BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
“Өөртэйгээ уулзах” аялал

“Өөртэйгөө уулзах” аялал

Business.mn   Business.mn
2025-11-17
  Онцлох, Эрүүл амьдрал
Share on FacebookShare on Twitter

Захирлуудын хувьд үнэтэй ресортод коктэйл шимэн сууж, далайн эргээр зугаалах нь хангалттай гүн сэргэлт авчирдаггүй, тэд ажилдаа оролцоотой байсаар буцдаг. Тэгвэл яах вэ?

Эдийн засгийн тогтворгүй, таамаглашгүй байдал, ажлын байран дахь үе хоорондын ялгаа, ур чадварын зөрүү гэх мэт удирдлагын санааг зовоох зүйлс дундаршгүй. Өдөр тутамдаа удирдлагыг үргэлж нэн чухал ажил, шийдвэр хүлээх бөгөөд олон сараар өдөрт 24 цаг ажилласан ч ажил барагдахгүй хэвээр мэт. 

LHH  талент хөгжлийн байгууллагаас 2025 онд 10 гаруй орны 2700 орчим дээд шатны удирдлагыг  хамруулж хийсэн судалгаагаар нийт удирдагчдын 56 хувь нь ажлаас халшрах хам шинжтэй болсон байна хэмээн дүгнэжээ. Энэ нь өмнөх жилийнхээс 4 хувь илүү байгаа юм. Ажлаас халшрах хам шинж хангалттай унтсан ч ядарсан хэвээр байх, нойргүйдэх, толгой өвдөх, өвчинд өвдөмтгий болох, сөрөг сэтгэл хөдлөлд автах, зорилгоо төвөгшөөж, итгэл найдвараа алдах гэх мэт олон шинж тэмдгээр илэрдэг. Гэхдээ эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бол удирдагч сул дорой гэсэн үг биш юм.

Өндөр ачаалал, хариуцлагатай ажлын зэрэгцээ, зогсолтгүй урсах цахим ертөнц, дэлхий нийтээр мэдрэгдэх тогтворгүй, таамаглашгүй зах зээлийн орчинд ямар ч тэнхээтэй хүний сэтгэл туйлдах үе гарах нь хэвийн. Харин хэрхэн хурдан сэргэх вэ гэдэг их чухал асуулт байгаа юм. 

Үүсгэн байгуулагч, байгууллагын дээд шатны удирдлага сэтгэл зүйн хувьд тогтвортой байх, алсын хараандаа итгэл төгс, урам зориг, эрч хүчээр бялхсан байх нь байгууллагын ажиллагсдыг илүү сэдэлтэй, үнэнч ажиллахад хүргэдэг. 

Өндөр ачаалалтай, энэ их хурдтай шилжилт өөрчлөлт ажлаас халшрах хам шинжнээс хамгаалж,  хэрхэн илүү итгэл төгс, эрч хүчтэй удирдах вэ?  

Үүний тулд удирдлагууд орчноо сэлгэж, гадагшаа явах нь элбэг. Гэхдээ орчноо сольсон ч цахим ертөнцийн нөлөөгөөр ажлаасаа салж чадахгүй хэвээр, бүрэн амарч чадахгүй байх нь түгээмэл бөгөөд ажилдаа буцаж орсны дараахан амралтын эерэг нөлөө үгүй болдог гэсэн судалгаа бий.

Захирлуудын хувьд үнэтэй ресортод коктэйл шимэн сууж, далайн эргээр зугаалах нь хангалттай гүн сэргэлт авчирдаггүй, тэд ажилдаа оролцоотой байсаар буцдаг. Тэдэнд ажлын асуудлаас сэтгэлээ бүрэн чөлөөлөх гүн амралт, дотоод сэтгэлийн тусгай аялал хэрэгтэй байдаг. 

Сүүлийн есөн жилд олон улсын байгууллагад тэнцэх хэмжээний көүч болж бэлтгэгдэн, дэлхийн 15 оронд амьдарч буй монголчууддаа сэтгэл зүйн дэмжлэг тогтмол үзүүлж, хоёр хүүхэд ойрхон төрүүлжээ. Уулзалт өглөөний 04 цагаас эхэлж, ар араасаа ажил, шийдвэр ундарна. 

Ийм их ачаалалтай, төрөлтийн дараах ядаргаатай хэвээр байгаа цагт энгийн аялал, зугаалга, спа гүн амралт, сэргэлт болдоггүйг биеэр мэдэрсэн. Түүнчлэн соматик сэтгэл зүйн эрдэмтдийн судалгаагаар “Стресс зөвхөн бодолд байдаггүй. Өдөр тутмын ажил, амьдралын стресс мэдрэлийн тогтолцоо, биед хуримтлагдан чангарал, зангирал хэлбэрээр биед тогтдог” гэдэг нь нотлогдсон. Тиймээс тогтмол бие, сэтгэлээ сэргээж, алжаалаа бүрэн тайлж, нөхөн сэргээх нь ур удаан хугацаандаа бэрхшээлийг даах, дасан зохицох чадамжтай хэвээр байхад тустай юм. 

Энэ жил би долоо хоногийн бясалгалын ритритэд явж, ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн маань сүүлийн зургаан сард бизнестээ тав дахин өсөлт хийх үндсийг тавьжээ. Өөртөө болон бизнестээ оруулсан хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт бол өөртэйгөө уулзсан энэхүү бясалгалын ритрийт байлаа. 

“Үүсгэн байгуулагчийн сэтгэлийн трансформаци бизнесийнх нь трансформаци байдаг” хэмээн миний ажилладаг Betterup  байгууллагад заадаг. Дотоод орон зайдаа бага ч  болов үсрэлт хийхэд бизнес эрс сэргэдэг. 

