BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Авлигатай тэмцэх чиглэлд амжилт гаргасан орнуудаар жишээ аваад үзвэл тэнд төрийн мэдээлэл хамгийн ил тод байдаг.

Вояджер Эй Жи Ай (Voyager AGI) компанийн хамтран үүсгэн байгуулагч О.Мөнхбат

О.Мөнхбат: Авлигатай тэмцэх хамгийн оновчтой шийдэл бол ил тод байдлыг сайжруулах

Business.mn   Business.mn
2025-09-08
  Дижитал шилжилт, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Вояджер Эй Жи Ай (Voyager AGI) компанийн хамтран үүсгэн байгуулагч О.Мөнхбаттай хиймэл оюун ухаанд суурилсан авлигатай тэмцэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх шийдэл болох Voyager Transparency төслийн талаар ярилцлаа. Уг төсөл нь нийт 30 улсын 251 төслөөс шилдэг 15 буюу финалд шалгараад байгаа юм.

Юуны түрүүнд “Voyager Transparency” төслийн тухай товчхон танилцуулбал?

Voyager AGI компани хиймэл оюун ухаанд суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байгаагийн нэг нь Voyager Transparency үйлчилгээ юм. Энэ нь төрийн нээлттэй өгөгдлөөс хайлт хийдэг дата агент юм.

Тодруулбал, API-р дамжуулан Шилэн данснаас төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани бүрийн төсөв, гүйлгээний өгөгдлийг татаж, хэрэглэгчийн асуултад хиймэл оюунаар боловсруулалт хийх байдлаар хариулдаг. Сангийн яамны Шилэн данс (www.shilendans.gov.mn)-д төсвийн захирагч нар мэдээллээ байршуулдаг. Тиймээс энэ бол хамгийн найдвартай дата юм.

Жишээ нь, Voyager AI (voyager.mn) платформын Voyager Transparency цэсэд хандаж, хайлтын хэсэгт “Эрдэнэс Тавантолгой ХК 2024 онд нийт хэдэн төгрөгийн гүйлгээ хийсэн бэ, хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийсэн 10 компанийн мэдээллийг харуул” гэх мэт төсөв, зарлагатай холбоотой хүссэн асуултаа асуух боломжтой. 

Энэхүү системийг хөгжүүлэх болсон шалтгаан, хэрэглээнд нэвтэрснээр ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?

Миний хувьд iToim агентлагт дата сэтгүүлчээр 5 жил ажилласан. Ингэхдээ shilendans.mn, gazar.gov.mn, tender.gov.mn, iaac.mn, shuukh.mn гэхчлэн төрийн нээлттэй өгөгдлүүд дээр голцуу ажиллаж байсан. Манай улсад төрийн нээлттэй өгөгдлийн платформууд бий болов ч хэрэглэгч талдаа ашиглахад төвөгтэй, ойлгомжгүй, хэрэглээ талдаа хайлт хийх, эх файлыг татах зэрэг дутагдалтай зүйлс их байдаг. Энэ нь жирийн иргэд төрийн нээлттэй өгөгдлийн сангуудад хандаж мэдээлэл авах боломжийг хязгаарлаж, чухал өгөгдлүүд зөвхөн судлаач, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагуудын хүрээнд л эргэлтэд ордог.        

Би сэтгүүлчээр ажиллаж байхдаа нээлттэй өгөгдөл ашиглаад нэг нийтлэл гаргахын тулд зөвхөн өгөгдөл цуглуулахад 7 хоног, заримдаа сарын хугацаа зарцуулдаг байсан. Цуглуулсан өгөгдлөө боловсруулах үед механик ажиллагаа их шаарддаг учраас алдаа гаргах магадлал бий. Нэг тоо, нэг үсгэн дээр алдахад л эцсийн дүгнэлт, үр дүн алдаатай гарч, олон нийтэд буруу мэдээлэл хүрэх эрсдэлтэй.  

Мөн миний хувьд УИХ-ын Хянан шалгах түр хороонд хоёр удаа шинжээчээр томилогдон ажиллахад төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд дээр цаасан архив их, цахим архив нь болхи байгааг анзаарсан.

Ингээд бодит амьдрал дээр тулгарсан асуудлынхаа шийдэл хэмээн харж, хамтрагчтайгаа ярилцаж төслөө эхлүүлсэн.

