BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Үүлэн технологи, AI-аар “тоноглосон” EPR системийн давуу тал

Үүлэн технологи, AI-аар “тоноглосон” ERP системийн давуу тал

Р.Эрдэнэчимэг   Р.Эрдэнэчимэг
2025-10-23
  Дижитал шилжилт, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Гол санаанууд:

  • Smart ERP системд Cloud болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломжтой.
  • Үүлэн технологи зардал бус хөрөнгө оруулалт.
  • Компаниуд дижитал шилжилтэд бэлэн байх хэрэгтэй.

Ямар учиртай арга хэмжээ байв?

“Cмарт Ложик” компани харилцагчдадаа тухайн онд нэвтрүүлсэн технологийн шинэ шийдлээ танилцуулах зорилготой “Smart Software Summit” үйл ажиллагааг 2022 оноос зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд “Үүлэн технологи болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар Smart ERP системд хувьсал хийцгээе” гэсэн уриан дор харьяалагдах дэд системүүдэд хийгдсэн томоохон шинэчлэл болон ирэх жилд хийх ажил, амлалтаа танилцуулсан юм. Тус үйл ажиллагаанд 400 гаруй аж ахуйн нэгжийн удирдах түвшний ажилтан оролцлоо.

Үүлэн технологийн хөгжил

Дэлхийд үүлэн системийн зах зээлийн хэмжээ өнгөрсөн оныхоос 16.3 хувиар өсөж 912 тэрбум ам.долларт хүрсэн. 2030 он гэхэд нэг их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Монголын хувьд хэрэглэгч боловч дийлэнх байгууллага энэ талаарх ойлголтгүй байна.

“Cмарт Ложик”  компанийн хувьд 2021 оноос хойш Сloud үйлчилгээнд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд одоогоор нийт харилцагчийнхаа 30 орчим хувийг үүлэн технологид шилжүүлээд байна.

Тэд санхүү бүртгэл, борлуулалт, түгээлт, зочлох үйлчилгээний салбар, ресторан, дэлгүүр, эмийн сангийн системүүдээ энэхүү системд шилжүүлж, хэрэглэгчдэд илүү хялбар үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн хоёр жилийн өмнө танилцуулж байсан үүлэн технологийн хувилбараа cloud 3.0 болтол нь хөгжүүлж чаджээ.

Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Анхбаяр илтгэлдээ “Бид үүлэн технологийг тодорхой хэмжээгээр бүгд  хэрэглэдэг.  Microsoft 365-ийн лицензийг аваад ашиглаж байгаа байгууллагууд харьцангуй нэмэгдсэн. Зарим байгууллага үүлэн технологийг зардал гэж хараад байдаг. Гэтэл энэ нь хөрөнгө оруулалт юм.

Жишээлбэл, манай компани 100 ажилтантай, нэг ажилтан сардаа 8 ам.долларын лиценз авдаг. Түүнээсээ илүү үр ашгийг дотоодоо гаргаад явж байна. Компаниуд илүү хурдтай хөгжихийн тулд хүссэн хүсээгүй  үүнийг ашиглах шаардлагатай” хэмээн онцолсон юм.

Бизнесийн салбар дахь хиймэл оюуны хэрэглээ

“Smart Software Summit”-ийн өмнөх уулзалтуудаар  ихэвчлэн  өнгөрсөнд юу болов гэсэн сэдвээр ярьж байсан бол “Smart Software Summit 2025”  уулзалтаар ирээдүйд юу болох вэ гэсэн сэдвийг хөндөж байна. Ингэхдээ бүтээгдэхүүн үйлчилгээндээ хиймэл оюуныг нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

“Cмарт Софтвэйр Групп ХХК” энэ онд байгууллага хоорондоо холбогдох зориулалттай Smart Invoice, бэлтгэн нийлүүлэгч рүү чиглэсэн харилцаа, худалдан авалтыг зохицуулдаг Smart SRM, хүргэлтийн захиалга хүргэх Smart Delivery зэрэг долоон бүтээгдэхүүнийг шинээр хөгжүүлсэн. Ингэхдээ зарим үйлчилгээндээ хиймэл оюуныг ашиглаж эхэлжээ. Тухайлбал, Смарт Дистро Системс компани борлуулалт, түгээлтийн системдээ AI боломжуудыг нэвтрүүлсэн байна.

img-5Энэ талаар  Смарт Дистро Системс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Отгончулуунаас тодруулахад “Дата AI гэж бий. Харилцагч өөрийн датан дээр суурилан борлуулалт ямар байна, ирэх долоо хоног, ирэх сард ямар байх вэ гэсэн таамаглалыг харна. Компанийн топ 10 харилцагч, борлуулагч, бараа гэхчлэн дата мэдээллээ харж, удирдах боломжтой. Харин Support AI нь call center болон гарын авлага, видео контентыг орлож байгаа. Та ханшийн бүртгэлийг хэрхэн хийх вэ гэж асуухад хариу өгөх туслах чатбот ажиллана гэсэн үг. Түүнчлэн худалдааны системүүдэд борлуулалтын таамаглал хийх хиймэл оюуныг ч оруулсан” гэв.

img-6

Дижитал шилжилтийг хийж чадаагүй улмаас дампуурсан эсвэл үйл ажиллагаа нь доголдсон байгууллага цөөнгүй бий. Жишээлбэл, бидний сайн мэдэх Nokia 2000-аад онд гар утасны зах зээлийн 40 хувийг эзэлж байсан боловч Android, IOS  экосистем гарч ирэхэд зах зээлээс шахагдсан. Тэд Symbian системээ сайжруулаагүй, App Store загварыг ойлгоогүй. Энэ түүх нь “хатуу” бүтээгдэхүүн биш ухаалаг экосистем ялах эрин ирдгийг нотолсон явдал юм. Яг одоо үүлэн технологи болон AI-ийн эрин үе. Компаниуд энэ шилжилтэд бэлэн байх хэрэгтэйг зохион байгуулагчид онцлов.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: дижилтал шилжилтүүлэн технологихиймэл оюун

Санал болгох:

img-9
Хиймэл оюуны эринд хүнээ дэмжсэн байгууллага л хожно
Маркетинг 6.0: Юу зарах вэ биш, юу мэдрүүлэх вэ?
Маркетинг 6.0: Юу зарах вэ биш, юу мэдрүүлэх вэ?
Р.Эрдэнэчимэг

Р.Эрдэнэчимэг

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00