BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
А.Отгон: “Golden Plum” брэндийг хэрэглэх бүртээ эрүүл байхын үнэ цэнийг мэдрээсэй гэж хүсдэг

А.Отгон: “Golden Plum” брэндийг хэрэглэх бүртээ эрүүл байхын үнэ цэнийг мэдрээсэй гэж хүсдэг

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-10-21
  Made in Mongolia, Онцлох
Share on FacebookShare on Twitter

“Golden Plum” брэнд “Хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм сан” гэсэн нэгэн эмэгтэйн хичээл зүтгэлээс үүсжээ. Хэрэглэгчдийн 80 хувь нь сайн мэдэх болсон Golden Plum 80–90 мянган шүүс үйлдвэрлэж, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 6000 гаруй дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдийн гарт хүрч байна.

“Амтат Чавга” компанийн гүйцэтгэх захирал А.Отгонтой брэндийнх нь үүсэн бий болсон түүх, сорилт, бүтээсэн үнэ цэн, ирээдүйн зорилгын талаар ярилцлаа.

Та яагаад шингэн хүнсний салбарт жимсний шүүс үйлдвэрлэх болсон бэ? Ямар асуудлыг шийдэхийг зорьсон бэ?

Энэ санаа миний хувийн туршлагаас төрсөн. Би багаасаа хоол боловсруулах эрхтний асуудалтай, эмийн оронд байгалийн гаралтай, хоргүй шийдэл хайдаг байлаа. Чавганы шүүсийг анх олж мэдээд, ямар олон эерэг нөлөөтэйг биеэрээ мэдэрсэн.

Монголд ирээд анхны хүүхдээ төрүүлэх үед энэ асуудал дахин тулгарахад “Над шиг зовж байгаа олон хүнд туслах юм сан” гэсэн бодол төрсөн. Тиймээс “Golden Plum” хүмүүст туслах санаанаас урган гарсан брэнд.

Би Германд ажиллаж, амьдарч байх үедээ анх тэр шүүсний амтыг мэдэрч байлаа. Түүнээс хойш Монголдоо очоод хүний сэтгэлд хүрсэн чавганы шүүс үйлдвэрлэх юм сан гэсэн бодолд дараатай явах болсон. Тухайн үед Монголд Америкаас оруулж ирдэг чавганы шүүс байсан ч миний биед тохирдоггүй байсан юм. Тиймээс ч Германд ууж байсан чавганы амтаа л гаргаж авахыг зорих болсон. Эцэст нь гурван жил туршилт хийж, олон удаа бүтэлгүйтсэний дараа Германы “Dohler” группээс яг тохирох чавганы сортоо оруулж ирээд анхны бүтээгдэхүүнээ гаргаж чадсан.

Таныг анх 2015 онд “Golden plum” брэндээ үүсгэж байх үед тулгарсан хамгийн том сорилт юу байв? Өрсөлдөөн ихтэй анхдагч бус салбарт орохдоо та хэр итгэлтэй байв?

Хамгийн хэцүү нь итгэлээ алдахгүй байх! Түрээсийн байрнаас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гэхэд өөрийн гэсэн үйлдвэр, тоног төхөөрөмж, манайхыг гэх үнэнч хэрэглэгчидтэй болох хүртэл олон бэрхшээлийг даван тууллаа.

Бид зөвхөн бүтээгдэхүүний чанартаа 100 хувь итгэж, найдсан. Химийн нэмэлт хийхгүй, жимсний байгалийн амт, шимийг алдагдуулахгүй байх зарчмыг баримталсан нь хэрэглэгчдийг татаж, зах зээлд тогтож үлдэхэд голлон нөлөөлсөн.

Мэдээж бизнесийн орчин хатуу чанга, бууж өгөх шалтгаан олон гардаг. Бизнес хийж эхэлсэн цагаас минь хойш 20 гаруй жил гар гараа атгалцсаар энэ брэндэд бүх зүйлээ зориулсан багийнхан минь байгаа болохоор тэднээсээ урам зориг авч, зогсолтгүй урагшилсаар байна.

