BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Томруулдаг шил, дугтуй, тооцоолуур, зээлийн карт, диаграмм, баримт бичиг зэрэг бизнесийн дүрсийн зураг нь брэндээ сайжруулахыг хүссэн аливаа бизнес эрхлэгч эсвэл компанид тохиромжтой. - Business.MN

Санхүү бүртгэлээ хөтлөх дижитал шийдлээ ингэж сонго

Ч.Мөнхбадрах   Ч.Мөнхбадрах
2020-04-21
  Дижитал шилжилт, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Жижиг дунд бизнес эрхлэгч таны бизнест өдөр тутам хийгдэж байгаа бүхий л гүйлгээ, тухайлбал борлуулалтын орлого, үйл ажиллагааны зардал, бараа таталт болон түгээлт, өглөг авлага үүсэх барагдах гээд хөрөнгө мөнгөний бүхий л хөдөлгөөн үүссэн даруйдаа бүртгэгдэж байх шаардлагатай. Ийнхүү бүртгэсэн тоо мэдээллийг тайлан мэдээ, шинжилгээ дүгнэлт болгон бэлтгэж, улмаар танд бизнестэй холбоотой аливаа шийдвэрээ оновчтой гаргахад туслах үүлэн технологийн хялбар, ухаалаг дижитал шийдэл буюу нягтлан бодох бүртгэлийн онлайн систем, платформууд бизнесийн салбарт нэгэнт нэвтэрсэн байгаа. Санхүү бүртгэл, тайлангийн онлайн систем хэрэглэж эхлэх оновчтой хугацаа гэж байхгүй, харин аль болох эхнээс нь, бизнесийн эхний шатандаа ашиглаж эхлэх нь таны бизнест илүү өгөөжтэй байх болно. Гэхдээ ямар систем, платформ, аль шийдлийг ашиглах вэ, өөрийн бизнест хамгийн тохиромжтойг нь хэрхэн сонгох вэ?

Эхлээд та өөрийн бизнест тохиромжтой байж болох санхүү бүртгэлийн шийдлүүдийн хураангуй жагсаалттай болох хэрэгтэй. Дараа нь ихэнх жижиг дунд бизнесүүдэд нийтлэг байдаг дараах хэрэгцээ, шаардлагуудыг хангаж байгаа байдалд нь үнэлгээ өгч сонголтоо хийгээрэй.

  • Мэргэжил туршлага шаардахгүй байх

ЖДБ эрхлэгч бүхэн санхүү бүртгэлийн мэдлэг туршлагатай байх боломжгүй бөгөөд албагүй. Мөн танай компани мэргэжлийн нягтлан бодогчтой байсан ч хангалттай туршлагатай биш байх нь нийтлэг. Тиймээс бизнесийн бүртгэлээ хөтлөх онлайн шийдэл маш энгийн, хөтлөхөд хялбар, хэн ч мэдээлэл оруулж дөнгөхүйц байх шаардлагатай.

  • Зөвхөн татварын тайлан гаргахад зориулагдаагүй байх

Татварын тайлан боловсруулах, тайлагнах ажил бол мэргэжлийн, ялангуяа татварын нягтлан бодогчийн хийх ажил. Харин таны бизнесийн санхүү бүртгэлийг хөтлөх онлайн шийдэл нь татвар зөв тооцож ногдуулахаас наана эхлээд танд хэрэгтэй мэдээлэл, дүгнэлтийг өгөх, тайлагнахад зориулагдсан байх хэрэгтэй.

  • Бүтээмж, үр ашгийг хэмжих боломжтой байх

Бизнес бүхэн их бага ч ашиг олохын төлөө, тогтвортой урт хугацаанд өсөн тэлэхийн төлөө байх нь гарцаагүй. Иймд борлуулалтын орлогыг ямар бүтээгдэхүүн үйлчилгээнээс, аль салбар, хэн гэдэг борлуулагчаас олдог, хамгийн ашигтай болон алдагдалтай бүтээгдэхүүн аль болох зэрэг бүтээмж, ашиг алдагдлыг нарийвчлан шинжлэх боломжтойгоор загварчлагдсан байх хэрэгтэй.

  • Бага зардлаар ихийг

Бизнесийн санхүү бүртгэлээ хөтлөх санхүүгийн програм, онлайн платформ ашигласны төлбөрт та хэдийг төлөхөд бэлэн байна? Дижитал технологи, үүлэн тооцоололд суурилсан платформ буюу суурин биш онлайн шийдэл хямд зардалтай байх боломжтой. Багыг төлж их үр өгөөж хүртэх шаардлагад нийцүүлэн сонгох хэрэгтэй.

