BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дараагийн саятнууд хэн бэ?

Дараагийн саятнууд цахилгаанчин, сантехникчдийн дундаас тодорно

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-10-20
  Дижитал шилжилт, Онцлох
Share on FacebookShare on Twitter
Энэ санаа олон улсын бизнесийн хэвлэлээр хурдацтай тархаж, зарим нь үүнийг “АНУ-ын дараагийн үеийн саятнууд цахилгаанчин, сантехникчид байх болно” гэсэн гарчигтайгаар эш татжээ.

NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг сүүлийн саруудад хийсэн хэд хэдэн ярилцлагадаа нэгэн санааг давтан онцолжээ. Түүний хэлснээр хиймэл оюун ухаан, дата төв, чипийн үйлдвэрлэлийн эрин үед хамгийн эрэлттэй, өндөр орлоготой болох ажил мэргэжил нь заавал технологийн чиглэлийнх байх албагүй. Харин “цахилгаанчин, сантехникч, мужаан зэрэг мэргэшсэн ажилтнуудын эрэлт хурдацтай өснө” гэж тэр үзэж байна.

Хуанг Английн Channel 4 News-д өгсөн ярилцлагадаа “Хэрвээ та цахилгаанчин, сантехникч, мужаан бол бидэнд хэдэн зуун мянган хүн хэрэгтэй болно. Учир нь бидэнд эдгээр үйлдвэрийг барих, ажиллуулах хүмүүс хэрэгтэй” хэмээжээ. Тэрбээр “Аливаа улсын эдийн засгийн гол тулгуур бол ур чадвартай мэргэжилтнүүд юм. Тэд ойрын жилүүдэд жинхэнэ өсөлт үзүүлнэ. Та бүхэн жил бүр хоёр, гурван дахин нэмэгдэх эрэлттэй тулгарна” гэж онцолсон байна.

Энэ санаа олон улсын бизнесийн хэвлэлээр хурдацтай тархаж, зарим нь үүнийг “АНУ-ын дараагийн үеийн саятнууд цахилгаанчин, сантехникчид байх болно” гэсэн гарчигтайгаар эш татжээ. Жишээ нь, Investopedia нийтлэлдээ “NVIDIA-ийн гүйцэтгэх захирал технологийн уралдаанд ялалт байгуулах түлхүүр нь технологийн биш, харин ур чадвартай мэргэшсэн ажилтнууд байхыг санууллаа” гэжээ.

Хуан ингэж ярьсан нь тодорхой суурь шалтгаантай. Сүүлийн хоёр жилд хиймэл оюун ухааны технологид зориулсан дата төвүүд, эрчим хүчний байгууламж, чипийн үйлдвэрүүд олноороо баригдаж байна. Эдгээр дэд бүтцийн байгууламжуудын цахилгаан хангамж, хөргөлтийн систем, серверийн өрөө, автоматжуулсан шугам зэрэгт инженер, цахилгаанчин, сантехникч, механикч гэх мэт бодит ажлын байр асар олноор шаардлагатай. Тэрбээр “AI бол программ хангамжийн төдийгүй физик дэд бүтцийн хувьсгал” гэж хэлсэн нь ч үүнтэй холбоотой.

Өнөөдөр олон улсын хэмжээнд ихэнх залуус технологийн чиглэлээр мэргэжлээ сонгож байгаа ч гарын хөдөлмөрт суурилсан мэргэжлийн сонголт багасаж, ажиллах хүчний хомсдол бий болж байна. Энэ нь эргээд тухайн ажил мэргэжлийн үнэ цэнийг өсгөж, цалин хөлсийг нэмэгдүүлж буй. Жишээлбэл, АНУ-д дата төвүүдийн барилга, дэд бүтцийн инженер, цахилгаан, засварчдын дундаж орлого сүүлийн гурван жилд хоёр дахин өссөн тухай Finance Yahoo-гийн 2025 оны 10-р сарын нийтлэлд дурджээ.

Хуаны санаа бол технологийн эрин үед зөвхөн код бичих, стартап байгуулах замаар бус, бодит орон зайд бүтээн байгуулалт хийх замаар ч баялаг бүтээж болохыг сануулж буй дохио юм. Хүмүүсийн анхаарал дэлгэцийн цаадах хиймэл оюунд төвлөрч байх хооронд, тэр “суурийг барьж буй хүмүүс” буюу цахилгаанч, сантехник, инженерийн ажилтнууд илүү эрэлттэй, илүү өндөр үнэ цэнтэй болох төлөвтэй байна.

Хуанаас гадна дэлхийн томоохон компаниудын захирлууд ч үүнтэй төстэй санааг хэлж байна. Жишээ нь, Ford компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли “Америк хиймэл оюуны мөрөөдлөө бодит ажил болгохын тулд хэдэн зуун мянган ажилчин хэрэгтэй болно. Одоогоор АНУ-д 600 мянга орчим үйлдвэрийн ажилчин, 500 мянга орчим барилгын ажилчны хомсдол бий” хэмээн MoneyTalksNews-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Түүний хэлснээр, технологийн шинэчлэл зөвхөн программ хангамжаар бус, бодит үйлдвэрлэл, инженерчлэлийн хүчин чадлаар хэмжигддэг болжээ.

Швейцарийн инженерийн технологийн аварга ABB компанийн гүйцэтгэх захирал Мортен Виэрод мөн ижил байр суурь илэрхийлжээ. Тэр “Өнөөдөр хиймэл оюуны эрин үеийн хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол хөрөнгө биш, хүмүүс юм. Барилгын болон инженерийн ур чадвартай ажилчдын хомсдол нь дата төвийн зах зээлийн тэлэлтийг сааруулж байна” гэж Reuters-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Forbes сэтгүүл ч мөн энэ чиг хандлагыг тодорхойлон, “Дата төвүүдийн дэлхийн зах зээл тэлж байгаа нь АНУ-ын мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээг сэргээж байна. Гэхдээ энэ нь боловсрол, мэргэжлийн сургалтын системийг яаралтай шинэчлэхийг шаардаж байна” хэмээн дүгнэжээ.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: мэргэшсэн ажилтанур чадвархиймэл оюунхөдөлмөрийн зах зээл

Санал болгох:

img-7
Хиймэл оюуны эринд хүнээ дэмжсэн байгууллага л хожно
Залуусын хөдөлмөр эрхлэлт: Дипломоос ур чадвар луу шилжих нь
Залуусын хөдөлмөр эрхлэлт: Дипломоос ур чадвар луу шилжих нь
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00