BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Эрүүл мэндийн нууц: Өдөр тутмын зөв хэрэглээ

БНСУ-ын “Скайкореа” компанийн захирал М.Оролзод

Өдөр тутмын зөв хэрэглээ бол эрүүл амьдрах гол нууц

Business.mn   Business.mn
2025-09-17
  Онцлох, Эрүүл амьдрал
Share on FacebookShare on Twitter

БНСУ-ын “Скайкореа” компанийн захирал М.Оролзод нь Бусан хотын Пүкёон Их Сургуульд гадаад худалдаа, логистикийн чиглэлээр магистр хамгаалсан бөгөөд одоогоор Сөүлийн Их Сургуульд докторантурт суралцаж байна.

Мөн БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яам болон Монгол Улсын Бусан дахь Консулын газарт баталгаат орчуулагчаар ажиллаж, олон монголчуудад эмчилгээний зуучлал, дэмжлэг үзүүлдэг нэгэн. Түүний хувьд  Mongol in Mongolia, Солонгост Солонгос хэлтэй номын зохиогч бөгөөд боловсрол, амьдралын ухаарал дээрээ тулгуурлан зөв хэрэглээ, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор бизнесээ эрхэлж байна. Түүнтэй эрхэлж буй ажил болон Bella Rene брэндийн бүтээгдэхүүнүүдийг өдөр тутам хэрэглэснээр эрүүл мэнд, гоо сайхан, дархлаагаа хэрхэн дэмжиж болох талаар ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд Солонгост эмчилгээ хийлгэхээр явж буй монголчуудын тоо ихсэж. Үүнийг та юу гэж харж байна вэ?

Монгол хүн өөрөө Монголын баялаг. Гэтэл бид хөрөнгөө зараад, итгэл найдвар тээн гадаадын эмнэлгийг зорих нь үнэхээр харамсалтай. Энэ бүхний учир нь  бидний амьдралын хэв маяг, хэрэглээний буруу сонголт гэж бодож байна. Тодруулбал, бидний өдөр тутамдаа идэж буй хоол хүнснээс эхлээд арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн, хэрэглэдэг эм бэлдмэл хүртэл бүгд эрүүл мэндэд нөлөөлдөг. Тиймээс зөв хэрэглээний соёлыг бий болгох нь ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Таны бизнесийн замнал үүнтэй яаж холбогдож байна?

Би Солонгост эмнэлгийн зуучлал хийдэг албан ёсны эрхтэй компанитай мөн эрүүл мэндийн орчуулагчаар ажилладаг. Тус улсад эмчилгээ хийлгэхээр ирж буй монголчуудын ихэнх нь зүрх судас, элэг, ходоодны өвчнөөр шаналдаг. Тэд олсон, хураасан бүхнээ зарцуулаад ч болов итгэл найдвар хайж Солонгос улсад ирдэг. Энэ дүр зурагтай тулгарах бүрд “Урьдчилан сэргийлэх боломжийг яагаад бид хэрэглээний түвшинд анзаарахгүй байна вэ” гэж өөрөөсөө асуудаг болсон.

Ийнхүү орчуулга хийж явахдаа CNVIEW компанийн Bella Rene брэндтэй танилцсан. Байгалийн гаралтай, хүний биед аюулгүй, олон талын ашиг тустай бүтээгдэхүүнүүд нь миний асуултын хайж байсан тэр хариулт байлаа. Өөрөө тогтмол хэрэглэж, орц бүрийг судлах тусам эрүүл мэндээ хамгаалах эхний алхам нь өдөр тутмын дадал гэдгийг ойлгосон. 

Уг брэнд нь биотехнологийн чиглэлээр Солонгостоо тэргүүлдэг. Мөн Засгийн газрын бодлогын дагуу байгуулсан эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий KAIST Их Сургуулийн ахлах профессор ургамлын эсийг өсгөвөрлөн хандлан нэрж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг BioFD&C лабориторийн бүтээгдэхүүн юм.  Иймд монгол хүмүүст хамгийн сайн, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд нь гүүр нь болъё гэсэн сэтгэлээр ажиллаж байна.

Bella Rene брэндийн бүтээгдэхүүнүүдээс онцлох зүйлсийг дурдвал?

Юуны түрүүнд хүмүүсийн дунд  хамгийн түгээмэл болоод байгаа үс уналт болон цагаан үсний асуудлыг онцолмоор байна. Манай шампунь энэ асуудлыг үсний будаг хэрэглэхгүйгээр шийддэг. Түүгээр барахгүй харшилтай, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд ч санаа зоволгүй хэрэглэж болно. Хэрэглэсний дараа үс эрүүлжиж, шинэ үс эрчтэй урган өнгө нь сэргэснийг хэрэглэгчид маань шууд мэдэрдэг.

Мөн ашигтай бактери нь цус шингэлж, судасны ханыг цэвэрлэн, сахарыг тогтоворжуулахын зэрэгцээ гэдэсний бичил орчинг дэмжиж, тэнцвэржүүлдэг. Улмаар өтгөн хатах, харшил гэх зэрэг хүндрэл буурдагт хэрэглэгчид маш ам сайтай байдаг.

