BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Coffee Fellows Mongolia–ийн захирал Г.Мөнх-Амгалантай

Coffee Fellows Mongolia–ийн захирал Г.Мөнх-Амгалантай

Г.Мөнх-Амгалан: Кофегоор дамжуулан тав тухыг амталж болдог

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-08-18
  CEO Talk, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Coffee Fellows Mongolia–ийн захирал Г.Мөнх-Амгалантай тус кофе шопын ITC-International Trade Center Mongolia-д нээгдэж буй дөрөв дэх салбарын нээлтийн үеэр кофены соёл, чанар, стандартыг хэрхэн тогтмол баримталдаг, франчайз бизнесийн давуу тал, Монголд брэндийг нэвтрүүлэхэд тулгарсан сорилтуудын тухай ярилцлаа.

Яагаад Coffee Fellows брэндийг Монголд нэвтрүүлэхээр шийдсэн бэ. Энэхүү брэндтэй анх хэрхэн танилцаж байв?

Би өөрөө кофе нэлээд “сайн хэрэглэгч”. Манай аав ч бас кофенд дуртай хүн байлаа. Тиймээс багаасаа л кофены үнэр, амтыг мэдэрч, ойр өссөн. Оюутан болоод Нью-Йорк хотод очлоо. Энэ бол дэлхийн олон үндэстний соёл шингэсэн, соёлжсон орчин. Амралтын өдрүүдээр төрөл бүрийн кофе шопоор орж, янз бүрийн амт, найрлага бүхий кофе сонирхож, амталж, өөрийнхөөрөө дүгнэдэг байлаа. Ингэж явсаар нэг л мэдэхэд кофены амт, чанарын ялгааг маш сайн мэдэрдэг болсон байсан. Харин сургуулиа төгсөөд эх орондоо ирэхэд намайг татдаг, дахин дахин уумаар санагддаг төрлийн кофе Монголд бараг байгаагүй. 2018 онд Германд ажлаар явах үедээ Мюнхен хотын төв талбай Marienplatz-ийн ойролцоо буудалласан юм. Нэг өглөө уулзалттай болчихоод өмнө нь байнга ашигладаг байсан Yelp аппликейшнээр ойр хавийн кофе шопуудыг харж байгаад хамгийн өндөр үнэлгээтэй газрыг сонгосон. Ингээд Coffee Fellows-ийг анх олж, тухайн газар уулзалтаа товлож байлаа.

Тэнд уусан кофе яг л миний төсөөлдөг, санаж явдаг амт байсан. Удаан хугацааны дараа өөрийн хүсдэг, дуртай кофегоо амтлах мэдрэмж үнэхээр сайхан байв. Тухайн үеэс л над шиг, эсвэл гадаадад олон жил болсон, ажил, аяллаар манай улсад яваа гаднын жуулчид дуртай амт, үнэр, орчноо үгүйлдэг байх гэж бодоод энэхүү брэндийг Монголд оруулж ирэхээр шийдсэн. Ер нь дэлхийн зах зээлд танигдсан брэндийг Монголд нэвтрүүлэхэд нэг том бэрхшээл нь компаниуд “Монгол бол жижиг зах зээл”, “Хамтарч ажиллахад амаргүй улс” гэж татгалзах нь түгээмэл байдаг. Бид Coffee Fellows-ийн франчайз эрхийг авах гэж бараг бүтэн жил гаруй хөөцөлдсөн. 

Сая та “сайн хэрэглэгч”, “сайн кофе” гэлээ. Эдгээр ойлголтыг өөрийнхөөрөө хэрхэн тайлбарлах вэ?

Хүн бүрийн уух дуртай амт, зуршил өөр. Миний хувьд оюутан байхдаа ихэвчлэн large хэмжээтэй кофе сонгодог байсан. Харин одоо бол double shot-оор өдөрт хоёр аягыг л таашаадаг. Хэрэглээ өөрчлөгдөж болох ч жинхэнэ кофенд дурлагч хүн кофены амтыг мэдэрч, чанарыг нь ялгаж, түүнээсээ таашаал авч чаддаг. Сүүлийн жилүүдэд кофены үрийн үнэ дэлхийн зах зээлд тодорхой хэмжээгээр өссөн. Энэ нь хэрэглэгчдэд шууд мэдрэгддэг. Тэгэхээр хэрэглэгч төлж буйнхаа хэрээр үнэ цэн, амтыг нь мэдэрч чадаж байвал тэр үнэхээрийн “сайн кофе” байх ёстой. Үнэндээ кофены амт гэдэг бол зүгээр нэг уух зүйл бус, тухайн мөчийн мэдрэмж, уур амьсгалтай цуг оршдог зүйл шиг санагддаг.