Чавганы шүүснээс гадна үзэм болон долоогоны шүүсний үйлдвэрлэлээр танай компани Монголдоо анхдагч. Бүтээгдэхүүний үр дүнг та тайлбарлавал?

Одоогоор дотоодын үйлдвэрлэгч гэвэл манайхаас өөр чавганы шүүс үйлдвэрлэгч байхгүй. Үзмийн шүүс үйлдвэрлэдэг манайхаас гадна дотоодын хоёр, гурван компани бий. Гэхдээ манай компани үзмийн болон долоогонын шүүсний зах зээлд яах аргагүй анхдагч учраас туршлага арвин.

Манай бүтээгдэхүүн бүрийн гол орц болох чавга, үзэм, долоогоно бүгд эрүүл мэндийг дэмжих “эмт ургамал”-ууд:

  • Чавга бол биеийг хоргүйжүүлдэг, цус багадалт, өтгөн хаталт, сэтгэл санааны тогтворгүй байдал зэрэгт тустай, антиоксидантаар баялаг, К амин дэм, магни, бор, кали, зэс зэрэг эрдсүүд нь яс, мэдрэл, дархлаанд ач тустай.
  • Үзмийг байгалийн инженер гэж нэрлэдэг шүү дээ. Ач тусыг нь хүмүүс сайн мэднэ. Эрдэс амин дэмээр баялаг учраас цус төлжилт сайжруулна, энерги эрч хүч өгдөг, анхаарал төвлөрөл, ой санамжийг дэмжинэ, уушги болон хаванд маш сайн.
  • Долоогонын шүүсний онцлог гэвэл цус сайн шингэлнэ. Долоогоно байгалиасаа тайвшруулах нөлөөтэй, стресс, түгшүүр, нойргүйдэл арилгана. Орой унтахын өмнө уувал нойр сайжирч байна гэдгийг манай хэрэглэгчид хэлдэг. Түүнчлэн хоол боловсруулах системд тустай, дархлаа дэмжинэ, цус цэвэрлэнэ гэх зэрэг ач тусыг нь дурдаад дуусахгүй.

Түүхий эдийн хувьд манайх хамгийн чанартай үзэм, долоогоныг сонгон үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүний хувьд агуулахын хэмжээ бага учраас ихээр нөөцөлдөггүй. Тиймээс шууд шинээрээ хэрэглэгчийн гарт очиж буйгаараа давуу талтай.

img-5Одоогоор зах зээлийнхээ хэдэн хувийг эзэлж байгаа вэ? Хэрэглэгчдээс ямар сэтгэгдлүүд ирдэг вэ?

Одоогоор зорилтот зах зээлийнхээ 10 орчим хувийг эзэлж байна. 80-90 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 6000 гаруй дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдийн гарт хүрч байна.

2025 онд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 14 – 45 насны 300 гаруй хэрэглэгчдийг хамарсан дотоодын судалгаагаар хэрэглэгчдийн 80% гаруй хувь нь Golden Plum брэндийг сайн мэддэг, хэрэгцээтэй үедээ хэрэглэдэг гэж гарсан.

Хэрэглэгчдийн зүгээс маш олон сайхан сэтгэгдэл ирдэг, жишээ нь 60 гаруй настай хэрэглэгчээс “Сахрын өвчтэй хэдий ч ундаа уухыг мөрөөддөг байлаа. Танай сахаргүй үзмийн шүүсийг ууж мөрөөдлөө биелүүллээ, баярлалаа” гэж хэлсэн. Өөр нэг хэрэглэгч “Би бөмбөгөр худалдааны төвд ажилладаг, зүрхний хэм алдагддаг, илүүдэл жинтэй, өтгөн хатдаг байсан, танай долоогонын шүүсний үнэнч хэрэглэгч болсон. Одоо 10 гаруй кг жин хасаж, эрүүл мэндийн асуудлууд багасаж байна” гэсэн. Энэ мэт сэтгэгдлүүдийг сонсох бүрд бид зөв зүйл хийж буйгаа мэдэрдэг.