Түүнчлэн уурагтай shake бас их эрэлттэй бүтээгдэхүүн. Орчин цагийн завгүй амьдралд өглөө, өдөр аль ч үед зориулалтын савтай шэйкэндээ ус эсвэл сүү хийгээд сэгсрээд уучихдаг. Өдрийн хэрэгцээт уураг, тэжээлээ нөхөх бүрэн боломжтой. Мөн ядаргаа багасгана, бэлтгэл хийдэг, хоолны дэглэм барьж буй хүнд ч тохиромжтой. Тэр ч бүү хэл сахартай хүн хүртэл ууж болдог.

Онцлоход нарны тос бол зөвхөн нар, салхинд түлэгдэхээс хамгаалахаас илүү өргөн цар хүрээнд үйлчилгээтэй болж байна. Манай бүтээгдэхүүн арьсыг чийгшүүлж, цайруулж, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг бүтээгдэхүүнээс гурван өөр ашиг хүртэнэ гэсэн үг. Мөн бидний нэрлэдгээр “цасан цагаан” буюу глютатион хэмээх уудаг бүтээгдэхүүн бий. Арьсыг гэрэлтүүлж, нөсөө толбо сэвх бүдгэрүүлж дархлааг дэмждэг учир хүмүүс “синдерелла тарилга шиг үйлчилгээтэй” гэж үнэлдэг.

MTS зүүтэй үзгэн аппарат ч онцгой. Гоо сайхны салоны үйлчилгээтэй дүйцэхүйц арьс арчилгааг бүсгүйчүүд гэртээ өөрөө хийх боломжтой. Мөн хуйхны ампул үс уналттай, хуйхны асуудалтай хүмүүст маш үр дүнтэй. Вэган шүдний оо бол зөвхөн цайруулах биш, байгалийн гаралтай тул хүүхэд, том хүн хэн ч санаа зоволгүй хэрэглэж чаддаг. Нэг үгээр, хэрэглэгч зөвхөн “гоо сайхны бүтээгдэхүүн” авч байна гэж боддог боловч үнэндээ бол эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг шүү дээ.

Таны хувьд бизнес гэдэг юу вэ?

Миний бодлоор бизнес бол ашиг хөөх төдий зүйл биш. Би бизнесийг гурван үндсэн тулгуур дээр хардаг:

  1. Санхүүгийн эрх чөлөө
  2. Эрүүл мэндийн эрх чөлөө
  3. Цаг хугацааны эрх чөлөө 

Эдгээрийг нэгтгэж өгдөг зүйл бол систем. Системтэй ажиллаж чадвал хүн зөвхөн орлого олоод зогсохгүй, эрүүл мэндээ хамгаалж, цагийн эрх чөлөөгөө ч олж авдаг.

Гадаадад сурч, ажилласны туршлага танд юу өгсөн бэ?

Аяллаар явах нэг хэрэг. Харин тухайн улсынхаа нийгэмд орж амьдарч, суралцах бол тэс өөр туршлага. Хүний нүд нээгдэж, тухайн улсын хөгжлийн бодлого, нууцаас ойлгож эхэлдэг. Улмаар “үзсэн харсан, сурсан зүйлээ ашиглаад би эх орондоо юу хийж чадах вэ” гэж өөрөөсөө асуудаг. Үүнийг ойлгосны дараагаар илүү идэвхитэй амьдралын хэмнэл рүү тэмүүлдэг. 

Миний хувьд Солонгост суралцаж байхдаа цагийн менежмент, өөрийгөө зохион байгуулах, бие дааж шийдвэр гаргах чадвар эзэмшсэн. Энэ бол өөртөө нааж авсан хамгийн суурь чадваруудын маань нэг болсон. Хүн өөрийгөө зөв удирдаж чаддаг байх нь бусад бүх зүйлээс чухал юм билээ.

Таны цаашдын төлөвлөгөө юу вэ?

Одоо Солонгосоос Монгол руу экспорт хийхийн зэрэгцээ монголчуудаа Солонгос улсад эрүүл мэнд гоо сайхны үйлчилгээ авахад тусалж байна. Солонгост амьдарч буй монголчууддаа цалин өгч ажиллуулдаг, үйлчилгээний бизнесээ тогтворжуулан тэлэх, цаашлаад Монголоос Солонгос руу бүтээгдэхүүн нийлүүлдэг гүүр гарц болохын төлөө ажиллаж байна. Судалгаа тестийн түвшинд явж буй энэ ажил маань улам тэлж монгол бараа, бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд таниулахыг зорьж байна.

Ярилцлагын төгсгөлд уншигчдад юуг онцолж хэлмээр байна вэ?

Би нэг л зүйлийг дахин онцолмоор байна. Өдөр тутмын зөв хэрэглээ гэдэг бол өөртөө өгч буй хамгийн том бэлэг. Энэ бол эрүүл мэнддээ оруулж буй хамгийн бодит хөрөнгө оруулалт гэж боддог. Бүр цаашлаад удмын сангаа ч хамгаалж буй хэлбэр. Мөнгөө төлөөд худалдан авалт хийж буй гоо сайхан, үс арчилгааны бүтээгдэхүүн бүр биед тодорхой хэмжээгээр шимэгддэг гэдгийг мэдээсэй. Иймд зөвхөн өөрийнхөө төлөө биш, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө зөв сонголт хийгээрэй. Бүгдээрээ эрүүл байх нь л хамгийн том аз жаргал.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: амьдралын хэв маягамьдралын чанарСкайкореа

Санал болгох:

Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
“Нарны цирк”-ээс Сөүл хүртэл: Б.Одгэрэлийн түүх
“Нарны цирк”-ээс Сөүл хүртэл: Б.Одгэрэлийн түүх
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00