Үнэ дагаж чанар гэж үү?

Тийм ээ. Хүн төлсөн мөнгөндөө тохирсон үнэ цэнийг авах ёстой гэж би боддог. Ямар ч хүн хөдөлмөр, цаг хугацаа, мэдлэг, оюун ухаанаа зарцуулж байж мөнгөтэй болдог. Иймд, яг л түүнд нь нийцсэн сэтгэл ханамж мэдрүүлэх үнэ цэнийг хүртэх эрхтэй. Энэ бүхэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, харилцаа, орчин, мэдрэмж гээд бүгд багтсан байх учиртай. 

Тэгвэл өрсөлдөөн ихтэй кофе шопын зах зээлд танайх хэрхэн ялгарахыг зорьж байна вэ?

Манай компани анх Монголын кофе шопын зах зээлд орж ирэхэд харьцангуй олон газар үйл ажиллагаа эхлүүлсэн, зарим нь монгол хэрэглэгчдийн дунд хэдийнэ танигдсан, нутагшсан байсан. Харин манай гол онцлог бол өндөр чанартай кофены үрийг хэрэглэгчдэд хүргэж, гойд амтыг мэдрүүлэхэд оршиж байгаа гэж би боддог.

Нэгдүгээрт, бидний нийлүүлж буй бүтээгдэхүүнүүд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанарын баталгаатай. Хоёрдугаарт, бид зөвхөн кофе гэлтгүй өглөөний цай, эсвэл өдрийн хөнгөн зууш болгон кофетой хослуулж хэрэглэж болох багель /bagel/-ийг зах зээлд анх оруулж ирсэн. Монголчууд төрөл бүрийн боловсруулсан бүтээгдэхүүнд дассан ч багель цавуулаг багатай, шим тэжээлээр баялаг учир хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.

Гуравдугаарт, Герман улс гэхээр чанартай машин механизм, бүтээгдэхүүн, эдлэл хэрэгсэл хамгийн түрүүнд санаанд буудаг. Нэг үгээр, Герман бол чанарын бэлгэдэл болсон улс. Энэ ч утгаараа Coffee Fellows Mongolia-ийн бүх салбарыг гял цал орчноос илүүтэй чанартай, удаан эдэлгээтэй арьсан эдлэлээр тохижуулсан байдаг. Арьсан эдлэлийг хэрэглэх тусам улам биетэй, тансаг болж байдаг нь хэрэглэгчдэд тав тухыг мэдрүүлдэг. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй бодлого баримталдаг нь бидний бас нэг давуу тал. Хуванцрын хэрэглээг аль болох багасгах, дахин ашиглах боломжтой материалаар үйлчлэхийг зорьдог. Тавилга болон бусад хэрэглэгдэхүүнээ ч удаан эдэлгээтэй, байгальд хоргүй байхаар шийдсэн нь байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж буй нэг хэлбэр. 

Тавган дээрх хоёр хачиртай талх, "Кофены хамт олон" гэсэн шошготой хоёр кофены аяга, ягаан сарнайн баглаа бүхий дугуй ширээ. Цаана нь нүдний шил барьсан хүн хэсэгчлэн харагдана. - Business.MN

Coffee Fellows Mongolia-г хүмүүс аль ч салбараас нь яг ижил амт,  мэдрэмж авдаг гэж үнэлдэг юм билээ. Энэ тогтвортой чанар, стандартын нууц нь яг юу вэ. Ер нь  ихэнх бизнес эрхлэгчид ижил чанар, стандарттай байж , тогтолжуулах  гэж туйлддаг. Нэг л учраа олохгүй байх шиг санагддаг?

