BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хиймэл оюун ба квант тооцоолол

Квант тооцоолол ба хиймэл оюун

Business.mn   Business.mn
2025-09-02
  Дижитал шилжилт, Онцлох
Share on FacebookShare on Twitter

2025 онд хиймэл оюун ухаан (AI) болон квант тооцоолол нь кибер аюулгүй байдлын салбарт урьд өмнө байгаагүй боломжууд нээж байгаа ч, үүний зэрэгцээ томоохон сорилтууд бий болгож байна. AI-д суурилсан ботууд цахим орчинд хүчээ авч байгууллагын дижитал хөрөнгийг ноцтой эрсдэлд оруулж байгаа энэ үед байгууллагууд хамгаалалтын арга хэмжээг шуурхай авч, шинэчлэгдэж буй кибер аюулгүй байдлын орчинд дасан зохицох шаардлага тулгарч байна.

Квант тооцооллын хурдацтай хөгжил нь уламжлалт шифрлэлтийн аргыг сулруулж, “crypto agility” буюу крипто дасан зохицох чадварыг зайлшгүй шаардах боллоо. Байгууллагуудын хувьд эдгээр технологийн дэвшлийг хүлээн авч, хэрэгжүүлэх нь өөрсдийн чухал мэдээллийг хамгаалж, үйл ажиллагааны тогтвортой байдлаа хадгалахад нэн чухал юм.

Thales компанийн 2025 оны  Imperva Bad Bot Report-д дурдсанаар, автоматжуулсан ботын урсгал 2024 онд анх удаа хүний бий болгосон хөдөлгөөнийг давж, нийт интернэт урсгалын 51%-ийг бүрдүүлжээ. Үүний 37% нь хортой бот байсан нь өмнөх оныхоос 32% өссөн үзүүлэлт юм. Энэхүү өөрчлөлт нь AI болон Large Language Models (LLMs) хурдацтай хөгжсөнтэй шууд холбоотой бөгөөд халдлагын зорилгоор бот бүтээх, хөгжүүлэх ажиллагааг илүү хялбар болгосон юм.

Туршлага багатай халдагчид ч маш хялбархан бот хөгжүүлэх боломжтой болсноор илүү олон тооны бот бий болж, халдлагын давтамж ихэссэн байна. Мөн халдлага үйлдэгчид AI ашиглан өөрсдийн амжилтгүй болсон оролдлогууд дээр дүн шинжилгээ хийж, хамгаалалтын системийг илүү үр дүнтэй тойрон гарах арга техникээ сайжруулах болжээ. Bots-as-a-Service (BaaS) буюу бот үйлчилгээг худалдаалах загвар эрчимтэй хөгжиж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Кибер аюулгүй байдлын шинэ сорилтууд

Хиймэл оюунд суурилсан ботуудын өсөлт. ChatGPT, ByteSpider Bot, ClaudeBot, Goo­gle Gemini, Perplexity AI, Cohere AI зэрэг дэвшилтэт хиймэл оюуны системүүд зөвхөн хэрэглэгчийн харилцааны хэв маягийг өөрчлөөд зогсохгүй кибер халдлагын шинэ үеийн аргачлалыг бий болгож байна.

Imperva компанийн мэдээлснээр өргөн хэрэглэгддэг AI хэрэгслүүдийг кибер халдлагад ихээр ашиглаж байгаа бөгөөд зөвхөн ByteSpider Bot нь нийт AI-д суурилсан халдлагын 54%-ийг дангаар эзэлж байна. Үүний араас AppleBot (26%), ClaudeBot (13%), ChatGPT User Bot (6%) зэрэг ботууд оржээ.

Автоматжуулсан ботын урсгал 2024 онд анх удаа хүний бий болгосон хөдөлгөөнийг давж, нийт интернэт урсгалын 51%-ийг бүрдүүлжээ. Үүний 37% нь хортой бот байжээ.

