BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Шүдний эмнэлэгийнх бололтой цагаан лабораторийн цув, цайвар өнгийн скраб өмссөн богино бор үстэй эмэгтэй бараан өнгийн алаг дэвсгэр дээр цайвар хөх өнгийн сандал дээр инээмсэглэн сууж байна. - Business.MN

Шигтгэмэл шүдний эмнэлэг – Эрдэнэтчүүдэд инээмсэглэл бэлэглэгч

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-08-26
  Онцлох, Эрүүл амьдрал
Share on FacebookShare on Twitter

Булган нутгийн унаган бүсгүй Н.Баярсайхан 1987 онд ЗХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгсөж ирэхдээ энэ мэргэжлээрээ нутаг усандаа олон жил нэр төртэй ажиллана гэдгээ хараахан гадарлаагүй биз ээ.

Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Дархан хотын Нэгдсэн шүдний поликлиник, Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэгт шүдний их эмч, шүдний ерөнхий мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Баярсайхан эмч 1999 онд Орхон аймгийн анхдагч шүдний эмнэлэгийн нэг “Шигтгэмэл”-ийг үүсгэн байгуулсан юм. Өдгөө тус эмнэлгийг удам дагасан эмч мэргэжилтэй охин, хүү хоёр нь амжилттай удирдаж байна.

Эрдэм өвөртлөн ирсэн залуу эмч

Булган аймгийн төвийн 10 жилийн 1-р дунд сургуулийг төгсөөд Н.Баярсайхан ЗХУ-ыг зорьж Иркутск хотод шүдний их эмчийн мэргэжил эзэмшин 1987 онд төрөлх аймагтаа эргэж ирэв. Тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ямар  чиглэлээр мэргэшсэнээс үл хамааран түргэн тусламж, алсын дуудлагад явах, хүлээн авахад жижүүрээр хонох зэргээр эмнэлгийн бүхий л тусламж, үйлчилгээнд “хүрч” ажилладаг байсан практикийг залуу эмч Н.Баярсайхан ч тойрсонгүй туулж гарчээ.

Хоёр жилийн дараа гэр бүлийн хамтаар Дархан хот руу шилжиж, 1989-1990 онд тус хотын шүдний поликлиникт, улмаар 1990 оны долдугаар сард Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ажилд орлоо. Тэрбээр чухам энэ хотод л ажил амьдралаа цогцлоож, шүдний эмчийн мэргэжил эзэмшсэнийхээ үр шимийг гаргах хувьтай байжээ. Өөрөөр хэлбэл, эмчийн болон хэлний мэдлэгээ бүрэн ашиглах хувь тохиол түүнд олдсон хэрэг. Учир нь Эрдэнэт хотод Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 6000 орчим орос мэргэжилтэн, тэдний гэр бүлийнхэн ажиллаж амьдарч байлаа.

ЗХУ-д долоон жил суралцсан Н.Баярсайханы хувьд орос иргэдэд амны хөндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хэлний бэрхшээл огт гардаггүй байсан нь маш том давуу тал болжээ.

Тэр хэрээр зөвхөн түүнийг зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байлаа. Гэвч улсын эмнэлгийн тоног төхөөрөмж, эм материалын дутагдалтай, чанаргүй байдал нь түүнийг сурсан бүхнээ практикт хэрэгжүүлэх, өвчтөн эмчлүүлэгчдээ  чанартай, найдвартай эмчилгээ хийх боломжийг бүрэн олгож чадахгүй байлаа. Түүнчлэн улс орны эдийн засаг ихээхэн өөрчлөгдөж, бүхий л салбарт  хувийн компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь түүнд өөрийн гэсэн шүдний эмнэлэг нээх бодлыг төрүүлжээ.

Давах ёстой даваа

Одоогоос 26 жилийн өмнө буюу 1999 онд Орхон аймаг 70 мянган хүн амтай байв. Улсын эмнэлгүүд эрүүл мэндийн бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээний дийлэнх ачааллыг үүрч байсан тэрхэн үес хувийн хэвшлийн цөөн тооны эмнэлэг төрөлжин үйл ажиллагаа явуулж эхэлсэн байлаа. Тэр дундаа өндөр түвшний тоног төхөөрөмж, түүхий эд материал шаарддаг амны хөндийн эмчилгээ, үйлчилгээний чиглэлийн 1-2 хувийн шүдний эмнэлэг Эрдэнэтэд нээгдээд байв.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетын эмч Н.Баярсайхан ч өөрийн гэсэн эмнэлэгтэй болох хүслээ биелүүлэхээр сэтгэл шулуудлаа. Түүний энэхүү хүсэл нь үйлчлүүлэгч нартаа илүү хүртээлтэй, илүү чанартай, илүү хурдан, тэдний сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгод нь хөтлөгдөж байсан юм. Хувийн бизнес, ерөөс хувийн хэвшил, компани гэх ойлголтууд эхлэлийн шатандаа байсан тэрхүү цаг үед түүнд өөрийн гэсэн бизнесийг хэрхэн авч явах, ажиллуулах талаар зааж зөвлөх хүн бараг байсангүй.

