Төслийн удирдлагын мэргэжилтнүүдийн хамгийн хүлээлттэй уулзалт нэгэн уулзалт удахгүй болно. PMI Mongolia Chapter байгууллагаас Annual International Project Management Conference–ыг энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн сэдэв нь: “Hybrid WoW: In the Era of AI” буюу Хиймэл оюуны эрин үед хосолмол арга барилаар ажиллах нь. AI асар хурдтай хөгжиж буй өнөө үед төслийн удирдлага зөвхөн арга зүйн шинэчлэл бус, хүн ба технологийн хамтын ажиллагааг шинээр тодорхойлох зайлшгүй шаардлагатай болж байна.
Юуг онцлох вэ?
- Салбар бүрийн туршлага: Уул уурхай, эрчим хүч, банк санхүү, финтек, технологи, барилга дэд бүтэц, хүнс үйлдвэрлэл гээд өргөн хүрээний салбарын удирдлагууд, мэргэжилтнүүд оролцоно.
- Ирээдүйн чиг хандлага: Хиймэл оюун ба машин сургалт, уламжлалт ба agile аргачлалын нэгдэл, эрсдэлийн удирдлага, PMO-ийн хувьсал, байгууллагын дижитал шилжилт.
- Нэг дор 500 гаруй оролцогч цуглана: Төслийн удирдлагын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдээс эхлээд, байгууллагын удирдлагууд, оюутан залуус, төрийн төлөөлөл — бүгд нэг дор цугларна.
Яагаад энэ арга хэмжээнд оролцох ёстой вэ?
Өнөөдрийн бизнесийн ертөнцөд зөвхөн мэдлэг биш, сүлжээ (network) хамгийн чухал. Энэ арга хэмжээнд оролцсоноор та салбарын шилдэг туршлага, шинэ арга барилыг сонсохоос гадна, үнэ цэнтэй холбоо тогтоох боломжтой.
📌 Хурал 2025 оны 10-р сарын 17-нд Best Western Premier Tuushin зочид буудлын Soyombo танхимд болно.
🎟️ Тасалбарыг shoppy.mn-ээс захиалах боломжтой.
ℹ️ Дэлгэрэнгүй мэдээллийг: www.pmimongolia.mn/conference/
📞 Утас: 7755 0880
✨ PMI Mongolia Chapter: 10 жил тасралтгүй зохион байгуулсан төслийн удирдлагын хамгийн том арга хэмжээ. Энэ жил та ч бас хамтдаа шинэ эрин үеийн өөрчлөлтийг мэдрээрэй!