Бид залуу хүмүүс учир өөрсдийн чадах хэмжээгээр улс, эх орондоо хувь нэмэр оруулж, болохгүй байгаа зүйлстэй тэмцэх ёстой гэж боддог. Бид технологийн салбарын хүмүүс болохоор өөрсдийн чаддаг зүйлээрээ дамжуулан хувь нэмрээ оруулъя гэж зорьсон.

Voyager Transparency үйлчилгээ нь иргэд, олон нийтэд төрийн байгууллагуудын төсөв, худалдан авалтад хяналт тавьж, өөрийн төлж байгаа татвар нь хэрхэн зарцуулагдаж байгааг хянах боломжийг олгож байгаа.   

Зах зээлд ашиглагдаж буй ChatGPT,  Gemini  гэх мэт том системүүдээс  юугаараа ялгаатай вэ? 

Voyager AI платформын хувьд үндсэн гурван онцлог зүйл бий.

  • Нэгдүгээрт, манай улс шиг хөгжиж буй орнуудад тохирсон бизнесийн модель. ChatGPT дээр жишээ авахад, энэхүү платформыг үнэгүй ашиглаж болдог ч сайн моделиудыг нь хязгаартай ашигладаг. Хэрэглэгч сард 20 ам.долларын төлбөр төлөөд хүссэн модель ашиглаж болдог. Гэвч тухайн хэрэглэгчийн хэрэглээнээс шалтгаалан бодит хэрэглээ нь өөр байдаг. Жишээлбэл, IT инженерүүд ChatGPT-д сард 20 ам.доллар төлөөд 40-50 ам.долларын хэрэглээ хийдэг. Шаардлагатай тохиолдолд л ашигладаг хүмүүс бүтэн эрхээ авчхаад 5 ам.доллартой дүйцэхүйц мэдээлэл авдаг.

Бидний хувьд хүний хэрэгцээнд тохирсон шийдэлтэй буюу гар утасны нэгж, дата шиг хэрэглээндээ тохируулж кредит худалдан авах боломжийг санал болгодог. Мэдээж хайлтын урт, текстийн хэмжээ зэргээс хамаарч асуулт-хариулт бүр өөр үнэтэй байдаг. Voyager Tranrsparency үйлчилгээний хувьд нэг асуулт-хариулт бүр дунджаар 20-50 төгрөг орчим гардаг. Өөрөөр хэлбэл, та 1000 төгрөгөөр 20 гаруй төрийн өмчит компанийн гүйлгээний мэдээллийг авч болно гэсэн үг.

  • Хоёрдугаарт, бид OpenAI – GPT, Google Gemini, Claude, DeepSееk, Grok зэрэг дэлхийн шилдэг 23 LLM-г нэг дор, хязгааргүй ашиглах боломжийг санал болгодог.
  • Гуравдугаарт, бид Voyager Transparency зэрэг Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлуудыг онилж, Civic AI төслүүд хэрэгжүүлдэг. Бид дотоодын асуудалдаа өөрсдөө л анхаарал хандуулахгүй бол дэлхийн бусад AI компаниуд бидний асуудлыг үнэгүй шийдэхгүй нь тодорхой шүү дээ.   
Уг системээр дамжуулан төрийн болон төрийн өмчит компанийн төсөв, худалдан авалт гэхчлэн олон төрлийн мэдээллийг хүргэж байгаа. Тэгвэл хэрэглэгчдийн хувьд ямар мэдээллийг түлхүү авч байна вэ?

Voyager Transparency одоогоор 2500 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Манай улс уул уурхайн салбараас хамааралтай эдийн засагтай учраас хэрэглэгчдийн хувьд төрийн өмчит уул уурхайн компаниудын гүйлгээний мэдээллийг түлхүү авч байна.

Мөн нэг сайд, даргын асуудал хэвлэл, сошиалд ярихад тухайн хүний хариуцдаг яам, агентлаг, төрийн өмчит компанийн талаарх мэдээллийг сонирхож байгаа нь ажиглагддаг.

Voyagen Transparency нь эх орноо төлөөлөн бүс нутагтаа шилдэг төслийн нэгээр шалгараад буй. Шилдэг  15 төслийн нэгээр шалгарахад нөлөөлсөн хүчин зүйлс нь юу байв?

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр (UNPD)-өөс Ази-Номхон далайн бүсийн стартап компаниудын дунд Civic технологийн чиглэлүүд, тэр дундаа авлигатай тэмцэх, авлигалын эсрэг шийдэл, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдийг шалгаруулах нээлттэй тэмцээн зарласан.

