BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Эм зүйч: Эмийн зөв хэрэглээ, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үндсэн мэргэжилтэн

“Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал О.Алтанхундага

Эм зүйч бол эмийн зөв хэрэглээг хангах үндсэн мэргэжилтэн

Business.mn   Business.mn
2025-10-07
  Онцлох, Эрүүл амьдрал
Share on FacebookShare on Twitter
Эм зүйч нь  эмтэй холбоотой бүхий л чиглэлд ажилладаг чухал мэргэжилтэн. Тэднийг чадавхжуулснаар олон нийтэд  хүртээмжтэй тусламж үйлчилгээ  үзүүлэх боломж бүрдэнэ. Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо НҮТББ нь энэ чиглэлд манлайлан ажиллаж байна. 

Хүмүүс өвдөх үедээ хамгийн түрүүнд эмийн санг зорьж, эмчийн жороор эм авч хэрэглэдэг. Тэрхүү эмийг бүтээж, танд тохирох эмийг зөвлөдөг мэргэжилтэн бол эм зүйч. Олон нийтийн дунд эм зүйч гэхээр зөвхөн эмийн санд ажилладаг хүн гэх ойлголт түгээмэл. Гэтэл энэ төрлийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн бодлогын шийдвэр гаргах, судалгаа, үйлдвэрлэл, эмнэлэг, клиникийн салбарт ч ажилладаг.

Тэд олон жилийн турш судалгаа хийн эм бүтээж, чанарын шаардлагад нийцсэн, эмчилгээний өндөр идэвхтэй бүтээгдэхүүн гарган авахын тулд туршилт хийн тасралтгүй судалгаа өрнүүлдэг. Ингэж бүтсэн эмийг зах зээлд гаргах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авч, хэрэглээнд гаргаж, зохистой хэрэглэхийг зөвлөж, түүнд нь хяналт тавина. Эмийн нэр төрөл жил ирэх тутам нэмэгдэж, үйлдвэрүүд сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэх болсон энэ үед чадварлаг эм зүйчдийн хэрэгцээ шаардлага өссөөр байна. Эм зүйн мэргэжлээр төгсөгчид тус хэрэгцээнд үндэслэн  2013 онд  өөрсдийн холбоог байгуулсан нь салбарын хөгжилд томоохон ахиц гарахад нөлөөлжээ.

“Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо” НҮТББ анх удирдах зөвлөлийн долоон гишүүнтэйгээр байгуулагдсан. Эмзүйч, эм найруулагч мэргэжилтнийг чадавхжуулах, эмийн салбарыг олон улсын түвшинд хүргэж олон нийтэд сурталчилах нь тэдний гол зорилго аж.

Эм зүйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд юуны түрүүнд одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ чадавхжуулах нь чухал. 

Нийгмийн шилжилтийн үе буюу 1990-ээд онд энэхүү салбар бүрэн хувьчлагдсан нь олон улсын хэмжээнд хөгжихөд нөлөөлжээ. Эмийн үйлдвэрийн дийлэнх нь GMP (Эм үйлдвэрлэлийн зохистой дадал) шаардлагыг хангаж, эмийн сангууд сүлжээ хэлбэрт шилжиж эхлээд буй нь энэ бүхний илрэл юм. Бид хүний нөөцийн хөгжлийн хоцрогдсон орон зай байсныг мэдэрч, чадавхжуулах чиглэлд гол анхаарлаа хандуулан энэхүү холбоог байгуулсан хэмээн “Эм зүйн мэргэжилтнээр төгсөгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Алтанхундага өгүүлэв.

Холбооноос төр, хувийн хэвшлийн болон гадаад, дотоодын сургалт, судалгааны байгууллагатай хамтран төгсөлтийн дараах сургалтыг тасралтгүй явуулдаг. Тухайлбал, эмийн салбарын туршлагатай багш болон гадаад, дотоодод мэргэшсэн сургагч багш нар чиглэл бүрд тохирсон сургалтын агуулгыг боловсруулж, нийслэл болон орон нутгийн эм зүйчдийг чадавхжуулж байна.

Өнгөрсөн онд гэхэд Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймгийн 200 орчим эмнэлгийн мэргэжилтэн, энэ онд дөрвөн компанийн сүлжээ эмийн сангийн эм зүйчдийг сургалтад хамруулжээ. Мөн Нидерланд, Өмнөд Солонгос, Австрали улсын мэргэжилтнүүдийг урьж, эмийн аюулгүй байдал, эмийн үйлдвэрийн чанарын баталгаажилт болон “Эмийн сангийн зохистой дадал”, “Эм зүйн мэргэжлийн чадамж” зэрэг ач холбогдолтой сэдвийг онцлон сургалт зохион байгуулсаар байна.