Магадгүй энэ бүхэн бизнесээ салбар болгон өргөжүүлж буй хүн бүрд тулгардаг том бэрхшээл байх. Мэдээж гоё бүтээгдэхүүн оруулж ирж, гоё орчин бүрдүүлэх нь эхний алхам. Гэхдээ байнга чанартай байх нь өөрөө маш том хариуцлага, асар их хөдөлмөр шаарддаг. Одоо эргээд бодоход би карьерынхаа туршид азаар маш их сэтгэл, зүтгэлтэй хамт олонтой учирчээ (инээв). Дандаа мундаг, гоё хүмүүстэй ажиллаж ирсэн. Үүнд л Coffee Fellows Mongolia-ийн салбар бүр ижил амтыг мэдрүүлж, адил үйлчилгээ үзүүлж чаддагийн нууц оршдог гэж боддог.

Мэдээж тэдэнд дагаж мөрдөх ёстой стандарт, үйл ажиллагааны тодорхой алхам, дүрэм журам бий. Учир нь франчайз бизнес бол брэндийн бүтэн “номтой”-гоо ирдэг. Өөрөөр хэлбэл, бизнесээ амжилттай эхлүүлэх, хөгжүүлэх замыг заадаг “луужин” нь дагаад ирдэг гэсэн үг. Тиймээс франчайз эрх авсан хүмүүс тухайн стандартыг чанд мөрддөг. Харин миний хувьд ажилтнуудынхаа ажиллах нөхцөл бололцоог аль болох таатай байлгахад анхаарч, хичээж ажилладаг.

Франчайз бизнес Монголд тун ээлтэй,  зарим талаар бүр багш шиг санагддаг. Тэгвэл энэ төрлийн бизнес эрхлэхэд юунд түлхүү анхаарах хэрэгтэй вэ. Ялангуяа гадаад түнштэйгээ тогтвортой, харилцан ашигтай харилцааг хэрхэн бий болгох ёстой юм бол?

Мэдээж бүх бизнес франчайз байх албагүй. Мөн бүх хүн франчайз бизнесийг худалдаж авах ч албагүй. Энэ бизнес нь олон жилийн туршлага шингэсэн, алдааг нь зассан системтэй тул маш сайн бизнес модель гэж ойлгож болно. Гаднын бизнесүүд Монголд орж ирснээр залуучуудад олон ажлын байр бий болж байна. Үүгээр ч зогсохгүй, тэдгээр залуус дараагийн ажилд хэрэгтэй дадал зуршил, хариуцлага, зохион байгуулалт зэрэг чадварыг эзэмшиж, хүнтэй харилцах ур чадвараа сайжруулж байна шүү дээ. Мөн эдгээр бизнес нийгэмд тодорхой стандартыг бий болгож байдаг. Coffee Fellows Mongolia-ийн тухайд салбар бүрдээ чанар, стандартыг тогтоон, хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийхээ амт чанарыг алдалгүй хадгалан хүргэж эхэлсэн нь бусад кофе шопт үйлчилгээгээ сайжруулах урам өгч байна.

Залуус кофе шопын бизнесийг амархан, амжилттай явах боломжтой гэж боддог. Үнэндээ энэ бол “easy entry” буюу зах зээлд ороход харьцангуй амархан ч, маш хянамгай, болгоомжтой ажиллахгүй бол зах зээлээс хялбархан шахагддаг бизнес. Энэ төрлийн бизнесийн 90 орчим хувь нь дампуурдаг. Иймд, хэрэв та кофе шопын бизнес эрхлэх гэж байгаа бол зах зээл, санхүү гээд бүх талаас нь маш сайн судалж, олон ургалч, бүтээлч байх хэрэгтэй.

Харин гаднын хөрөнгө оруулагчтай удаан хугацаанд амжилттай харилцаа тогтоохын тулд хоёр талын аль аль нь “win-win” зарчим баримталж, урт хугацааны хамтын ажиллагаанд зорьсон байх ёстой. Гол нь та анхнаасаа энэ брэндийг төлөөлж чадна, өөрийн орны зах зээлд амжилттай таниулж чадна гэж шийдсэн бол ямар ч бэрхшээлийг даван туулж, зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. 

