BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нэг ном онгойлгож, түүн дээрээ налан овоолсон номнууд нь модон гадаргуу дээр шар өнгийн дэвсгэр дээр сууж, бизнес аялалаа удирдаж буй аливаа энтрепренерүүдэд урам зориг өгдөг. - Business.MN

Санхүү, эдийн засгийн шилдэг номууд

Business.mn   Business.mn
2020-03-10
  Bookzone, Ном, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Шведийн физикч, статистикч, илтгэгч Ханс Рослинг агсан Ted Talks-ийн илтгэлүүдээрээ тун алдартай. Тэрбээр 2017 онд нас барахаасаа өмнө хүү, бэрийн хамт Factfulness: Ten Reasons We’re Wrong About the World–and Why Things Are Better Than You Think номыг бичсэн юм. Хошигнол, шинэлэг тайлбараар дүүрэн эл ном нь хүн төрөлхтний хөгжлийн талаарх тун өөдрөг дүр зургийг уншигчдадаа өгснөөрөө олон улсын бестселлер ном болжээ.  

Эл номын 13 асуулттай тест таныг гайхашруулах нь гарцаагүй. Жишээлбэл, сүүлчийн 20 жилд дэлхий даяар нэн ядуу амьдралтай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн үү, огт өөрчлөгдөөгүй юү эсвэл буурсан уу? Сүүлчийн 100 жилд байгалийн гамшгийн улмаас жил бүр амиа алдагсдын тоо хоёр дахин нэмэгдсэн үү, огт өөрчлөгдөөгүй юү эсвэл буурсан уу? Энэ хоёр асуултын хариулт тун өөдрөг байгаа нь сайн хэрэг юм.  

Хэвлэл мэдээлэл ихэнхдээ муу мэдээнд анхаарал хандуулж, хөгжингүй орнууд дахь улс төрийн тогтворгүй байдал улам нэмэгдэж байгаа өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт болж буй сайн мэдээг олж анзааралгүй, чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх нь ихэсчээ. Тэгвэл Х.Рослингийн “Factfulness” ном нь датаг тун тодорхой, энгийн байдлаар хүмүүст хүргэж, тэдний урам зоригийг өргөж чадсанаараа онцлог юм. Энэ бол эдийн засгийн албаны үг хэллэгтэй ном огтоос биш билээ. 

Ингээд түүний номыг багтаасан санхүү, эдийн засгийн шилдэг номын жагсаалтыг Английн “The Economist” сэтгүүл гаргасантай танилцъя. 

 

Why Nations Fail (зохиолч Дарон Ачемоглу, Жэйм Робинсон): Эдийн засгийн “институц” сургуулийн хамгийн шилдэг тайлбар. Яагаад хүртээмжтэй “институц” нь өсөлтийг дэмжиж, олборлох үйлдвэрлэл зонхилсон улс хөгждөггүй вэ гэх мэт асуултын хариултыг энэ номоос олж авах болно. 

 

Lords of Finance (Лиакуат Ахамед): Их Хямралын шалтгаан болсны зэрэгцээ эл хямралыг зогсоохыг хичээсэн ч амжилтад хүрээгүй төв банкны удирдагч, ажилтнуудын талаар өгүүлсэн ном. 2010 онд Пулитцерийн шагнал хүртсэн.  

 

 

The Great Convergence (Ричард Балдвин): Олон улсын нийлүүлэлтийн сүлжээгээр дамжиж орчин цагийн худалдааны ертөнц хэрхэн ажилладаг талаар үндсэн ойлголт өгөх ном. Өнөөгийн зарим улс төрчдийн оролдож буй протекционист бодлогыг эмчлэх ерөндөг. 

 

 
A Splendid Exchange (Уильям Бернштейн): Өмнө дурдсан Р.Балдвины ном нь худалдаа ямар чухал болох талаар таныг сэнхрүүлж чадаагүй бол худалдааны түүхийн талаарх энэ ном чадна гэдэгт итгэлтэй байна. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүх нь арилжаа наймааны сүлжээ хамгийн их хөгжсөн эрин үед тохиож байсан нь тохиолдлын хэрэг биш билээ. 

 

Guns, Germs and Steel (Жаред Даймонд): Д.Ачемоглу, Ж.Робинсоны бүтээлтэй төстэй. Эдийн засгийн түүх нь газар зүйн байрлалтай нягт холбоотой болохыг төрөл бүрийн сонирхолтой жишээгээр тайлбарласан. Тухайлбал, Африк тивд гаршуулах боломжтой том хөхтөн амьтад байгаагүй нь тус тивийн хөгжилд нөлөөлсөн тухай эл номд тайлбарлан бичжээ. 

bookzone

 

Thinking Fast and Slow (Даниел Канеман): Бидний бодож, сэтгэж буй арга барил нь маш алдаатай төдийгүй энэ нь маш хор уршигтай алдаа гаргахад хүргэж болзошгүй талаар өгүүлсэн тун сонирхолтой бүтээл. 

