BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Brain Juice ХХК-ын гүйцэтгэх захирал Э.Анар-Эрдэнэ

Brain Juice ХХК-ын гүйцэтгэх захирал Э.Анар-Эрдэнэ

1300 аяга эспрессоны дараах амт

Р.Эрдэнэчимэг   Р.Эрдэнэчимэг
2025-11-13
  Онцлох, Өсөлттэй бизнес
Share on FacebookShare on Twitter

Танд өглөөний таван цагт кофе авах хэрэгцээ гарвал яах вэ? Энэ үед дийлэнх кофе шопууд нээгээгүй байдаг. Тэгвэл энэ хэрэгцээнд тохирсон үйлчилгээ буюу хоногийн 24 цагт чанартай кофе уух боломжийг Brain Juice компанийн нэвтрүүлсэн автомат кофены машин олгож байна. 10 жилийн туршлагатай тус компанийн өсөлт, амжилтын түүхийг хамтдаа сонирхоцгооё.

Манай улсад кофе уух соёл өнгөрсөн 10 жилд эрчимтэй хөгжиж, өглөөг кофегоор эхлүүлэх хүмүүс олширч байна. Хэрвээ та хотын гудамжаар алхвал чамин аягатай кофе барьсан загварлаг залуустай цөөнгүй таарна. Ажил хэргийн болон найзуудын уулзалтад голлох уух зүйл кофе болсон нь хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэрэглээ болсныг гэрчилнэ. Кофены соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж буй анхдагчдын нэг бол Brain Juice компани. Хүн төрөлхтний өвөг эцэг болох Хомосапиенс аягатай кофегоо амтархан ууж буй дүр төрхийг логондоо шингээсэн нь Brain Juice-ийн кофег уусан хүний сэтгэн бодох чадвар нэмэгдэж, аливаад эерэг, ухаалаг хандахыг илэрхийлж буй аж. Тус компанийн хувьд ч логотойгоо адилаар шинийг санаачлагч гэж хэлж болно. Дийлэнх хүмүүс чанадаг кофег мэдэхгүй голчлон инстант кофе уудаг байх  үед тус хамт олон Монголд хамгийн анх филтертэй кофег зах зээлд нэвтрүүлсэн туршлагатай. Харин одоо кофены үрийн худалдаа болон автомат кофены машин гэсэн чиглэлүүдээр үйлчилгээгээ хүргэж байна. 

img-5Эзний сэтгэл шингэсэн бизнес 

Зочид буудал, зоогийн газрын удирдлагаар суралцдаг Э.Анар-Эрдэнэ кофе болон виноны тухай нэлээд сонирхон судалж эхэлсэн нь компаниа байгуулах эхлэл болжээ. Тэрээр кофены талаар мэдэх тусам улам дурлаж, тухайн үедээ бариста мэргэжлээр давхар суралцсан нь жинхэнээсээ кофенд дурлагч болгосон аж.  Хувь хүнийхээ тухайд, мэддэг чаддагаа бусадтай хуваалцах дуртай учраас 2015 онд Brain Juice-ийг үүсгэн байгуулсан.  Анх кофег ногоон үр байхад нь хурааж авахаас эхлээд амтат кофе бэлэн болон хүртэлх дамжлагыг харуулсан контент бэлтгэн түгээж байсан бол өдгөө хэн бүхэн зорьж очоод уух боломжтой автомат машиныг нэвтрүүлээд байна.  Энэ тухай “Эзэнтэй айл гэж үг байдаг даа. Үүнтэй адил үр байхаас нь эхлээд аяга кофе болох хүртэлх бүхий л үе шатанд өөрийн сэтгэлээ шингээж бүтээгдэхүүнээ гаргадаг. Тэгэхээр Brain Juice бол эзний сэтгэл шингэсэн бизнес гэж хэлж болох юм.” хэмээв. Хэрэглэгчдэдээ хамгийн чанартайг өгөхийг чухалчилдаг учраас голлох түүхий эд болох кофены үр, сүүндээ ихэд анхаарч,

Specialty Coffee Association-аас тогтоосон 87 онооны сертификаттай премиум ангиллын үр болон Шинэ Зеландаас импортолсон сүүгээр бүтээгдэхүүнээ хийж байна.