бизнес цэнэг
бизнес цэнэг

Сүүлийн жилүүдэд манай улсад кофены соёл хөгжиж харьцангуй хурдтай хөгжиж байна. Анхны салбараа нээж байх үеэ одоогийнхтой харьцуулбал хэр өөрчлөгдсөн санагддаг вэ? 

Ер нь цар тахлаас хойш кофены соёл их өөрчлөгдсөн. Өмнө нь хүмүүс ихэвчлэн найзуудтайгаа хамт кофе шоп ордог байсан бол одоо ганцаараа тухтай сууж, өөртэйгөө ярилцах, эсвэл зүгээр л тэнд тайван суухыг эрмэлздэг болсон байна. Нэг үгээр, кофе шоп бол зөвхөн кафены хэрэгцээгээ хангах газар бус, олны дунд ганцаараа тайван байх орчин болж хувираад байна.

Миний хувьд өдөрт 10-20 минут өөртэйгөө ярилцаж, тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөх зуураа гудамжаар алхах хүмүүсийг цонхоор ажиглан суух нь нэг төрлийн таатай мэдрэмжийг төрүүлдэг. Энэ бол орчин үеийн кофе шопын соёлын шинэ илэрхийлэл болоод байна шүү дээ. 

Мөн манай зах зээлд олон кофе шоп нээгдсэнээр хэрэглэгчид аль кофе амт, чанар сайтайг илүү сайн ялгаж сурчээ. Манайх анхны салбараа “Шангри-Ла Улаанбаатар” худалдааны төвд нээж байсан. Тухайн үед гаднын жуулчид, Монголд оршин суугаа гадаад иргэд зонхилдог байсан бол өнөөдөр монгол залуучууд илүү их үйлчлүүлдэг болсон. Ирээдүйд залуус тухтай орчинд хэсэгхэн зуур амсхийж, бясалгах зуураа амт, чанартай кофе уугаад гарах соёл илүү дэлгэрнэ гэж би итгэдэг. 

Шинэ үеийн ажил горилогчид (Z үеийнхэн) өмнөх үеийнхнээс юугаараа ялгаатай гэж та бодож байна?

Монголын үйлчилгээний салбарт залуучууд зонхилдог. Гэтэл Европын орнуудад энэ салбарт ажиллахад насны хязгаар байдаггүй. Настай хүмүүс тэтгэвэртээ гараад нэг үйлчилгээний газар ажиллаад байгаа юм биш. Тэр хүний карьерын бүхий л түүх, туршлага, ажлаасаа авч буй эрч хүч  нь тэр үйлчилгээний салбарын мэргэжил нь байдаг. Ялангуяа францчууд хийж буй ажлаасаа таашаал, эрч хүч авч чаддаг нь илт мэдэгддэг. Магадгүй тухайн оронд энэ салбарын цалин, амьдралын бололцоо өөр учир соёл талаасаа илүү хөгжсөн байх. Ер нь манай ороны үйлчилгээний салбарт зөвхөн залуус ажилладаг гэвэл үгүй. Манай байгууллагад л гэхэд 50-иас доош насныхан тэднээс дутахааргүй  сайн ажиллаж байна. 

Миний хувьд ямар ч бизнес эрхлэгч хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй харьцдаг фронтынхонтойгоо тулж ажиллах хэрэгтэй санагддаг. Тэдгээр ажилтнаа өглөө ажилдаа ирэхэд нь л бие, сэтгэл санаа нь ямар байгааг мэдэрч, асууж чаддаг байх хэрэгтэй. Учир нь тэд өдөрт хэдэн зуун үйлчлүүлэгчтэй харьцаж үйлчилдэг. Тэр дунд янз бүрийн ааш, араншинтай хүмүүс байгаа шүү дээ. Тиймээс тэдгээр ажилтнаа сайн анхаарч, анзаарч байх хэрэгтэй. Ер нь Z үе ганцаараа өөр биш, үе болгон өөрсдийн гэсэн онцлог давуу, сул талтай. Гэхдээ надад тэдэнтэй хамтарч ажиллахад төвөгтэй санагддаггүй. Миний бодлоор шинэ үеийн залуус манай үеэс илүү зохицуулах чадвар сайтай санагддаг.

Шинэ салбарын талаар дэлгэрүүлж яривал?

