BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
img-3

Урд хөрш ирэх таван жилд юунд анхаарах вэ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-10-21
  Дэлхийд, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Өчигдөр эхэлсэн БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны хурлаар тус улсын арвантавдугаар таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэх бөгөөд АНУ-тай худалдаа, технологийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ цаг үед дэвшилтэт үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад илүүтэй анхаарна гэсэн таамаглалыг олон улсын хэвлэл мэдээлэл онцолж байна. Мөн эдийн засгаа байнгын дефляцаас аврахын тулд иргэдийн хэрэглээний зардалд илүү ач холбогдол өгөх магадлалтай юм.

“Арвантавдугаар таван жилийн төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь технологи, инновац, аюулгүй байдлыг тууштай дэмжихэд чиглэх болов уу” хэмээн Goldman Sachs-ийн Хятадыг хариуцсан ахлах эдийн засагч Хуй Шан ярьжээ. Нэгэн цагт БНХАУ-ын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт чухал үүрэгтэй байсан таван жилийн төлөвлөгөөг Бээжин өдгөө улс төр, эдийн засгийн голлох бодлогыг нийгэмд таниулах чиглэлээр голлон ашиглах болсон тул үүнд олон улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчид анхаарлаа ихээхэн хандуулдаг билээ.

Энэ жилээр төгсгөл болж буй арван дөрөвдүгээр таван жилийн хугацаанд БНХАУ-ын аж үйлдвэрийн бодлого, татаас нь цахилгаан машин зэрэг ногоон технологийн салбарт тэсрэлт хийхэд нөлөөлсөн юм. Үүний үр дүнд Европ, АНУ-ын аж үйлдвэрийн гол салбарууд хүнд байдалд орж, худалдааны дайны гал дүрэлзэж эхэлсэн юм.

Ирэх оны гуравдугаар сард албан ёсоор танилцуулах дараагийн таван жилийн төлөвлөгөөнд дээрх чиг хандлага хадгалагдах буюу дэвшилтэт технологид төрөөс ихээхэн хөрөнгө оруулах өндөр магадлалтай.

Учир нь Ерөнхийлөгч Ши Жинпинь аж үйлдвэр болон технологийн хувьд АНУ тэргүүтэй өндөр хөгжилтэй орнуудаас бүрэн бие дааж хөгжихийг гол зорилгоо болгож буй. “Улам бүр бие дааж хөгжих, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг байдлыг олж авах нь технологийн талбарт нэн чухал давуу талыг бий болгохтой салшгүй холбоотой” гэж Коммунист намын гол хэвлэлийн нэг People`s Daily сонин өнгөрсөн долдугаар сард бичиж байв.

Дараагийн таван жилийн төлөвлөгөө нь “хиймэл оюун, шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэт үйлдвэрлэл зэрэг стратегийн шинэ салбарууд болон тархи-компьютерийн холбоос зэрэг ирээдүйн чиг хандлагад үргэлжлүүлэн хөрөнгө оруулахад чиглэх болно” гэж China Center at the Conference Board-ийн ерөнхий эдийн засагч Юхан Жан өгүүлсэн. Тэрбээр нэмж хэлэхдээ “дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарыг үргэлжлүүлэн шинэчлэх, эдийн засгийн өсөлтийг мөчлөг сөрсөн дэмжлэгээр хангах, хиймэл оюун зэрэг шинэ технологид дэлхийд эзлэх байр сууриа улам бататгахын тулд хөрөнгө оруулалтыг тус улс ашиглаж байна” хэмээсэн юм.

img-5
Чип үйлдвэрлэгч төхөөрөмж нийлүүлдэг БНХАУ-ын хамгийн том компани Naura Technology-ийн үйлдвэрт

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны энэ жил гаргасан судалгаанд ямар салбаруудыг хөгжүүлэх талаар тодорхой дурдсан гэж үзэж буйгаа тэрбээр мөн илэрхийлжээ. Тус судалгааны нийт 32 сэдвээс 14 нь хөрөнгө оруулалт, найм нь иргэдийн хэрэглээ, гурав нь худалдаа, бусад нь төрөл бүрийн салбаруудыг хамарч байв. Тодруулбал, “юникорн компаниудад зориулсан инновацлаг бөгөөд бизнесийн экосистемийг бий болгож хөгжүүлэх”, “судалгаа хөгжүүлэлтийн шинэ институцүүд болон судалгааны шинэ их сургуулийг байгуулах бодлогын арга хэмжээ” зэргийг тус судалгаанд дурдсан байлаа. Тус улс шинэ технологид ихээхэн хөрөнгө оруулж буй нь энэ талбарт бусад улсаас давуу байдалтай болоход нь үлэмж хэмжээгээр нөлөөлөөд зогсохгүй эдийн засгийн өсөлтийг дэмжигч гол хүчин зүйл болох бүтээмжийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой юм.

Хэдий тус улс сүүлийн таван жилд технологи болон экспортын салбарт ихээхэн ололт амжилт гаргасан ч залуусын ажилгүйдэл, ужиг дефляц, үл хөдлөх хөрөнгийн салбарын олон жил үргэлжилсэн уналт, айл өрхийн зарцуулалт буурсан зэрэг олон асуудалтай нүүр тулаад буй. Тиймээс Засгийн газраас ирэх таван жилд хэрэглэгчийн итгэлийг дэмжих олон талт арга хэмжээ авах хүлээлт бий. Жишээлбэл, хүүхэд өсгөх, хэрэглээний зээлтэй холбоотой айл өрхүүдэд зориулсан шинэ татаас, хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлснээ Засгийн газар саяхан зарлаад буй.

Тус улсын өрхийн хэрэглээний зардлын ДНБ-д эзлэх хувь 40 орчим байгаа бол АНУ-д энэ үзүүлэлт 68 хувь байна.

Хэрэв БНХАУ энэхүү харьцааг ирэх жилүүдэд багадаа таван хувиар нэмэгдүүлэх зорилго тавьбал энэ нь “эдийн засгийг дахин тэнцвэржүүлэхэд Засгийн газар ихэхэн анхаарч эхэлж байгаа гэсэн дохиог орон нутгийн засаг захиргаа, төрийн өмчит компани, төв засгийн газрын яамд, хөрөнгө оруулагчдад өгнө” хэмээн HSBC-ийн Азийг хариуцсан ахлах эдийн засагч Фред Ньюманн онцолжээ.

БНХАУ-ын “гурван шинэ” бүтээгдэхүүний экспорт эрс өсөв

img-6

Эдийн засгийн өсөлтийн зорилгын тал дээр тус улс тодорхой тоон үзүүлэлт, зорилт дэвшүүлэхгүй гэдэгтэй ихэнх эдийн засагч санал нийлж байгаа ч 2020-2035 оны хооронд ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан учир 4.7-4.8 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн таамаг бий. Гэхдээ дотоод эрэлт сул байгаа учраас бодит өсөлт үүнээс доогуур (4.3 хувь орчим) байна гэж олон эдийн засагч үзэж байна.

Товч дүгнэвэл, БНХАУ-ын ирэх таван жилийн төлөвлөгөө нь аюулгүй байдал, бие даахад илүүтэй чиглэнэ хэмээн Center for China Analysis at the Asia Society-ийн судлаач Нейл Томас таамаглажээ. “АНУ-ын бодлого нь дэлхий даяар тодорхойгүй байдал, эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул гадаад орчны талаарх Бээжингийн төсөөлөл тун бүүдгэр байгаа” гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

бизнес цэнэг
бизнес цэнэг

Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00