BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
img-3

Мөнгөн урсгалын хомсдолоос хэрхэн сэргийлэх вэ?

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-11-04
  Бизнесийн эргэн тойронд, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нэгэн том сорилт бол зах зээл бус, харин санхүүгийн мэдлэг дутмаг байдал юм. Мөнгөн урсгал тасалдах, төлөвлөгөөгүйгээс хөрөнгө оруулалтын боломжоо алдах зэрэг нь бизнесийн хамгийн түгээмэл алдаа хэвээр байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд ХААН Банкны Жижиг, дунд бизнесийн академи (ЖДБА) “Ди Зи Консалтинг” ХХК-тай хамтран “Санхүү удирдлагын сургалт”-ыг 2025 оны 10-р сарын 27–29-нд амжилттай зохион байгууллаа.

ХААН Банк бизнес эрхлэгчдэд зөвхөн санхүүжилт олгохоос гадна тэднийг урт хугацаанд тогтвортой өсгөх боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Жижиг, дунд бизнесийн академи нь харилцагчаа сургаж, чадавхжуулах замаар бизнесээ дараагийн шатанд гаргахад нь тусалдаг. Энэ жилийн хувьд хавар гурван өдөр, намар гурван өдөр “Санхүү удирдлагын сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа” хэмээн ЖДБА-ийн менежер Э.Түвшинбаяр онцолж байлаа.

Түүний хэлснээр, тус хөтөлбөрийн онцлог нь онол бус, бодит кейс дээр суурилсан агуулгатай аж. Оролцогчид санхүүгийн суурь ойлголт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах аргачлал, эрсдэлийн тооцоо, мөнгөн урсгалыг оновчтой удирдах арга зэрэг практик мэдлэг эзэмшжээ. Мөн тэрбээр “Ер нь банк санхүүгийн байгууллага яагаад харилцагчаа сургаж хөгжүүлэх ёстой вэ гэвэл, бид зээл олгохдоо зөвхөн компанийн дотоод соёлоор бус, санхүүгийн тайлан, бүтцээр нь дүгнэдэг. Тиймээс харилцагчаа хөгжүүлэх нь урт хугацааны хамтын өсөлтийн эхлэл юм” гэдгийг сургалтад хамрагдсан нийт бизнес эрхлэгчдэд тайлбарлаж байлаа.

Харин сургалтыг хэрэгжүүлэгч байгууллага болох “Ди Зи Консалтинг” ХХК бизнес стратеги, хөрөнгө оруулалтын чиглэлээр 2011 оноос зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Хүсэлбадрах “Монголын компаниуд санхүүгийн бүртгэлтэй байж болох ч удирдлагын түвшинд төлөвлөгөөтэй сэтгэх соёл сул” гэдгийг онцолсон юм.

Санхүүгийн удирдлага бол зөвхөн нягтлан бодох бүртгэл биш. Харин санхүүгийн зөв менежмент ирээдүйн чигийг хамгийн бодитой тодорхойлдог аж. Манай бизнесүүдийн хамгийн том алдаа нь яг энэ төлөвлөлт хэсгийг орхигдуулдагт оршиж буй.

img-5

“Ди Зи Консалтинг” гурван өдрийн сургалтаараа нийт бизнес эрхлэгчдэд бизнесийн төлөвлөгөө болон санхүүгийн удирдлага хоёрыг хэрхэн уялдуулах тал дээр төвлөрчээ. Гол нь бизнесийн үйл ажиллагааны явцад гардаг түгээмэл бэрхшээл болох мөнгөн урсгалын дутагдлын талаар дэлгэрэнгүй заасан юм. Учир нь бизнесүүдийн олонх нь тодорхой үе шатанд мөнгөн урсгалын хомсдолд ордог. Энэ үед ямар арга хэмжээ авч, санхүүгийн урсгалаа хэрхэн сэргээх ёстой вэ гэдэгт дүн шинжилгээ хийх ур чадвар чухал юм.

Сургалтад оролцогчдын нэг болох “Binary Systems” компанийн гүйцэтгэх захирал Г.Лхагвасүрэн гурван өдрийн сургалтын сургалтын талаар “IT бизнесүүдийн хувьд хөрөнгө оруулалт татах шаардлага хамгийн хурдан гарч ирдэг. Гэвч ихэнх стартап санхүүгийн мэдлэггүйгээсээ болж хөрөнгө оруулагчийн итгэлийг авч чаддаггүй. Зарим нь процессоо буруу зохион байгууулж, татсан хөрөнгөө үр ашиггүй зарцуулдаг. Энэ сургалт яг энэ асуудлыг шийдэхэд тус боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 2021 онд үүсэн байгуулагдсан тус компани IT буюу төхөөрөмж, программ, сүлжээний шийдэл хослуулсан бүтээгдэхүүн хөгжүүлдэг стартап юм. Г.Лхагвасүрэн захирал өмнө нь ЖДБА-иас зохион байгуулсан “Бизнесийн менежментийн цогт хөтөлбөр”-т хамрагдаж байсан бөгөөд тухайн сургалтаар баг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа оновчлох аргачлалд суралцжээ. Харин энэ удаад санхүүгийн үндсэн ойлголт, татварын тайлангаа уншиж сурах, хөрөнгө оруулалт татах суурь шалгуур, зээл авах бэлтгэл зэрэг практик ур чадварыг эзэмшжээ.

Эдийн засгийн савлагаанд хамгийн түрүүнд өртдөг бүлэг бол жижиг дунд бизнес эрхлэгчид. Гэхдээ мэдлэг, ур чадвар сайтай бизнесүүд хямралыг боломж болгож чаддаг. Ер нь Монголын бизнесүүдийн хөгжлийн дараагийн шат бол санхүүгээ ойлгож удирдах түвшинд хүрэх явдал юм. Нэг үгээр, зээлээр биш, мэдлэгээр бэхэжсэн бизнес тогтвортой өсдөг. ХААН Банкны ЖДБА болон “Ди Зи Консалтинг”-ийн хамтарсан энэхүү хөтөлбөр нь зөвхөн сургалт төдий бус харин банк, бизнес эрхлэгч хоёрын урт хугацааны хамтын итгэлцлийн хөрөнгө оруулалт гэдгийг дахин дурдъя.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: бизнесийн эргэн тойрондсанхүү

Санал болгох:

Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
Эдийн засгийн эрх чөлөөгөөр бид хаана явна вэ? (№35) Бизнесийн эргэн тойронд
img-9
Санхүүгийн сахилга бат, тогтвортой хэрэглээг дэмжсэн дижитал шилжилт чухал
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00