BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
img-3

Хиймэл оюун ухаан боломж уу, аюул уу

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-10-16
  Онцлох, Хүний нөөц
Share on FacebookShare on Twitter

M Bank arena-д болсон HR DAY 2025 арга хэмжээ энэ жил илүү олон талт, бүтээлч байдлаар өрнөж, “Symbiosis of Human and AI” буюу “ Хүн ба хиймэл оюуны харилцан хамаарал” сэдвийн дор салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэлээ.

 

1 of 4
- +
img-5
img-6
img-7
img-8

Арга хэмжээг Монголын ажлын байрны үндсэн платформ Zangia.mn, Монголын хүний хөгжлийн консорциум, ЦойлогсоZ залуусын нэгдэл нар хамтран зохион байгуулсан юм. Чуулганы гол зорилго нь зөвхөн мэргэжлийн түвшинд мэдлэг солилцохоор хязгаарлагдаагүй бөгөөд улсын хэмжээнд хүний нөөцийн салбарын хөгжлийг тодорхой хэмжээнд чиглүүлэх, монгол хүнийг хөгжүүлэх, монгол ажилтны чадавхыг сайжруулах тухай асуудлыг хөндөхөд оршиж буй.  

Нэг үгээр, хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд хиймэл оюун ухааны эрин үед монгол ажилтны үнэ цэнийг хэрхэн хадгалах тухай хэлэлцлээ.

img-9

Эдгээр илтгэл, хэлэлцүүлгээс Zangia.mn-ийн Үүсгэн байгуулагч, захирал Б.Түвшинтулгын танилцуулсан  “AI and the labor market”  илтгэлийг тоймлон хүргэе. 

Сүүлийн жилүүдэд улс төрийн шуугиантай үйл явдлууд, уул уурхай, авлигал хээл хахуультай холбоотой асуудлууд нийгмийн төвд орж байгаа ч үндэсний хөгжилд нөлөөлөх хамгийн бодит хүчин зүйл бол хүний нөөц гэдгийг энэ арга хэмжээ дахин сануулж байна. Хиймэл оюун ухаан боломж уу, аюул уу? Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг хөгжүүлснээр энэ технологи ажлын байранд нэвтрээд хэдийнээ эхэлжээ. Барууны томоохон компаниуд хиймэл оюуныг ашиглан хүнийг орлуулах хэмжээнд хүрсэн тул олон мянган ажилтнаа халж байна. Хүмүүс анх хиймэл оюун ухааныг “augmentation” буюу хүний чадавхыг нэмэгдүүлэх, дэмжих зорилготой хэрэгсэл гэж үзэж байсан. Гэвч технологийн хөгжил хүний сэтгэлгээтэй ижил түвшинд хүрч, зарим салбарт бүр орлох хэмжээнд хүрээд байна. Харин манай улсын хувьд хиймэл оюун ухааны нөлөө хараахан хүчтэй мэдрэгдээгүй байна. Учир нь компаниуд уг технологийг нутагшуулах, бодитоор ашиглах тал дээр жаахан хоцрогдолтой. 

img-10

Гэхдээ энэ нь аюул багатай гэсэн үг биш. Харин эсрэгээрээ бид энэ хоцрогдлыг нөхөхийн тулд хүнээ хөгжүүлэх, ажилтнуудын ур чадварыг сайжруулахад илүү анхаарах шаардлагатай болж байна. Манай хөдөлмөрийн зах зээл жижиг. Ийм зах зээлээ хамгаалахын тулд “монгол ажилтан” гэсэн үнэт зүйлээ хадгалах, хүнээ хөгжүүлэх бодлого хэрэгтэй. Гэтэл нөгөө талаасаа компаниуд үр ашгаа бодож, хүний хөдөлмөрийг орлох технологийн дэвшил рүү илүү хошуурна. Хиймэл оюун ухааны хэрэглээ бизнесийн зардлыг бууруулж, ажлын байрыг цомхотгох чиглэл рүү түлхэж байгаа нь ч бодит үзэгдэл. Энд гол асуудал нь хоёр үзэгдлийн хоорондын зөрчил. Нэг талаас хүнээ хөгжүүлэх, ажлын байраа хадгалах шаардлага. Нөгөө талаас технологийн хэмнэлт, бүтээмжийг өсгөх эрмэлзэл байгаад байна. Энэ хоёрын балансыг олох нь хүний нөөцийн салбарын хамгийн чухал зорилт юм. Монгол хүн ажилтай, орлоготой байх ёстой. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн бодлого үүнд чиглэнэ. Тэгэхээр бизнесийн үр ашиг, хүний хөгжил хоёр зөрчилдөх биш, харилцан нөхөх орчныг бий болгох нь л чухал. Эцэст нь, компани болгон “болдог бол ганц хүн ажиллуулаад тэрбум долларын ашиг олъё” гэж хүснэ. Гэвч хүний хөдөлмөр, сэтгэл, бүтээлч байдал л урт хугацаанд бизнесийг авч явдаг гэдгийг технологийн эрин үед ч санаж явах нь чухал. 

Өнөөдөр дэлхий даяар AI vs Human гэж ярьж байгаа ч, үнэндээ AI + Human байх ёстой.

 

1 of 5
- +
img-11
img-12
img-13
img-14
img-15

Мөн онцлоход Zangia.mn-ийн хамт олон хөдөлмөрийн зах зээлийн өгөгдөлд суурилсан судалгаа, блокчейн технологийн шийдлүүдийг туршин, хүний нөөцийн салбарт инновацыг тогтвортой нутагшуулах чиглэлээр ажиллаж буй. Энэхүү ажлын нэг жишээ нь хиймэл оюун ухаанд тулгуурласан Advanced AI технологи юм. Энгийнээр тайлбарлахад, Advanced AI нь хиймэл оюун ухаанд суурилсан технологи бөгөөд ажил олгогчдод хамгийн тохиромжтой кандидатыг тодруулах ухаалаг шийдэл санал болгож байна. Түүнчлэн ажил горилогчдын баталгаажсан профайл, гүйцэтгэсэн төслүүдийг нэгдсэн орчинд харах боломжийг бүрдүүлснээр хүний нөөцийн сонгон шалгаруулалтын чанар, үр ашгийг шинэ түвшинд хүргэх аж. Мөн ажил горилогч талаас өөрийн мэдээллийг бүрэн оруулснаар ажлын санал авах болон хүссэн ажилдаа орох процесс илүү хялбар болох юм.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: хиймэл оюун ухаанхүний нөөц

Санал болгох:

img-18
Хиймэл оюуны эринд хүнээ дэмжсэн байгууллага л хожно
img-19
AI-аар бичсэн нийтлэл хүний бичвэрийг гүйцлээ
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00