BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Харанхуй дэвсгэр дээр нэг нь ногоон ханцуйтай, нөгөө нь шар ханцуйтай хоёр гар чичирч буй дүрслэл нь бизнес түншлэлийн бэлгэдэл юм. - Business.MN

Үүсгэн байгуулах уу, худалдан авах уу?

Б.Билгүүнжав   Б.Билгүүнжав
2020-05-12
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Та бизнесийн салбарт амжилт гаргасан хүмүүсийн замналын талаар багагүй сонсож, уншиж байсан байх. Бүгд өөр өөрсдийн гарааны эхлэлтэй. Зарим нь олон удаа, олон төрлийн бизнес үүсгэн байгуулж, алдаж оносны дараагаар амжилтанд хүрсэн байдаг. Харин зарим нь ямарваа нэгэн байгууллагад ямарваа нэгэн албан тушаалаас эхэлж тухайн байгууллагынхаа дээд удирдлага болтлоо карьерын шатаар өсөн дэвжиж өөрсдийн, цаашлаад өөрийн бизнесийг бий болгох зэрэг бүгд өөр өөрсдийн, дахин давтагдашгүй замаар бизнесээ босгосон байдаг. Сүүлийн жилүүдэд ихээр ажиглагдах болсон өөр нэгэн зам бол “бэлэн” бизнес худалдан авах явдал юм.

Өөрийн бизнесийг цоо шинээр эхэлж, үүсгэн байгуулах эсвэл “бэлэн” бизнес худалдан авах шийдвэр нь хувь хүн Таны хувийн онцлог, зан, сонирхлоос илүүтэйгээр хамаарна. Бизнес худалдан авахын шинээр бизнес эхлүүлэхээс ялгарах хамгийн том давуу тал бол бизнесийн шууд үр дүн юм. Та шинэ бизнес шийдэл олох, хүний нөөц бүрдүүлэх, зорилтот хэрэглэгчдээ олох, тэдэнд бүтээгдэхүүнээ хэрхэн хүргэх, бизнес процессыг шинээр үүсгэх, бүтээгдэхүүн үйлчилгээний  загвараа боловсруулж, олон удаагийн туршилт, судалгаа хийхэд цаг алдахгүй гэсэн үг. Дараагийн нэгэн давуу тал бол, тогтвортой байдал. Гарааны бизнес эрхлэгч нарт хамгийн ихээр тулгардаг, магадгүй хамгийн хэцүү даваа бол бизнесээ тогвортой үйл ажиллагаатай болгох, түүнийг дагаж ирэх ажлын ачаалал байдаг. Тогтворжсон үйл ажиллагааг хариуцан ажиллах нь хамаагүй бага цаг хугацаа шаардагдах ба Та гэр бүлийн чухал ой, тэмдэглэлт өдрүүд, баярын өдрүүд, хүүхдийнхээ үсэглэлийн баярын өдрүүдэд ажил дээрээ орой болтол суухгуй байснаар илүү их цагийг өөртөө болон гэр бүлдээ зарцуулж чадна.

Гэсэн хэдий ч бизнес худалдан авах нь мөн өөрийн асуудтай байдаг учир хэрэв Та бэлэн бизнес худалдан авахаар зэхэж байгаа бол Танд санхүү, маркетинг, хүний нөөц зэрэг үндсэн бизнес удирдлагын мэдлэгүүдээс гадна шийдвэр гаргах, өөрийн үзэл бодлоо хамгаалах чадвар нэн чухал шаардлагатай. Уг компани нь Таны хувьд хэдий шинэ боловч байгууллагын харилцагчид, ажилчид, үйлчилүүлэгч, магадгүй бусад хөрөнгө оруулагч хэвээр байх учир Та эдгээр хүмүүст өөрийгөө ойлгуулах, хүлээн зөвшөөрөгдөх шаардлага тулгарна.

Бизнес худалдан аваад амжилттай яваа хүмүүсийн дийлэнх нь шинэ содон, хурдан өсч буй финтек зэрэг компаниудаас илүүтэйгээр жижиг хэдий ч тогтвортой ашигтай ажилладаг бизнес худалдан авсан байдаг. Ийм бизнес сонгох нь магадгүй Таны санхүүжүүлэгч талд ч илүү найдвартай сэтгэгдлийг төрүүлнэ. Жижиг, дунд бизнес худалдан авах үед дараахь хоёр зүйлийг анхаараарай.

Тоо бус, чанар

Тогвтортой бизнесийн үндсэн хэв шинж нь өндөр өсөлттэй харилцагчийн тоо бус харин нэг хэрэглэгч дахин үйлчлүүлж байгаа, эсвэл таны барааг дахин худалдан авч байгаа эсэхээр тодорхойлогддог. Түүнчлэн уг бизнес жижиг байлаа гэсэн ч зах зээлд өөрийн орон зайг олсон, бүтээгдэхүүн нь нэмэлт хөгжүүлэлт, судалгаа бага шаардагдах буюу бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зардал гарахгүй, эсвэл бага шаардагдахын шинж юм.

Өндөр хурд үргэлж сайн гэсэн үг биш

Дээрхийг бататгах өөр нэгэн үзүүлэлт бол өсөлтийн хурд юм. Өндөр өсөлттэй байгууллага хэдий илүү сонирхол татах мэт боловч ийм байгууллагын харилцагчийн задаргааг нь харвал шинэ хэрэглэгчдийн тоо нь үнэнч хэрэглэгчдээсээ хавьгүй илүү болсон байдаг. Шинэ гэх тодотголтой харилцагч нь танай өрсөлдөгч байгууллага руу шилжихэд “зардал” хавьгүй бага байдаг тул энэ хэрээрээ ч Та харилцагчаа алдах эрсдэл өндөртэй юм. Түүнчлэн, өндөр өсөлттэй бизнес нь хүмүүсийн анхааралд хурдан өртөж зах зээлд өрсөлдөгчид нэмэгдэх, эсвэл уг бизнесийг худалдан авахыг сонирхогч талууд олширсноор үнэлгээ нь ч өсөх хандлагатай байдаг.

Шинээр компани үүсгэн байгуулж бизнес эрхлэхэд эерэг мөнгөн урсгалтай болтлоо ихэвчлэн анхны тооцооллыг давсан хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж, бүтээгдэхүүн тань зах зээлд амжилттай нэвтэрч чадах эсэх нь тодорхойгүй, хангалттай ашгийн түвшин хадгалж чадахаар үнээр хэрэглэгчид бүтээгдэхүүнийг чинь худалдан авах нь эргэлзээтэй байдаг бол тогвортой бизнес худалдан авах нь огт эрсдэлгүй биш хэдий ч шинээр компани  босгохоос хавьгүй эрсдэл багатай.

bookzone
Тагууд: бизнескомпанименежмент

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Б.Билгүүнжав

Б.Билгүүнжав

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00