Манай төсөл нийт 30 улсын 251 төслөөс шилдэг 15 буюу финалд шалгараад байна. Voyager Transparency нь Civic AI төсөл гэдгээрээ онцлогтой бөгөөд шийдэл нь тэмцээний зорилготой илүү нийцсэн болов уу гэж бодож байгаа.

Магадгүй олон улсад манайх шиг авлигын эсрэг, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өгөгдөлд AI технологи ашиглаж байгаа шийдэл хангалттай олон биш байгаа нь нөлөөлсөн байх.  

Та бүхний шийдэл ТӨК-ийн худалдан авалтыг тойрсон авлигын асуудлыг шийдэхэд ямар хувь нэмэр оруулна гэж бодож байна вэ?

Манайд төрийн өмчит компаниудыг тойрсон авлигын том дуулиан бараг байнга гардаг. Ер нь, хүн байгаа цагт авлига хэзээ ч алга болохгүй. Авлигатай тэмцэх хамгийн оновчтой шийдэл нь ил тод байдлыг сайжруулах байдаг. Авлигалын индекс хамгийн сайн орнуудаар жишээ аваад үзвэл тэнд төрийн мэдээлэл хамгийн ил тод байдаг.

Тэгэхээр технологиор дамжуулан ил тод байдлыг сайжруулах нь хамгийн сайн шийдэл гэж харж байгаа. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдэл гэхэд улсын хэмжээнд тогтоогдсон нийт нүүрсний нөөцийн 20 гаруй, зэсийн нөөцийн 40 орчим хувийг эзэмшдэг. Энэхүү нэгдэл нь экспортын орлогын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг. Ганцхан энэ жишээнээс харахад бид төрийн өмч, төсвийн захирагч нарын төсөв, худалдан авалт, гүйцэтгэлд тавих хяналтаа улам сайжруулах хэрэгтэй. Хүмүүс хүссэн үедээ төрийн өмчит компаниудын худалдан авалт, төсөв зэрэг зүйлд хяналт тавих боломжийг олгож байгаа нь энэ системийн нэг чухал ач холбогдол гэж бодож байна.

Хэрэглэгчдэд үйлчилгээгээ илүү хүртээмжтэй хүргэхийн тулд ямар хөгжүүлэлт хийж байна вэ? Төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хэрхэн шийдэж байна вэ?

Одоогоор халаасанд байгаа хэдээрээ гэдэг шиг бүх зүйлийг 100 хувь өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа. Бид Google компаниас тодорхой хэмжээний cloud үйлчилгээ ашиглах тэтгэлэг авч эхэлж байсан. Үүнээс өөрөөр гадаад, дотоодын тэтгэлэг болон хөрөнгө оруулалт байхгүй байгаа.

Манайх одоогоор стартап компани. Тиймээс бидэнд санхүүжилт, дэд бүтэц гэхчлэн олон бэрхшээл байгаа нь тодорхой.

Ер нь, AI дэд бүтэц манайх шиг стартап компани гэлтгүй улсын хэмжээнд байхгүйтэй адил байна. Миний мэдэхийн ШУТИС дээр AI-д зориулсан ганцхан лаборатори бий.

Тиймээс бид цаашид дэд бүтцийг жижиг кластер байдлаар шийдэж, өөрсдийн бичил GPU дата төв байгуулах зорилготой байгаа. Улмаар Voyager Transparency үйлчилгээг хэрэглэгчид үнэгүй ашиглах боломжтой болох юм.

бизнес цэнэг
бизнес цэнэг

Түүнчлэн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох зорилгоор news.mn, iToim.mn,  Ubn.mn,  Graph.mn, Pluma.media гэсэн 5 хэвлэл мэдээллийн сайтын хэрэглэгч буюу уншигчдад зориулсан виджет үйлчилгээг энэ сарын дундуур нэвтрүүлж байгаа. Улмаар 2026 оны II улирал гэхэд эдгээр сайтад байршсан виджетүүдээр дамжуулан Voyager Transparency үйлчилгээг иргэд, олон нийтэд санал болгохоор хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна.

Мөн сэтгүүлч, судлаач, иргэний нийгмийнхэн авлигалын эсрэг тэмцэхэд хамгийн хүчтэй дуу хоолой байдаг. Тиймээс зорилтот хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ үнэгүй болгохоор зорьж байна.  

Тагууд: авлигаДижитал шилжилтхиймэл оюун

Санал болгох:

img-7
Хиймэл оюуны эринд хүнээ дэмжсэн байгууллага л хожно
img-8
Байгууллагад тулгардаг сүлжээний асуудалд цэг тавилаа
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00