Гарааны бизнес эхлүүлэхдээ бид бүгд л гоё санаанууд, сонирхолтой бүтээгдэхүүн, шинэ зах зээлийн талаар бодож төсөөлдөг. Харин дараагийн шатанд заавал хоёр асуулт гарч ирдэг.
Тэр нь:
1. Бид хэрхэн хэрэгжүүлэх вэ?
2. Яаж ашиг олох вэ?
Энэ хоёр асуултад хариулахад туслах ойлголтууд бол бизнес загвар 📝 ба санхүүгийн загвар 💰 юм.
📝 Бизнес загвар гэж юу вэ?
Бизнесийн загвар бол танай компани хэрхэн үнэ цэн бүтээж, хэнд хүргэж, яаж орлого олохыг төсөөлсөн том зураглал юм.
Жишээ нь:
- Uber: 🚖 жолооч, зорчигч хоёрыг холбон зуучилж шимтгэл авдаг.
- Netflix: 🎬 хэрэглэгчдэд сар бүрийн төлбөртэйгээр контент үзэх эрх олгодог.
Гарааны бизнесүүд энэ үе шатанд Business Model Canvas гэх схемийг ашиглан санаагаа цэгцэлдэг.
💰 Санхүүгийн загвар гэж юу вэ?
Санхүү загвар бол бизнесийн загвараа тоон хэлбэрээр илэрхийлсэн төсөөлөл юм. Хөрөнгө оруулалт татах, санхүүгийн удирдлага хийхэд шаардлагатай.
Үндсэн бүрэлдэхүүн:
- Борлуулалтын төлөв
- Орлого, зардлын тооцоо
- Ашиг, алдагдлын төлөвлөгөө
- Мөнгөн урсгалын тооцоо
- Хөрөнгө оруулалтын хэрэгцээ
Санхүүгийн загвар нь хөрөнгө оруулагч, санхүүгийн мэргэжилтнүүдэд бизнесийн боломжийг ойлгуулах чухал хэрэгсэл болдог.
📋 Ялгаа нь товчхондоо:
🎯 Яагаад хоёулаа чухал вэ?
Бизнесийн загваргүйгээр санхүү загвар хийвэл хийсвэр тоо болно. Харин санхүү загваргүйгээр бизнесийн загвараа хэрэгжүүлэхэд мөнгөн урсгал тасалдах эрсдэлтэй. Иймээс эхлээд юу хийхээ сайн тодорхойл, дараа нь түүнийгээ хэрхэн ашигтай хэрэгжүүлэхээ тооц!




