BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Баруун талд нь цагаан цамцтай эрэгтэй, ногоон, цэнхэр өнгийн геометрийн дүрс бүхий сурталчилгааны сурталчилгааны баннер, "Бизнесийн эргэн тойронд"—a жижиг бизнес, хөгжлийн чадварын тухай арга хэмжээ—scheduled for August 2025. - Business.MN

Хиймэл оюуны агент жижиг бизнесийн өрсөлдөх чадварыг нэмнэ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-09-04
  Бизнесийн эргэн тойронд, Онцлох
Share on FacebookShare on Twitter

ХААН Банкнаас Жижиг дунд бизнес  эрхлэгч харилцагчдадаа зориулан бизнест нь шинэ санаа сэдэл, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой цахим товхимлыг сар тутам бэлтгэн хүргэж байна. Энэ дугаараар хиймэл оюуны агентын технологийг онцолж байна.

📊 Бизнесийн цаг агаар

Сэрүүлгийн цаг нь "ТАТВАР" гэж бичсэн модон блок дээр сууж, модон гадаргуу дээр цаана нь ном, тооны машинтай. - Business.MN

УИХ-аас өнгөрсөн онд Татварын багц хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг гарган бүтэн найман сар ажиллаж буй бөгөөд НӨАТ, ААНОАТ–ын тогтолцоог эргэн харж байна.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд шаталсан татварын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгож төсөлд оруулаад буй. НӨАТ-ын тухай хуулийн төсөлд тусгасан онцлох өөрчлөлтүүдийг танилцуулъя.

📉 НӨАТ-ын буцаан олголтын шаталсан байдал:

  • 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт байвал НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь
  • 500-800 мянган төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголтыг 50 хувь
  • 800 мянгаас дээш байвал НӨАТ-ын буцаан олголтыг 20 хувь байлгахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Business and Business.mn лого бүхий ногоон баннер, жижиг бизнесийн тухай том монгол бичвэр, доор нь жижиг дэлгэрэнгүй мэдээлэл, баруун талд нь монгол бичвэр бүхий цагаан товчлуур, чадвар сайжруулах. - Business.MN📊 НӨАТ-ын босго – 400 сая: Одоо үйлчилж буй хуулиар бичил, жижиг бизнес эрхлэгчдийн НӨАТ-ын босго 50 сая байдаг. Тэгвэл шинэчилсэн хуулийн төсөлд ААН-ийн борлуулалтын орлого үргэлжилсэн 12 сарын хугацаанд 400 сая давах юм бол НӨАТ төлөгч болохоор тусгаад байна.

🏭 Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн НӨАТ: Одоогийн хуулиар иргэд, ААН-үүд үндсэн хөрөнгийг олж бэлтгэх, худалдан авахтай холбоотой төлсөн НӨАТ-ыг тухайн үндсэн хөрөнгийн нэр төрлөөс хамаараад 5-10 жилийн хугацаанд хувь тэнцүүлэн хасуулдаг нь хүндрэлтэй байдаг. Харин хуулийн төсөлд борлуулалтад ногдох НӨАТ-аасаа бүрэн хасуулдаг болно.

🚗 Мөн НӨАТ суутган төлөгч суудлын автомашин худалдан авах, сэлбэг, засвар үйлчилгээнд төлсөн НӨАТ-аа хасуулах боломжтой болно.

🌍 Оршин суугч бусын НӨАТ: Шинэчилсэн хуулийн төсөлд Монгол Улсад оршин суугч бус иргэн, ААН-үүдээс худалдан авалт хийвэл авлага байдлаар бүртгэж, татвар ногдох НӨАТ-аасаа хасуулах боломжтой. Харин одоогийн хуульд тухайн худалдан авалтын үнийн дүнгээс 10 хувийн НӨАТ суутгаж авч, улсад төлж тайлагнах зохицуулалт байдаг.

Одоогийн байдлаар хуулийн төслийг УИХ-д хараахан өргөн бариагүй байна.

🔗Эх сурвалж: Business.mn

🎯Старт ап-уудад зориулсан зөвлөмж

Ашигтай үнийг хэрхэн тогтоож өрсөлдөх чадвараа нэмэх вэ

Бараа үйлчилгээний үнэ тогтоох бол бизнесүүдийн хамгийн чухал, хамгийн эмзэг шийдвэрүүдийн нэг. Жижиг, дунд, бичил бизнесүүд энэ алхам дээр нийтлэг алдаа гаргах нь элбэг. Зөв үнэ тогтоовол хэрэглэгч татна, ашиг нэмэгдэнэ, бизнес тогтвортой өснө. Харин буруу үнэ тогтоовол борлуулалт унаж, ашгийн маржин багасаж, зах зээл дээрх байр сууриа алдах эрсдэлтэй.

