BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
“Бизнес цэнэг” өглөөний уулзалт

“Бизнес цэнэг” өглөөний уулзалт: Өөрчлөлтийг удирдах нь

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-08-18
  Онцлох, Стратеги
Share on FacebookShare on Twitter

Business.mn сар бүр зохион байгуулдаг бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес цэнэг” өглөөний уулзалт амралтын улиралд түр завсарлаад энэ сарын 27-нд үргэлжилнэ.

Morninspire хэсэгт “Өөрчлөлтийг зөв удирдах нь: Захирлуудын шинэ сорилт” сэдвээр энэ сарын гол илтгэлийг BLF бизнесийн хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, партнер Ц.Азбаяр тавина. Тэрээр өөрчлөлтийн үеийн шийдвэр гаргалт, хуулийн орчны эрсдэлийг удирдах аргачлал, байгууллагын түвшний шилжилтийг хэрхэн “өвдөлт багатай” хийх талаар бодит кейс, практик зөвлөмж хуваалцана.

Ц.Азбаяр нь бизнесийн эрх зүй, хөрөнгө оруулалт, хэлцлийн эрх зүйн эрсдэлийг системээр нь удирдах арга зүйгээрээ танигдсан хуульч, бизнесийн зөвлөх. Тэрээр “өнөөгийн асуудлыг намжаах” бус, харин байгууллагыг урт хугацаанд тогтвортой өсөхөд чиглэсэн зөвлөгөө, үйлчилгээг бизнес эрхлэгчдэд өгч, бизнесийг сэтгэлгээний түвшинд өөрчилж хөгжүүлэхийн чухлыг онцолдог нэгэн.

“Бизнес цэнэг”-т Яагаад ирэх ёстой вэ?
  • Шийдэлд төвлөрсөн өглөө: Захирлууд өнөөдрийн зах зээлийн савлагаа, зохицуулалтын өөрчлөлт, технологийн хурдыг зэрэг удирдах шаардлагатай. Энэхүү уулзалтад ирснээр үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, туршлагыг тухай цэгцтэй ойлголт авах болно.
  • Networking ба хамтын ажиллагаа: Өмнөх уулзалтуудаас шинэ түншлэл, бүтээгдэхүүний интеграц, борлуулалтын олон боломжууд бий болсон нь “Бизнес цэнэг”-ийн бодит өгөөжийг харуулж, зарим бизнес эрхлэгчийн хувьд дахин дахин ирэх үндсэн шалтгаан болж байна.
  • Туршлагаа хуваалцъя: “Sharing is caring” хэсэг нь бодит кейс, сурсан сургамжийг богино форматаар нээлттэй хуваалцдаг уламжлалтай. Гэхдээ богино хэрнээ тун гүнзгий, үнэ цэнтэй өгч чаддагаараа онцлог юм.
“Sharing is caring” —  Туршлагаар бөмбөгдөнө
  • Б.Мөнхзул (Жүр Үр ХХК, Ерөнхий захирал): “Шилжилтийн үеийн сорилт ба шийдлүүд”

Б.Мөнхзул нь 1998 онд гэр бүлийн хамтаар бялууны үйлдвэрлэл эхлүүлж “Жүр Үр”-ийг үндэсний хэмжээнд таниулсан туршлагатай удирдагч, бизнес эрхлэгч юм.

2017 онд эмэгтэй бизнес эрхлэгчдийн олон улсын IWEC шагналын эзнээр тодорч, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбар дахь эмэгтэй манлайлагчдын тод төлөөлөл болсон, мөн 2020 онд “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдсан.

Сүүлийн жилүүдэд багийн бүтцийг шинэчлэх, үйлдвэрлэл-борлуулалтын менежментийг хөгжүүлэх, асуудлыг ярилцан шийдвэрлэх “хамтын сайн засаглал”-ын арга барилаар бизнесээ удирдаж иржээ.

Түүнчлэн, МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлд удирдах чиглэлээр ажиллаж, бодлогын түвшний оролцоотойгоор бизнесийн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.

  • Ц.Бархас (Сентрал Коммерс ХХК, Гүйцэтгэх захирал): “Management tools”

Ц.Бархас нь Голомт банк, “Таван богд” групп, “Ард санхүүгийн нэгдэл”-д удирдах түвшний алба хашсаны дараа 2022–2024 онд “Ард секюритиз” ҮЦК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай. 2024 оноос “Сентрал Коммерс” ХХК-ийн захирлаар томилогдон ажиллаж байна.

  • Д.Хулан (Лхамур ХХК, Үүсгэн байгуулагч, Ерөнхий технологич): “Гадаад зах зээл: Бодитоор харцгаая”

Д.Хулан нь “Lhamour” брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд Монголын анхны органик арьс арчилгааны брэндийг хөгжүүлж, олон улсын зах зээлд гарч чадсан бизнес эрхлэгч. Тэрээр “Lhamour”-ийг экспортын тогтвортой урсгалтай брэнд болгож, улмаар 2021 онд Forbes Asia-гийн “100 to Watch” жагсаалтад багтсан. Япон, Тайвань, Хонконг зэрэг зах зээлд борлуулалтаа өргөжүүлж, АНУ-д албан ёсны Amazon дэлгүүрээ нээгээд байна.

Хүлээх үр дүн

Оролцогч та өөрийн байгууллагад:

  1. өөрчлөлтийн менежментийг цэгцтэй хэрэгжүүлэх чеклистүүд,
  2. удирдлагын арга хэрэгслээс хэрэгцээндээ тааруулж шууд турших бодит мэдлэг,
  3. экспорт, шинэ зах зээлд гарах реалист зураглал болон алдаа багатай алхмууд,
  4. Networking тэлэх богино форматын уулзалтууд-ыг нэг өглөөний дотор авах боломжтой. “Бизнес цэнэг” цуврал өмнө нь оролцогчдын хамтын ажиллагааг өдөөж, шинэ гэрээнүүд байгуулагдах нэг шалтгаан болж буй нь энэхүү өглөөний уулзалтын үнэ цэнийг баталсаар байна.

"Бизнес цэнэг" хөтөлбөр

Такс: 79000₮

Бүртгүүлэх: https://to.biz.mn/event8

2025.08.27-ны лхагва гараг 07:00 цагт

Галлериа Улаанбаатар Galleria Ulaanbaatar–н 3 давхарт (Засгийн газрын ордны зүүн талд)

8097-5667 | 8697-5667

#БизнесЦэнэг #ӨглөөнийУулзалт

Өглөөний кофегоо хамт ууж, шийдэл рүү чиглэе — Өөрчлөлтийг зөв удирдвал өсөлт өөрөө ирнэ.

 

 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: Бизнес цэнэгманлайлалөөрчлөлтийг удирдах

Санал болгох:

“Бизнес цэнэг”: Борлуулалтаа өсгөх энгийн гурван алхам
“Бизнес цэнэг”: Борлуулалтаа өсгөх энгийн 3 алхам
Микрофон барьсан костюмтай эр тайзан дээр өөрийн арга барилаа итгэлтэйгээр хуваалцаж байна. - Business.MN
Өчигдрийн арга барилаар өнөөдрийн асуудлыг шийдэж маргаашийг бүтээх боломжгүй
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00