BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл

La Alba Ballet School -ийн үүсгэн байгуулагч А.Лхагватуяа

Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл

Х.Цолмон   Х.Цолмон
2025-10-17
  Woman entrepreneur, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Амьдралынхаа чамгүй олон жилийг сонгодог бүжигт зориулсан залуу бүсгүйн хүсэл сонирхлоо амжилттай бизнес болгож чадсан түүхийг танд хүргэж байна. Энэ бүхэн богино хугацааны амжилтын түүх үү, эсвэл удаан хугацаанд тууштай хөдөлмөрлөж чадсаны үр дүн үү? Хариултыг танд үлдээе. 

Анзаарч нэг харвал нийслэл хотод цөөнгүй балетын студи үүдээ нээснийг та олж мэднэ. Ахиулаад харвал харин тэдгээрт ёстой л “Найман настнаас наян настан” хүртэлх бүхий л насны хүмүүс балетаар идэвхтэй хичээллэх болсныг анзаарна. Эдгээр студи бүгд л адилхан сонгодог урлагийн тод төлөөлөл, хагас мянганы настай, “хаан бүжиг” хэмээн онцлогдох балетын урлагийн гоо сайхан, ач холбогдлыг олон нийтэд хүргэж буй мэт боловч нарийн ажвал өөр хоорондоо эрс ялгаатай нь мэдэгдэнэ. “Зүгээр л хэсэгхэн зуурын сонирхолдоо хөтлөгдөж, эсвэл дамжин өнгөрөх цэг гэдэг үүднээс балетын студийг зорих биш илүү урт хугацааны зорилго, хариуцлагыг мэдэрч манай сургуулийн хаалгыг татаасай гэж хүсдэг” хэмээн А.Лхагватуяа хэлж байна. Тэрбээр жилийн өмнө La Alba Ballet School–ийнхээ анхны салбарыг нээсэн бөгөөд өдгөө гурван салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй. Бидний цаг болзон уулзсан Яармагт байрлах хоёр дахь салбар нь нэлэнхүйдээ цайвар өнгө бүхий неоклассик дотоод засалтай, цэлгэр саруулхан танхимтай, мөн мэдээж бүжгийн сургуулиудад байдагчлан шалнаас хана хүртлээ том толинууд суурилуулсан зэрэг нь шинэхэн, цэмцгэр мэдрэмж төрүүлж байв. 

Хэсэгхэн зуурын сонирхолдоо хөтлөгдөж, эсвэл дамжин өнгөрөх цэг гэдэг үүднээс балетын студийг зорих бус илүү урт хугацааны зорилгод төвлөрч, хариуцлагатай хандах нь чухал. 

А.Лхагватуяагийн байр байдлаас ч нягт нямбай, чанд байдал нэвт мэдрэгдэнэ. Тэрбээр 2015 оноос буюу СУИС-ийн Бүжиг найруулгын ангид суралцаж байхаасаа л Монголын балетын үндэсний сургуульд багшилж эхэлжээ. Энд тасралтгүй есөн жил ажилласны эцэст нэг л өдөр өөрийн гэсэн балетын сургууль байгуулах шийдвэрт хүрсэн аж. Байнгын шахуу хуваарьтай, амралтгүй шахам хичээлээс хичээл, хүүхдээс хүүхдэд хүрч багшлахдаа олон шавьтай болж, тэднийхээ амжилтаар хөдөлмөрөө үнэлүүлж, өдөр бүр өөртөө өндөр шаардлага тавьж, хичээнгүйлэн ажиллаж ирсний хувьд хийж буйдаа урамтай, сэтгэл хангалуун урагшилдаг байв. Харин өнгөрсөн жил цөөн хоногоор амрах зуур толгойд нь гэнэтхэн л “Яагаад өөрийн гэсэн балетын сургууль нээж болохгүй гэж?” гэсэн бодол төржээ. Учир нь түүнд хангалттай туршлага, хүрээлэл, шавь нар бий шүү дээ. Ийнхүү “шинэ эхлэл” гэх утгыг бэлгэдэн нэрлэсэн La Alba Ballet School үүд хаалгаа нээжээ. 

La Alba Ballet - А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
“Аливаа үйл хэрэг сэтгэлд багтана гэдэг ихэнх хувь нь бүтчихсэн л гэсэн үг”.

