Аливаа байгууллагад өдөр тутмын ажил өрнөж л байвал тухайн газарт удирдлагын тогтолцоо үүсэн бий болсон гэсэн үг. Тухайлбал, хүний нөөцийн, санхүүгийн тэр байтугай хэрэглэгчдийн санал гомдлыг бүртгэх, дуудлагад хариулах гэх мэт бүхий л үйл ажиллагаанд удирдлагын тогтолцоо байх ёстой. Уг тогтолцоог олж харан өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс гадна түүндээ стандарт нутагшуулах нь бизнесийн тогтвортой ажиллагааны үндэс болдог аж. Тиймээс дээр дурдсан олон удирдлагын тогтолцооны стандартыг сонгох болон хэрэгжүүлэхдээ удирдлага та юунд анхаарах хэрэгтэйг Business.mn подкастаараа ярилцлаа.
Зочин: “Обзерв консалтинг” зөвлөх үйлчилгээний байгууллагын захирал Д.Отгонбат