BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Т.Билгүүн: Бохирдлоо бууруулахгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ажиллаж чадахгүй

Т.Билгүүн: Бохирдлоо бууруулахгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ажиллаж чадахгүй

Business.mn   Business.mn
2025-10-22
  Онцлох, Учиртай тоонууд
Share on FacebookShare on Twitter

Үйлдвэрийн хаягдал усны талаар дагнан сурвалжлаад багагүй хугацаа өнгөрлөө. Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүсийн бодит нөхцөл байдлыг хэдэнтээ нүдээрээ очиж үзэв. Ер нь усны хэрэглээ дээр хэзээ ч хаягдал усны тухай ач холбогдол өгч байгаагүйгээ анзаарснаа ярилцлагын эхэнд дурдах хэрэгтэй болов уу.

Тэр дундаа үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэхэд анхаарах асуудлын талаар Ус сувгийн удирдах газрын Бохирдол бууруулах нэгжийн хяналтын инженер Т.Билгүүнтэй ярилцлаа.

Төв цэвэрлэх байгууламж руу ахуйн болон үйлдвэрийн хаягдал нэг шугамаар очиж байгаа. Маш их хэмжээний бохирдлыг хүмүүс улаан гараараа цэвэрлэж байдаг. Тэгэхээр таны хариуцаж байгаа ажлын хүрээнд ямар ажлууд хийгддэг вэ гэдгээс  яриагаа эхэлье.

Ерөнхийдөө Улаанбаатар хотын бүх үйлдвэр, аж ахуйн нэгжийн хаягдал усыг  манай Төв цэвэрлэх байгууламж цэвэрлэдэг.  Бохир усыг ахуйн болон үйлдвэрийн хаягдал ус гэж хоёр ангилдаг. Бид  үйлдвэрүүд дээр нь очиж, ахуйн  болон үйлдвэрийн хаягдал усанд нь дүн шинжилгээ хийдэг. Эхний ээлжинд сорьц шинжилгээ авна. Дараа нь УСУГ-ын  лабораторид шинжилдэг. Ингээд лабораторийн дүгнэлтийг үндэслэн тухайн үйлдвэрт ямар технологийн цэвэрлэх байгууламж  шаардлагатай байна гэдгийг тодорхойлох боломжтой. Бүх үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь MNS:6561:2024 стандартын шаардлага хангасан хаягдал усыг төвийн шугам руу нийлүүлэх шаардлага тавьдаг.

Тэгэхээр үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн хаягдал ус нийтлэг байдлаар стандартын шаардлага хангаж чаддаг уу? Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

2018 онд Засгийн газрын 73 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу үйлдвэрүүд  урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах ажлыг эхлүүлсэн. Зарим нь хаягдал усны цэвэрлэгээний анхан шатны тоног төхөөрөмж суурилуулсан. Одоо ч суурилуулаад явж байна. Үүний үр дүнд хаягдал усны бохирдол тодорхой хэмжээгээр буурч байгаа. Жишээлбэл умбуур бодисыг авч үзэхэд анх бохирдол маш өндөр байсан бол урьдчилан цэвэрлэдэг байгууламжтай болсноор нилээн сайн буусан.

Мөн химийн цэвэрлэгээ болон биологи цэвэрлэгээний байгууламж суурилуулсны үр дүнд химийн хэрэгцээт хүчилтөрөгч маш сайн буурдаг. Тийм болохоор үйлдвэрүүд өөрийнхөө хүчин чадал, онцлогт тохирсон урьдчилан цэвэрлэх байгууламжийг суурилуулах шаардлагатай байна.

Монголын мянганы сорилтын сангаас маш сайн гарын авлага гаргасан. Уг гарын авлагад гурван  бүлгийн арван хоёр ангилал байгаа. Үйлдвэрлэгчдэд маш хэрэгтэй мэдээллийг агуулсан гарын авлага гэдгийг хэлмээр байна.

Тэгэхээр үйлдвэрлэгчид өөрийн онцлогт тохирсон урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай юм байна. Зарим томоохон үндэсний үйлдвэрлэгчид судалгааныхаа шатан дээр явж байна. Өртөг өндөр учраас  сонголт чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Та энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?

Эхлээд уг үйлдвэрлэгч маань аль ангилалд багтах вэ гэдгээ сайн судлах хэрэгтэй. Жишээ нь, шинээр урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах үйлдвэр дээр очно. Эхний ээлжид уг үйлдвэрийн усны хэрэглээг нь харгалзаж үзнэ. Тэгээд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах уу эсвэл анхан шатны тоног төхөөрөмж суурилуулах уу гэдгээ шийднэ.

Дараагийн ээлжид цэвэрлэх байгууламж барих хангалттай талбай байгаа эсэх, хэдэн давхар байх зэргийг тооцоолох шаардлагатай. Мөн үйлдвэрийнхээ ахуйн болон үйлдвэрийн шугамыг салгах ёстой. Ахуйн шугамыг цэвэрлэх байгууламжаар дамжуулахгүй шууд бохир усны шугам сүлжээ рүү нийлүүлж болно.