Үнэ тогтоох явцад зайлшгүй тусгах зардлууд ба эрсдэлүүд 🛍️

💼 Татвар, шимтгэл. Бараг бүх төрлийн үйл ажиллагаанд татвар, нийгмийн даатгалын шимтгэл заавал тооцогдоно. Үнийг тогтоохдоо эдгээрийг орхигдуулбал эхэндээ борлуулалт өсөх мэт харагдах ч хожим татварын өр, шимтгэлийн төлбөрт дарагдаж мөнгөн урсгалд ноцтой ачаалал өгдөг.

🚨Хямдралын дарамт. Хэрэглэгчид, ялангуяа бөөний болон их хэмжээгээр худалдан авдаг харилцагчид “Олныг авбал хямдруул” гэсэн шаардлага тавьдаг. Хэрэв та суурь үнээ тогтоохдоо ийм нөхцөлийг тооцоогүй бол хямдрал хийсний дараа ашиггүй, бүр алдагдалтай борлуулалт хийх эрсдэлтэй.

💹Нэмэлт зардлууд. Олон бизнес цалин, материалын өртгийг л тооцоод зогсдог. Харин бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх, буцаах, хадгалах, түр завсарлах үед ажилчдад олгох цалин, даатгалын төлбөр зэрэг нэмэлт зардлуудыг орхигдуулдаг. Жишээ нь, онлайн дэлгүүрүүдийн хувьд буцаалтын зардал заримдаа ашигтай борлуулалтыг бүрэн “иддэг”.

💱 Эх үүсвэрийн зардал. Энэ нь ихэвчлэн банкны зээл, лизингийн хүү гэх мэтээр ойлгогддог. Гэхдээ та өөрийн мөнгөөр бизнес эхлүүлсэн ч хадгаламжид байршуулбал авах байсан хүүгийн орлого нь ч мөн “алдаж буй боломж” буюу эх үүсвэрийн зардал болно. Энэ зардлыг тооцохгүй орхивол үнэ бодит хөрөнгийн өртгөөс доогуур тогтоогдох магадлалтай.

Үнэ тогтоох стратеги ба хэрэглэгчийн сэтгэл зүй 📊

🎯 Хэт хямд үнэ. Өртөг дээр бага ашиг нэмэх зарчмаар үнэ тогтоох нь заримдаа тохиромжтой мэт санагддаг ч урт хугацаанд брэндийн үнэ цэнийг бууруулах эрсдэлтэй. Зарим хэрэглэгч өндөр үнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг “чанарын баталгаа” гэж хүлээж авдаг. Харин хэт хямд үнэ нь чанарын талаар сөрөг дохио өгдөг.

🗂️Зах зээлийн судалгаа. Өрсөлдөгчдийн үнэ, чанар, үйлчилгээний түвшнийг судлахгүйгээр үнээ тогтоох нь алдаа. Хэрэв таны үнэ зах зээлээс хэт өндөр бол хэрэглэгчид өрсөлдөгч рүү шилжинэ, харин хэт доогуур бол ашиг багасна. Судалгааг зөвхөн үнээр хязгаарлахгүй, харин хэрэглэгчид ямар үнэ цэнийг илүүд үзэж байгааг ойлгох хэрэгтэй. Зарим тохиолдолд хэрэглэгч “илүү хурдан хүргэлт” эсвэл “уртасгасан баталгаа”-ны төлөө илүү үнэ төлөхөд бэлэн байдаг.

💰 Үнэ ба үнэ цэний тэнцвэр. Үнэ нь зөвхөн өртөг, зардлаас хамаарахгүй. Таны бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний стандарт, брэндийн байр суурь, хэрэглэгчийн сэтгэл зүй зэрэг хүчин зүйлсийг хослуулж тооцох нь зүйтэй. Үнийг зөв тогтоохын тулд эхлээд бүх төрлийн шууд ба шууд бус зардал, татвар, шимтгэлийг багтаасан суурь өртгөө гаргана. Дараа нь өрсөлдөгчдийн үнэ, хэрэглэгчийн хүлээлт, брэндийн стратегийг уялдуулна.

бизнес цэнэг
бизнес цэнэг

🔗Эх сурвалж: Business.mn

🌱 Өсөлтийн түүх 🌱

Гандан дахь ухаалаг, ногоон барилга1996 онд мэдээлэл холбооны салбарт анх үүсэн байгуулагдсан Монкабель системс өнөөдөр инженерийн цогц шийдлээр Монголын дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй тэргүүлэх компани болжээ. 29 жилийн турш 21 аймагт шилэн кабель, нисэх буудал, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсний дараа тэд нэгэн түүхэн алхмыг хийв.