 

Other People`s Money (Жон Кэй): Санхүүгийн хямралын тухай эрдэмтэн, Financial Times-ийн нийтлэлчийн бичсэн хамгийн шилдэг задлан шинжилсэн бүтээл. Эл бүтээлийн нэг сонирхолтой эшлэлээс танилцуулвал: “Маш сайн ажиллагаатай санхүүгийн системтэй улс л хөгжин цэцэглэх боломжтой. Гэхдээ энэ нь тухайн улсын санхүүгийн систем том байх тусам улам их хөгжин дэвжих боломжтой гэж ойлгож болохгүй”. 

 

While America Aged (Рожер Ловенштейн): Тэтгэвэр бол тэр бүр хүмүүсийн сонирхох сэдэв биш боловч Р.Ловенштений (“When Genius Failed” номын зохиолч) эл ном тун сонирхолтой. Тэрбээр АНУ-ын улс төрчдийн алдаатай бодлогоос шалтгаалж маш олон хүмүүсийн аз жаргалтайгаар тэтгэвэртээ гарах мөрөөдөл нь үгүй болж байгаа тухай Женерал моторс, Нью Йорк хотын метро, Сан Диего хотын жишээн дээр тулгуурлан өгүүлжээ. 

Too Big To Fail (Эндрю Росс Соркин): Сүүлийн 80 жилийн санхүүгийн хамгийн ер бусын, хорлонтой үйл явдал болох 2008 оны хямралыг гүн гүнзгий, маш сонирхолтойгоор хүүрнэж, Уолл стрийт болон Вашингтоны шийдвэр гаргагчид хямралтай хэрхэн тулалдсан талаар өгүүлсэн бүтээл.  
Where are the Customer`s Yachts? (Фред Швед): 1940 онд хэвлэгдсэн, Уолл стрийтийн эрээгүй ертөнцийн талаарх сонирхолтой ном. Баяжих хамгийн хялбар аргын нэг нь бусдын мөнгийг удирдах ажил хэвээр байгаа учир эл номын утга санаа өнөө ч алдагдаагүй байна. 

Irrational Exuberance (Роберт Шиллер): Доткомын хөөсрөл болон 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан таамаглаж байсан Нобелийн шагналт эдийн засагч Р.Шиллер өөр ямар хямралын талаар энэ номдоо анхааруулав гэдэг нь сонирхол татна. Хувьцаа, бондын үнэ өндөр, орон сууцын үнэ өсөж, хөрөнгө оруулагчдын болгоомжгүй, ухвар мөчид шийдвэрүүд нь дараачийн хямралын үндэс болох магадлалтай гэнэ. 

 

Americana (Бху Шринивасан): Гайхалтай бүтэцтэй, сэтгэл татам бичлэгтэй ном. Боолчлол, жижиглэн худалдаа зэрэг сэдвүүдийг хамарч, Америкийн эдийн засгийн 400 жилийн түүхийг маш ойлгомжтой, уншууртай бичсэн. 

 

An Edible History of Humanity (Том Стандэж): Бидний идэж буй хоол хүнс, бидний ашиглаж буй хөдөө аж ахуйн техникээр дамжуулж түүхийн талаар өгүүлсэн маш сонирхолтой аялалд энэ ном таныг урих болно. Хөдөө аж ахуй нь XIX зуун хүртэл дэлхийн эдийн засагт голлож байсан учир уг номыг эдийн засгийн түүхийн бүтээл гэж үзэж болно. 

 

Fooled by Randomness (Нассим Николас Талеб): Ноён Талебын эхний болоод хамгийн шилдэг бүтээл. Санхүү болон амьдралд магадлалын онолын гүйцэтгэх үүргийн тухай бидний ойлголт, төсөөлөл хэр зэрэг буруу болох талаар тун сонирхолтойгоор хүүрнэсэн. 
 

Эдгээр ном таныг зуны урт үдэш эсвэл урт удаан нислэгийн явцад хань болох нь гарцаагүй. 

Тагууд: зөвлөгөөномсанхүүхувь хүний хөгжилэдийн засаг

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A man and woman are sitting indoors, smiling and conversing. The man wears a white shirt, and the woman is in a white checkered blazer. The background has patterned cushions and frosted glass. Text in the top left corner reads "Cappuccino Time Podcast.
Зорилготойгоо хэрхэн ажиллах вэ? | Cappuccino Time Podcast | EP14
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00