Харин үйлдвэрийн хаягдал усаа цуглуулаад цэвэрлэх байгууламж руу оруулна. Тэгэхдээ шугамын бохирдлоор нь ялгах шаардлагатай. Их бохирдолтой шугамуудыг анхнаасаа цэвэрлэх байгууламжтай холбоно. Бага бохирдолтой бол үүнийг цэвэрлэх байгууламжийнхаа аль дамжлага руу холбохоо шийднэ. Үүнийг бодож үзэх хэрэгтэй.

Бүх хаягдал усаа цэвэрлэх байгууламж руу нийлүүлчихвэл  цахилгаан, хүн хүч гээд зардал өндөр гарна. Мөн их хэмжээний лаг гарах учраас зөв тооцоолол чухал. Үүний дагуу цэвэрлэх байгууламжийнхаа зургийг батлуулах зэргээр ажлаа үе шаттай төлөвлөх шаардлагатай. Анхнаасаа зөв төлөвлөх нь чухал. Мөн хүний нөөцийн асууудал байна. Ус хангамж, ус цэвэрлэгээний талаар мэдлэгтэй ажилтан, инженер хэрэгтэй.

Үйлдвэрлэгчид нэг талаас албан даалгавар авч байна. Нөгөө талдаа маш олон асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхээр зөвлөх үйлчилгээг болон төр хувийн хэвшлээс хэрхэн хослуулан авах боломжтой  вэ?

Ерөнхийдөө зураг гаргах шатнаас хянуулаад эхэлнэ. Эхлээд бид юу хийх шаардлагатай талаар зөвлөдөг. Дараа нь Барилгын хөгжлийн төвд зургаа хянуулна. Үүний дараа угсралтын компаниудад хандана. Мөн үйлдвэрийн хаягдал усаа урьдчилан цэвэрлэх байгууламж сууриулуулахад юу шаардлагатай талаар холбогдох байгуулагуудаас сайн асуух хэрэгтэй.

Тэгвэл дараа нь хүндрэл бага гарна. Эхлээд их цаг зарцуулж байгаа мэт санагдавч дараа нь хяналт шалгалт ирэхэд амар болно. Төрийн байгууллагууд болон хувийн зөвлөх үйлчилгээний газруудад очоод лавлаад сайн асуугаарай гэж зөвлөмөөр байна.

Урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулсан үйлдвэрүүд дээр очиход байдал  хэрхэн өөрчлөгдсөн байдаг вэ?

Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор гуч гаруй үйлдвэр цэвэрлэх байгууламж суурилуулсан байна. Үүний ихэнх нь арьс, ноос, ноолуурын үйлдвэрүүд. Газар дээр нь очоод үзэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж хэвшээгүй байна. Үүнд хэд хэдэн  шалтгаан бий.

Үндсэн асуудал бол ажиллах хүчин. Яг мэргэжлийн ажилчингүй эсвэл ганц хүн ажиллуулдаг. Урьдчилан цэвэрлэх байгууламж нь маш олон дамжлагатай учраас ганц хүн ажиллуулж хүчрэхгүй. Тийм болохоор мэргэжлийн хүн тавих шаардлагатай.

Хоёрдугаарт цэвэрлэх байгууламжаа тогтмол ажиллуулж, цэвэрлэгээ үйлчилгээгээ цаг тухайд нь хийх шаардлагатай. Зарим цэвэрлэгээ, үйлчилгээг манай үйлдвэрүүд  жаахан цалгардуулах гээд байдаг тал бий. 

Мөн том үйлдвэр дээр бол сараалж тавина. Жижиг үйлдвэрүүдэд шүүр тавьж байгаа. Бидний мэддэг ахуйн хаягдлуудтай адил үйлдвэрээс ч гэсэн том хог хаягдлууд гарч байгаа. Үүнийг тогтмол авч байж усаа дараачийн тоног төхөөрөмжүүддээ бэлдэнэ. Тэгэхгүй бол нөгөө хог хаягдлаа унагаачихдаг. Иймээс дараагийн тунгаах процесс болон тос баригч төхөөрөмжүүд нь ажиллахгүй болчихдог. Тийм болохоор төхөөрөмжийг стандартын дагуу ажиллуулах ёстой.

бизнес цэнэг
бизнес цэнэг

Үйлдвэрүүд маань хүний нөөцөө бүрдүүлэх тал дээр бас яг ямар дэмжлэг байж болох вэ? Усны мэргэжилтний хувьд асуухад үйлдвэрлэгчид маань яг хаанаас хэрэгцээтэй боловсон хүчнээ хайх боломжтой вэ?

Усны мэргэжилтнүүд жилээс жилд цөөрсөөр байна. Яг үнэнийг хэлэхэд бүх цэвэрлэх байгууламж дээр ус цэвэрлэгээний мэргэжилтэй хүн тавивал бусад мэргэжлийн хүн тавьснаас хамаагүй дээр үр ашигтай. Эдийн засгийн үр ашиг ч дээшилнэ.