Coffee Fellows Mongolia-ийн салбар бүр өөрийн гэсэн онцлогтой. “Шангри-Ла Улаанбаатар” худалдааны төв дэх анхны салбар маань задгай, нээлттэй кофе шоп хэлбэрээр нээгдсэн нь тухайн үедээ шинэлэг алхам байсан. Анх зураг төслийг нь гаргаж байхад хүмүүс “Монголчууд заавал нэг хаалгаар орж, ямар нэг тусгаар орчин, хананы цаана сууж байж л тухалдаг хүмүүс. Ийм нээлттэй орчин, орон зай төдий  л амжилт олохгүй дээ” гэж хэлж байсан (инээв).

Улаан, шар, хар өнгийн бөмбөлөг нуман хаалгаар чимэглэсэн орчин үеийн кофены мухлагыг хүмүүс ширээний ард сууж, ярилцах цэлгэр, гэрэлтэй үүдний танхимд байрлуулсан. - Business.MN

Гэхдээ кофены соёл өндөр хөгжсөн орнуудад хүмүүс гудамжинд задгай, нээлттэй орчинд тухалж, тухайн уур амьсгал, орчиндоо бүрэн ууссан байдаг. Энэ соёл надад их таалагддаг, бас тийм орчин Монголд үгүйлэгддэг юм шиг санагддаг. Гэхдээ манай орны байгаль, цаг уурын нөхцөлөөс хамаараад гадна задгай орчинд суух боломж хязгаарлагдмал шүү дээ. Тиймээс дотор орчиндоо нээлттэй, задгай уур амьсгалыг шингээхийг хичээсэн. Харин энэ удаагийн шинэ салбар маань бүтнээрээ hall маягийн, хоёр талдаа хаалга бүхий загвартай, туннелээр хүмүүс банк, хоолны газар гээд олон үйлчилгээний цэгээр үйлчлүүлэх гэж их явах зуураа кофе ууж, тухлах боломжийг нь бүрдүүлснээрээ онцлог. Зураг төсөл нь яг тэр хөдөлгөөнд нийцүүлэн гарсан. Нэг үгээр хэлбэл, indoor/outdoor гэсэн хосолсон концепцтэй. 

Шинэ салбарын indoor/outdoor концепц нь манай орны онцлогт тохирсон бөгөөд олон үйлчилгээг холбосон нээлттэй уур амьсгал бий болгоход чиглэжээ.

1 of 2
- +
Хар, улаан, шар өнгийн бөмбөлөг, туг далбаагаар чимэглэсэн танхимын арга хэмжээнд зургаан хүн дараалан зогсоод улаан тууз хайчилж байна. Хэд хэдэн үзэгчид ард сууж байна. - Business.MN
Гурван эмэгтэй улаан, шар өнгийн туузан нум барин доторх тууз хайчлах ёслолд оролцож байна. Тэдний дээр Германы далбаа өлгөөтэй, ард нь хүмүүс сууж байна. - Business.MN

Таны хувьд кофеноос өөр юунаас эрч хүч авдаг вэ?

Ер нь би янз бүрийн шинэ зүйл туршиж үзэх дуртай. Энэ нь багаасаа суусан зуршил ч байж мэднэ. Хийж хэвшсэн зүйл гэвэл ном унших. Бараг бүх төрлийн ном сонирхдог. Уран зохиолоос эхлээд баримтат, мэргэжлийн, хөгжилтэй агуулгатай гээд бүгдийг унших дуртай. Мөн усанд сэлж чөлөөт цагаа өнгөрөөх дуртай. Зарим зүйлд хүн төрөлхийн авьяастай байдаг бол заримд нь хичээгээд ч ахиц гарахгүй үе бий. Гэхдээ шинэ зүйл турших нь өөрөө тархийг идэвхжүүлж, шинэ мэдрэмж өгч, сэтгэлгээг уян хатан байлгахад тусалдаг гэж боддог.

Тагууд: ceo talk

Санал болгох:

Захирал хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол ёс зүй
Захирал хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол ёс зүй
A person with shoulder-length hair stands confidently against a marble-patterned wall. They are wearing a light green double-breasted blazer with rolled-up sleeves. Their hands are placed together in front of them.
Шилдэг амт цаг хугацааны урлагаар бий болдог
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00