Монголын эм зүйчдийг төлөөлж Олон улсын эм зүйн холбоонд 2014 онд гишүүнээр элссэн нь  Дэлхийн эмийн холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хуралд эх орноо  төлөөлөн шийдвэр гаргалтад оролцож, туршлага судлах боломжийг олгожээ. Улмаар манай улс 2015 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 25-нд Дэлхийн эм зүйчдийн өдрийг тэмдэглэдэг болсон аж. Тэдний дараагийн алхам нь  гадаад харилцаагаа өргөжүүлэх буюу Нидерланд улсын Фармаци Мондиал болон GMIS олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, хамтарсан сургалтуудыг зохион байгуулсан явдал юм. Энэ хүрээнд “Оюутныг дэмжих хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлж, шилдэг оюутнуудаа Нидерланд улсад дадлага, аялалд хамруулжээ.

Эм зүйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд юуны түрүүнд одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ чадавхжуулах нь чухал. Холбооны хамгийн том бахархал бол Олон улсын эм зүйн холбооны баталсан “Эм зүйчийн андгай”-н загварыг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулсан явдал. Эм зүйн мэргэжилтнүүд тусламж үйлчилгээнийхээ онцлогт тохирсон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах нь нэн чухал асуудал юм. Анх 2015 онд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн төгсөх курсийн оюутнууд олон улсын загвар андгайн агуулгын хүрээнд “Мэргэжлийн ёс зүй, үүрэг хариуцлагаа чанд сахиж, ард иргэдийн эрүүл мэндийн төлөө мэдлэг чадвараа зориулна”  хэмээн андгай өргөсөнөөс хойш төгсөгч бүр энэхүү андгайг өргөдөг уламжлал тогтсон байна.

Түүнчлэн 2023 онд боловсруулсан “Эм зүйн мэргэжилтний цогц чадамжийн иж бүрдэл” баримт бичиг бол салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах ажил болсныг тус холбооныхон онцолж байсан юм. Олон хүний хичээл зүтгэл шингэсэн уг баримт бичиг нь эм зүйч мэргэжилтний хүний нөөцийн хөгжлийг үнэлэх, хэрэгцээг бодитой төлөвлөх, мэргэжилтнийг бэлтгэдэг сургуулиудын чанарыг сайжруулах, ажлын байран дээрх мэргэжлийн чадамжийг өсгөхөд чухал нөлөө үзүүлж байна. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн их сургуулиуд  уг баримт бичгийн агуулгад нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Энэ нь зөвхөн эм зүйн салбарт төдийгүй эрүүл мэндийн салбарт хүний нөөцийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тус холбооны гүйцэтгэх захирал О.Алтанхундага тодотгов.

Эм зүйн тусламж үйлчилгээний дэлхий нийтийн чиг хандлага эмийн хангамжаас үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ рүү хувьсан өөрчлөгдөж байна. Холбооны цаашдын зорилго нь олон нийтэд эмийн зөв хэрэглээг сурталчлан таниулахаас гадна үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндэд тулгарч буй шинэ үеийн сорилтуудад эм зүйчийн манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэж буй. 

ЭЗМТХ-ноос өнгөрсөн онд гэхэд Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймгийн 200 орчим эмнэлгийн мэргэжилтэн, энэ онд дөрвөн компанийн сүлжээ эмийн сангийн эм зүйчдийг сургалтад хамруулжээ.

“Эм зүйн тусламж үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй хүргэхийн тулд одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ чадавхжуулах нь чухал. Цаашид сургалтаа шинэлэг арга барилаар, олон талт хамтын ажиллагаанд түшиглэн үргэлжлүүлээд зогсохгүй нийт иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг олгох сургалт, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ” хэмээн тус холбооны гүйцэтгэх захирал О.Алтанхундага ярьж байна.

Ямарваа нэгэн өвчлөлийн үед эмийг эмч, эм зүйчийн зөвлөгөөнд тулгуурлан хэрэглэснээр өвчний эдгэрэх үйл явц илүү хурдан, эрүүл мэндэд зарцуулах зардалыг ч хэмнэх боломжтой.Энэ утгаараа  мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх нь зөвхөн нэг салбар доторх асуудал бус хүн бүрийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд хамааралтай ойлголт. Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбооны  үйл ажиллагаа салбарын хөгжлийг шинэ шатанд гарч, олон улсын жишигт ойртуулахад түлхэц болсоор байна.

Р.Эрдэнэчимэг

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: эм зүйэрүүл амьдрал

Санал болгох:

Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00