BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нэг хүн байшин, сунгасан гар хоёрын хооронд баригдаж, байшингаас мөнгө урсаж, энтрепренерт өгчээ. - Business.MN

Санхүүгийн тайлангаа хэрхэн “унших” вэ? (3-р хэсэг)

Ч.Мөнхбадрах   Ч.Мөнхбадрах
2020-01-21
  Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Таны бизнес ямар эх үүсвэрээс бэлэн мөнгө олж авсан ба хаашаа юунд зарцуулагдсан болохыг дараах байдлаар шинжлээрэй.

Сэтгүүлийн 4, 5 дугаар сарын дугаараас та Баланс буюу Санхүү байдлын тайлан, Орлого үр  дүнгийн тайлангуудыг хэрхэн унших, ойлгох талаар нийтлэлүүдийг хүлээж авсан. Харин энэ удаад гурав дахь гол тайлан болох Мөнгөн гүйлгээний тайланг хэрхэн шинжлэх энгийн ойлголтыг хүргэхийг зорилоо.

Мөнгөн гүйлгээний тайланг зарим санхүүгийн гүйцэтгэлд мөнгөн урсгалын тайлан гэж нэрлэх, хэрэглэх тохиолдол байдаг. Мөнгөн гүйлгээний тайлан нь гурван хэсгээс бүрдэнэ:

  • Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
  • Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
  • Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

Таны бизнес ямар эх үүсвэрээс бэлэн мөнгө олж авсан ба хаашаа юунд зарцуулагдсан болохыг энэ тайлан харуулна. Таны бизнес олж чадаж буй мөнгөөрөө бизнес хэвийн үргэлжлэхэд шаардлагатай худалдан авалтаа хийж, зарлагуудаа төлж чадаж байгаа бөгөөд цаана нь мөнгөн хуримтлал үүсгэж чадаж байгаа эсэхийг хэмжих боломжтой. Ингэж чадаж байвал бизнесийн “эрүүл мэнд” хэвийн байна гэж үзэх юм. Мөнгөн гүйлгээний тайлангийн гүйцэтгэлдээ тулгуурлан богино хугацааны мөнгөн гүйлгээний төлөвлөлтөө хийж хэзээ мөнгөний дутагдалд орох магадлалтай, ямар хэмжээний эх үүсвэр нэмж олох хэрэгтэйг төлөвлөдөг. Эдгээрийг А компанийн бодит жишээн дээр тайлбарлая:

Бэлэн мөнгөний эхний үлдэгдэл       150,000,000
Борлуулалт    1,785,453,148
Бусад орлого         31,745,831
Нийт мөнгөн орлого    1,817,198,979

А компанийн 2017 оны үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого нь 1,785.4 сая төгрөгийн борлуулалтын орлого ба 31.7 сая төгрөгийн бусад орлогоос бүрдэж байна. Бусад орлогод даатгалын нөхөн төлбөр, татварын буцаалт, аливаа татаас санхүүжилт болон мөнгөөр барагдуулсан авлага зэрэг орно. Тайлант жилд 1,817.2 сая төгрөгийн орох мөнгөн урсгал үүсчээ. Мөнгөн гүйлгээний сар бүрийн тайлангаас үзэхэд оны эхний дөрвөн сар нийт орлогын 24%, 5-8 дугаар сард нийт орлогын 21% нь орсон байх ба үлдсэн дөрвөн сард нь нийт орлогын 55% нь орж ирсэн ба хамгийн бага орлоготой сарууд нь гурав ба долдугаар сарууд байна. Иймд эдгээр саруудад эх үүсвэрийн дутагдалд ордог байх магадлалтай гэж үзэж болно.

Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлага нь дараах байдалтай байв:

Бараа, түүхий эд материал худалдан авалт    1,055,123,028
Сэлбэг худалдан авалт                          –
Үйл ажиллагааны зардал       442,972,562
Татвар         24,499,467
Хөрөнгө худалдан авалт       175,398,050
Хөрөнгө оруулалт                          –
Хуримтлал олгосон         37,833,856
Үйл ажилагааны бус зардал         17,046,050
Хүүгийн төлбөр            3,596,321
Авлага үүссэн       149,558,878
Бусад төлбөр                          –
Нийт мөнгөн зарлага    1,906,028,212

Бараа материал худалдан авахад 1,055.1 сая төгрөг зарцуулсан ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөгийн бараа материал ашигласан тул бараа материалын үлдэгдэл 50.0 сая төгрөгөөр буурсан.

Тайлант хугацаанд 175.4 сая төгрөгөөр хөрөнгө худалдан авч 149.6 сая төгрөгийн дараа тооцооны авлага үүсгэн мөнгөний гарах урсгал явагдсан байна. Эдгээр нь нийт мөнгөн зарлагын 17% – тай тэнцсэн бол үйл ажиллагааны зардалд төлсөн мөнгө нийт зарлагын 23% байв.

А компани 2017 оны гүйцэтгэлтэй тэнцүү түвшинд үйл ажиллагаа зардал, татвар, хүүгийн төлбөр зэргийг барьж, шинээр хөрөнгө худалдан авахгүй, зарцуулсан өртгийн хэмжээнд бараа худалдан авах ба бусад авлага үүсгэхгүй гэж төлөвлөвөл дараа онд нь 1.5 тэрбум төгрөгийн мөнгөн орлогыг үндсэн үйл ажиллагаанаасаа олох шаарлагатай. Хэрэв ийм хэмжээгээр үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого олж чадахгүй бол санхүүгийн үйл ажиллагаагаар буюу зээлээр мөнгө босгох хэрэгтэй болох юм.

Цэвэр орлого       (88,829,233)
Зээл         97,039,133
Зээлийн төлбөр       142,742,539
Бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл         15,467,361

А компани үндсэн үйл ажиллагаанаасаа 1,817.2 саяын мөнгөн орлого олж, 1,906.0 сая төгрөг зарцуулснаар үндсэн үйл ажиллагааны цэвэр орлого нь хасах 88.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй ажиллажээ.  Бэлэн мөнгөний дутагдалд орсон саруудыг давахын тулд санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ үүсгэн нийт 97.0 сая төгрөгийн зээл авч, зээлийн үлдэгдлээс 142.7 сая төгрөгийг төлсөн байна. Ингэснээр оны эхэнд байсан бэлэн мөнгөний үлдэгдэл дээр цэвэр орлогоо нэмж, авсан ба төлсөн зээлийн зөрүүг нэмсэнээр мөнгөний эцсийн үлдэгдэл 15.4 сая төгрөг болсон. Энэхүү бодит тайланд А компани жилийн дүнгээр 189.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг ба тухайн цэвэр ашиг, бэлэн мөнгөний эхний үлдэгдэл, мөн бараа материалын буурсан зөрүүний хамт 175.4 сая төгрөгийн хөрөнгө худалдан авалт, 149.5 сая төгрөгийн авлага үүссэн гүйлгээг санхүүжүүлэхэд зарцуулагдсан байна.

А компани аливаа бизнес, хувьцаа, үнэт цаас худалдан аваагүй ба худалдаагүй тул мөнгөн гүйлгээний тайлан нь үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ ба санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнээс бүрдэж байна.

Ийнүү санхүүгийн тайланг хэрхэн унших тухай нийтлэлүүд танд хүрлээ. Бизнесийн гүйцэтгэлээ тод харах үйлсэд нь амжилт хүсье.

bookzone
Тагууд: зөвлөгөөсанхүүтайлан

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
Illustration of five businesspeople climbing a series of rising blue bars, symbolizing teamwork and success. The person at the top holds a green flag. They are all connected, helping each other climb higher. Clouds float in the background.
Дарга ба манлайлагчийн ялгаа
Ч.Мөнхбадрах

Ч.Мөнхбадрах

Натурал Монгол брэнд, Sanhuuch.mn-ий үүсгэн байгуулагч, бизнесийн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00