BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
img-3

Байгууллагад тулгардаг сүлжээний асуудалд цэг тавилаа

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-11-10
  Онцлох, Технологи
Share on FacebookShare on Twitter

Мэдээлэл технологийн эрин зуунд дан ганц монгол байгууллагууд гэлтгүй дэлхий нийтээр сүлжээний асуудлуудтай нүүр тулдаг. Олон улсын судалгаагаар байгууллагуудын 30 хувь нь өдөр тутмын ажлын бүтээмжээ сүлжээний доголдол, тоног төхөөрөмжийн асуудлаас болж алддаг байна. Ийм нөхцөлд найдвартай сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, нэгдсэн удирдлагын ухаалаг систем нь тухайн байгууллагын тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварын үндэс болох юм. Эдгээр тулгамдсан асуудлын гарц шийдэл юу байна вэ гэдэг нь хамгийн сонирхол татахуйц асуулт болоод байна.

Тренд технологи: “Сүлжээний ухаалаг шийдэл”-ийн үйлчилгээг нэвтрүүллээ

“Юнител групп”-ийн охин компани болох “Нексмайнд” ХХК “Сүлжээний ухаалаг шийдэл” үйлчилгээг Монголд нэвтрүүлээд буй. Энэхүү шийдлийг ашигласнаар байгууллагууд дараах давуу талыг хүртэх боломжтой.

Ажлын бүтээмж нэмнэ – Австралийн E-storm байгууллагын судалгаагаар аливаа байгууллага тогтмол, найдвартай интернэттэй байх нь ажилтнуудын бүтээмжийг 18 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг.

Мэдээллийн аюулгүй байдал сайжирна – Байгууллага мэдээллээ илүү аюулгүй, ухаалаг сүлжээгээр шийдсэнээр санхүүгийн алдагдлаас хамгаалах, харилцагчийн итгэл нэмэгдэх, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах, өрсөлдөх чадвар нэмэгдэх гэх мэт олон давуу талтай.

Хаанаас ч хянах боломжтой – Компьютер болон гар утасны аппликэйшнээр дамжуулан байгууллагын сүлжээгээ зайнаас удирдах, хянах, тохируулах боломжтой.

Байгууллага бүрийн онцлогт тохирсон шийдэл – Байгууллагын барилгын зураглал гарган сүлжээний төлөвлөлт, зөвлөгөө, шийдэл, гүйцэтгэл зэрэг цогц үйлчилгээг “Нексмайнд”-ийн мэргэжлийн багаар дамжуулан авах боломжтой. 

Бодит туршлага: Хубилай зочид буудал

“Нэксмайнд” компанийн сүлжээний ухаалаг шийдлийг нэвтрүүлсэн байгууллагын төлөөлөл “Хубилай” зочид буудлын туршлагаас хуваалцъя. 2025 оны есдүгээр сард үүд хаалгаа нээсэн уг зочид буудал нь 86 өрөөтэй, нэгэн зэрэг 240 гаруй зочин хүлээн авах хүчин чадал бүхий олон улсын нисэх онгоцны буудалтай хамгийн ойр байршилтай зочид буудал юм. Тус байгууллага олон улсын стандартын дагуу тав тухтай орчин, чанартай үйлчилгээ бүрдүүлэхийн тулд найдвартай сүлжээ, зочдын мэдээллийн аюулгүй байдал, өндөр хурдны интернэт зэрэгт онцгой анхаарч “Нексмайнд”-ийн ухаалаг шийдлийг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд найдвартай сүлжээ, төвлөрсөн удирдлага, IT зардлын оновчлол зэрэг олон давуу талыг бий болгоод байна.

Ухаалаг шийдлийг нэвтрүүлэх явцад тэдэнд олон улсын стандартад нийцсэн найдвартай сүлжээ, өндөр түвшний сүлжээний аюулгүй байдлын бодлого болон дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал тулгамдаж байжээ. Харин дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэснээр сүлжээ, төхөөрөмжийг нэг төвлөрсөн системээр вэб болон гар утасны апп ашиглан удирдах боломжтой болсон. Түүнчлэн WI-FI холболтыг буудлын бүх хэсэгт хүртээмжтэй болгож, Юнителийн дугаартай хэрэглэгчийг автоматаар шууд холбодог систем суурилуулсан нь зочдын тав тухыг стандартад нийцэхүйц болгож чадсан юм. Өрөөн дэх кабелийн тоог хоёр дахин цөөлөх замаар дотоод сүлжээг хялбаршуулж, хэрэглэгчийн төрлөөс хамааран хурдны тохиргоог уян хатан байдлаар тохируулсан байна. Ингэснээр “Хубилай” зочид буудал технологийн хувьд дэвшилтэт, найдвартай шийдэл бүхий жишиг байгууллага болж чаджээ.

Найдвартай сүлжээ яагаад чухал вэ? 

Дэлхийн хэмжээнд хийгдсэн судалгаа болон бодит жишээнүүд сүлжээний найдвартай байдал байгууллагын үйл ажиллагаанд ямар чухал болохыг тод харуулдаг. Сүлжээний тасалдал дээр жишээ авахад дунд болон томоохон байгууллагуудын сүлжээ тасалдахад цагт 300 мянган ам.доллароос дээш хохирол учирдаг бол жижиг, дунд бизнес цагт 8-300 мянган ам.долларын хохирол амсаж байна. Тухайлбал, Apple компанид 2015 онд 12 цагийн хугацаанд сүлжээ тасалдсанаас болж ойролцоогоор 25 сая ам.долларын хохирол учирсан тохиолдол бий. IBM болон Ponemon Institute-ийн судалгаагаар мэдээлэл алдагдах нь байгууллагуудад дунджаар 4.45 сая ам.долларын хохирол учруулдаг гэдгийг тогтоожээ. 23andMe компани нь хоёр жилийн өмнө Их Британид 150 мянга гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдсан бөгөөд үүний улмаас Их Британийн Мэдээллийн комиссын газраас 3.1 сая ам.долларын торгууль ногдуулсан түүхтэй. Энэ мэтчилэн сүлжээ доголдох, хэрэглэгчийн мэдээллийг алдах зэрэг түгээмэл асуудал нь томоохон хохирол дагуулж байна. “Нэксмайнд” компанийн нэвтрүүлсэн “Сүлжээний ухаалаг шийдэл” нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд томоохон нөлөө үзүүлэх төдийгүй байгууллагуудад бүтээмжээ тодорхой хувиар өсгөж, зардлаа бууруулах боломжийг ч давхар олгох юм.Байгууллагууд илүү хялбар, ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх нь дан ганц технологийн шийдэл бус ирээдүйнхээ хөгжил дэвшил, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг бүтээх стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг тус компанийнхан тодотгож байна.

“Сүлжээний ухаалаг шийдэл” үйлчилгээг нэвтрүүлж, дээрх дурдсанаар зөвхөн байгууллагад тань тохирсон шийдлээ мэргэжилтэнтэй холбогдон зөвлөгөө үйлчилгээ аваарай. Сүлжээний ухаалаг шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

Веб хуудас: nexmind.mn/managednetwork

Утас: +976 7777-1418

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: Дижитал шилжилтмэдээллийн технологисүлжээ

Санал болгох:

Датаком компанийн Гүйцэтгэх захирал Г.Энхболд
Дижитал сэтгэлгээний хөтөч: Датаком компанийн өчигдөр, өнөөдөр, маргааш
AI эрин: Боловсролын шинэ код
Хиймэл оюуны эрин: Боловсролын шинэ код
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00