойлжээ.

🗂️Зах зээлийн судалгааг ингэж хийв:

  • Энхтайваны өргөн чөлөөнөөс урагшаа Зайсан хүртэл, Дүнжингараваас баруун тийш Энхтайваны гүүр хүртэлх оршин суугчид дундаас 30-45 насны, өөрийн орлогын боломжтой эмэгтэйчүүдийг гол хэрэглэгч гэж тодорхойлсон.
  • Интернэт хэрэглээ, захиалгын дадал, үйлчилгээний тухай санал сэтгэгдэл бүхий жижиг фокус бүлгийн судалгаа хийж, хэрэглэгчдийн хувьд “гэрээсээ гаралгүйгээр үйлчилгээ авах”, “цаг товлолтыг өөрөө сонгох” гэсэн хэрэгцээ давамгайлж байгааг олж тогтоов.
  • Өрсөлдөгчдийг тодорхойлохдоо зөвхөн салон биш, гоо сайхны сургалтын төв, фэйсбүүкийн бие даасан хэрэглэгчид, хүргэлттэй beauty box зэрэг орлуулж болох бүх хэлбэрүүдийг хамруулсан.

📈Үйл ажиллагааны стратеги: Нийтлэлд дурдсан “онцлог, давуу талаа тодорхойлох” зарчимд тулгуурлан дараах шийдлүүдийг гаргав:

  • Цаг товлолтыг Viber bot ашиглан автоматжуулж, хэрэглэгчид утсаар залгах шаардлагагүй болгосон.
  • Хэрэглэгчийн анхны захиалга дээр 10,000₮-ийн нэмэлт үйлчилгээ (нүүр цэвэрлэгээ, хөмсөг засалт гэх мэт)-г үнэгүй санал болгож, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэв.

💰 Санхүүгийн төлөвлөгөө ба KPI: Нийтлэлд заасанчлан, зөвхөн “орлого–зарлага” бус хөрөнгө оруулалтын өгөөж, үйл ажиллагааны үр ашиг дээр төвлөрсөн KPI төлөвлөлт, тооцоолол хийжээ:

  • Эхний 3 сарын зардал: 4.2 сая төгрөг (жижиг тоног төхөөрөмж, сурталчилгаа мэдээлэл, тээвэр)
  • Орлогын зорилт: 1-р сард 5 000,000₮ → 3-р сард 7,000,000₮
  • KPI:
  • Долоо хоногийн захиалгын тоо
  • Давтан захиалгын хувь
  • Нэг захиалгаас олох дундаж орлого
  • Сэтгэл ханамжийн үнэлгээ (4.5/5-аас дээш байх)

🧩Хэрэгжилтийн хяналт ба уян хатан шинэчлэлт Нийтлэлд дурдсан “төлөвлөгөөг хянах, шинэчлэх” зарчмыг хэрэгжүүлж, сарын тайлангийн хурлаа тогтмол хийж, дараах өөрчлөлтийг оруулжээ:

  • Ажлын өдөрт төвлөрсөн товлолтыг цуцалж, амралтын өдрүүдэд давтамжтай үйлчлэх болгов.
  • Захиалгын давтамж өндөртэй хэрэглэгчдэд урьдчилсан төлбөрийн багц санал болгож, мөнгөн урсгалыг тогтворжуулав.

✨Дээрх бизнесийн зорилго, төлөвлөгөө нь зөвхөн орлого биш, зах зээл дэх байр суурь, хэрэглэгчийн лояалти зэрэг үзүүлэлтүүдийг багтааж чадсан нь стратегийн чиг баримжааг өгч, эхлэл амжилттай тавигдаж чаджээ.

🔗Эх сурвалж: Business.mn

🌱 Өсөлтийн түүх 🌱

Контент статьи

Бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, юу ч тохиолдсон гаргалгааг нь олж, шантрахгүй ажиллах нь тасралтгүй өсөлтийн үндэс 🌱

Арьсны их эмч О.Баярцэцэг (охин):

Ээжтэйгээ хамт ажилладаг би их азтай. Миний амьдралын хамгийн том чиглүүлэгч луужин бол ээж маань. Бүх л зүйл дээр ээжийгээ харж суралцаж байна даа. Ээж минь дотроо байнга л нэг зүйл төлөвлөчихсөн байдаг. Бодож төлөвлөж явахад боломж хэзээ нэгэн цагт гараад ирдэг гэж үргэлж хэлнэ. Асуудал тулгарлаа гэхэд хямраад байлгүй гаргалгааг тэр дор нь олоод харчихсан, дотоод сэтгэлийн хүч ихтэй. Тэр бүхнээс нь хүртэл дуурайж суралцаж байгаа юм чинь. (инээв)