Ийм сэргэлт, гүн амралтыг монголчууддаа бэлэглэхийн тулд Канад улсаас зорин ирж, Монголд өвөл ид дундаа орж байх үед халуун дулаан уур амьсгалтай, нисээд очиход ойрхон Вьетнам улсын На Транг аралд дээд зэрэглэлийн зочид буудалд долоо хоногийн бясалгалын ритрит зохион байгуулахаар болсон юм. 

Бясалгал бол тархийг төлжүүлж, сэргээж, санах ойг сайжруулж, өвдөлтийг намжааж, сэтгэл гутрал, стресс, донтолт, айдас түгшүүрийг намжааж,  бүтээлч байдлыг сэргээнэ. Мөн дархлааны системийг сайжруулж, цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг бууруулж, энэрэн нигүүлсэх энергийг дуудда гайхалтай ид шидтэй болох нь судалгаагаар нотлогдсон. 

Бясалгал, дуу хөгжим, соматик сэтгэл зүйгээр дамжуулан дотоод сэтгэлийн цэнгэл жаргал, баяр хөөр, бүрэн бүтэн, дүүрэн байдлыг мэдэрч, бие, сэтгэл, сүнсээ бүрэн цэнэглэж, бизнестээ тэсрэлт хийгээсэй гэсэндээ энэхүү ритритийг мэргэжлийн продакшн компани, аяллын байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. 

Баруунд Жой Диспенза, Тони Роббинс нарын зохион байгуулдаг шиг шоуны өнгө аястай бясалгалын, дотоод сэтгэлийн аялал бидэнд үгүйлэгдэж байна. Заяагдмал эрч хүч, баяр хөөр, хайрын мөн чанараа сэрээж, гүн амарч, нөхөн сэргэх чанадын аялалд гарч, 2026 ондоо тав дахин үсрэлт хийгээрэй. 

Энэ ритрит нь иогийнх биш, бас зен бясалгал биш. Бие, сэтгэл, сүнсээ сэрээн, эрч хүчээр бялхаж, баяр хөөр, цэнгэл жаргалыг мэдрүүлэх энергийн аялал. Материаллаг зүйлс, эд баялаг бидний сэтгэлийг дүүргэдэггүй. Жинхэнэ өөрөө өөртэйгөө уулзсан, өөрийн мэлмийгээр, шүүлтүүргүйгээр хорвоогийн үнэнийг тольдсон тэр мөч биднийг бүрэн бүтэн болгож, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг. 

 Ритрийтэд юу хүлээж байна вэ?

  • Монгол ахуй соёл, хөгжим, дуунд зүрх сэтгэлээр нэгдэх, сэтгэлийн цэнгэл эдлэх боломж
  • Мэдрэлийн тогтолцооны гүн тайтгарал, амар амгаланг бэлэглэх соматик дасгалууд
  • Бие, сэтгэл, сүнсийг сэрээх, бясалгалд бэлдэх лекц 
  • Хөгжим ритм бүхий оршихуйн бясалгал 
  • Соматик анагаалт 
  • Хөгжим, соматик хөдөлгөөн, бүжгээр сэтгэлээ чөлөөлөх, сэргээх орчин
  • Бие, сэтгэлээ тэнхрүүлэх, өөртэйгөө болон бусадтай нинж харилцаа тогтоох цогц арга зүй
  • Өөрчлөлт шинэчлэлээр манлайлах чадвар 
  • Эрүүл, шимтэй хоол ба далайн эргийн амралт

📈 Ритритийн дараа:

  • Бие, сэтгэлээ тайвшруулж, эрч хүчээ 100 хувь сэргээсэн байна. 
  • Илүү бүтээлч, анхаарал төвлөрдөг, үр дүнтэй ажиллах чадвартай болно. 
  • Бие, сэтгэлээ тэнцвэртэй байлгаж, өөрийгөө сэргээх цогц арга зүй эзэмшинэ. 
  • Илүү итгэлтэй, зоригтой шийдвэр гаргадаг болно. 
  • Өөртэйгөө болон бусадтай илүү гүн, нээлттэй харилцаа тогтоож сурна. 

Бүх хариуцлагыг даагч лидер хүн өөртөө тусгайлан цаг гаргана гэдэг тансаглал биш. Өгөөжөө хэд дахин өсгөх бизнесийн хөрөнгө оруулалт. Удирдлагын багийн хамт олноороо манай ритрийтэд хамрагдаж, 2026 оныхоо гарааг зөв эхлүүлэн, бизнестээ үсрэлт хийхийг хүсвэл манай ритрийтэд амжиж хамрагдаарай.  Суудлын тоо хязгаартай. 

img-5

📅 Огноо: 2026 оны 1-р сарын 4–11
📍 Байршил: Aquaarine hotel, Вьетнам, На Транг
👭 Хамрах хүрээ: 35–55 насны 100 Монгол хүн
🎟️ Хүний тоо: Зөвхөн 100
💼 Багцад багтсан: Зочид буудал, нислэг,  хоол, хөтөлбөр, креатив багийн үйл ажиллагаа
⏰ Бүртгэл 12-р сарын 15-нд эсвэл суудал дүүрмэгц хаагдана. 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: сэтгэл зүйэрүүл амьдрал
Нэтворкинг: Clarity Coaching & Consulting Inc Б.Болормаа

Санал болгох:

Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Зүрх сэтгэл төвтэй бизнесийн үйл хэрэг
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Балетын багш А.Лхагватуяа: Сэтгэлд багтана гэдэг ажил бүтэхийн эхлэл
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00