“Truthlize” нь гарааны болон жижиг дунд бизнесийн салбарт төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компани юм. Монголд энэ салбар дахь хөрөнгө оруулалтын амжилтын түвшин 13% байдаг бөгөөд тус компани үүнийг өсгөхийн тулд өнгөрсөн хугацаанд нийт 15 арга зүй хөгжүүлж, салбарын процессыг мэргэжлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллаж байна.
Truthlize-ийн алсын хараа нь экспорт болон гадаад зах зээлд төвлөрсөн хөрөнгө оруулалтын венчур сан байгуулах юм. Венчур сангийн үйл ажиллагааны бусад хөрөнгө оруулалтын сангаас ялгагдах онцлог нь бизнес хөгжүүлэлтийн хөтөлбөр, дэмжлэгүүдтэй байдаг. Тус компани алсын харааныхаа хүрээнд дотоодын компаниудыг гадаад зах зээлд гаргаж, өсөлтийн боломжийг бий болгох дөрвөн хөтөлбөрийг санал болгоход бэлэн болоод байна. Үүнд:
- BeGlobally: Монгол дахь үйлдвэрүүдийн салбарыг Энэтхэг улсад байгуулж, тус улсад болон гуравдагч улс руу гаргахад шаардлагатай бизнес төлөвлөлт, төслийн менежментийн цогц үйлчилгээ.
- Exprenuer: Монгол дахь мэдээллийн технологийн компаниудыг Зүүн өмнөд Азийн улсууд руу гарахад шаардлагатай борлуулалтад суурилсан цогц үйлчилгээ.
- BBCIcorp: Монголын компаниудад зориулан дэлхийн 19 улсын оффшор бүсэд салбар байгуулах үйлчилгээ. Энэ нь олон улсын татварын давуу талыг ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгоно.
- DutyFreeLink: Хөх хот, Эрээн хотод байрлах татваргүй барааны дэлгүүрт өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад зуучлалын үйлчилгээ.
“Truthlize” ХХК нь тусгай зохицуулалтгүй зах зээл дэх хөрөнгө оруулалтын процесст хамгийн олон (15) арга зүй хөгжүүлсэн компани болсон бол одоо гадаад зах зээлд ажиллах хамгийн олон хөтөлбөртэй компани болохыг хичээж байна.
Дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та 86005775 дугаарын утсанд хандана уу.