  • Авлага, өглөгийн хялбар удирдлага

Харилцагч бүрээр төлбөрийн нэхэмжлэх буюу авлага үүсгэх, төлөгдсөн гүйлгээ болон үлдэгдэл дүнг авлагын хэмжээ, үүссэн хугацаа зэргээр нь эрэмбэлэн хардаг байх нь ЖДБ – т маш чухал. Түүнчлэн ажилчид, хамтрагч, найз нөхөддөө түр зээлсэн мөнгө, урьдчилгаа, дараа тооцоонуудыг мөн бүлэглэн харуулдаг, авлагын тооцоог удирдах боломжтой байх хэрэгтэй. Үүний адилаар бусдад төлөх өглөг, зээлийн төлбөр, дараа тооцоогоо хянах, төлбөр төлөгдсөн гүйлгээ нь харгалзах авлага, өглөгтэй холбогдож, үлдэгдэл нь цаг тухай бүр шинэчлэгдэж байх шаардлагыг хангасан проргам сонгох хэрэгтэй.    

  • Удирдлагын мэдээллийн самбар

Онлайн санхүү бүртгэлийн платформд оруулсан тоо мэдээллийг хэн ч уншаад ойлгохуйц, санхүүгийн мэргэжил, мэдлэггүй байсан ч мэдээлэл авч болох бүтэц, зохион байгуулалттай удирдлагын мэдээллийн самбартай эсэхийг нь харгалзаарай. Уг самбарт, мөн дэлгэрэнгүй тайлангийн хэсэгт таны бизнесийн ашиг алдагдал, борлуулалтын хэмжээ, хөрөнгийн үзүүлэлтүүд зэрэг мэдээлэл, инфо-график байх нь энгийн хэрэгцээ гэж үзэх хэрэгтэй. Татварын тайлангийн зориулалтаар бэлтгэсэн санхүү байдлын тайлан, орлогын болон мөнгөн гүйлгээний тайлангуудаас бизнесээ удирдахад хэрэгтэй мэдээлэл хангалттай хэмжээнд авах боломжгүй юм.

  • Дэмжлэг

Та, эсвэл таны бүртгэл тооцоо хариуцсан ажилтанд санхүү бүртгэлээ хөтлөхтэй холбоотой тусламж, дэмжлэг хэрэг болох нь гарцаагүй. Таны сонгох санхүү бүртгэлийн систем нийлүүлэгч нь утсаар харилцах, и-мэйлд хариулах боломжтой эсэхийг харгалзаарай. Мөн онлайн зөвлөгөө, видео хичээлтэй эсэхийг нь харьцуулах хэрэгтэй.

  • Төсөв ба гүйцэтгэл

Нэгэнт санхүү бүртгэлээ хөтлөн гүйцэтгэлээ тод харж чадах тул санхүү бүртгэлийн онлайн шийдэл нь орлого зардлын төсөв буюу санхүүгийн тойм төлөвлөгөө хийж болдог, гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулан хэмжиж дүгнэх боломжтой байх шаардлагатай.

Та бүртгэл хөтлөх систем сонгохдоо аль болох суурилагддаг бус онлайн, үүлэн технологийг сонгох хэрэгтэй. Ингэснээр олон улсад нэгэнт нэвтэрсэн, манайд ойрын ирээдүйд ашиглагдаж эхлэх мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг хоцролгүй ашиглах боломжтой болно. Тухайлбал, банкны данстай санхүү бүртгэлийн систем холбогдож, гүйлгээ хийнгээ бүртгэлээ хөтлөх, банкны дансаар орж ирсэн орлогыг санхүү бүртгэлийн систем шууд бүртгэж авах зэрэг боломжууд цаашид бодитоор хэрэгжиж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

bookzone
Тагууд: бүртгэлдижитал шийдэлсанхүү

Санал болгох:

A presenter stands in front of a screen displaying a technology stack diagram for Veritech, with various interconnected business functions, clouds, and data management elements, while an audience sits facing the stage.
Veritech Cloud ERP платформыг танилцуулах арга хэмжээ боллоо
A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
Ч.Мөнхбадрах

Ч.Мөнхбадрах

Натурал Монгол брэнд, Sanhuuch.mn-ий үүсгэн байгуулагч, бизнесийн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00