Түргэн хугацаанд бүтээмж өндөртэйгөөр ажлаа хийх олон төрлийн арга бий. Зарим тохиолдолд удирдлага өөрийн арга, технологийг ажилтнуудад санал болгодог ч эцэст нь “Гутал барьж байгаа эсэхийг гуталчин бус гутлыг өмссөн хүн мэддэг” гэдэг шиг тухайн ажлыг гардан гүйцэтгэж буй хүн л ажлаа хэрхэн хийвэл бүтээмж өндөртэй байхыг мэддэг. Тэгвэл ажил хийх тэрхүү ноу-хауг ажилтан бүрээс хэрхэн авах вэ гэдэг асуулт танд төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Уг асуултад тодорхой хэмжээнд хариулт өгөх подкастыг энэ удаад бэлтгэлээ.
Зочин: Ганабелл Институтийн сургагч багш Ч.Мөнхгэрэл