“Халиун мед” велнесс ресортийн үүсгэн байгуулагч шүдний эмч Б.Эрдэнэчимэг (ээж):

Охинтойгоо хамт зүтгээд шүдний эмнэлгээ Нэгдсэн эмнэлэг болтол өргөжүүлээд ажиллаж байхад аав ээж хоёр минь хэлж байсан. Одоо миний охин хүмүүсийг эмчилдэг болсон юм чинь сайхан сувилдаг болох хэрэгтэй. Монгол ахуйтайгаа ойр, шим тэжээлтэй хоолоор үйлчилдэг сувилал нээ гээд. Тэр үед нь Жайкагийн төсөлд оролцох санаа гаргаад ХААН Банканд хандсан. Яг тухайн үед банкны хүмүүс маш сайхан хүлээж авсан. Боломжтой байлгүй яах вэ, та төслөө аваад ир, манай банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг маш сайн дэмждэг, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан олон хөтөлбөр хэрэгжүүлдэг гээд л их уриалгахан дэмжсэн. Тэгээд төсөл маань дэмжигдээд 2020 онд анхны санхүүжилтээ авсан. Тухайн үед Ковидын үе таарсан нь маш их сорилт болсон л доо. Барилгын материал үнэд ороод, олдоц муутай гэх зэргээр. Тэгээд ХААН Банкнаасаа нэмж санхүүжилт аваад сэтгэлдээ хүртэл бүх зүйлээ санасандаа тултал хийж чадсан. Олон жил эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагадаа үндэслээд “Хайраар халамжилъя” уриан дор Haliun Med Wellness Resort-доо ирсэн хүн бүрийг халамжилж, эмчилж, эдгээж яваа ээж, охин хоёрын бусдад дайх бяцхан зурвас :

“Хүн ер нь нэг зүйлийг зориглоод эхэлсэн л бол шантрах хэрэггүй түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх нь чухал. Юунд ч бууж өгөхгүй байх хэрэгтэй. Тэгээд боломжийг хэзээ ч алдаж болохгүй. Бага багаар ч хамаагүй өдөр бүр тогтвортой, урт хугацаандаа хийхэд бүх зүйл аяндаа бүтнэ шүү.”

🔗Дэлгэрэнгүй унших…

☘ Өсөлтөд хөтөлье

📊 Компанийн нэр сонгохдоо анхаарах зүйлс

Контент статьи

⛳Бизнесээ эхлүүлж буй старт-апуудын хувьд компанийн нэр сонгоно гэдэг чамгүй сэтгэл зовоосон зүйл. Зүгээр л өөрийнхөө, эсвэл хүүхдийнхээ нэрээр нэрлээд энэ төвөгтэй бөгөөд чухал сонголтоос зайлсхийж болно. Тааруухан нэртэй ч нэр хүндтэй болж чадсан брэндүүд байдаг хэдий ч нийт худалдан авалтын 77 хувьд брэндийн нэр шууд нөлөөлдөг нь судалгаагаар нотлогджээ.