Мөн кофе шинэ байх тусмаа л илүү сайхан амт, үнэр, чанарыг гаргадаг тул машинд ашиглаж буй кофегоо шинээр нь хуураад  30 хоногт багтаан хэрэглэж дуусгадаг тухайгаа ч дурдлаа.

img-6

Кофены шинэ соёл, явдаг кофе шоп 

Манай улсад төдийгүй дэлхий нийтэд ажиллах хүчний хомсдол үүссэн. Тэр дундаа, үйлчилгээний салбарт хүн тогтвортой ажиллуулна гэдэг маш хүнд. Дэлхий нийт уг асуудлыг робот машин, вендинг  машин гэхчлэн технологийн аргаар шийдэж байна. Brain Juice-ийн нэвтрүүлсэн уг вендинг машин бол “Бяцхан явдаг кофе шоп”. Том гэгч нь дэлгэцэн дээрээс уух кофегоо сонгоод, үрийг тэр дор нь бутлан нэрж, чанаж буй үнэр ханхийгээд л хэдхэн секундийн дотор шинэхэн кофе бэлэн болж таны өглөөг хамтдаа эхлүүлнэ.

Энэхүү автомат машины үйлчилгээг хурдан, хялбар, амттай гэсэн үгээр илэрхийлж болно.

Э.Анар-Эрдэнэ өөрийн бизнесийн тухай “Автомат машины бизнес нь зөвхөн хэрэглэгчдэд биш, бизнес эрхлэгчдэд ч олон боломж олгодог. Ажиллах хүчний хомсдол үүсээд буй энэ цагт үед хүний хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй  цаг хугацаа, байршил, хүн хүчээс үл хамааран үйлчилгээгээ хүргэх төгс хэлбэр” хэмээн онцолж байв. Brain juice-н кофенууд энгийн кофе шопт худалдаалж буй кофены үнэтэй харьцуулахад чанарын хувьд ижил боловч үнийн хувьд нэг дахин хямдхан байдаг.  Учир нь аяга кофены үнэнд шингэдэг түрээсийн зардал, цалин хөлс, ашиглалтын зардал бага тул таны гар дээр шинэхэн кофе илүү боломжит үнээр очно. Энгийнээр хэлэхэд нэг аяга кофе авах мөнгөөрөө дахиад нэг найзыгаа дайлах боломжтой гэсэн үг.  Түүнчлэн хэрэглэгчид кофегоо хүлээж байх цаг мөчийг илүү үнэ цэнтэй болгохыг зорьж машин бүрийн дэлгэц дээр кофетой холбоотой мэдээлэл, цаг агаарын мэдээ, видео сурталчилгаа байршуулжээ. Энэ нь байгууллагуудын хувьд шинэлэг, хэрэглэгчдэд шууд хүрэх маркетингийн суваг болж буйгаараа онцлог. Уг автомат машинаас халуун, хүйтэн кофе, сүү, цай, C витамины ундаа зэрэг  13 төрлийн бүтээгдэхүүн гардаг. Жилийн хугацаанд борлуулалт болон чанарын үзүүлэлт хоёр дахин өссөн нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг илтгэнэ. Одоогоор хүний хөл хөдөлгөөн ихтэй, зогсоол сайтай  байршлуудад суурин машинаа байршуулаад байгаа ч цаашид нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт гээд кофены хэрэгцээ байгаа бүх л газарт кофегоо хүргэхээр төлөвлөж буйгаа энэ үеэр дурдав.

