Өнөөгийн дижитал нийгэмд хүүхдүүдийн сурах, эрэлт хэрэгцээн дээр тулгуурласан сургалтын арга барил чухал болж байна. Хүүхэд багшаас байнгын хамааралтай бус байж, хосоор, багаар хамтран ажиллаж, хамтран суралцаж, харилцан ярилцаж, бие биедээ туслан, хүндрэлтэй нүүр тулах үедээ л багшаасаа асууна. Ийм сургалтын үр дүнд хүүхэд зөөлөн ур чадвар болох харилцах, хамтрах, бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах чадваруудыг гүн бат эзэмшдэг байна.
“Дэлхийн Монгол хүүхдийг бүтээхийн төлөө хамтдаа” уриатайгаар шилдэг багш нар “Орд эрх” бага сургуулиа нээж, “Эрхэмлэх үнэт зүйлтэй, хүсэл эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй, сэргэлэн цовоо монгол хүүхэд” бий болгохын төлөө ажиллаж эхэллээ.
Багш сурах бичиг дээрх бүх хичээлийг “зааж” дуусгахын тулд хүүхдэд мэдлэгийг ар араас нь “цутгах” нь үр дүнгүй. Харин харин хүүхэд ойлгохгүй байгаа тохиолдолд өөр арга барилаар хэрхэн ойлгуулах, хурдан эсвэл удаан ойлгодог хүүхдэд зохицсон ямар арга, хэрэглэгдэхүүн ашиглах, асуудлыг хэрхэн шийдвэрлэж болохыг хүүхэд өөрөө нарийн бодож сэтгэн бодож, төлөвлөн идэвх оролцоотойгоор мэдлэгээ бүтээх боломжийг олгодог ХҮҮХЭД ТӨВТЭЙ сургалтаар “Орд эрх” бага сургууль сургалтаа явуулна. Товчоор дүгнэвэл, хүүхэд өөрөө эргэлзэж, бодож, шийдэл хайж, эрэлхийлсний дараа сургалтын агуулгыг багш нар заах нь илүү үр дүнтэй аж.
Тэд сурагчдын сонирхол, сурч буй арга барил, багшийн арга зүйд ажиглалт хийж, эргэцүүлэл хийсний дүнд тодорхой зөвлөмжүүдийг өгч, хөтөлбөрөө сайжруулах замаар багш нараа чадавхжуулан ажиллаж байна. Үүний нэг жишээ нь PDCA цикл юм.
“Орд эрх” сургууль нийт 320 хүүхдийн суудалтай. Сургуулийн стандарт шаардлага хангасан хичээлийн, биеийн тамирын, хөгжмийн, шатрын, IT, мөн амралтын гэх мэт том саруул, тохилог 20 анги танхимыг тохижуулж, таны хүүхдэд суралцах таатай, эерэг, идэвхтэй орчныг бүрэн бүрдүүлсэн.
Хичээл өглөө 8:00 цагт эхэлж, 12:40-14:35 цагт дуусаад, үргэлжлүүлэн хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаад бүгд 16 цагт тарахаар төлөвлөгдсөн байна. Үүнд шатар, англи хэл, хятад хэл, SТЕAМ лего, IT, сур харваа, каратэ, үкүлэлэ хөгжим гэх мэт нэмэлт хөтөлбөрүүдийг “Орд Эрх” сургуулийн сургалтын систем бэлджээ.
Та дараах хаягаар “Орд эрх” бага сургуульд хандан сургалт, элсэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Хаяг: СБД-ийн 3-р хороо, Номуун хотхон буюу хуучнаар Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн бэлтгэл болон нэгдүгээр ангийн хичээлийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.
Фэйсбүүк хаяг: ОРД ЭРХ бага сургууль
