ББСБ-уудын 2024 оны нийт чанаргүй зээлийн хувь 6.1 хувь байсан бол манай компанийн хувьд 4.9 хувь буюу салбарын дунджаас 1.2 пунктаар бага байна.
Өөрийн мөнгөө компанид итгэн даатгаж, тодорхой зорилгоор ашиглуулж, түүнээсээ өгөөж хүртэхийг Итгэлцлийн үйлчилгээ гэдэг.
“Есөн шижир инвест ББСБ” ХХК байгуулагдсан түүхээс товчхон яривал?
Анх 1997 онд Шижир Тулгат ЗНБ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлснээр санхүүгийн салбарт хөл тавьсан. Үүнээс хойш олон зүйл өөрчлөгдөн бид цаг үеэ даган хөгжиж, харилцагч юу хүсдэг, зах зээл ямархуу байна гэдгийг ажиглаж, судалсаар ирсэн. Түүндээ тааруулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэчилж тасралтгүй санхүүгийн үйл ажиллагаа явуулсаар 2016 онд охин компани болох “Есөн шижир инвест ББСБ” ХХК-иа байгуулсан. Одоо Улаанбаатар, Эрдэнэт хотод нийтдээ 11 салбар нэгж, 100 гаруй ажилтантайгаар 29 дэх жилдээ санхүүгийн салбартаа ажиллаж байна.
Энэ хугацаанд бид ББСБ дундаа нийт активаараа топ 20-д, Компанийн засаглалын кодексын хэрэгжилтээрээ 2024 онд II байрт шалгарсан гэх мэт томоохон амжилтууд гаргасаар байна.

“Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн өрсөлдөх чадвар юу вэ?
Өрсөлдөх чадвар гэдэгт давуу тал, сул талаа бусадтай харьцуулж тодорхойлдог гэж ойлгож болно. Миний харж буйгаар өрсөлдөх чадвараа хадгалах, нэмэхийн тулд ББСБ-ууд:
- Технологи, финтек шийдлийн хөгжүүлэлт,
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж,
- Бүтээгдэхүүн үйлчилгээний уян хатан нөхцөл,
- Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, ил тод байдлаа бэхжүүлэх.
- Эрсдэлийн удирдлагаа сайжруулах гэх мэт зүйлүүддээ төвлөрөх шаардлагатай гэж боддог.
Манай компанийн хувьд ББСБ-ын зах зээлдээ дээрх дээрх таван хүчин зүйлээс гадна тогтвортой үйл ажиллагаа, чанартай боловсон хүчин, компанийн засаглал зэргээр өрсөлдөх чадвар өндөр байгаа.
Танайх харилцагчдадаа ямар үнэ цэн өгөхийг зорьж байна?
Үнэ цэн гэдэг бол өргөн хүрээний том ойлголт. Харилцагч, ажилтнууд, улс болон нийгэмд, хамтрагч түншүүдэд мэдрэгдэх үнэ цэн гэж бий.
- Харилцагч нарын хувьд гэвэл: Зээлийн үйлчилгээг энэ хугацаанд давхардсан тоогоор 20 мянган иргэн, ААН-д олгосон байна. Тэгэхээр ийм тооны иргэн, өрхөд хөрөнгө бий болох, боловсрол, эрүүл мэнддээ анхаарах, бизнесээ өргөжүүлэхэд дэмжлэг болсон гэж үзэж болох байх.
- Мөн хөрөнгө оруулалт, итгэлцлийн үйлчилгээ авч буй харилцагч, түншүүдэд тодорхой хэмжээний боломжит өндөр өгөөж өгч байгаа.
- Улс болон нийгэмдээ гэвэл: Өнгөрсөн хугацаанд 15 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Мөн нийгмийн ажлууд, төрийн бодлого, эдийн засагт эергээр нөлөөлдөг гэдэгтээ итгэлтэй байдаг.
- Ажилтнуудын хувьд гэхэд мэдээж цалинжуулах, мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх, хамт олон болох гээд ажилтнууддаа чиглэсэн зүйлсийг яривал олон. Гол нь бид цаашид хамтдаа илүү үнэ цэн бүтээж, түүнийгээ харилцагч нартаа хурдан шуурхай, найдвартай, илүү технологид суурилсан хэлбэрээр хүргэж байх нь цаашдын үндсэн зорилго юм.
Дижитал шилжилтийн чиглэлд ямар шийдлүүд хөгжүүлж байна?
Дэлхийн анхны кредит карт 1950 онд бий болсон байдаг. Түүнээс 47 жилийн дараа буюу 1997 онд манай улсад анх удаа хэрэглээнд орсон байдаг.