Халдагчид AI-г илүү чадварлаг ашиглах болсноор DDoS халдлагаас эхлээд API зөрчих зэрэг олон төрлийн кибер аюул заналхийллийг гүйцэтгэх боломжтой болж байна. Bot-д суурилсан халдлагууд улам боловсронгуй болж байгаа нь тэдгээрийг илрүүлэх, хариу арга хэмжээ авахад улам төвөгтэй болгож байна.

API-ийг чиглэсэн хортой ботын халдлагын өсөв. Imperva-ийн тайланд дурдсанаар автоматжуулсан ботын урсгалын 44% нь API руу чиглэсэн байдаг аж. Эдгээр халдлага зөвхөн API төгсгөлийн цэгүүдийг ачаалуулж доголдуулах бус, харин API-ийн нарийн логик болон процессын эмзэг байдал дээр төвлөрдөг.

Тухайлбал:

  • Бүртгэлийн мэдээлэл хулгайлах,
  • Төлбөрийн системд залилан хийх,
  • Мэдээллийн алдагдал үүсгэх гэх мэт халдлагууд зонхилж байна.

API бол орчин үеийн программ хангамжийн гол тулгуур бөгөөд төлбөр, логистик, хэрэглэгчийн дата анализ зэрэг бизнесийн чухал үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Иймд энэ төрлийн халдлага санхүү, эрүүл мэнд, цахим худалдаа зэрэг салбарт өндөр эрсдэл дагуулж байна.

Квант тооцоолол: Шинэ боломж ба шинэ эрсдэл

Generative AI нь дангаараа маш хүчирхэг бол, үүн дээр квант тооцоолол нэмэгдсэнээр хиймэл оюуны чадамж асар хурдацтай өргөжиж, илүү нарийн төвөгтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх боломж бүрдэж байна.

Гэвч энэхүү хөгжил нь аюулгүй байдлын шинэ эрсдэлүүдийг авчирч, одоогийн шифрлэлтийн арга барил хоцрогдох эрсдэлд ороод байна. Үүнийг харгалзан NIST байгууллагаас анхны post-quantum шифрлэлтийн стандартуудыг баталж, аль болох хурдан хэрэгжүүлэхийг систем администраторуудад зөвлөсөн. Одоо хэдийн хоёр дахь багц алгоритмыг боловсруулах ажил явж байна.

Дүгнэлт

Хиймэл оюун болон квант тооцооллын нөлөөгөөр кибер аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөж байгаа энэ үед байгууллагууд 2025 оны сорилтуудад бэлэн байхын тулд өндөр түвшний хамгаалалтын арга хэмжээ авах, post-quantum encryption нэвтрүүлэхийг тэргүүлэх зорилтоо болгох шаардлагатай. Түүнчлэн байгууллагадаа crypto-agile соёлыг нутагшуулж, хиймэл оюуныг хариуцлагатай ашигласнаар шинэ төрлийн аюул заналхийллээс хамгаалаад зогсохгүй эдгээр технологиор дамжуулан инновацыг бий болгон, үйл ажиллагааны тогтвортой байдлаа хадгалж чадна.

Цахим орчны өөрчлөлтийг ухаалгаар хүлээн авч, хамгаалалтаа шинэ шатанд гаргах нь байгууллагын ирээдүйн амжилтын үндэс байх болно.

Thales компани нь квантад тэсвэртэй шифрлэлтийн шийдэл болон crypto-ag­ile шилжилтийг хэрэгжүүлэх чиглэлээр тэргүүлж буй бөгөөд байгууллагуудад шилжилт хийхэд туслах туршлага, технологийн дэмжлэг үзүүлж байна.

Эх сурвалж: Enterprise Solutions сэтгүүл. 2025 он. Дугаар 01

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: квантын технологимэдээллийн аюулгүй байдал

Санал болгох:

Хүүхдийн зургийг постлох нь ямар үр дагавартай вэ?
Хүүхдийн зургийг постлох нь ямар үр дагавартай вэ?
Кибер аюулгүй байдлын онцлох долоон чиг хандлага
Кибер аюулгүй байдлын онцлох долоон чиг хандлага
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00