Түүний гэнэтийн шийдвэрийг ивээх мэт бүх зүйл бүтэмжтэй, өөдрөг эхэлснийг А.Лхагватуяа онцлоод төсөөлөлдөө дүрслэн байсан яг л тэр студи, талбайн хэмжээ, өнгө төрх, дотоод засал бүхий балетын сургуулиа бодитоор цогцлоож чадсанаа хуваалцав. Мэдээж хэрэг ямар ч төрлийн сургуульд хамгийн чухал нь багш, боловсон хүчин учраас тэрбээр Т.Жаргалан, Ч.Ганчимэг зэрэг салбартаа үнэлэгдсэн туршлагатай багш нарыг буюу хуучин хамтрагчдаа өөрийн студидээ ажиллахыг урьжээ. La Alba Ballet School тухайн суралцагчийн насны ангилал, хүсэл сонирхолд тулгуурлан нарийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу ангиудад хуваарилдаг бөгөөд урагш ахих дараа дараагийн алхмууд нь тодорхой байдаг учраас суралцагчид нь урамтай ахиж дэвшин, хөгжих суурь болдог аж. “Томоохон шийдвэр гаргахын өмнө хүмүүс нухацтай бодож, багагүй цаг хугацаа зарцуулдаг бол би эсрэгээрээ маш хурдан шийдвэр гаргадаг хүн. Анхны салбараа нээхээр сэтгэл шулуудан ажиллаж байхдаа л бүх зүйл цаанаасаа бүтэж буй мэт мэдрэмжтэй байсан. Аливаа үйл хэрэг сэтгэлд багтана гэдэг ихэнх хувь нь бүтчихсэн л гэсэн үг” хэмээн А.Лхагватуяа ярьж байна.  

Бүхний эхлэл нь сахилга бат

Багаасаа гимнастикаар хичээллэсэн ч бүжгийн урлагт хэзээнээс сэтгэл татагдаж, ахлах сургуульдаа л сая нэг балетаар хичээллэх болсон А.Лхагватуяа тэр цагаас хойш сонгодог урлагаар завсаргүй “амьсгалсан” гэж хэлж болно. Нэг зүйлдээ тууштай, чанд явж ирсэн тэрбээр хувийн бизнесээ эхлүүлж цааш амжилттай өргөжүүлэхэд нь аливаад сахилга баттай хандаж сурсан энэ л зан чанар нь ихэд нөлөөлжээ. Балетын сургуулиа байгуулахад мэдээж эхлэл хөрөнгө хэрэгтэй болсон байж таарна. Харин тэр үүнийг тодорхой санхүүгийн байгууллагуудын өндөр хүүтэй зээлээр бус тун энгийн алхмаас буюу танилаасаа хүүгүй зээл авч анх шийджээ. Үнэндээ La Alba Ballet School-ээ байгуулах шийдвэр гаргах үед түүний дансанд сая төгрөг ч байгаагүй аж. Гэхдээ тэр мөнгөгүй гээд хойш суусангүй төлөвлөснийхөө дагуу хөдөлж, зээлээ тухай бүрд нь дарж, санхүүгийн сахилга баттай байснаар балетын сургууль нь бага багаар өргөжиж, тогтвортой суралцагчдын тоо нь ч аажим аажмаар нэмэгдсээр байна. Тухайн үед өөрт нь итгэсэн хүмүүст үнэн голоосоо талархахын зэрэгцээ тасралтгүй суралцаж, санхүү, менежментийн мэдлэгээ тэлэх учиртай гэдгээ ч тодотгож байсан юм.

 La Alba Ballet - А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл

 La Alba Ballet - А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл

Балетын анхан шатны сургалтыг өөрөө бие даан орж, түвшин ахих үед нь туршлагатай багшийн анги руу шилжин суралцуулна. Өнгөрсөн хугацаанд А.Лхагватуяа хүүхдүүдтэй түлхүү ажиллаж ирсэн бөгөөд тэдний сэтгэл зүйг сайн мэдэрч, ойлгодог болсон нь өдгөө балетын хичээл заахад тунчиг нэмэр болж буй. Балетаар хичээллэсэн хүүхэд тууштай, сахилга баттай болж хүмүүждэг. Үл ялиг дэлгэрүүлбэл, хүүхэд долоо хоногийн тогтсон өдрүүдэд балетын зааландаа заавал ирж хичээллэх ёстой гэсэн ухамсартай болж, цаг барих, аливааг төлөвлөх, үсээ хэрхэн боохоос эхлээд жижиг гэлтгүй сахилга батыг илтгэх чанаруудад суралцдаг. Түүнчлэн багш нар тухайн суралцагчийн потенциалийг тултал гаргахыг аль болох зорьдог нь тэсвэр хатуужил, өөрийгөө ялан дийлэх, аливааг даван туулах чанарт сургадаг. 

Үүний зэрэгцээ гоо зүйн мэдрэмж, төлөвшилтэй болохоос гадна биеэ авч явах байдал өв тэгш болж цэгцэрдэг. Нэмээд бусад төрлийн дасгал хөдөлгөөнөөр төдийлөн ачаалал авдаггүй нарийн булчин шөрмөсийг ажиллуулж, бие галбирыг сунгасан мэт уртааш нь хөгжүүлж, уян налархай, гоолиг болгодог гээд олон талын ач холбогдолтой. 