img-7
Brain Juice  автомат кофены машин

Олон улсад энэ төрлийн машины үйлчилгээ хэдийнэ нэвтэрсэн учраас хэн ч хаанаас уг машиныг авч, үйлчилгээ эрхэлж болно. Гэхдээ гол зүйл нь кофены амт. Хүн бүрийн дуртай амт өөр. Зарим хүн гашуун кофенд дуртай бол зарим нь чихэрлэг, сүүлэг гэх мэт амтанд дуртай байдаг. Улс орноор авч үзвэл солонгос хүмүүс зөөлөн дундаж хууралттай кофег түлхүү хэрэглэдэг  бол Туркчүүд илүү өтгөн кофе уудаг. Харин монголчууд ямар амттай кофенд дуртай бол? 

Монгол хүмүүс өтгөн шаргал сүүтэй цайтай дүйцэхүйц биелэг, аманд хүрэлцэх мэдрэмж нь баялаг кофенд дуртай юм байна лээ.

Э.Анар-Эрдэнэ монгол хүний дуртай амтыг олохын тулд нэг жилийн хугацаанд 1300 аяга эспрессо уужээ. Тэрбээр, “Манайх жилийн хугацаанд кофены үрээ гурван удаа шинэчилж сайжруулсан. Кофе дэвтээх хугацаа нэг секунд нааш цааш болоход, нэг грамм ус, нэг грамм кофе нэмж, хасахад л кофены амт өөрчлөгддөг. Энэ бол маш нарийн зүйл. Кофе  авч байгаа хүмүүсийн сэтгэгдлийг нь сонсож, эхлээд зөөлөн, дараа нь исгэлэн, өтгөн гэхчлэн туршсаар дуртай амтыг нь олсон. Монгол хүмүүс өтгөн шаргал сүүтэй цайтай дүйцэхүйц биелэг, аманд хүрэлцэх мэдрэмж нь баялаг кофенд дуртай юм байна лээ. Жилийн хугацаанд яг л хүүхэд шигээ тойглож байж энэхүү амтыг мэдэрч чадсан. Цаашид бүтээгдэхүүнээ илүү сайжруулахын тулд хэчнээн аяга эспрессо нэмж уухыг мэдэхгүй байна. Сайн кофены суурь бол төгс эспрессо шүү дээ” хэмээн инээмсэглэж байв. Магадгүй энийг уншиж суугаа уншигч, хэрэглэгч танд “машин хүний гараар чанаснаас илүү гоё кофе гаргаж чадах уу?” гэсэн асуулт төрж магадгүй юм. Энэхүү асуултад хамтдаа хариу олцгооё. Хүний гараар бүтсэн кофе аяга тус бүр нь өөр өөр харьцаатай өөр өөр амттай гарах магадлал өндөр байдаг бол автомат кофены машины онцлог нь амтаа нарийн тааруулж чадсан бол чанар өөрчлөгддөггүй гэсэн үг. Тэгэхээр хүссэн амтаа байнга амтлах боломжтой аж. 

Монгол Улсынхаа зах зээлд чанартай бүтээгдэхүүн гаргаж, нэр хүндтэй оршин тогтнох нь Brain Juice-ийн одоогийн зорилго. Цаашид илүү их туршлага хуримтлуулан гаднын зах зээлд франчайз хэлбэрээр гаргахаар зорьж, ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: амткофены соёлөсөлттэй бизнес
Нэтворкинг: Brain Juice Э.Анар-Эрдэнэ

Санал болгох:

Захирал хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол ёс зүй
Захирал хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол ёс зүй
Урт хар үстэй, хар цамц өмссөн эмэгтэй кафед модон ширээний ард инээмсэглэн сууж, шоколадтай бялууны зүсмэл бүхий таваг өргөж байна. Арын дэвсгэр дээр цайвар өнгийн сандал, ваартай ургамал байдаг. - Business.MN
Blossom Bakery: Амтнаас нь аз жаргал, сайхан сэтгэл мэдрэгдэнэ
Р.Эрдэнэчимэг

Р.Эрдэнэчимэг

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00