2025 оны 8-р сард Улаанбаатар хотын төвд, Гандантэгчэнлин хийдийн зэргэлдээ Гандан ногоон барилга-аа ашиглалтад оруулсан нь хотын бохирдол, эрчим хүчний хүндрэлийг шийдэх шинэ жишиг болж байна.

🏢 Онцлог шийдлүүд:

  • Нарны эрчим хүч, баттерей хадгалах систем
  • Ухаалаг удирдлага, мэдрэгчтэй автоматжуулалт
  • Ус хэмнэх, агаар цэвэршүүлэх, гэрэлтүүлгийн ухаалаг шийдлүүд

Энэхүү барилга эрчим хүчний хэрэглээг 99% хүртэл бууруулж, жил бүр 15 сая төгрөгийн зардал хэмнэхээс гадна 55 тонн хүлэмжийн хийг ялгарахаас сэргийлдэг.

💬 Монкабель системс компанийн гүйцэтгэх захирал Э.Пүрэвдорж: “Энэ бол бидний үүсэл хөгжилтэй холбоотой түүхэн барилга. Бид зөвхөн ажлын байр бариагүй, харин Монголд шинэ жишиг тогтоох зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хараат бус байдлыг хангахад хувь нэмэр болохуйц байгальд ээлтэй, ухаалаг барилга бүтээхийг зорьсон” хэмээн онцоллоо.

🤝 Хамтын ажиллагаа: Төслийн хэрэгжилтэд Европын сэргээн босголт хөгжлийн банк зөвлөхөөр оролцож, санхүүжилтийг ХААН Банкны ногоон зээлээр шийдвэрлэснээр хувийн хэвшил дэх хамтын ажиллагааны бодит үлгэр жишээ болжээ.

🔗Дэлгэрэнгүй унших…

☘ Өсөлтөд хөтөлье

Хиймэл оюуны агент жижиг бизнесийн өрсөлдөх чадварыг нэмнэХиймэл оюуны агент: Шинэ үеийн хамтрагч

Хиймэл оюун ухаан зөвхөн асуултад хариулах чатботоос давж, өөрөө төлөвлөж, шат дараалсан үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай болж хөгжсөөр байна. Үүнийг Agentic AI хэмээн нэрлэдэг. Жишээлбэл, хэрэглэгчийн үйлчилгээний агент зөвхөн асуултад хариулаад зогсохгүй захиалга боловсруулах, буцаалт хийх, бүр логистикийн системд холбогдон шийдвэр гаргаж чаддаг. Энэ бол жижиг, дунд бизнесүүдийн хувьд ажилтны ачааллыг бууруулах, үйл ажиллагаагаа автоматжуулах том боломж юм.

Зах зээлийн өсөлт ба боломж 💡

McKinsey-гийн судалгаагаар 2024 онд Agentic AI-ийн чиглэлийн хөрөнгө оруулалт 1.1 тэрбум ам.доллар хүрсэн байна. Томоохон корпорациуд прототип туршиж эхэлсэн ч ойрын ирээдүйд зах зээл хэдэн тэрбумаар хэмжигдэх нь тодорхой. Энэ нь бизнесүүдэд шинэ салбарт эхнээс нь оролцох боломж нээгдэж буйг харуулж байна. Монголын бизнесүүд ч эртнээс туршиж эхэлбэл өрсөлдөх давуу тал бий болгож чадна.

ЖДБ-т ямар ашигтай вэ? 🤝

  • Цаг хэмнэнэ: Жижиг багтай бизнесүүд олон шат дамжлагатай ажлаа хиймэл оюуны агентад даатгана.
  • Зардал бууруулна: Хүний оролцоо шаардсан жижиг ажлууд автоматжиж, үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ.
  • Сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ: Хэрэглэгчийн үйлчилгээ, хариу үйлдэл хурдасч харилцагчийн сэтгэл ханамж дээшилнэ.

Монгол дахь хэрэглээний боломж🔭

Монголын жижиг, дунд бизнесүүдийн хувьд Agentic AI-г борлуулалтаа өсгөхөд дараах байдлаар ашиглаж болно:

  • CRM ба хэрэглэгчийн үйлчилгээ: Salesforce Agentforce зэрэг агент платформууд хэрэглэгчийн хүсэлтэд автоматаар хариулж, уулзалт товлох, дагалдах и-мэйл илгээх боломж олгодог. Энэ нь борлуулалтын багийг зөвхөн стратегийн ажилдаа төвлөрөхөд тусална.
  • Онлайн худалдаа: OpenAI Operator зэрэг агентууд вэб дээр худалдан авалтын процессыг автоматжуулж, хэрэглэгчийг “сагсанд хийх”-ээс “төлбөр хийх” хүртэл саадгүй удирдана.
  • Маркетингийн автоматжуулалт: Manus AI эсвэл Gemini 2.5 Flash ашиглан сошиал контент үүсгэх, сурталчилгааны үр дүнг хянах, хэрэглэгчийн өгөгдөлд тулгуурласан үнийн саналын систем бүтээж болно.
  • Харилцагчийн дэмжлэг: Darktrace Agentic Cybersecurity зэрэг технологи нь зөвхөн аюулгүй байдлыг хамгаалаад зогсохгүй хэрэглэгчийн мэдээллийг найдвартай хадгалж, итгэлцлийг нэмэгдүүлнэ.

