BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Reuters:  Хятадын Монголоос импортолсон нүүрс 9-р сард рекорд тогтоолоо

Reuters: Монголоос Хятадын импортолсон нүүрс 9-р сард рекорд тогтоолоо

Г.Даваадорж   Г.Даваадорж
2025-10-21
  Онцлох, Учиртай тоонууд
Share on FacebookShare on Twitter
Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар өнгөрсөн есдүгээр сард Хятадын Монголоос импортолсон нүүрс сарын үзүүлэлтээрээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Энэ нь Хятадын эрх баригчид илүүдэл хүчин чадлыг багасгах арга хэмжээ авснаар дотоодын зах зээл дээр үнэ өсөж, трейдерүүд илүү хямдхан нүүрс хайх болсонтой холбоотой аж.

Хятадын гаалийн байгууллагын мэдээллээр энэ оны есдүгээр сард БНХАУ нь Монголоос 9.29 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар их бөгөөд 2015 оноос хойших хамгийн өндөр сарын үзүүлэлт юм.

2025 оны эхний хагаст нүүрсний нийлүүлэлт эрс өсөж, тэр нь үнэд нөлөөлөх болсноор Хятад улс нүүрсний олборлолтод хязгаар тавьсан. Энэ шийдвэр нь эдийн засгийн төрөл бүрийн салбарт хуримтлагдсан илүүдэл хүчин чадал болон тогтворгүй хямд үнийг хазаарлах төрийн бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид үзэж байна.

Дээрх хязгаарлалтын үр дүнд эрчим хүчний нүүрс сүүлийн найман сарын үзүүлэлтээр хамгийн их өссөн. Мөн гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжсон нүүрсний фьючерс үнэ долоодугаар сараас хойш 30 хувь өссөн байна.

Хятадын нүүрсний импорт, 2025 он

Хятадын нүүрсний экспорт, 2025 онКоксжсон нүүрсний зах зээлийн судалгаагаар дагнасан Wood Mackenzie байгууллагын судлаач Саймон Ву-гийн үзэж буйгаар энэ нь Монголын коксжсон нүүрсний экспортод эергээр нөлөөлсөн. Тэрээр “Хөрш Монголын хувьд нүүрсээ хамгийн ойр байршлаас тээвэрлэдэг бөгөөд зах зээлээ улам тэлэх боломж гарч ирж байна” гэж хэлэв.

Мөн Kpler байгууллагын нүүрсний ахлах шинжээч Фират Эргенийн үзэж буйгаар Хятадын төрөлжих бодлогоос хамгийн их хожиж буй нь Монголын нүүрс. Харин Австрали, АНУ-аас ирдэг нүүрсний импорт худалдааны дайнаас болж “тайван биш” байсан. Товчхондоо, “Монголын нүүрсний хувьд Хятадын хэрэгцээг урт хугацаандаа тогтвортой хангах боломжтой” гэж Фират онцоллоо.

Түүнээс гадна Индонезаас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ ч сүүлийн есөн сарын хамгийн өндөр түвшиндээ хүрч, 21.48 сая тонн болжээ.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: БНХАУнүүрсэкспорт

Санал болгох:

img-8
Газрын ховор элементийн драм
Хятад улс экспортын татвараа нэмээгүй
Эрээний карго зууч нар татвараа монголчуудаар төлүүлэх гэж оролдож байна
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00