Мэргэжлийн хүн бол тэр цэвэрлэх байгууламж стандартад хүртэл цэвэрлэхэд маш их нөлөө үзүүлэх ёстой, хамгийн чухал хүчин зүйлс юм. Мэргэжилтнээ сонгож авахын тухайд бол ШУТИС-д ус хангамж, ус цэвэрлэгээний анги, мөн сантехникийн инженер, усны барилга байгууламж мэргэжлээр оюутнууд суралцаж байна. Тиймээс энд суралцаж буй оюутнуудад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.

Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орно гэдэг хүлээлт байгаа. Ингээд  хүчин чадалтай сайтай Төв цэвэрлэх байгууламжтай болчихвол  бид нарын асуудал  өргөс авчихсан юм шиг алга болчих уу?  Цаашид энэ их хэмжээний бохирдол хэвээрээ байх юм бол хэрхэх вэ гэдэгт усны мэргэжилтнүүд санаа зовж байх шиг байна ?

Шинэ Төв цэвэрлэх байгууламж Хятад болон Монгол Улсын компакт гэрээний хүрээнд, зээлийн нөхцөлөөр баригдаж байгаа цэвэрлэх байгууламж. Манай Засгийн газар нэг чухал үүрэг гэрээгээр хүлээсэн. Тэр нь

бохирдлын түвшнийг 2013 оны түвшинд хүртэл бууруулах ёстой.  Ингэж бууруулсны үндсэн дээр энэ цэвэрлэх байгууламж ажиллана. Хэрвээ энэ цэвэрлэх байгууламжийн бохирдол уг  түвшинд хүртэл буулгаж чадахгүй бол энэ цэвэрлэх байгууламж ажиллах боломж бүрдэхгүй гэсэн үг.

Иймээс  бид үйлдвэрүүд болон шаардлагатай аж ахуйн нэгжийг өөрсдийнхөө  ангилалд тохирсон зөв цэвэрлэх байгууламжаа суурилуулаад, 24 цаг  тогтмол ажиллуулаасай гэж хүсч байна. Ер нь ийм шаардлага тавьж байгаа. 

Заримдаа зөвлөнө. Хэрвээ бид бохирдлоо бууруулахгүй бол хаягдал усаа цэвэрлэж чадахгүйд хүрнэ. Манай УСУГ-тай гэрээтэй байгууллагуудад байнга шаардлага тавьж албан бичгээ өгч байна. Газар дээр нь  мэдээлэл өгч ажилладаг.  Мөн ОСНААУГ-тай нягт хамтран ажиллаж байна.

Энэ жил бид шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орж байгаатай холбогдуулан маш их ажил төлөвлөсөн.

Ер нь үйлдвэрүүд яах аргагүй урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах нь тулгамдсан асуудал болж байгаа юм байна, тийм үү?

Үйлдвэрүүд бага оврын цэвэрлэх байгууламжийг газар дээр нь суурилуулчих хэрэгтэй байна. Дараагийн ээлжинд ахуйн бохирдол маш өндөр байна.

Механик бохирдол болон том хог хаягдлууд, түүнчлэн 00-ийн цаас, нойтон арчуур, памперс, зүү тариур, үс ноос зэргийг хогийн сав шиг хийгээд урсгаад явчихдаг. Наанадаж танай байрны бохир усны гаргалгаа шугам чинь бөглөрнө.  Үүнийг орон сууцны конторын хүмүүс мөн гараараа цэвэрлэдэг. Шөнө хэдэн цагт ч бөглөрсөн цэвэрлэдэг.

Дараа нь тэр шугам явсаар байгаад манай Төв цэвэрлэх байгууламжид очдог. Энд бүх тоног төхөөрөмж дээр 24 цагийн турш хүн зогсож байдаг. Тийм болохоор олон нийтэд хандаж хог хаягдлуудаа битгий хаяач ээ гэж хэлмээр байна. 

Энэ бол маш их хүний хүч хөдөлмөр, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл гээд олон асуудлыг дагуулдаг. Мөн манай цэвэрлэх байгууламжийн горим тохиргоо алдагдахад хүрдэг гэдгийг хэлмээр байна. Ингэсэн тохиолдолд  хүрээлэн буй орчинд нийлүүлж буй усны чанарт муугаар нөлөөлнө.

Энэ чинь манай ундны усны эх үүсвэр болох гүний ус, бидний ундны усны эх үүсвэртэй холбоотой байдаг. Цаашлаад үүнийг бохирдуулж байна. Иймээс бид үйлдвэрлэгч, хувь хүн гэлтгүй бүгд ижил хариуцлагатай баймаар байна.

Тагууд: орон сууцусны салбарцэвэрлэх байгууламж

Санал болгох:

Ш.Цэнд-Аюуш: Арьс ширний үйлдвэрүүд хаягдал усаа урьдчилан цэвэрлэдэг туршлагаараа манлайлж байна
Ш.Цэнд-Аюуш: Арьс ширний үйлдвэрүүд хаягдал усаа урьдчилан цэвэрлэдэг туршлагаараа манлайлж байна
A bar graph displays green columns with one orange column on the left, each representing өнгөрсөн сарын өсөлт ба бууралт. A red zigzag line runs across the top, descending from left to right, indicating a downward trend against a white background.
Танилц: Өнгөрсөн сарын өсөлт ба бууралт 
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00