  1. Нэрээрээ дамжуулан ямар мэдээлэл өгөх тухайгаа сайн бод🎯. Компанийн нэр танай байгууллагыг бүхэлд нь тодорхойлох чухал зүйл. Таны сонгосон нэр нэрийн хуудас, албан бичиг, вэбсайт, танилцуулга гээд бүхий л зүйл дээр бичигдэнэ. Ялангуяа үйлчилгээний байгууллагууд нэр өгөхдөө тогтооход хялбар, үйл ажиллагааг тодорхойлсон нэр өгөх хэрэгтэй.
  2. Боломжит хувилбаруудыг жагсаан бич 📝. Компанийн үйл ажиллагаа, чиглэл тодорхой болсон тохиолдолд санал болгох нэрсийн жагсаалтыг гаргаарай. Багийн гишүүдээ цуглуулан байгууллага, үйл ажиллагааг тань илэрхийлэх нэрсийн санаа гаргаж болно. Танай компанийг бусад өрсөлдөгч компаниудаас илүү харагдуулах, үйлчилгээний давуу талыг харуулах утга бүхий нэр сонгоорой! Та өөрийн сонгосон нэрийг латин эсвэл грек хэл дээр орчуулан сонсож үзээрэй.
  3. Нэрээ бичих, тогтооход хялбар богино, энгийн байхаар бод☑️. Бидний мэдэх алдартай компаниуд ихэнх нь товч, тогтооход хялбар, бичихэд төвөггүй нэртэй байдаг. Жишээлбэл: Apple, Chanel, Virgin, Southwest гэх мэт. Ойлгомжгүй нэрүүд тогтооход төвөгтэй төдийгүй хэрэглэгчдийн сэтгэлд ойр хүрч чаддаггүй. Хүмүүс танай нэрийг тогтоохгүй эсвэл өөр бусад төстэй нэртэй хольж хутгадаг. Хэрэглэгчид танай компанийн нэрийг мэдэхгүй эсвэл зөв бичиж, дуудаж чадахгүй байх нь ямар үр дүн авчрах нь тодорхой.
  4. Нийтэд түгсэн үг хэрэглэхээс зайлсхий⛔. Нийтэд түгсэн, өргөн хэрэглэгддэг нэр ашиглах нь танай компанийг өрсөлдөгчдөөс тань ялгаруулж чадахгүй. Жишээлбэл, логоны дизайн гаргадаг маш олон байгууллага байдаг. Тэдний ихэнх нь Дизайн эсвэл Лого гэсэн үг нэрэндээ ашигласан байдаг. Тиймээс олон ойролцоо нэрнээс танайхыг ялгах хэцүү.
  5. Газарзүйн нэр ашиглахдаа анхааралтай байгаарай🗺️. Зарим хүн компанидаа оршин суудаг хот, улсын нэр орсон нэр өгдөг. Хэрэв танайх зөвхөн улс дотроо үйл ажиллагаагаа явуулах бол ийм нэр өгөхөд болохгүй гэх зүйлгүй. Жишээлбэл, “Minnesota Manufacturing and Mining” компани эхэндээ зөвхөн мужийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өргөжин тэлэхийн хэрээр нэрээ өөрчлөх шаардлагатай болсон бөгөөд одоо та бидний сайн мэдэх 3M болжээ.
  6. Трэнд дагах хэрэггүй🚩 Зарим жилүүдэд тодорхой үг хэллэг трэнд болдог. Жишээ нь 2000 оны үед “мянган”, “century” гэдэг үг трэнд болж олон газар энэ 2 үгийг оруулан компаниа нэрлэж байсан. Хэдийгээр тухайн үедээ цаг үетэйгээ нийцсэн нэр боловч маш хурдан хуучирч хоцрогддог. Тиймээс дараа нь солих нэр битгий сонгоорой.
  7. Домэйн нэрээ давхар тооцоорой📇 Өрсөлдөгч байгууллагуудтайгаа ойролцоо нэр сонгохгүй байх тун чухал. Учир нь адил төсөөтэй нэрээс болж маргаан их үүсдэг. Домэйн нэрийн хувьд түрүүлж бүртгүүлсэн нь эзэмшдэг дүрэмтэй. Хэдийгээр зохиогчийн эрхийн хууль, брэнд нэр ашиглах журам зэрэг зохицуулах хууль, дүрэм байдаг ч ижил болон ойролцоо нэрийн хувьд маргааныг таслах тийм ч хялбар байдаггүй. Тиймээс компанидаа нэр сонгохдоо домэйн нэрээ давхар шалгаад үзэхэд илүүдэхгүй.

🔗Эх сурвалж: Business.mn

🔔Та мэдэх үү?

💸 Баярын дараах санхүүгээ ухаалгаар зохицуулахад тань туслах дадлууд

Контент статьи

Наадмын дараа намар гэдэг. Харин бидний хувьд санхүүгээ дахин төлөвлөх цаг ирлээ. Баярын уур амьсгалдаа хөтлөгдөн төлөвлөөгүй зардал гаргаж, “цалин буутал яаж тэсэх вэ” гэдэгтээ санаа зовж байна уу? Хэрэв тийм бол та ганцаараа биш шүү гэж хэлмээр байна. Энэ удаагийн нийтлэлээрээ баярын дараах санхүүгээ ухаалгаар төлөвлөх алхмуудыг мэдэж авцгаая!