Танай компани шингэн хүнсний салбарт үйл ажиллагаа явуулснаар ямар шинэ стандарт, туршлага, арга барил нэвтрүүлсэн бэ? 

Нэн тэргүүнд сахрын хэрэглээг бууруулж чадсан. Хамгийн сүүлд шинээр нэмэлт сахаргүй, сахар орлуулагчгүй үзмийн шүүс гаргасан, түүнээс гадна бусад бүтээгдэхүүн маань ч мөн адил сахрын агууламж хамгийн багатай, химийн нэмэлт бодис, өнгө, амт оруулагч огтоос ордоггүй. 

Өмнө нь дурдсанчлан, бизнесээ анх эхлүүлж байхад ажилд орсон залуус өнөөдрийг хүртэл компанид маань тогтвортой ажиллаж байгаа нь миний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг. Хэрвээ би тэдэнд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн бол, тэд энэ хүртэл хамт байхгүй байсан биз ээ.

Иймээс анхнаасаа хүн хуурахгүй, хариуцлагатай, шударгаар ажиллах зарчмыг баримталж ирсэн. Энэ зарчим л манай компанийн соёлын үндэс болсон гэж боддог. Бидний хувьд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөвхөн зорилго биш — хамгийн эрхэм үнэт зүйл юм. Нөгөө талаас, энэ шударга, үнэнч хандлага маань хэрэглэгчдэд итгэл төрүүлж, биднийг сайнаар хүлээн авах үндэс болсон болов уу.

Мөн бид байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэдэг. Тиймээс Германы эрчим хүч, усны хэрэглээ багатай дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэлээ явуулж, үйлдвэрлэлийн явцад үүсэх хог хаягдлаа тогтмол хянаж, нөөцийг хэмнэх, байгальд үзүүлэх нөлөөг хамгийн бага түвшинд байлгах зарчмыг баримталдаг.

img-6Одоогоор компани хэдэн ажилтантай вэ? Та хүний нөөцийн хувьд тогтвортой байдаг гэж хэллээ. Ер нь ямар арга барилаар компаниа удирддаг вэ?

Одоогоор 30 гаруй хүн ажиллаж байна. Үйлдвэрлэл явуулахад нарийн мэргэжлийн инженер, технологич нар шаардлагатай. Тиймээс хүмүүсээ маш сайн халамжилж, удирдлагын зүгээс өөрийгөө сайн ойлгуулахыг хичээдэг. Түүнчлэн ажлынх нь зорилго, цаашдын хүрэх үр дүн, гарч болох алдаа, эрсдэл зэргийг тайлбарлаж өгдөг. Тиймдээ ч миний дэргэд дээд талдаа 20 гаруй жил ажилласан хүмүүс ч бий. Энэ хүмүүс маань надад маш үнэ цэнтэй санагддаг. Хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж, олон мянган шүүс үйлдвэрлэчхээд ажлын өрөөндөө ороход төрдөг тэр мэдрэмж — үнэхээр сайхан, хамгийн утга учиртай нь шүү.

Та бүгдийн цаашдын зорилго тань юу вэ?

Цаашид экспортод гаргах, Монголын байгалийн онцлогт суурилсан шинэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Бид эрүүл байхын үнэ цэнийг манай бүтээгдэхүүнийг хэрэглэх бүртээ мэдрээсэй гэж хүсдэг.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: Golden Plumүндэсний үйлдвэрлэлшингэн хүнс

Санал болгох:

Чулуун хөвөнгийн үндэсний хоёр дахь том үйлдвэр
Чулуун хөвөнгийн үндэсний хоёр дахь том үйлдвэр
цахим шилжилт бол зөвхөн техник тоног төхөөрөмж худалдан авах асуудал бус, бизнесийн өсөлтийг баталгаажуулах стратегийн шийдвэр
Цахим шилжилт: Сонголт биш зайлшгүй шаардлага
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00