Улсын эмнэлгийн сайн шүдний эмч гэсэн тодотголтой 12 жил ажилласан түүнийг бүхнийг цор ганцаараа хийхээс өөр аргагүй амаргүй нөхцөл байдал угтжээ. “Хувийн салбар луу ороход наад зах нь хүний нөөц, санхүү, бичиг цаас, олон төрлийн зөвшөөрөл, хяналт шалгалт гээд чамгүй олон ажилтай нүүр тулахад ганцаараа хэцүү байсан ч одоо бодоход давах ёстой давааны нэг байж дээ гэж боддог. Анх эмнэлгээ нээн ажиллуулж байхдаа эмнэлгийнхээ захирал, эмч, угтагч, сувилагч, ариутгагч, үйлчлэгч гээд бүгдийг нь өөрөө хийдэг байсан” хэмээн Н.Баярсайхан эмч дурссан.

Хамгийн гол нь эмчилгээгээ стандартын дагуу чанартай хийж, үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун гаргах зорилго нь л энэ үед тууштай, эрч хүчтэй ажиллах хүч нь болж байлаа. Н.Баярсайхан эмч эмнэлгээ хувийн бизнес гэхээс илүү “эмнэлэг” гэдэг утгаар нь удирдаж, эмчилгээ үйлчилгээндээ ихэд анхааран, өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгоход голлон  төвлөрчээ. Тэрбээр эмнэлгийнхээ залуу эмч, ажилтнуудад чухам ийм л шаардлагыг тавьдаг байсан нь одоо ч хэвээрээ.

“Шигтгэмэл” шүдний эмнэлэгийг тодорхойлох шигтгээнүүд

Орчин үеийн дөрвөн давхар шар, цагаан, улбар шар өнгийн фасадтай, том цонхтой, монгол бичгээр бичсэн тэмдэг бүхий орчин үеийн барилга. Урд талд нь машинууд зогсож, газар цасанд дарагдана. - Business.MN

“Шигтгэмэл” эмнэлэг 2025 оны нэгдүгээр сарын 2-нд Эрдэнэт хотод анхны эмнэлгийн зориулалт бүхий дөрвөн давхар барилгыг ашиглалтанд оруулсан нь 26 жилийн түүхийнх нь нэгэн мартагдашгүй түүхэн үйл явдал болов. Учир нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн шүдний эмнэлгүүдээс Улаанбаатар хотынхыг эс тооцвол өөрийн гэсэн барилгатай эмнэлэг тун ховор. “Шигтгэмэл” эмнэлгийн шинэ оффис барилга нийт 544 м2 талбайтай бөгөөд 1-2 давхартаа 20 өрөө бүхий 13 үзлэгийн ор, хамгийн сүүлийн үеийн ОССТЕМ- ын CBCT аппарат, олон улсад хэрэглэгдэж буй орчин үеийн эм, түүхий эд материал, халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангасан орчин үеийн шийдэл бүхий ариутгалын систем, ажилчдын тав тухыг хангасан амралтын өрөө, гал тогоо шүршүүртэй юм.

Гадна болон дотоод тохижилтоо ч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг бодолцож хийснийг нь машины зогсоол, хүлээлгийн өрөөний тухтай байдал, хүүхдийн хүлээлгийн хэсэг зэргээс нь харж болно. Тус эмнэлэг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эмнэлгийн байраа гурван удаа өргөтгөсөн нь үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангахаас гадна эмнэлгийн эмч, ажилчдын ажиллах орчныг эрүүл, аюулгүй, тухтай байлгах хүчин чармайлтынх нь илрэл юм.

Одоогоор “Шигтгэмэл” эмнэлэгт нүүр амны тусламж, үйлчилгээг цогцоор хүргэх Нүүр амны эмчилгээ болон хүүхдийн эмч, согог заслын эмч, гажиг заслын эмч , нүүр амны мэс заслын эмч нарын 20 орчим бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа нь тэдний хамгийн том давуу тал юм. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн багтай учраас имплант шүдэлбэр, гажиг заслын аппарат, төрөл бүрийн авагддаг болон авагддаггүй шүдэлбэр, шаазан бүрээс, холливуд смайл, сувгийн эмчилгээ, пломбо зэрэг цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бий болгожээ.