  1. “3 өнгийн тойм” ашиглах: Баярын үеэр гаргасан зардлаа ногоон (шаардлагатай буюу хүнс, тээвэр гэх мэт), шар (хойшлуулж болох байсан буюу гадуур хооллох гэх мэт), улаан (сэтгэл хөдлөлд суурилсан буюу гэнэтийн худалдан авалт гэх мэт) гэж ангилж бичээрэй. Энэ арга нь алдаагаа тодорхойлж, дараагийн баярын үеэр санхүүгээ илүү ухаалаг төлөвлөхөд тань туслах болно.
  2. Санхүүгийн хариуцлагын “түнштэй” болоорой:Найзтайгаа хамт сарын зардлаа хянаж, урамшуулан, дэмжих нөхөрлөл эхлүүлээрэй. Жишээлбэл, “Наадмын дараа 14 хоног кофе шопт мөнгө үрэхгүй байя” гэж тохирч болно шүү дээ. Долоо хоногт нэг удаа санхүүгээ харьцуулж, зорилтоо биелүүлсэн эсэхдээ хяналт тавьж, нэгнээ урамшуулах бяцхан “шагнал” тохироорой.
  3. Цалингаа дахин хуваарилах: Хараахан сар дуусаагүй байгаа тул үлдсэн орлогоо дахин төлөвлөж, хүнс, тээвэр, орон сууцны төлбөр гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйлдээ төвлөрүүлээрэй. Жишээлбэл, гадуур хооллох мөнгөөр гэртээ хүнс авахад зарцуулах нь зардлыг эрс бууруулах болно. Эсвэл түр хойшлуулж болох зүйлсийг дараа сарын худалдан авалтад төсөвлөж, үлдсэн төсвөө бодит хэрэгцээндээ зориулаарай.
  4. Өсвөр насны хүүхдүүддээ K карт ашиглахыг санал болгоорой: Тэднийг өдөр тутмын зардлаа хянаж, 20-50 хувийн хөнгөлөлт, урамшуулалттай ухаалаг худалдан авалт хийхэд ХААН Банкны К карт туслах болно. Банк доторх шимтгэлгүй үйлчилгээ, нийтийн тээвэр болон төлбөр тооцоонд ашиглах боломжтой хосолмол картыг ашиглан хялбар, аюулгүй төлөлт хийх боломжтой. ХААН Банкны аппаар гүйлгээгээ хянаж, санхүүгээ тэнцвэртэй хөтлөж ч болно. Хөнгөлөлт, урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авч, К картаар ухаалаг хэмнэлт хийлгээрэй!
  5. “Наадмын зардлыг саармагжуулах” челленж: Баярын дараа санхүүгийн тэнцвэрээ хадгалахын тулд “гадуур хооллохгүй, хэн нэгэнд өр, зээл тавихгүй, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй” гэх мэт санхүүд ачаалал үүсгэж болзошгүй зүйлсийг амлаж, сар дуустал дагаж мөрдөөрэй. Ингэснээр санхүүгийн хэвийн хэмнэлдээ эргэн ороход хялбар байх болно.
  6. “7 хоногийн зардлын дэвтэр” хөтөлж эхлээрэй: Дараагийн цалин хүртэл долоо хоногийн турш өдөр бүр зарцуулсан зардлаа тэмдэглээрэй. Төгс төгөлдөр хийх гэсний хэрэггүй зүгээр л тэмдэглэх нь чухал. Ингэснээр өөрийгөө хянах мэдрэмж нэмэгдэж, импульс зардал багасдаг байна.

Эцэст нь хэлэхэд,баярын дараах “санхүүгийн хордлого” бол түр зуурын санхүүгийн сорилт гэдгийг ойлгоорой. Жижиг төлөвлөгөө, ухаалаг дадлуудыг хэвшүүлснээр санхүүгийн тэнцвэрээ сэргээгээд зогсохгүй, ирээдүйн том зорилгодоо илүү итгэлтэй алхах болно. Хамгийн зөв шийдвэр таны гарт байна. Амжилт хүсье!

Эх сурвалж: www.khanbank.com

Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу

Тус цахим товхимлыг ХААН Банкнаас Business.MN-тэй хамтран хүргэв.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010, Монгол Улс

Тагууд: бизнесийн эргэн тойронджижиг дунд бизнесХААН Банк

Санал болгох:

Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
img-14
Мөнгөн урсгалын хомсдолоос хэрхэн сэргийлэх вэ?
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00