Өнөөдрийг давж сэтгэхүй  

18 настайгаасаа хойш балетын багшаар ажилласан А.Лхагватуяа шавь нараа өөрийн хүүхэд мэт санаж, онцлог бүрд нь тохируулан хичээлээ заана. Хилийн чанадад балетын сургуульд тэнцсэнээс өгсүүлээд олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцсон шавь нар нь түүнд талархал илэрхийлж, захидал бичихээс эхлээд багш шавийн хооронд насан туршийн нандин харилцаа үүсдэг. 

Зөвхөн боддог бус хийдэг нэгэн гэдгээ харуулж чадсан түүнд төсөөллөө амьдруулахад нь одоо гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй.  

La Alba Ballet School-ийн хамт олон эцэг эхийн хурал тогтмол хийж, жилийн төлөвлөгөөгөө танилцуулахын зэрэгцээ үйл ажиллагааныхаа онцлогийг таниулж, ойрын хугацаанд хийх ажлуудаа мэдэгдэх зэргээр эргэх холбоо сайтай ажилладаг. Ингэснээр зөвхөн хүүхдүүд өөрийгөө дайчилж хичээх бус эцэг эхийн оролцоог ч нэмэгдүүлж, тэмцээн уралдаан, аливаа арга хэмжээнд гэр бүлээрээ эртнээс төлөвлөн, бүхий л талаар бэлтгэлтэй оролцох нөхцөлийг бүрдүүлдэг. Сургуулиараа Халловин, шинэ жил зэрэг баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна улирал бүр нээлттэй хичээл зохион байгуулж, зуны эрчимжүүлсэн сургалтууд болон жилийн тайлан тоглолт хийх хуваарьтай. Гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцох суралцагчдадаа зориулан нэмэлт бэлтгэлийн хуваарь ч мөн гаргана. 

 

1 of 5
- +
img-8
img-9
img-10
img-11
La Alba Ballet - А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл

Эцэг эхчүүд, хүүхдүүдтэй тулж ажилладгийн хувьд А.Лхагватуяа тухайн хүүхэд тууштай, сахилга баттай, аливаа зүйлийн ард гарч чаддаг, тэсвэр хатуужилтай чанарыг төлөвшүүлэхэд гэр бүлийн нөлөө их байдгийг онцолсон юм. Тухайлбал, эцэг эхчүүд өөрийн биелүүлж, хүрч чадаагүйг хүүхдээсээ шаардаж, хэт их шахах, дургүй байхад нь хүчлэх зэрэг дутагдал түгээмэл ажиглагддагийг хэлж байв. Түүнчлэн хүүхдийг хэт олон дугуйлан секц, сургалтад зэрэг хамруулах нь аль ч үгүй, үр дүн муутай байх сул талтайг тодруулж байлаа. Үүний оронд нэг л зүйлээр дагнан, дор хаяж 2-3 жил тууштай хичээллүүлсний дараа үргэлжлүүлэх эсэх сонголтыг өөрт нь үлдээх, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлбэл тууштай, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж чаддаг бие хүн болон төлөвшихөд нэмэртэй гэдгийг тэрбээр өгүүлж байв.   

Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Төсөөлөлдөө дүрслэн байсан яг л тэр студи, талбайн хэмжээ, өнгө төрх, дотоод засал бүхий балетын сургуулиа А.Лхагватуяа бодитоор цогцлоож чаджээ.

La Alba Ballet School-ийг анх байгуулахдаа дотроо төсөөлөн байсан шигээ А.Лхагватуяа сургуулийнхаа ирээдүйг ч мөн адил гэгээлгээр зурагладаг. Гэхдээ олон салбартайгаар бус харин балетын гүнзгийрүүлсэн сургалттай, ерөнхий боловсролын суурь хичээлүүдээ ч давхар үзэх боломжтой хувийн сургууль болгон өргөжүүлэхийг хүсдэгээ бидэнтэй хуваалцсан юм. Зөвхөн боддог бус хийдэг нэгэн гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулж чадсан түүнд төсөөллөө амьдруулахад нь одоо гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй.  

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: woman entrepreneurамьдралын хэв маягбалетурлагэрүүл амьдрал

Санал болгох:

Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Цагаан пиджак өмссөн эмэгтэй амин тос савтай лангуун дээр инээмсэглэн зогсож, хуруугаараа зүрхний дохио зангаа хийж байна. Түүний ард цэцэгсийн чимэглэлтэй, дулаан гэрэлтүүлэг бүхий "AROMA" гэсэн бичиг байдаг нь бизнесийн өвөрмөц боломжийг илэрхийлдэг. - Business.MN
Амин тос гэдэг зүгээр нэг үнэртэн бус бизнесийн боломж
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00