Харин цахим зээл нь дэлхийд 2005 онд Америкаас эхэлж, үүнээс 11 жилийн дараа 2016 онд Монголд олгож эхэлсэн. Бид саяхан хүртэл цаасан мөнгөө хэтэвчиндээ хийж явдаг байсан бол түүнийг картын хэрэглээ халж, харин сүүлийн есөн жилд картын хэрэглээг финтек шийдлүүд орлож эхэллээ. Иймд бид дэлхийд аль хэдийнээ туршигдаж, үр дүнгээ өгсөн шинэчлэл, олон улсын туршлага, шилдэг шийдлийг зүгээр хуулбарлахаас илүүтэйгээр тэдгээр дэлхийн компаниудтай хамтран дижитал шилжилтийг эх орондоо нутагшуулж, үндэсний онцлогт нийцүүлэх нь дэлхийтэй хөл нийлүүлэх хамгийн зөв зам гэж үзээд ажиллаж байна.
Сүүлийн таван жилийн ашигт ажиллагааны тухайд зарим онцлох үзүүлэлтээс дурдвал?
2024 онд ББСБ-уудын нийт хөрөнгө 7.1 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2020 онтой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт юм. Манай ББСБ ч мөн адил энэ өсөлтийг үзүүлсэн. Үүнийг дагаад бид Улаанбаатар хотын үйлчлүүлэгч нартаа улам бүр ойртохын тулд 2024 онд хоёр ч салбар нэмж байгуулсан. Цаашид ч бид энэ өсөлтөө хадгалж ажиллана.
Зээлийн чанарын хувьд гэвэл ББСБ-уудын өнгөрсөн оны нийт чанаргүй зээлийн хувь 6.1 хувь байсан бол манай компанийнх 4.9 хувь буюу салбарын дунджаас 1.2 пунктаар бага байна. Энэ нь манай зээлдэгч нар маш сайн найдвартай харилцагч нар байдаг гэсэн үг.
Итгэлцлийн үйлчилгээ гэж юу болох талаар, энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн тухай?
Өөрийн мөнгөө компанид итгэн даатгаж, тодорхой зорилгоор ашиглуулж түүнээсээ өгөөж хүртэхийг итгэлцлийн үйлчилгээ гэдэг. “Есөн шижир инвест ББСБ” ХХК 2025 оны бизнес төлөвлөгөөний хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээ сайжруулах, төрөлжүүлэх үүднээс Итгэлцлийн үйлчилгээг бүтээгдэхүүний түвшинд гарган хөгжүүлж эхэлсэн. Ингэснээр бид
- Хүүхдийн боловсрол хуримтлал,
- Зорилготой хуримтлал,
- Үр шим өсөх хуримтлалын бүтээгдэхүүнтэй болсон.
Хүүхдийн боловсрол хуримтлал гэхэд манай хамгийн өндөр өгөөж өгөх бүтээгдэхүүн. Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд бид жил бүрийн наймдугаар сард нэг удаадаа хуримтлагдсан үр шимээс зарлага гаргах эрх өгч байгаа. Ингэснээр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой аав ээжид ирэх санхүүгийн дарамтыг багасгаж байна.
Танай ББСБ хөрөнгө оруулагчдадаа юу амладаг/амлаж чадах вэ?
Манай ББСБ-д иргэд, ААНБ-ууд Итгэлцлийн үйлчилгээгээр болон биржийн бус зах зээл дээр гарч буй манай бондыг авах зэргээр хөрөнгө оруулалт хийх боломжтой. Бид хөрөнгө оруулагч нартаа:
- Уян хатан нөхцөл (өгөөжийг сар улирал, жил бүр авах боломж),
- Банкны хадгаламжийн хүүгээс өндөр үр шим, өгөөжийг,
- 28 жилийн туршлага дээр үндэслэсэн тогтвортой үйл ажиллагаа,
- Компанийн бүхий л мэдээлэл хуулийн хүрээнд ил тод байхыг итгэлтэйгээр амлаж чадна.
Финтек, хэрэглээний зээл зэргийн нөлөөгөөр банк бусын салбар сүүлийн жилүүдэд огцом өссөн. Гэхдээ зохицуулагч байгууллагууд хязгаарлалт хийснээр энэ өсөлтийн мөчлөг дуусах байдалтай байна. Тэгэхээр цаашид ямар стратеги хэрэгжүүлэх вэ?
Финтек хөгжлийн мөчлөг дуусаж байна гэхээс илүү, зээл олголтоор богино хугацааны өндөр ашиг хөөхөөс татгалзаж, харин хэрэглэгчийн санхүүгийн сахилга бат, тогтвортой хэрэглээг дэмжсэн шинэ загварт шилжих цаг ирээд байна гэж харж байна.
Финтек мөчлөг дуусах боломжгүй. Учир нь ХХI зуун бол технологийн зуун, харин технологийн зуунд санхүүгийн технологи тасралтгүй хөгжиж, улам бүр шинэ боломжуудыг бий болгосоор байх нь тодорхой. Өмнө нь хэлсэнчлэн бид дэлхийн финтекийн шилдэг шийдэл, туршлагыг нэвтрүүлсэн компаниудтай хамтрахаар ажиллаж байна.