Хүний нөөцийн бодлогын тухай нэмж өгүүлэхэд Н.Баярсайхан эмч сэтгэлтэй, идэвх зүтгэлтэй ажиллах эмч нарыг оюутан цагаас нь хувийн зардлаар бэлтгэж ирсэн уламжлалтай. Эмч нарынхаа нарийн мэргэшил, сонголтыг хийхэд ч аль болох ялгаатай салбарт хуваарилж, тэднийг чадавхжуулахад анхаардаг байна. Түүний мэдлэг туршлага, сурсан мэдсэнээ залуу эмч нарт харамгүй зааж сургадаг зангийнх нь ачаар “Шигтгэмэл” эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн эмч нар Эрдэнэт хотод дөрвөн шүдний эмнэлэг байгуулан тусдаа гарч “өрх тусгаарлажээ”.

Туршлага, мэдлэгийг хослуулна

Эрдэнэт хүмүүний эрүүл энхийн манаанд зогсдог эмч нарын энэрэнгүй, буянтай үйлсийг үнэлж баршгүй. Шүдний эмч нарын хувьд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой шүд, амны хөндийн олон өвчлөлөөс ард иргэдээ хамгаалах нь хамгийн чухал зорилгын нэгд тооцогддог. Өвдсөнийх нь дараа бус өвдөхөөс нь сэргийлдэг дадалтай болох юм бол өдгөө монголчуудын дунд тахал мэт тархаад буй шүдний цоорол зэрэг өвчнийг бууруулах бүрэн боломж бий.

Энэ ч үүднээс Н.Баярсайхан эмч 1990-1999 онд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа 34850 өвчтөн үзэж, эмчилснээс гадна ерөнхий боловсролын сургуулийн 26385 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, “Шүд цоорох өвчин гэж юу вэ?”, “Шүд угаах арга”, “Шүдний цоорлоос яаж сэргийлэх вэ?” сэдвээр 26385 хүнд сургалт, сурталчилгаа явуулж байв.

Ягаан ханатай орчин үеийн шүдний эмнэлгийн клиникийн өрөө, хавсаргасан тоног төхөөрөмж бүхий шүдний сандал, тохирох ягаан сандал, ханан дээрх хүрээтэй уран бүтээл, цагаан плита шал, том цонхнууд нь наалттай. - Business.MN

Мөн “Шигтгэмэл” шүдний эмнэлэгийн нэг гол зорилтыг амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг ард иргэдэд олгож, хэвшүүлэх, шүдний өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх хэмээн тодорхойлоод энэ хүрээнд шүдний өвчнөөс сэргийлэх аргуудыг зааж, зөвлөгөө өгөх, сурталчилгааны материал, гарын авлага, зөвлөмжүүдийг үнэ төлбөргүй тараах олон арга хэмжээ авч байв. Нэг жишээ дурдахад, 2012 онд “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 6000 орчим хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 900 гаруй хүүхдэд 18 сая төгрөгийн эмчилгээг үнэ төлбөргүй хийжээ.

“Шигтгэмэл” шүдний эмнэлэг өдгөө Эрдэнэт хотод төдийгүй орон нутгийн хэмжээнд томоохонд тооцогдох шүдний эмчилгээний төв болоод байна.

Эмчилгээ, үйлчилгээндээ орчин үеийн чанартай материал хэрэглэж, ажилчид болон үйлчлүүлэгчдийн Н.Баярсайхан эмч сэтгэлтэй, идэвх зүтгэлтэй ажиллах эмч нарыг оюутан цагаас нь хувийн зардлаар бэлтгэж ирсэн уламжлалтай. хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, тав тухтай нөхцөлийг ханган, чанарын өндөр түвшинд эмчилгээ, үйлчилгээг явуулж хэвшсэнээр үйлчлүүлэгчдийнхээ талархлыг байнга хүлээдэг эмнэлэг болсон нь үүний нотолгоо юм.

Энэ бүхний цаана эрүүл мэндийн салбарт тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажиллахдаа үйлчлүүлэгч нэг бүрийн эрүүл мэндийн төлөө мэдлэг, боловсрол хүч оюунаа дайчлан ажилласан Н.Баярсайхан эмчийн хувь нэмэр асар их бий. Ганцаараа бүхнийг эхлүүлж байсан тэрбээр мэргэжлийн ур чадвар, арвин их туршлагадаа тулгуурлан олон сайн шавьтай болж, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадварынхаа ачаар эвсэг, нэр хүндтэй, үйлчлүүлэгчдийн сайшаалыг хүртсэн хамт олныг бүрдүүлж чаджээ. Өдгөө түүний үүсгэн байгуулсан эмнэлгийг охин, хүү хоёр нь нэр төртэй удирдаж байна. Арвин баялаг туршлага, мэдлэг, мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэхэд ихэд анхаардаг зангийнх нь үр шимийг хүртсэн олон үйлчлүүлэгч Н.Баярсайхан эмчид бий. Өвчтөн, үйлчлүүлэгчдийнхээ талархал, хүндлэлийг хүлээх л чухам эмч хүний хамгийн дээд баяр бахархал билээ.

бизнес цэнэг
бизнес цэнэг

Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00