BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зөөврийн компьютертэй бизнес эрхэлдэг хүн цаана нь үүлтэй овоо мөнгө дээр зогсож байна. - Business.MN

Дампуурагчийг тэрбумтанд хувиргах 5 стратеги

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2020-01-24
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Дампуурал бол эцсийн зогсоол биш. Түүний ард өөр нэг буудал бий. Гэрэлт буудал. Ийм буудал байдаг гэдгийг харуулсан тэрбумтнуудын түүх олон бий. Тухайлбал, Ральф Лорен, Ларри Эллисон, Моэд Альтрад, Франсуа Пино, Ховард Шульц, Шахид Хан нар сохор зоосгүй болтлоо дампуурсан ч хөл дээрээ босч чадсан гавьяатнууд билээ. Тэд яаж ингэж чадав аа? Үүний нууцыг тайлах үүднээс удирдагч хүний заавал баримтлах ёстой таван стратегид тулгуурлан өгүүлье.

  1. Үнэт зүйлийг бий болго. Дэлхийн цуутай бизнесмэнүүд амжилтынхаа эхлэлийг санаа, сэдэл төдийхнөөс л тавьж байсан. Тэдний өндөр оргилд хүрсэн нууц нь тэрхүү санаа, сэдлээ үнэт зүйл болгосонд л оршино. Patagonia-ийг үүсгэн байгуулагч Ивон Чуинард цоо шинэ зүйлийг бүтээсэн учраас л хагартлаа баяжсан гэж үү. Үгүй л дээ. Хэн нэгний сэдсэн зүйлийг сайжруулаад л явсанд л асуудлын гол буй. Patagonia компани цагтаа шил дараалсан олон шүүх ажиллагаанаас болж дампуурч байсан. Гэлээ ч Чуинард гутраагүй, гундаагүй. Бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулсаар, бараагаа илүү эко болгосоор өнөөгийн аварга хэмжээнд компаниа хүргэсэн юм даа.
  2. Хүмүүст таалагдах бүтээгдэхүүнийг бий болго. Ховард Пейнс 600 мянган долларын өглөгөө өгч чадаагүйнхээ төлөөсөнд орон байраа алдсан нэгэн. Гэвч бэрхшээлийн өмнө сөхрөлгүй урагш зүтгэсээр электрон тамхины бизнесээр баяжсан түүхтэй. Ердөө 18-хан сарын хугацаанд борлуулалтынхаа орлогыг 100 сая долларт хүргэсэн гэж байгаа. Ийм өсөлттэй компани 20 тэрбумын жилийн орлоготой Japan Tobacco International-д асар их мөнгөөр худалдагдсан. Тэгвэл Жон Пол Дежорийн түүх бүр ч эмгэнэлтэй. Орох оронгүйн учир хүүгийнхээ хамтаар машинд хоног төөрүүлдэг байсан. Гэхдээ толгойдоо бодолтой гуйлгачин байжээ. Гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрийн гараар хийж айл болгоны хаалга тогшин борлуулж эхэлсэн нь тэрбумтан болох их аяных нь гараа байлаа. Дээрх хоёр түүхийг өгүүлсний учир нь Пейнс, Дежори нар тухайн салбарынхаа мэргэжилтэн байгаагүй. Гагцхүү бүтээгдэхүүнээ сайн болгохын тулд чадах бүхнээ хийсэнд л тэдний түүхийн ид шид оршино.
  1. Ирээдүйтэй салбарын ханган нийлүүлэгч нь бай. Airbnb гэх хэний ч үл мэдэх бичил сайт Брайан Чески, Нейтан Блечарзик, Жо Геббиа хэмээх гурван залууг хэрхэн тэрбумтан болгосон түүх уг стратегийн гол гэрч нь. Тэднээс өмнө VRBO мэтийн цөөнгүй компани орон сууцны түрээсийн нэгдсэн мэдээллийн үйлчилгээг үзүүлж л байсан. Гэтэл гагцхүү Airbnb л супер амжилт олсон байдаг юм. Юуг хэлэх гээд байна вэ гэхээр том ирээдүй үнэртүүлсэн зах зээлийг эхлээд сонго. Харин дараа нь тэнд ямар байдлаар, яаж тоглох вэ гэдгээ тунгаа. Танд ховор, нандин шийдэл хэрэгтэй шүү. Тэр л таныг мөнгө рүү хөтөлнө. Жишээ нь, асар их өрсөлдөөнтэй, аварга том тоглогчидтой харилцаа холбооны зах зээлд Excel Communications-ийн Кенни Трутт баяжиж чадсан байдаг. Түүний бизнесийн онцлог нь дамжуулагч. Маркетингийн олон шатлалтай моделийн франчайз эрхийг 200 мянган ширхэг борлуулсан хүн шүү дээ. Айхтар сэргэлэн байгаа биз?
  2. Нийгмийн сүлжээг заавал ашигла. Хүн ба интернэтийн хооронд амьд харилцаа үүсгэх ажил өнөө цагийн хамгийн том бизнес юм. Ян Кум Украинаас Америкт очихдоо халаасандаа хэдхэн л доллартай байсан. Ernst&Young-д ажиллах аз тохиосон ч цалингаар амьдрахыг хүсээгүй пээдгэр залуу юм. Iphone ухаалаг утас дэлхийд түгэж эхлүүт түүнд суурилсан чат апп хийх төслөө санаачилсан. Энэ орон зайд амжилттай тоглосноор What’sApp-аа 19 тэрбум долларын үнэ хүргэж Facebook-т худалдсан. Асуудлын гол нь Кум худалдахыг хүсээгүй, Цукерберг авахыг хүссэнд л байгаа юм. Яагаад гэвэл Facebook-ийн ирээдүйд What’sApp айхтар том аюул үзүүлж байв.
  3. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруул. Хэрэв та Роберт Кийосакийн “Баян аав, ядуу аав” номыг уншвал хөрөнгө оруулалтыг хэзээ, хэрхэн, яаж хийхээ маш сайн ойлгож авна. Хэрэв та уул мэт овоолгоостой мөнгийг олохыг хүсэж байгаа бол үл хөдлөх хөрөнгө суурь тулгуур тань байх болно. Үл хөдлөх хөрөнгийн магнат Карл Берг сургуульд сурах байтугай ундаа залгуулах мөнгөгүй нэгэн байсан. Зочид буудалд үүдний харуул хийж байхдаа барилга угсралтын том компанийн эзэнтэй танилцснаар энэ салбарын үнэ цэнийг ойлгож авчээ. Тэрбээр шинэ танилынхаа компанид ажилд орж, улмаар гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч болтлоо өсөн дэвшсэн. Берг хэлэхдээ “Үл хөдлөх хөрөнгийн бизнес хэцүү. Гэхдээ сайн ойлгож чадвал асар том боломжийг бий болгож чадна” гэсэн.
bookzone
Тагууд: амжилтбизнесдампуурал

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00