BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Европын холбоо Монголын ногоон эрчим хүчний шилжилтэд ₮8 их наядын хөрөнгө оруулна

Европын холбоо Монголын ногоон эрчим хүчний шилжилтэд ₮8 их наядын хөрөнгө оруулна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-10-15
  Онцлох, Учиртай тоонууд
Share on FacebookShare on Twitter
Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь том ажлын эхлэл

Улаанбаатар хотод болж буй Европын холбоо–Монголын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форумын үеэр Монгол Улсын Засгийн газар, Европын Хөрөнгө оруулалтын банк (EIB) хоёр 8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагааны хүрээнд Санамж бичиг байгуулав. Үүнээс EIB нь 4.1 их наяд төгрөг, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) 3.6 их наяд төгрөг-ийг сэргээгдэх эрчим хүч, ногоон дэд бүтцийн төсөлд чиглүүлэхээ мэдэгдэв.

Энэхүү санхүүжилт Монголын эрчим хүчний салбарт хийгдэж буй хамгийн том гадаад хөрөнгө оруулалт бөгөөд “Vision 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал, ногоон шилжилт-ийг хурдасгах зорилготой юм.

Санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд болон EIB-ийн дэд ерөнхийлөгч Тереса Червинска нар гарын үсэг зурж, Европын холбооны “Global Gateway” санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ баталгаажууллаа.

Шадар сайд Т.Доржханд хэлэхдээ,

“Монгол Улс 2028 он гэхэд эрчим хүчнийхээ 100 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан. Үнийн бодлого, хөрөнгө оруулалт гэдэг хоёр том бэрхшээл байсан бол EIB-ийн 4.1 их наяд төгрөг буюу нэг тэрбум еврогийн дэмжлэгээр бид санхүүгийн хаалттай байсан хаалгыг нээлээ” хэмээн онцоллоо.

Европын Хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн цахилгаан дамжуулах сүлжээ, ногоон тээвэр, тогтвортой дэд бүтэц зэрэг салбарт урт хугацааны санхүүжилт үзүүлэхээр төлөвлөжээ.

Тус банкны дэд ерөнхийлөгч Тереса Червинска хэлэхдээ,

“Монгол Улсад нар, салхины асар их нөөц бий. Global Gateway санаачилгын хүрээнд бид энэ нөөцийг эдийн засгийн бодит өсөлт болгож хувиргахын зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг урагшлуулахыг зорьж байна” гэж мэдэгдэв.

Энэхүү түншлэл нь зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр хязгаарлагдахгүй. Форумын үеэр Европын тал дижитал шилжилт, боловсрол, эрүүл мэнд, судалгаа–шинжилгээний салбарт хамтран ажиллах шинэ чиглэлүүдийг онцолсон нь Европ–Монголын эдийн засгийн харилцааг илүү өргөн хүрээнд аваачих алхам болов.

Европын холбооны Элчин сайд Ина Марчюлионитэ:

“Энэхүү санамж бичиг нь Европ–Монголын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, иргэдэд бодит өгөөж авчирна. Европын туршлага, Монголын сэргээгдэх нөөцийг нэгтгэснээр бид инноваи, ногоон ажлын байр, ур чадварын хөгжилд хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэлээ.

Европын хөрөнгө оруулалтын банк нь 2027 оныг дуустал дэлхий дахинд нийтдээ 100 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.  Энэ нь Европын холбооны “Global Gateway” стратегийн нэг хэсэг юм.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт Монгол Улс дэлхийн анхаарлын төвд дахин орж байна. 330 хоногийн нарлаг өдрийг эдийн засгийн хүч болгож, салхины эрчим хүчний нөөцөөр экспортлогч болох боломжийг олон улсын байгууллагууд харж эхэлжээ.

EIB болон EBRD-ийн нийт 8 их наяд төгрөгийн санхүүжилт нь зөвхөн дэд бүтцийн шинэчлэл бус, Монголын эдийн засгийн бүтцийн шинэчлэл юм. Энэ нь нүүрснээс хамааралтай үйлдвэрлэлийн эрчим хүчний тэнцвэрийг өөрчилж, дотоодын тогтвортой хэрэглээг бий болгоно.

Эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар энэхүү хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгохын тулд эрчим хүчний тарифын шинэчлэл, хөрөнгө оруулалтын ил тод байдал, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: европын холбоохөрөнгө оруулалтэрчим хүч

Санал болгох:

Газрын ховор элементийн драм
Монгол дахь эдийн засгийн эрх чөлөө
Монгол дахь эдийн засгийн эрх чөлөө
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00