👉 Жишээ нь, онлайн худалдааны дэлгүүр “захиалга баталгаажуулах → төлбөр шалгах → хүргэлтийн мэдээлэл илгээх” гэсэн бүх үйл явцыг Agentic AI-д даатгавал борлуулалтын ажилтан зөвхөн шинэ хэрэглэгч татахад төвлөрөх боломжтой болно.

Эх сурвалж: McKinsey Technology Trends Outlook 2025

🔗 Дэлгэрэнгүй унших

🔔Та мэдэх үү?

📌 Тусгай болон энгийн зөвшөөрөл хэрхэн авах вэ?

Монголд одоогоор 14 багц чиглэлд хамаарах 254 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. 2021 оноос худалдаа, үйлчилгээний 74 чиглэлд зөвшөөрөл шаардахгүй болсон. Жишээ нь кофе шоп, фитнесЛиценз" гэсэн гарчигтай бичиг баримтыг тод үсгээр бичсэн, баруун талд нь үзэг, дээр нь өөр нэг үзэг, бараан өнгийн модон гадаргуу дээр байрлуулсан санах ойн ойрын зураг — жижиг бизнест зориулсан чадвар, чадвар. - Business.MN төв, минимаркет, гоо сайхны салон зэргийг нээхэд улсын болон татварын бүртгэл, түрээсийн гэрээ, ажилтны эрүүл мэндийн шинжилгээ, галын болон хог хаягдлын гэрээгээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой.

👉 Өөрөөр хэлбэл, жижиг, дунд бизнесүүдийн хувьд “тусгай зөвшөөрөлгүй эхлэх боломжтой бизнес” олон байдаг бөгөөд зөвхөн хуульд заасан тусгай тохиолдолд (согтууруулах ундаа худалдах, зочид буудал ажиллуулах гэх мэт) заавал зөвшөөрөл авна.

Ямар баримт бичиг бүрдүүлэх хэрэгтэй вэ? 📑

Баримт бичгийн багц нь бизнесийн төрлөөс хамаардаг ч нийтлэг шаардлага бий:

  • Албан ёсны өргөдөл
  • Компанийн гэрчилгээ ба дүрэм
  • Хувьцаа эзэмшигч, удирдлагын мэдээлэл
  • Санхүүгийн баримтууд (татварын өргүй тодорхойлолт, аудитын дүгнэлт)
  • Салбарын нэмэлт баримт (эрүүл мэндийн үйлчилгээ бол диплом, магадлагаа, тоног төхөөрөмжийн үзлэгийн акт гэх мэт)

Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт шинээр байгуулагдсан “Энхийн өргөө” эмийн сан цахимаар бүх материалаа бүрдүүлж илгээснээр 16 хоногийн дотор тусгай зөвшөөрлөө авч чадсан байна.

Сунгалт ба орон нутгийн түвшин 🏢

  • Сунгалт: Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 45 хоногийн өмнө мэдэгдэл ирдэг. Өргөдлөө 30 хоногийн дотор илгээвэл анхны бүх баримтыг дахин бүрдүүлэх шаардлагагүй, зөвхөн тайлангаа тогтмол өгсөн, хууль зөрчөөгүйгээ нотлох баримт хангалттай.
  • Түдгэлзүүлэх нөхцөл: Хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй бол зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлдэг.
  • Орон нутгийн түвшинд: Аймаг, нийслэлийн Засаг дарга нийтийн тээвэр, такси үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, согтууруулах ундаа худалдах зэрэг зөвшөөрлийг олгодог. Харин байгалийн баялаг ашиглах бол тухайн ойн анги эсвэл байгаль хамгаалагчид хандана.

Дэлгэрэнгүй унших

Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу

Тус цахим товхимлыг ХААН Банкнаас Business.MN-тэй хамтран хүргэв.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010, Монгол Улс

Тагууд: бизнесийн эргэн тойронджижиг дунд бизнесХААН Банкхиймэл оюун

Санал болгох:

img-19
Хиймэл оюуны эринд хүнээ дэмжсэн байгууллага л хожно
Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00